Дэлхийн 2-р дайнд оролцож байсан олон домогт онгоцны тухай өмнө нь сонирхуулж байсан бол энэ удаа нэлээд муу нэртэй, агаарын дайны түүх сонирхдог хүмүүсийн дунд багагүй маргаан дэгдээдэг нэгэн онгоцны тухай.
1937 онд Германы агаарын тээвэр хариуцсан яам нь танк эсэргүүцэх нисэх онгоц бүтээх тендер зарлаж олон компаниуд оролцохоор болсон бйана. Уг онгоц нь хоёр хөдөлгүүртэй, дайсны хуягт техникийг устгах хүчирхэг зэвсэгтэй, хуяглагдсан онгоц байх ёстой байсан ба явцын дунд ихэнх компаниуд тендерээс татгалзаж зөвхөн Фокке Вульф болон Хеншель компаниуд л үлдсэн байна. Фокке-Вульфын хувьд өөрийн FW 189-ыг хуяглаад, хүчирхэг зэвсэглэл тавихаар ажиллаж байсан ч яам Хеншелийн бүтээлийг сонголоо. Энэ бол танк эсэргүүцэгч Хеншель-129 байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү