Хуучин цагийн алдарт бөхчүүдийн нэг, 100 хол давж насалсан Сэлэнгэ аймгийн харьяат улсын заан Д.Гомбодагвын тухай, түүний бяр тэнхээ, хэрхэн тодорч байсан тухай өгүүлье. 1901 онд төрсөн Д.Гомбодагва 16 настайдаа хувьсгалын өмнөхөн хошуу нутгийнхаа Дархан хийдийн шав тавих наадамд барилдаж, хувьсгал гарсны дараа 1922 онд цэргийн наадмаар нэг давсан тэр үеэсээ бөхийн барилдаангүйгээр эр биеийн амьдралын утга учрыг үл ухан 1950-иад он хүртэл овоо тахилгаас эхлээд аймаг, улсын 50 гаруй наадамд зодоглож үеийн бөхчүүдтэй уран мэхийг уралдуулж явжээ. Түүнийг "Гоймон баатар"-ын боорцгийг гардаж явсан, хожмоо олон алдарт аварга арслан заануудад, тэр дундаа Ж.Мөнхбат аваргад бөхийн мэх зааж явсан нэгэн гэдэг. Тэрээр Төв, Сэлэнгэ аймгуудын наадамд тус бүр хоёр удаа, бусад аймгуудын олон суманд түрүүлсэн нь 50 гаруй ажээ.
1927 онд 26 настайдаа Ардын хувьсгалын зургаан жилийн ойгоор улсын заан Мандаагаар зургаа, Сэлэнгийн довцог хэмээх Пүрэвжав заанаар долоо давж, шөвгийн дөрөвт Өвөрхангайн Мээтэн Аюурт өвдөг шороодон улсын заан цол хүртсэн нь бөхийн тэнгэрт дэвэх хүслийг нь улам бадраажээ. Д.Гомбодагвад төрийн наадамд өвдөг шороодсон Хангай хайрханы Гарамбазар, довцог Пүрэвжав, Завханы Хулгар хэмээх Дэндэв нар тухайн үедээ л дийлдэхгүй сайн бөхчүүд. Дэндэвийг гэхэд Мөнгөнморьтын Чимэд арслан л хаявал хаядаг, бусад нь ихэд жийрхдэг байв.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү