paid-only post 4 минут унших

Зүүн Берлинээс зугтсан хоёр түүх

Зүүн Берлинээс зугтсан хоёр түүх
Нийтлэлч Чалчаа саарал

Нэгэн хайрын түүх буюу Зүүн Берлинээс  зугтсан хамгийн зоригтой орголт

Хүйтэн дайн ид хүчээ авч байсан цаг буюу 1963 он. Зүүн Германд социализмын материал техникийн бааз гээчийг муухан амжилттай байгуулж (гэхдээ бусад соц улсуудаа бодвол хамгийн амжилттай нь )байсан бол Баруун Германд Америк, Их Британийн асар их хөрөнгө оруулалтаар сүүлд “Германы гайхамшиг” гэж нэршсэн тэр ажил жинхэнэ эхэлж байлаа. Харсаар байтал нүдэн дээр өөрчлөгдөн хувирах Баруун Берлины амьдрал өдрөөс өдөрт сайжирч байсан бөгөөд тийшээ зүтгэх Зүүн Германы залуу үеийнхэн улам бүр их болж байсан нь ойлгомжтой.

Ийм цаг үед Австрийн жирийн нэгэн иргэн Зүүн Германд жуулчлахаар очсон байна. Энүүгээр тэнүүгээр тэнэж яваад нэгэн бүсгүйтэй санаандгүй танилцсан бөгөөд тэр бүсгүйн нэр Маргерот Теро. Австри жуулчин болох Хайнц Майкснер энэ гоо сайхан бүсгүйг хараад л дурласан байна. Бүсгүй ч дургүй биш байгаагаа ойлгуулсан бөгөөд Хайнц зүүн Германаас олсон “эрдэнээ” бушуухан өөрийн болгохын тулд гэрлэх санал тавьж өнөөх нь ч зөвшөөрч. Хамгийн гол нь тэд цугтаа Австрид амьдрах ёстой байлаа. Маргерот болон түүний ээж ийм л хүсэлт, шаардлага тавьсан байна.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү