овийн ноён хутагтын тухай үлгэр домог мэт ярианууд маш олон байдаг билээ. Нэрт судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны "Ноён хутагт Д.Равжаагийн домгууд" бүтээлээс уншигчдадаа хүргэж байна.
Өмнөх нь: Догшин хутагт мунагийг номхотгосон нь
Говийн 4-р ноён хутагт Манжийн хааны цаазаар эрсэдсэн түүх
Хурмаст тэнгэр
Намар цаг гэнэ. Малын тарга гүйцэж айлууд идээ цагаагаа базааж байж. Бас хишиг буянаа даллаж, заяа замаа засах найр наадам зохионо. Тавдугаар Хутагтыг долоон насанд хүрсэн тэр жилийн намар гойд сайхан байж. Байсхийгээд л зөөлөн бүлээн бороо шаагьж, ногоо хэнзлэн нуур тойром мэлтийнэ. Ийм үед говийнхон олноороо айлсан хавтай сайхан намарждаг байна. Тэр намар Далантүрүү хэмээх газар олон айл буужээ. Хөрөнгө чинээнийхээ эрэмбээр өдрийн сайнд жасаа уншуулж, даллага аван найр үргэлжилнэ. Ийм найрт Дулдуйт ажаа хүүтэйгээ очжээ. Ядуу ноорхой тэд үүд хавиар суун оногдсоноос хүртэж байв. Найр үргэлжилсээр орой болжээ. Гэнэт усархаг бороо шаагьсан байна. Түдэлгүй дээвэр, цаваг нэвтрэн гэрийн хоймроор дусаал гоожиж эхэлжээ. Найрчид суух газраа олж ядан сандарцгааж. Гэтэл үүдэнд дусаалгүй хув хуурай байж. Үүнийг ажигласан томчуул дээвэр сайтай хоймор хэсэг бороонд нэвтрэхэд нимгэн бүрээстэй үүдэнд яагаад зүгээр байна вэ гэцгээж. Шижээргүй зантай заримууд ноорхой аав хүү хоёр дээр дусаал дусдаггүй нь юуных вэ хэмээн тохуутай үг хэлжээ. Үүнд хариу болгож долоон настай Равжаа хүү цээл чанга хоолойгоор нэгэн дуу гарган дуулсан гэдэг.
Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү