paid-only post 7 минут унших

Тулалдаанд зөвхөн шонхорууд буюу Германы 2 асыг унагасан Попков

Тулалдаанд зөвхөн шонхорууд буюу Германы 2 асыг унагасан Попков

Тулалдаанд зөвхөн шонхрууд буюу Германы 2 асыг унагасан Попков

Тулалдаанд зөвхөн шонхрууд ниснэ хэмээх нэртэй, нэлээд гэнэн боловч сайхан кино байдгийг олон хүн санаж байгаа байх. Тэрхүү кинонд гардаг маэстро, кузнечик зэрэг дүр бол харин бодит нэгэн хүний амьдралаас авсан дүр гэдгийг харин тэр болгон мэдэхгүй байж магад. Энэ хүн бол ЗХУ-ын хошой баатар сөнөөгч нисгэгч Виталий Попков юм.

Энэ хүнтэй холбоотой олон домог шиг яриа байдгаас хамгийн алдартай нь Жуковт буудуулах шахсан, Германы шилдэг асуудын (уг нь эксперт гэж бичих ёстой)эхний аравт багтах хоёр ч хүнийг буудаж унагасан зэрэг зүйл байдаг бөгөөд эдгээр болон бусад зүйлийнх нь тухай аль болох товчхон танилцуулахыг хичээе.
Попковын тухай яриад эхлэх үед кино яриад уналаа гэж бүү андуураарай.

Фронтод очиж тулалдах хүсэлтээ илэрхийлсэн 6 дахь хүсэлтийн дараа буюу 1941 оны 12-р сард Виталик Поков сөнөөгч нисэх хүчний ангид хуваарилагдан очжээ. Чухам энэ үеэс түүний адал явдал эхэлсэн байна.

Тулалдаанд орох болоогүй шинэхэн “ангаахай” Попков нэгэн гөлөг олж аван сургаж эхэлсэн байдаг ба жагсаалын үеэр өнөөх гөлөг команд бүрийг биелүүлж олны инээдийг хүргэн, сахилга бат алдуулна. Дарга нар гөлөг тэжээж цэргийн сахилга алдаж байгаа нөхрийг нислэгт гарах эрхийг нь хасан гал тогооны мөнхийн жижүүр болгон шийтгэсэн байна. Энэ хэзээ ч үл дуусах, гал тогооны мөнхийн жижүүр маань нэгэн удаа ээлжит төмсөө арилган суух үед агаарын түгшүүр зарлан , бүгд сандарч эхэлсэн бөгөөд Германы 4 онгоц (2 сөнөөгч Ме-109, 2 бөмбөгдөгч Do-217) нисэх буудал руу дайрч эхэлжээ. Энэ үед Попков хамгийн ойрхон байсан Лагг-3т харайн орж тасарч чадаад удалгүй эхний дайралтаараа л Дорнье-г буудан унагасан гэдэг.
Попковын араас агаарт гарч чадсан эскадрилийн дарга бас нэг онгоц унаган тулалдаан дуусжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү