paid-only post 4 минут унших

Жон Кеннеди амьд гарсан нь

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийг дэлхий дахинд мэдэхгүй хүн ховор.

Жон Кеннеди амьд гарсан нь

АНУ-ын ерөнхийлөгч агсан Жон Кеннедийг дэлхий дахинд мэдэхгүй хүн ховор. Гэхдээ түүний тухай ихэнх хүмүүс Карибын хямрал,  Мэрилин Монро зэрэг бас бус бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан болон Далласт алуулсан нууцлаг явдалтай холбоотойгоор л мэдэх биз ээ. Тэгвэл энэ хүн бас Дэлхийн 2-р дайнд оролцож, баатарлаг түүх бүтээж байсан хүний нэг юм.

Саятан айлын хүү 1940 онд Тэнгисийн цэргийн флотод алба хаахыг хүссэн боловч хуучин нурууны гэмтлээс нь болоод цэрэгт авсангүй. Бэрхшээлийн өмнө бууж өгөх дургүй эр өөрийгөө дайчлан элдэв бэлтгэл хийн зүтгэсээр дараа жил нь флотын бэлтгэл цэрэг болж чадсан байна. Зарим нэг нь түүний хичээл зүтгэлээс илүү аавын нэр хүнд, танил тал үүнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэх боловч цэрэгт татагдах үедээ тэнгисийн цэргийн тагнуулын албанд буюу Вашингтонд  бичиг цаастай зууралдах тийм тушаалд очих болсныг хүлээж авалгүй байлдаж байгаа хэсэгт очихоор хөөцөлдсөөр хэргээ бүтээжээ.

Энэ нийтлэлийг зөвхөн төлбөр төлсөн уншигчид зориулсан

Үргэлжлүүлэн уншихын тулд бүртгүүлнэ үү

Төлбөрийн хуудас бэлдэж байна…