Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гвиней-БисауУншсан265

Гвиней-Бисау Улс нь Африк нь Африк тивийн баруун эрэгт буюу Атлантын далайн эрэг дээр оршиx ба Сенегал, Гвиней улстай хиллэнэ. Гвиней-Бисау улсын албан ёсны хэл нь португал хэл бол нийслэл хотыг нь Бисау гэдэг. Тус улс Гвинейн буланд байрладаг тул Гвиней гэх нэрийг авсан.

Тусгаар тогтнол

Гвиней-Бисау улсын газар нутаг нэгэн цагт Каабугийн хаант улс болон Малигийн эзэнт гүрний нэг хэсэг байсан. Гэвч 16-аар зуунаас хойш португалчууд тус улсын газар нутгийг бага багаар эзлэн авч,  19-ээр зуунд албан ёсоор өөрийн колони болгосон.

Харин Гвиней-Бисау улс 1973 онд Португал улсаас салж тусгаар тогтнолоо олж авсан байна. Харин тус улсыг 1974 онд тусгаар тогтносон улс хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тусгаар тогтносон цагаасаа хойш Гвиней-Бисау улсад 1980, 2003, 2010, 2012 онуудад төрийн эргэлт тохиолдсон. Мөн 1998-1999 оны хооронд Гвиней-Бисаугийн иргэний дайн өрнөсөн ба 2009 онд ерөнхийлөгч Жоао Бернардо Виейра бусдын гарт амь насаа алджээ.

 

Креол хэл

Гвиней-Бисау нь Португалийн колони байсан тул албан ёсны хэл нь португал хэл юм. Гэсэн хэдий ч хүн амын ердөө 11-14% нь португал хэлээр ярьдаг. Харин Гвиней-Бисаугийн хүн амын ихэнх нь креол хэлээр ярилцдаг байна. Тус хэлийг албан ёсоор үндэсний хэл гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй ч өдөр тутмын харилцаандаа түлхүү ашигладаг ажээ. 

ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ч газаргүй

Тус улс дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нэг ч газаргүй дэлхийн 27 орны нэг. Гэхдээ тус улсын Бижагос шим мандлын нөөц газар нь ЮНЕСКО-ийн урьдчилсан жагсаалтад багтжээ. 

Гвиней-Бисаугийн эргээс холгүй орших Бижагос шим мандлын нөөц газар нь 88 арлаас бүрддэг бөгөөд маш олон төрлийн хөхтөн амьтад, хэвлээр явагчид, шувууд, загасны өлгий нутаг юм.

Давстай усанд амьдрах чадвартай усны үхэр

Бижагос шим мандлын нөөц газрын нэг хэсэг болох Оранж арал дээр давстай буюу шорвог усанд амьдрах чадвартай усны үхэр байдаг. Усны үхэр ихэнх тохиолдолд цэнгэг усанд амьдардаг боловч Оранж арлын усны үхэрнүүд арьсаа ариутгахын тулд шөнийн турш шорвог усанд байдаг аж.

 Гвиней-Бисау улсын Поло гэх арал бол ногоон яст мэлхийн хамгийн олноороо өндөглөдөг газруудын нэг. Уг арлын эрэг дээр жил бүрийн зургадугаар сараас нэгдүгээр сар хүртэл 30,000 яст мэлхий өндөглөн, тэднийгээ дарцгаадаг. Өндөгнүүд хагарч, үр төл нь өсөж томормогц яст мэлхийнүүд арлыг орхидог ба зургаан сарын дараа дахин ирцгээдэг.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]