Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЛивиУншсан371

Ливи нь Умард Африкт орших улс. Хойд талаараа Газар дундын тэнгистэй эрэг залгаж, зүүн талаараа Египет, зүүн урдуураа Судан, урд талаараа Чад, Нигер, баруун талаараа Алжир, Тунис гэх бүгд зургаан улстай газраар хиллэдэг. Тус улсын нийслэл хотыг Триполи гэдэг.

 Тусгаар тогтнол

Одоогийн Ливи улсын газар нутаг Ромын эзэнт гүрний эзэмшил болохоос өмнө тус бүс нутгийг финикчүүд, османууд, карфагенчууд, персүүд, египетчүүд болон македончууд захирч байсан удаатай. 

1711-1835 оны хооронд Ливи нь Османы эзэнт гүрний харьяанд байсан хагас бие даасан муж байв. Улмаар 1912 оноос 1947 он хүртэл Италийн колони болсон ба дараа нь Франц-Британийн эзлэн түрэмгийлэлд байв.

НҮБ-аас 1949 онд Ливид тусгаар тогтнолыг олгосон. Гэхдээ албан ёсоор 1951 оны 1-р сарын 1-нд тусгаар тогтнолоо зарлаасан бөгөөд өөрсдийн хаант улсаа байгуулжээ. Тус улсын анхны бөгөөд цорын ганц хаан нь Мохаммед Идрис (Хаан Идрис I) байв.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд

Түүх, эртний соёл иргэншлийг агуулсан олон гайхамшигтай барилга байгууламж, дурсгалт газрууд Ливид байдаг. Ливи улсад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн 5 үзэсгэлэнт газар байдаг бөгөөд тэдгээр нь Лептис Магна, Кирена, Тадрарт Акакус, Сабратха, Гадамес юм.

Тадрарт Акакус 

Ливи улсад байх Тадрарт Акакусын хадны зургийн цогцолбор газарт манай эриний өмнөх 12,000 оноос манай эриний 100 он хүртэлх хугацаанд харьяалагддаг олон мянган агуйн сүг зургууд бий. 

Тадрарт Акакус 

Ливи цай

Ливийн соёлыг илтгэх гол зүйлийн нэг нь цай юм. Ливи цайнд олон ургамал, цайны навч ордог бөгөөд сироп шиг өтгөн, чихэрлэг байдаг аж. 2020 онд зөвхөн Ливид цайны импортын нийт хэмжээ 40 сая доллараас давжээ. 

Газар дундын тэнгисийн "лусын дагина"

Ливийн нийслэл Триполи хотыг газар дундын тэнгисийн "лусын дагина" гэдэг. Учир нь Триполи нь далайн эрэг дээрх хот бөгөөд орчин нөхцөл нь ч жуулчдын анхаарлыг ихэд татдаг ажээ. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]