Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

БенинУншсан327

Бүгд Найрамдах Бенин Улс нь баруун Африкийн бүсэд харьяалагддаг. Улсынхаа баруун талаар Того, зүүн хэсгээр Нигери, баруун хойд талаар Буркина Фасо, Зүүн хойд хэсгээр Нигер улсуудтай тус тус хиллэдэг бөгөөд урд хэсгээрээ Атлантын далайд гарцтай орон юм.

Нийслэл нь Порто-Ново хот боловч засгийн газрын байгууллагууд нь тус улсын хамгийн том хот, эдийн засгийн төв болох Котону хотод байрладаг.

Албан ёсны хэл нь Франц

Бенин улсын албан ёсны хэл нь франц. Гэхдээ фон, ёруба зэрэг нутгийн хэл өргөнөөр хэрэглэгддэг. Бенин нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Исламын хамтын ажиллагааны байгууллага, Өмнөд Атлантын энхтайван хамтын ажиллагааны Бүс, Франц хэлт орнуудын олон улсын байгууллага, Сахел-Сахарын орнуудын нийгэмлэг, Африкийн нефть үйлдвэрлэгчдийн холбоо зэрэг олон улсын байгууллагын гишүүнчлэлтэй.

Дарангуйллаас ардчилсан засаглалд шилжсэн Африкийн анхны улс

Бенин улс 1990-ээд оны эхээр дарангуйллаас чөлөөлөгдсөн Африкийн анхны улс болж түүхэнд бичигджээ. Мөн олон намын сонгууль явуулсан Африкийн анхны орнуудын нэг юм.

17-19 дүгээр зуунд тус бүс нутагт Дахомейн вант улс, Порто-Новогийн хот-улсаас гадна хойд хэсгээр нь олон омог аймгууд оршиж байв. 17-р зуунаас эхэлсэн Транс-Атлантын боолын худалдааны үеэр нутгийн иргэдийг олноор нь олзолдог байсан тул "Боолын эрэг" гэх нэртэй болжээ.

Боолчлолыг халсны дараа Франц улс тус улсад хяналтаа тогтоож, "Францын Дахомей" хэмээн нэрийдэв. 1960 онд Дахомей Францаас бүрэн тусгаар тогтнолоо олсон ч ардчилсан засгийн газрууд, цэргийн засгийн газрууд ээлжлэн төр барьсан шилжилтийн тогтворгүй үе иржээ.

Ийнхүү явсаар 1975-1990 оны хооронд Бүгд Найрамдах Бенин Ард улс гэх коммунист улс байсан боловч 1990 онд олон намын тогтолцоот, өнөөгийн Бүгд Найрамдах Бенин Улс болон өөрчлөгджээ.

Хамгийн олон арслантай улс

Бенин улс нь Баруун Африкийн хамгийн олон арслантай улс юм. Бениний Пенджари гэх үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь  арслан, заануудын дархан цаазат газрын нэг. 

"Могой таарвал аз тохионо"

Явж байгаа замын тань урдуур могой өнгөрвөл бенинчүүд уг явдлыг аз тохиохын илрэл хэмээн бэлэгшээдэг. 

Вүүдүү

Христ болон исламын шашнуудаас гадна тус улсад “Вүүдүү” гэх эртний бенинчүүдийн үндсэн шашин бий.  Тус улсад Вуду музей байдаг бөгөөд Вудугийн шашны өдрөөр бүх нийтээрээ амардаг байна. 

Бенинд дэлхийн өвд бүртгэгдсэн хоёр газар бий

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газрууд нь Абомей дахь хааны ордон, В-Арли-Пенджари цогцолбор юм. XVII зууны үед баригдсан Абомейгийн хааны ордон нь арван тусдаа газруудаас бүрддэг. 

В-Арли-Пенджари 

Абомей дахь хааны ордон 

Африкийн Венеци

Ганви бол Африкийн Бенин дэх нуурын тосгон бөгөөд Котонугийн ойролцоох Нокоуэ нуурт оршдог. 20,000 орчим хүн амтай энэ тосгон  жуулчдын дунд их алдартай. 

Хүмүүс үүнийг Африкийн Венеци гэж нэрлэдэг бөгөөд тус тосгон ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн урьдчилсан жагсаалтад багтжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]