Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүгд Найрамдах Ардчилсан Конго УлсУншсан252

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нь хойд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Судан, Зүүн талаахаа Уганда, Руанда, Бурунди, Өмнөд талаараа Замби, Ангол, Баруун талаараа Бүгд Найрамдах Конго Улсуудтай тус тус хиллэнэ. Зүүн талдаа Танзани улсаас Танганьика нуураар тусгаарлагддаг. Конго гэсэн нэр нь "агнагч" гэсэн утгатай, Конго мөрний сав газарт амьдардаг Баконго аймгийг төлөөлсөн нэр юм.

Ардчилсан Конго, Конго

Ардчилсан Конго улс нь хуучнаар Бельгийн колони байсан бөгөөд тусгаар тогносныхаа дараа, 1964 оны 8 сарын 1 хүртэл Бүгд Найрамдах Конго Улс нэртэй болжээ. Үүний дараагаар хөрш орон болох Бүгд найрамдах  Конго улсаас ялгагдах зорилгоор одоогийн нэр болох Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс нэрийг сонгосон байна.

1971 оны 10 сарын 27-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Мобуту нь улсынхаа нэрийг Заир хэмээн сольсон бөгөөд түүний засаглалыг унасны дараа,  хуучин нэрээрээ нэрлэх болжээ.

250 орчим хэл, аялгаар ярьдаг

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын хүн амыг 200 гаруй үндэстэн бүрдүүлдэг бөгөөд 250 орчим хэл, аялгаар ярьдаг.  Тус улсын албан ёсны хэл нь франц бөгөөд нийслэл Киншаса нь франц хэлээр ярьдаг дэлхийн хоёр дахь том хүн амтай хотод тооцогддог.  Гэсэн хэдий ч Лингала, Китуба зэрэг бусад хэлийг тус улсад өргөн ашигладаг байна.

Конго гол 

Нил мөрний араас бичигддэг Африк тивийн хоёр дахь урт мөрөн болох Конго гол Ардчилсан Конго улсын газар нутгийг дайран урсдаг. Мөн тус гол нь дэлхий дээрх хамгийн гүнзгий гол юм.

Вирунга 

Африкийн хамгийн эртний үндэсний цэцэрлэгт хүрээлэн болох Вирунга нь тус улсад байдаг. Цэцэрлэгт хүрээлэнд горилла, арслан, заан амьдардаг. 

Дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой байдаг

Амазоны ширэнгэн ойн араас бичигдэх дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой тус улсын газар нутагт харьяалагддаг. Конгогийн ширэнгэн ойд ойролцоогоор 10,000 төрлийн ургамал, 400 төрөл зүйлийн хөхтөн амьтад, 1,000 төрлийн шувууд, 700 төрөл зүйлийн загаснууд байдаг ажээ.  Мөн газар нутгийнх нь 70-аас доошгүй хувийг эзэлдэг.

БоноБо

Конго бол дэлхий дээрх өвөрмөц бонобо (шимпанзегийн төрөл зүйл) амьдардаг цорын ганц орон юм.

Пигмичүүд

Ардчилсан Конго улс бол биологийн олон төрлийг өөртөө багтаасан дэлхийн олон талт байгальтай орнуудын нэг. Мөн тус улсад намхан нуруугаараа алдартай Конгогийн ширэнгэн ойд амьдардаг Пигми гэх зэрлэг овгийн хүмүүс амьдардаг. 

 

 


 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]