Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Этиоп улсУншсан246

Этиоп, албан ёсоор Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улс нь Дорнод Африкт орших, далайгаас тусгаарлагдсан улс юм. Хойд талаараа Эритрей, баруун талаараа Судан, Өмнөд талаараа Кени, зүүн өмнөд талаараа Сомали, зүүн хойд талаараа Жибути орнуудтай тус тус хиллэдэг.

Этиоп улс нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн есөн дурсгалт газартай бөгөөд үүнд эртний гоминидын чухал олдворуудыг агуулсан Симиен нурууны үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Авашийн хөндий зэрэг орно.

Лалибела 

Симиен нурууны үндэсний цэцэрлэгт хүрээлэн 

Авашийн хөндий, хүрхрээ 

Авашийн хөндий 

Европын гүрэнд колоничлогдоогүй цорын ганц Африк улс 

 Африк тивийг колоничлох үеэр өөрсдийн бүрэн эрхээ хамгаалж чадсан цор ганц Африк тивийн улс бол Этиоп.  Тус улс Аксумитын эзэнт гүрэн, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Лалибела зэрэг эртний соёл иргэншлийн өлгий нутаг бөгөөд Европын гүрэнд хэзээ ч колоничлогдож байгаагүй цорын ганц Африк улс юм.

Этиоп улс нь кофены өлгий нутаг гэж тооцогддог бөгөөд кофе нь тус улсын соёл, эдийн засгийн чухал хэсэг хэвээр байна. Этиоп кофе нь өвөрмөц амт чанараараа алдартай бөгөөд кофе сонирхогчдын дунд эрэлт ихтэй байдаг.

Етиоп хуанли

Этиопчууд шинэ жилийг жил бүрийн есдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг ба уг баярыг нь “Энкутаташ” гэдэг. Мөн Этиоп улс бол 13 сартай дэлхийн цор ганц улс юм. Улмаар тэдний календар дэлхий нийтийнхээс долоон жилээр хоцорч явдаг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]