Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЛибериУншсан351

Бүгд Найрамдах Либери улс нь Африк тивийн баруун захад оршдог орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Сьерра Леоне улстай, хойд талаараа Гвиней улстай, зүүн хэсгээрээ Кот д’Ивуар улстай хиллэдэг бөгөөд баруун урд, урд талаараа Атлантын далайд гарцтай орон юм.

Либерийн нийслэл нь Монровия бөгөөд тус улсын хамгийн том хот юм. 2022 оны байдлаар Либери улсын хүн ам 5,259,785 байна. Либери улсын албан ёсны хэл нь англи хэл боловч 29 өөр хэл, аялгаар ярьдаг. 

Колоничлогдож байгаагүй Африк тивийн цор ганц орон

Либери бол ямар нэгэн улсад колоничлогдож байгаагүй Африк тивийн цор ганц хар арьст хүмүүс амьдардаг орон. Мөн тус улс 1821 онд Америкийн колоничлолын нийгэмлэгээс суллагдсан боолуудад зориулж авсан газар нутаг дээр байгуулагдсан Африк тивийн хамгийн анхны Бүгд Найрамдах улс.

Либери улсад хөл тавьсан анхны Европ хүн бол Португал далайчин Педро де Синтра. Тэрээр Либери улсын далайн эрэг дээр 1461 онд очиж байжээ. Үүнээс хойш тус улсыг европчууд "Тарианы эрэг", "Чинжүүн эрэг”, хэмээн нэрлэх болсон. Учир нь Либери улсад их хэмжээгээр ургадаг Мелегэта чинжүүг европчууд хураан авч худалдаалдаг байжээ.

Тусгаар тогтнол

Тус улсыг 1824 онд Либери гэж нэрлэж, 1847 онд Либерийн тусгаар тогтнолыг албан ёсоор тунхаглав. Либери улсын нийслэлийг Монровия гэдэг. Уг хотын нэр нь эрх чөлөөтэй боолуудад зориулан Либери улсыг байгуулах шийдвэрийг тухайн үедээ дэмжиж байсан АНУ-ын тав дахь ерөнхийлөгч Жеймс Монрогийн нэрээс гаралтай.

Монровия 

Дундаж наслалт 18

Тус улс дэлхийн хамгийн залуу хүн амтай орнуудын нэг. Одоогийн либери улсын нийт иргэдийн дундаж нас нь дөнгөж 18. Мөн тус улс дэлхийн хамгийн их хэмжээгээр өлсгөлөнд нэрвэгдсэн орноор нэрлэгддэг. 

 Дэлхийн өвд бүртгэгдсэн газар байхгүй

Либери бол ЮНЕСКО-гийн өвд бүртгэлгүй дэлхийн 27 орны нэг юм. Гэхдээ тус улсад урьдчилсан жагсаалтад орсон хоёр газар байдаг. 

Жорж Веа

Мэргэжлийн хөлбөмбөгчин асан Жорж Веа 2018 онд Либерийн ерөнхийлөгч болсон. Тэрээр 2002 оноос ул төрийн замналаа эхлүүлсэн бөгөөд үүнээс  өмнө Сен-Жермен, Милан, Челси зэрэг багуудад тоглож байсан.

Сапо 

Либери улсад Сапо гэх цор ганц үндэсний парк байдаг. Уг парк нь Баруун Африкийн хамгийн шилдэг үндэсний паркуудын нэг бөгөөд Баруун Африкт үлдсэн хамгийн сүүлийн ширэнгэн ойн хэсгийг агуулдаг. 

Сапо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс устаж үгүй ​​болох аюулд өртөж буй пигми усны үхрийг олж болно. Уг амьтан нь одой усны үхэр мэт энгийн усны үхрээс хамаагүй жижиг хэмжээтэй.

 

Робертспорт

Либери улсын далайн эргүүд сёрфинг хийхэд хамгийн тохиромжтой газруудын нэг.  Тус улсын үзэсгэлэнт далайн эрэг, гайхалтай давалгаа бүхий Робертспорт хэмээх тосгон нь сёрфинг сонирхогчдын төвд байдаг.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]