Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЕгипетУншсан343

Арабын Бүгд Найрамдах Египет улс нь 1,010,408 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд Африк болон Ази тивүүдийг дамнан оршдог. Улсынхаа зүүн хойд хэсгээр Израиль, урд талаар Судан, баруун хэсгээр Ливи улсуудтай хиллэдэг ба Улаан тэнгис болон Газар дундын тэнгисүүдэд гарцтай орон юм.

Египетийн Цөл

Египетэд баруун цөл, (Ливийн цөл) зүүн цөл, (арабын цөл) болон Сахарын цөлийн нэг хэсэг болох Их элсэн тэнгис гэсэн гурван цөл байдаг.  Тус цөлүүд нь баян бүрд, уулс, элсэн манхан зэрэг өөрийн гэсэн экосистемтэй .

Египет хоёр тэнгисийн дунд оршино

Египет нь Газар дундын тэнгис, Улаан тэнгисийн хооронд стратегийн чухал байршилд оршдог. Зүүн эргээрээ Улаан тэнгис, хойд эргээрээ Газар дундын тэнгистэй хөвөөлнө. Египетийн нутгаар дайрах Суэцийн суваг хоёр тэнгисийг холбоно. Энэ утгаараа Египет нь олон зууны турш стратегийн чухал газар байсаар ирсэн.

 Нил мөрөн

Дэлхийн хамгийн урт  гэгдэх Нил мөрөн мөрөр нь Египетийг дайран өнгөрдөг бөгөөд Египетийн хүн амын 95 орчим хувь нь Нил мөрний дагуу оршин суудаг.  Нил мөрөн Египет улсын нутаг дэвсгэрээр урсдаг хэдий ч тус улс нь дэлхийн хамгийн хуурай бүс нутгуудын жагсаалтад багтдаг. Газар нутгийн ихэнх хэсэг нь элсэн цөлөөс бүрддэг бөгөөд бороо маш бага ордогтой холбоотой ажээ.

 ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн долоон дурсгалт газартай

Египетэд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн долоон дурсгалт газар бий.  

  • Абу Мена,
  • Түүхэн Каир,
  • Абу Симбел, 
  • Гэгээн Кэтрин,
  • Вади Аль-Хитан, (Египетийн баруун цөл дэх Халимны хөндий)
  • Мемфис
  • Эртний Тебес 

Пирамид

Египетийн пирамидууд нь түүхэн дэх хамгийн том барилгуудын тоонд ордог бөгөөд Эртний Египетийн соёл, иргэншлийн хамгийн том бэлгэ тэмдэг юм. Дэлхийн хамгийн алдартай Пирамид болох Гизагийн Пирамидыг барихын тулд хэдэн зуун жилийн хугацааг зарцуулсан гэж үздэг. 

Эртний египетчүүд үхлийн дараах амьдралд гүн итгэдэг байсан бөгөөд амьдралынхаа ихэнх хэсгийг үүнд бэлдэж өнгөрөөдөг байсан гэнэ.  Эртний Египетэд эзэн нь нас барах юм бол түүнд үйлчилдэг байсан албатуудыг эзнийх нь хамтаар амьдаар нь оршуулдаг байжээ. Ингэснээр тэд үхлийн дараах амьдралдаа ч мөн адил эзэндээ үйлчлэх боломжтой гэж үздэг байв.

Сүрчиг, модон хуруу

Эртний Египетийн хаад, хатад хөгжлийнхөө идэр үед өнөөгийн бидний хэрэглэж байгаа сүрчгийг  хэрэглэдэг байжээ.  Хатан хаан Клеопатра Сарнай, Нил, Мэлрэг гэх цэцэгсийг хандлан сүүнд хийж угаал үйлдэн, дан байгалийн гаралтай боловсруулаагүй тосыг түрхдэг байсан байна. Мөн эртний египетчүүд маш өндөр түвшний хөгжилтэй байсан бөгөөд амьтны гаралтай бүтээгдэхүүнүүд болон ургамлуудыг гоо сайхны бүтээгдэхүүн болгон хумсаа будах, нүүрний тос бэлтгэх гэх мэтээр хэрэглэдэг байжээ.

Түүнчлэн, Египетэд дэлхийн хамгийн эртний хиймэл эрхтэнг бүтээж байжээ. МЭӨ 1000 оны үед модон хурууг бүтээж байсан бөгөөд энэ нь эмэгтэй хүнийх аж.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]