Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүгд найрамдах Кот-д' Ивуар улсУншсан225

Бүгд Найрамдах Кот-д’Ивуар улс нь 322,463 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкийн урд хэсэгт байрладаг орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Гвиней болон Мали, баруун талаараа Либери, зүүн хэсгээрээ Гана, зүүн хойд талаараа Буркина Фасо улсуудтай хиллэдэг.

Зааны ясан эрэг

Кот-д’Ивуар улсыг “Зааны Ясан Эрэг” хэмээн нэрлэх нь ч бий. Учир нь тус бүс нутагт 15-17-аар зууны үед зааны ясны худалдаа наймаа оргил үедээ хүрч байсан тул ийн нэрийдэх болжээ.

Бүгд Найрамдах Кот-д'Ивуар Улс нь хоёр нийслэлтэй

Кот-д'Ивуар бүгд найрамдах улс нь Ямусукро, Абижан гэсэн хоёр нийслэлтэй. Албан ёсны нийслэл нь Ямусукро хэдий ч Абижан хот нь тус улсын эдийн засгийн гол боомт, хамгийн том хот ажээ.

1980-1990 оны хооронд Абиджан хотыг өвөрмөц хийц, загвар болон тэнгэр баганадсан өндөр барилгуудаас нь болж Баруун Африкийн Парис хэмээн нэрлэдэг байж. Мөн тус хот нь франц хэлтэй дэлхийн гурав дахь том хот юм. 

Дэлхийн хамгийн том сүм Кот-д'Ивуарт байдаг

1985-1989 оны хооронд баригдсан Нотр-Дам де ла Пай (Ямусукрогийн энх тайвны хатагтайн сүм) нь Ямусукро хотод байрладаг католик шашны сүм юм. Гиннесийн номонд энэ сүмийг дэлхийн хамгийн том сүм гэж бүртгэжээ. Тус сүм нь 30,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай бөгөөд ойролцоогоор 18,000 хүн мөргөл үйлдэх хүчин чадалтай.

Кот-д'Ивуар бол дэлхийн хамгийн том какао экспортлогч орны нэг

Кот-д'Ивуар бол дэлхийн хамгийн том какао үйлдвэрлэгч бөгөөд какао үйлдвэрлэл экспортын орлогын 40 хувийг бүрдүүлдэг.  Дэлхийн какао сангийн (WCF) тооцоолсноор 27, 600,000 гаруй хүн амтай тус улсын 8 сая орчим нь какаоны үйлдвэрлэлээр амьжиргаагаа залгуулдаг байна. 

Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт таван газар Кот-д’Ивуар улсад байдаг

Кот-д'Ивуар нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн таван газартай. Тухайлбал, Гранд-Бассам хот нь 19-р зууны сүүл 20-р зууны эхэн үеийн колоничлолын хотын түүхэн жишээ юм. 

Мөн тэдний нэг нь Гвиней улстай хиллэн оршдог Нимба уулын байгалийн дархан цаазат газар юм. Уг газарт олон төрлийн ховор ургамал болон амьтад байдаг.

Хөлбөмбөг

Кот-д’Ивуар улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Тус улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2006, 2010 болон 2014 оны ДАШТ-үүдэд эрхээ аван оролцож байжээ. Кот-д’Ивуарын хамгийн алдартай хөлбөмбөгчин бол Дидье Дрогба. Мөн түүнийг Кот-д’Ивуарын иргэний дайныг зогсооход чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]