Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЭритрейУншсан249

Эритрей Улс нь Африк тивийн Сомалийн хойгт орших улс юм. Баруун талаараа Судан, өмнө талаараа Этиоп, зүүн өмнө талаараа Жибути улсуудтай газраар хиллэдэг тус улс нь зүүн болон зүүн хойд хэсгээрээ Улаан тэнгисээр Саудын Араб Йемен улсуудаас тусгаарлагдана.

Албан ёсны хэлгүй

Эритрей улсад албан ёсоор баталсан хэл гэж байдаггүй. Тус улс нь олон хэлтэй үндэстэн бөгөөд үндсэн хуульд тус улсын бүх хэл, овог аймгууд тэгш эрхтэй гэж заасан байдаг. Ард түмэн нь нийт есөн угсаатны бүлгүүдэд хуваагддаг бөгөөд өөр өөрсдийн уламжлалт хэлээрээ ярьцгаадаг. Харин өөр угсааны хүмүүстэй харилцах үедээ тэд араб болон англи хэлйг ашигладаг байна.

Тусгаар тогтнол

 Эритрей улс 1890 онд Италийн колоничлолд байсан бөгөөд 1941 онд Дэлхийн 2-р дайны үеэр Их Британи эзлэн авчээ. Дараа нь Британи 1952 он хүртэл Эритрейг НҮБ-ын итгэмжлэгдсэн нутаг дэвсгэр болгон захирч байсан.

 Эритрей нь1952 онд Этиопын холбооны бүрэлдэхүүнд автономит бүс болон байгуулагдсан. Гэвч 1962 онд Этиоп улс Эритрейг өөртөө нэгтгэснээр тусгаар тогтнолын төлөөх тэмцэл эхэлжээ. Олон арван жилийн турш Этиоп улстай байлдсаны эцэст тэд 1991 онд салан тусгаарлаж, улмаар хоёр жилийн дараа буюу 1993 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан.

Үүний дараагаар 1998 онд Эритрей улс Этиоп улстай хилийн маргааны улмаас хоёр жилийн турш тулалдаж, улмаар 100,000 хүний ​​амийг авч одсон.

Нийслэл нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн

ЮНЕСКО-гийн өвд  бүртгэгдсэн нийслэл Асмара нь "Орчин үеийн Африкийн хот" гэж тооцогддог. 1890-ээд оноос хойш Италийн колоничлогчдын цэргийн застав болгон хөгжүүлсэн Асмара нь "колончлолын төлөвлөгөөт хотын онцгой сайн хадгалагдсан жишээ" гэж хүлээн зөвшөөрөгдсөн. 

 

 
 
 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]