Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

АлжирУншсан259

Албан ёсоор Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улс нь хойд Африкт оршино. Зүүн хойд талаараа Тунис, зүүн талаараа Ливи, зүүн өмнөд талаараа Нигер, баруун өмнөд талаараа Мали, Мавритан, баруун хойд талаараа Марокко улсуудтай тус тус хиллэнэ.

Баруун талд нь маргаантай газар нутаг болох Баруун Сахар орших бөгөөд хойд талд нь Газар дундын тэнгис байрлана. Алжир нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Африкийн Холбоо, Газрын Тос Экспортлогч Орнуудын Байгууллага (ОПЕК) зэрэг байгууллагуудын гишүүн орон юм. Мөн Магрибийн Араб холбоог байгууллахад их хувь нэмэр үзүүлсэн. 

Тусгаар тогтнол

1830 онд Францын колон улс болохоосоо өмнө Алжир нь Нумдидичууд, Финикчүүд, Ромчууд, Умайядууд, Аббасидууд, Испаничууд, Османчууд гэх мэт нийт 19 үндэстний эзэнт гүрнүүдийн эзэмшилд байсан. Алжирчууд 1962 оны долдугаар сарын 5-нд улсынхаа тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан.

Алжирт ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй долоон дурсгалт газар бий

Алжир улсад түүхийн өндөр ач холбогдолтой олон сонирхолтой архитектурын газрууд байдаг бөгөөд тэдний долоог нь ЮНЕСКО дэлхийн үнэт өвөөр бүртгэн авсан. Тухайлбал, Бени Хаммадын Аль Калагийн эртний балгас, Алжирын эрэг дээрх Исламын Касба хотын үлдэгдэл болон бусад газруудыг нэрлэж болно.

Албан ёсны хэл

Алжирчуудын 99 хувийг Хойд Африкаар тархан суурьшсан Арабын Берберчүүд эзэлдэг бөгөөд улсын албан ёсны хэл нь араб болон бербер. Ихэнх тохиолдолд алжирчууд алжир аялгатай араб хэлийг ашигладаг. Харин Франц хэлийг захиргааны болон боловсролын салбарт ашигладаг. байна

Феннек үнэг

Алжир улсын үндэсний амьтан бол Феннек үнэг. Уг амьтан нь хамгийн жижиг биетэй үнэгний төрөл зүйл гэдгээрээ алдартай. Маш том чихтэй цөлийн уг үнэгний нэрээр Алжирын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг болох “Лес Феннекс” нэрлэгдсэн. 

Алжираас хоёр Нобелийн шагналтан "төрсөн"

Алжир улс Альберт Камю, Клод Коэн Таннужи хэмээх хоёр Нобелийн шагналтантай. Альберт Камю нь утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн бол Клод Коэн Таннужи физикийн салбарт гаргасан амжилтаараа уг шагналыг хүртэж байжээ. 

Алжирын хуульчдын 70 хувь нь,  шүүгчдийн 60 хувь нь эмэгтэйчүүд байдаг

Алжир эмэгтэйчүүд их, дээд сургуульд элсэж, анагаах ухаан, хуулийн салбарт ажиллах нь нэмэгдсээр байна. 2007 оны байдлаар эмэгтэйчүүд ажиллах хүчний дөнгөж 20 хувийг эзэлж байсан ч 2022 онд өмнөх үеийнхээс хоёр дахин их байсан. 

 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]