Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Буркина ФасоУншсан237

Буркина Фасо улс нь 274200 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Баруун Африкт оршдог далайд гарцгүй орон. Тус улс баруун хойд хэсгээрээ Мали, зүүн хойд талаараа Нижер, зүүн урд хэсгээрээ Бенин, урд талаараа Того болон Гана, баруун урд хэсгээрээ Кот д’Ивуар улсуудтай тус тус хиллэдэг.

Тусгаар тогтнол

Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. Харин 1960 оны VIII сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан юм. Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.

Хэл

Буркина Фасо улсын албан ёсны хэл бол франц хэл. Гэхдээ тус улсын засгийн газарт албан ёсоор бүртгэлтэй 60 гаруй хэл байдаг. Тэдний дунд хамгийн өргөнөөр хэрэглэгддэг хэл нь "мүүр" бөгөөд буркиначуудын тэн хагас нь ярьдаг. 

ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт гурван газар бий

Дэлхийн үнэт өвөөр нэрлэгдэж ЮНЕСКО-д бүртгэгдсэн нийт гурван газар Буркина Фасо улсад байдаг. Тэдгээрийг нэрлэвэл Лоропени балгас, Эртний хар төмөрлөгийн цогцолбор газар болон В-Арли-Пенджари цогцолбор газрууд. 

Лоропени балгас 

Кот-д'Ивуар, Гана, Того улсын хилийн ойролцоо орших Лоропени балгас бараг 1000 жилийн настай. Энэ нь Сахар дамнасан алтны худалдаанаас үүдэлтэй Лоби бүс дэх арван цайзын хамгийн сайн хадгалагдан үлдсэн цайз юм. 

Эртний хар төмөрлөгийн цогцолбор 

Эртний хар төмөрлөгийн цогцолбор газрууд нь 8-р зуунд хамаарах бөгөөд тус улсад төмрийн үйлдвэрлэл байсан гэх  эртний нотолгоо юм. В-Арли-Пенджари цогцолбор нь Нигер, Буркина Фасо, Бүгд Найрамдах Бенин улсыг  дамнасан өмч юм. 

В-Арли-Пенджарийн нэг хэсэг 

Карфигуэла хүрхрээ 

Буркина Фасогийн баруун өмнөд хэсэгт орших Комое голын дагуух Карфигуэла хүрхрээ нь тус улсын үзэсгэлэнт газруудын нэг. Хүрхрээ борооны улирлын үеэр болон дараа нь хамгийн сайн урсдаг. 

Заан

Буркина Фасо улс бол баруун Африк дахь хамгийн олон заантай орон. Тус улсад заан аюулгүй амьдрах боломжтой нийт дөрвөн үндэсний парк, нэг ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газар, гурван байгалийн бүрэн нөөцөт газар, зургаан хэсэгчилсэн нөөц газар болон тусгай хамгаалалттай арван дархан цаазат газар байдаг. 

 
 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]