Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ГамбиУншсан371

Гамби нь Өрнөд Африк дахь Бүгд Найрамдах Улс бөгөөд тус улс нь Гамби мөрний эрэг дээр оршдог. Гамби мөрний Атлантын далайд цутгах адаг хэсгийг эс тооцвол энэ улсыг бүхэлд нь Сенегал улс тойрон хүрээлэх буюу хиллэдэг. 

Тусгаар тогтнол

1455 онд португалчууд Гамби улсын нутаг дэвсгэр дээр хөл тавьсан нь анхны европчууд хэдий ч 1765 онд британичууд Гамби улсыг эзэнт гүрний нэг хэсэг болгосон.  Улмаар тус улс 1965 онд тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд таван жилийн дараа 1970 оны 4-р сарын 24-нд бүгд найрамдах улс болов. Гамби улсын хувьд Их Британиас гадна 5-11-ээр зуунд Ганын эзэнт гүрэн, 13-аар зуунд Малийн эзэнт гүрний нэг хэсэг байжээ.

Албан ёсны хэл нь англи

Тус улсын албан ёсны хэл нь англи хэл  Англи хэлийг албан ёсны хэл болгосон нь Их британийн нөлөөллөөс үүдэлтэй гэж үздэг бөгөөд хэвлэл мэдээллийн салбарт түлхүү ашигладаг байна. Мөн тэд өөрсдийн гэсэн 20 гаруй төрлийн хэл, аялгаар ярилцдаг.

Дэлхийн өвд бүртгэгдсэн хоёр газар Ганбид бий

Гамби дахь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн хоёр газар бол Кунта Кинте арал ба Сенегамбийн чулуун тойрог юм.  1500-аас 1800–аад оны эхэн үе хүртэл олзлогдсон боолуудыг Кунта Кинте гэх жижиг арлаар дамжуулан тээвэрлэдэг байжээ.

Кунта Кинте арал 

Сенегамбийн чулуун тойрог 

Матрын усан сан

 Качикалли матрын усан сан гэх матраар дүүрэн газрыг гамбичууд ариун газар хэмээн шүтдэг.  Качикалли матрын усан санд янз бүрийн хэлбэр, хэмжээтэй 100 орчим матар байдаг.  Харин Гамбичууд усыг нь үржил шимтэй, илааршуулах хүчтэй гэж үздэг. Матрын усан сан хэрхэн ариун газар болсныг харуулсан музей хүртэл байдаг.

 600 орчим төрлийн шувууд

Гамби голын бүс нутагт 600 гаруй төрөл зүйлийн шувууг харах боломжтой бөгөөд энэ нь шувуу сонирхогчдын сонирхлыг их татдаг байна. Тухайлбал Африкийн жакана, Африкийн ногоон тагтаа, нугас, галуу, бөднө шувуу, фламинго зэргийг дурдаж болно.

Мөн голын бүс нутгаар манат, матар, усны үхэр, колобус сармагчин гэх мэт олон төрлийн ховор амьтад амьдардаг.

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]