Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Төв Африкийн Бүгд Найрамдах УлсУншсан413

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс нь далайд гарцгүй Төв Африкийн улс юм. Энэ улс нь умард талаараа Чад, зүүн хойд талаараа Судан, зүүн талаараа Өмнөд Судан, урд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Бүгд Найрамдах Конго Улстай, баруун талаараа Камерунтай хиллэдэг. Төв Африкийн Бүгд Найрамдах Улс нь буурай хөгжилтэй, улс төрийн тогтвортой бус улс.  Алмаз, алт, газрын тос, уранаар баялаг ч 2016 онд нэг хүнд оногдох бодит дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь тооцоогоор тус улс дэлхийн хамгийн ядуу улсаар бүртгэгдэж байжээ.

Тусгаар тогтнол

Төв Африкийн Бүгд Найрамдах улсын газар нутгийг 1880-аад онд францчууд эзлэн авсан ба тухайн үедээ одоогийн хилийн зурвасыг нь татаж байсан. 1960 онд төв африкчууд улсынхаа анхны ерөнхийлөгчөөр Дэвид Дако гэх эрхмийг сонгож, тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан.

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс тусгаар тогтнолоо олж авснаасаа хойш олон удаа төрийн эргэлт хийж, дотоод зөрчилдөөнтэй, тогтворгүй байдлтай байна. 

Албан ёсны хэл нь Санго болон франц

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын ёсны хэл нь Санго болон Франц.  Хүн амын дийлэнх нь Санго хэлээр ярьдаг. Энэ хэлээр анх Убанги голын бүс нутгийн хүмүүсийн ярьдаг байсан бол христийн шашны номлогчид 1940-1950-иад онд уг хэлийг улс даяар түгээсэн гэж үздэг. Тус улсад нийтдээ 72 орчим өөр хэл аялгаар ярилцдаг байна .

Ширэнгэн ой

Дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой болох Конгогийн ширэнгэн ойн тодорхой хэмжээний хэсэг нь Төв Африкийн Бүгд Найрамдах улсын газар нутагт харьяалагддаг. Горилла, заан, хиппос, гепард, арслан, хирс зэрэг ховор амьтдын өлгий нутаг гэдгээрээ алдартай. Мөн 600 орчим төрлийн эрвээхэй байдаг гэх сонирхолтой мэдээлэл бий.

Пигми овгийнхон

Тус улсад намхан нуруугаараа дэлхийд танигдсан Пигми овгийн хүмүүс амьдардаг. "Пигми" гэдэг үг нь Грек хэлнээс гаралтай бөгөөд "одой загас" гэсэн утгатай аж.

Хүн амын тавны гурав орчим нь хөдөө орон нутагт амьдардаг

Хүн амын тавны гурав орчим нь хөдөө орон нутагт амьдардаг бөгөөд гол төлөв өмнөд болон баруун хэсэгт оршин суудаг. Тус улсын зүүн болон зүүн хойд хэсэгт хүн ам бага тархан суурьшжээ. Хотын хүн амын нэлээд хэсэг нь Банги буюу нийслэлдээ амьдардаг аж. 

 

Уур амьсгал

Тус улсын хойд хэсэг чийглэг уур аьсгалтай бол өмнөд хэсэгт экваторын ойн бүс зонхилдог. Борооны улиралд (3-р сараас 10, 11-р сар хүртэл) өдөр бүр хүчтэй аадар бороо ордог бөгөөд өглөөд манан ихтэй байдаг. 

Дундаж наслалтаараа дэлхийд хоёрт ордог

Төв Африкийн Бүгд Найрамдах Улс дундаж наслалтаараа дэлхийд хоёрдугаарт ордог. Тэд дунджаар 55.07 жил насалдаг бөгөөд үүний шалтгааныг байнгын цэргийн мөргөлдөөн, эм тариа дутмаг, ундны цэвэр усны хүртээмж хязгаарлагдмал, хоол хүнсний хангалтгүй байдалтай нь холбоотой гэж үздэг байна. 

Хүн амын ихэнх нь христ шүтдэг

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын хүн амын 85-90 орчим хувь нь Христийн шашинтан. Исламын шашинтнууд байдаг хэдий ч цөөнх бөгөөд тус улсын хүн амын 10-15 хувийг эзэлдэг. 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]