Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЖибутиУншсан366

Жибути Улс улс нь 23,200 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн зүүн захад байрладаг орон. Тус улс нь умард талаараа Эритрейтэй, өмнө талаараа Этиоп, зүүн урд талаараа Сомалитай хиллэх бөгөөд зүүн талд нь улаан тэнгис бий. Улаан тэнгисийн нөгөө талд нь орших Йемен Улс Жибутигаас цөөхөн хэдэн километрийн зайтай байдаг.

Тусгаар тогтнол

Одоогийн Жибути, Этиоп, Эритрей болон Сомиландын газар нутаг нь нэгэн цагт эртний Египетийн худалдааны хамтрагч Путын газар нутаг байжээ. 1883 онд тус бүс нутаг Францын колони болсон бөгөөд жибутичууд 1997 оны зургаадугаар сарын 27-нд тусгаар тогтнолоо олж авсан юм. Мөн тухайн ондоо НҮБ-д элсэн орсон ба одоогийн үндсэн хуулиа 1992 оны есдүгээр сарын 4-нд баталсан.

Лак Ассал 

Далайн түвшнээс доош 155 метрийн өндөрт орших Лак Ассал нуур тус улсад бий. Энэ нь Африк тивийн хамгийн нам дор цэг бөгөөд Сөнөсөн тэнгис, Галилейн тэнгисийн дараа ордог дэлхийн гурав дахь нам дор цэг юм. Мөн Ассал нуур нь дэлхийн хоёр дахь хамгийн их давсны агууламжтай нуурт тооцогддог бөгөөд далайн уснаас 10 дахин их агууламжтай аж.

Хуссейн Ахмед Салах 

Хуссейн Ахмед Салах бол Олимпоос медаль хүртсэн Жибутийн цорын ганц тамирчин юм. Тэрээр 1988 онд БНСУ-ын Сөүл хотод болсон марафон гүйлтийн тэмцээнд хүрэл медаль хүртэж байжээ .

Цэргийн бааз

Франц, АНУ, Хятад зэрэг хэд хэдэн улс Жибутид цэргийн баазаа байрлуулдаг. Жибути улс нь Адены буланг Улаан тэнгисээс хязгаарладаг газарзүйн чухал байрлалтай орон. Ийм учраас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд тус улсад цэргийн баазуудаа байрлуулжээ.

Афарын гуравлсан уулзвар дээр оршдог

Жибути улс нь дэлхийн нэлээд цардастай бүс нутаг болох Афарын гуравлсан уулзвар дээр оршдог. Энэхүү цэгийн гурван өөр цардасны ялтсууд идэвхтэй хуваагдаж гурван өөр цэг рүү салж байгаа гэсэн үг. Ийм учраас та Жибути улсад очвол дэлхий хөдөлж буйг шууд мэдэрч болно.

Хоёр үндсэн угсаатны бүлгээс бүрддэг

Жибути нь Сомали, Афар гэсэн хоёр үндсэн угсаатны бүлгээс бүрддэг.  Тус улсад мөн Араб, Этиоп, Европ гаралтай хүмүүс ч байдаг.  Мөн тэдний албан ёсны хэл нь  франц.

Албан ёсны хэл нь  франц.

Жибути улсын албан ёсны хэл нь араб, франц хэл юм. Гэсэн хэдий ч Сомали, Афарын уугуул хэлээр илүү өргөнөөр ярьдаг.  Франц хэл нь колоничлолын үеэс өвлөгдөж ирсэн бөгөөд харилцаа холбооны хэрэгсэл болгон ашигладаг.

Франц хэлийг хамгийн их хэрэглэдэг хүмүүс бол тус улсын "элитүүд" юм. Жибутид ердөө 17000 орчим хүн франц хэлээр ярьдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]