Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

БурундиУншсан377

Бүгд Найрамдах Бурунди улс нь Зүүн Африкийн их нууруудын бүсэд оршдог бөгөөд Руанда, Танзани, Бүгд Найрамдах Ардчилсан Конго гэх улсуудтай хиллэдэг далайд гарцгүй орон юм. Мөн нутгийн баруун хэсгийн хилийн заагт цэнгэг уст нуур Танганьика оршдог. Газар нутгийн эзлэх нийт хэмжээ нь ердөө 27,834 км2   бөгөөд 13,162,952 хүн амтай. 

Бурунди нь зэс, кобальт, никель, хээрийн жонш, фосфатын чулуулаг, кварцит, уран, ванадийн ховор нөөцтэй .ч буурай орнуудын тоонд багтдаг. Тус улс нь шохойн чулуу, хүлэр, элс, хайрга зэргийг дотоодын хэрэгцээнд ашиглах, барилгын материал болгон ашигладаг.

Тусгаар тогтнол

Бурунди улс нь бие даасан эзэнт гүрэн байсан боловч XX зууны эхэн үед Герман улсад колоничлогдсон. Дэлхийн I дайнд Герман улс ялагдал хүлээсний дараа Бурунди улсыг захирах эрх мэдэл Бельги улсад шилжсэн.  Дэлхийн II дайны дараа Бурунди улс нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын итгэмжлэгдсэн газар нутаг болсон бөгөөд 1962 онд улсынхаа тусгаар тогтнолыг зарласан.

Бурунди нь хоёр нийслэлтэй

Бурунди улс хоёр нийслэлтэй. Бужумбура бол Бурунди улсын хамгийн том, гол боомт хот юм. Энэ хотоос кофе, хөвөн, цагаан тугалга зэрэг улсын экспортын ихэнх барааг тээвэрлэдэг. 

Харин 2019 онд Бурундигийн засгийн газар нийслэлээ Бужумбураас Гитега руу шилжүүлжээ. Энэ хот нь баруун зүгт Танганика нуурын эрэг дээр байрладаг аж.

Дасгал хийх, гүйх зэргийг хориглосон

Бурунди улсад хүмүүсийг олноороо цуглаж дасгал хийх, гүйх зэргийг 2014 онд тус улсын Ерөнхийлөгч хориглосон. Учир нь олон хүн цугласнаараа ямар нэгэн улс төрийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулах боломжийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.

Хэрэв та дасгал хөдөлгөөн хийх бол засгийн газарт бүртгүүлж, зөвшөөрөгдсөн есөн газраас аль нэгийг нь сонгох хэрэгтэй. 

Бурундид дэлхийд хоёрт ордог гүн, цэнгэг нуур бий

Танганьика хэмээх нуурын хэсэг нь Бурунди улсын нутагт харьяалагдах бөгөөд энэ нь Байгал нуурын удаах дэлхийн хоёр дахь гүнзгий, цэнгэг уст нуур юм.

Нуур нь Танзани, Замби, Конго, Бурунди гэсэн 4 улсын нутагт хуваагдана. Өргөргийн 3-8 градус, уртрагийн 29-31 градуст орших бөгөөд 40-50км өргөн, 650км урт сунаж тогтсон байдаг. Танганьика нуур 32,900км2 талбай эзлэх ба энэ нь Африк тивд 2-т, Дэлхийд 5-д орно. Дундаж гүн нь 570м, хамгийн гүн хэсэгтээ 1471м юм. Эргийн урт нь 1900км ба 17,800км3 ус агуулдаг. Нууранд цутгадаг үндсэн том гол нь Рузизи ба Малагараси боловч үүнээс гадна хэдэн арван жижиг гол байна. Нөгөөтээгүүр нуураас эх аван урсдаг ганц гол байдаг тул Танганьика нууранд орсон ус гадагшлалгүй маш удаан хугацаанд (1000 жил хүрдэг гэгддэг) үлддэг ба 90% нь ууршиж алга болдог гэнэ. 1858 онд, Нил мөрний эх савыг хайж байсан Английн эрэлчид Жон Спик, Ричард Бартон нар Танганьика нуурыг анх нээжээ.

Хүн иддэг матар

 Бурунди улсад Густаве гэх нэртэй матар бий.  Уг матрыг 300 гаруй хүний аминд хүрсэн гэдэг бөгөөд орон нутгийн герпетологич Патрис Фэй 1990-ээд оны сүүлчээр матарыг олон жил судалсны эцэст тодорхойлж, ийн нэрлэжээ.

Гадил жимсний шар айраг

Зүүн Африкийн ихэнх орны нэгэн адил Бурундичууд гадил жимсний шар айраг исгэдгээрээ алдартай. Тус улсын үндэсний ундаа нь гадилтай шар айраг бөгөөд том тогоог үүгээр дүүргэж байгаад олуулаа тойрч суугаад соруулаар зэрэг уудаг уламжлалтай.

 
  
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]