Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бүгд Найрамдах Конго улсУншсан238

Бүгд Найрамдах Конго улс нь 342000 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Конго голын баруун талд байрладаг Төв Африкийн баруун зах дахь орон. Тус улс баруун хэсгээрээ Габон улстай, баруун хойд талаараа Камерун улстай, зүүн хойд хэсгээрээ Төв Африкийн Бүгд Найрамдах улстай, зүүн урд талаараа Бүгд Найрамдах Ардчилсан Конго улстай, урд хэсгээрээ Ангол улстай тус тус хиллэдэг.

Тусгаар тогтнол

Бүгд Найрамдах Конго Улс нь 1958 оны 11-р сарын 28-нд байгуулагдаж, 1960 онд Францаас тусгаар тогтнолоо олж авсан.  Конго улс тусгаар тогтносныхоо дараа 1969-1992 оны хооронд Бүгд Найрамдах Конго Ард улс нэртэй марксист-ленинист буюу социалист орон байсан. Конго улс 1992 оноос хойш ардчилсан орон болсон ч 1997-1999 оны хооронд өрнөсөн Конго улсын иргэний дайнаас болж ардчилсан аргаар сонгогдсон засгийн газар нь огцорсон.  Тус улсын албан ёсны хэл бол франц хэл юм. 

Банту

Баруун урд талаараа Атлантын далайд гарцтай тус улсын газар нутаг дээр буюу Конго голын сав газраар банту хэлтэй овог аймгууд 3000 жилийн өмнөөс суурьшжээ. Улмаар тэд Африк тивийн хамгийн хүчирхэг гүрнүүдийн нэгээр нэрлэгддэг байсан банту эзэнт гүрнийг байгуулсан.

Конгогийн ширэнгэн ой

Дэлхийн хоёр дахь том ширэнгэн ой болох Конгогийн ширэнгэн ойн тодорхой хэмжээний хэсэг нь Конго улсын газар нутагт байдаг. Уг ширэнгэн ой нь Камерун, Бүгд Найрамдах Конго, Ардчилсан Конго, Экваторын Гвиней, Габон, Төв Африкийн Бүгд Найрамдах улс гэх зургаан орны газар нутагт харьяалагддаг. 

Хоёр Конго

Конго улсын нийслэл Браззавиль хот Конго голын баруун хэсэгт оршдог бол голын зүүн хэсэгт нь Ардчилсан Конго улсын нийслэл Киншаса хот байрладаг. Уг хоёр хот хоорондоо дөнгөж 1.6 километрийн зайтай оршдог бөгөөд дэлхий дээрх хамгийн ойрхон оршдог хоёр нийслэл хотууд юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]