Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Коморын арлуудУншсан234

Тус улс үндсэн гурван том арал болон хэд хэдэн бичил арлуудаас бүрддэг. Тодруулбал, Гранде Коморе (Нгазиджа), Мохели (Мвали) болон Анжоуан (Ндзвани) гэх нэртэй.  Коморосын Холбооны Улс нь 1,861 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн зүүн талд Энэтхэгийн далай дахь Мозамбик сувгийн хойд төгсгөлд байрладаг арлын орон юм.

 Тус улсын дөрөв дэх гол арал болох Майотта нь Францын далайн чанад дахь нэг хэсэг нь боловч холбооны улс бас манайх хэмээн маргадаг байна. 

Өөрөөр хэлбэл Коморос улс гурав биш дөрвөн арлаас бүрддэг байсан боловч Майотта арал 1974 онд Франц улсаас салан тусгаарлах тухай санал хураалтад тусгаар тогтнолын эсрэг байр суурьтай байгаа гэдгээ мэдэгдсэнээр Франц улсын эзэмшил хэвээр үлдсэн. Улмаар олон жил маргаан дагуулсны эцэст тус арал нь 2011 онд албан ёсоор Франц улсын гадаад дахь хэлтсийн хувиар тус улсын нэг хэсэг болсон.

"Сүрчигний арлууд"

Коморын арлуудад анхилуун үнэртэй ургамал, ялангуяа "Иланг-иланг" хэмээх цэцэг ургадаг учир "Сүрчигний арлууд" гэж нэрлэдэг. "Иланг-иланг" бол үнэртэй ус үйлдвэрлэх зорилгоор эфирийн тос гаргаж авдаг кананга модны цэцэг юм. Нэг литр тос үйлдвэрлэхэд ойролцоогоор 50 кг (110 фунт) цэцэг хэрэгтэй бөгөөд тус улс дэлхийн нийлүүлэлтийн 80 орчим хувийг хангадаг байна. 

Албан ёсны гурван хэлтэй

Коморос улс нь Комор, Франц, Араб хэлийг албан ёсоор ашигладаг.  Мөн Малагаси, Суахили зэрэг цөөнх ашигладаг хэлүүд  ч байдаг. Албан ёсны гурван хэлнээс Комор хэл хамгийн түгээмэл хэрэглэгддэг ч өнөөг хүртэл зөв бичгийн дүрэмтэй болоогүй  аж. 

Картала 

Коморос улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш 2,360 метрийн өндөрт оршдог Картала уул юм. Уг уул нь идэвхтэй галт уул бөгөөд галт уул дэлбэрснээс үүдэж Коморос улсын нийслэлийг Морони гэж нэрлэжээ. Морони гэх үг “Галын зүрхэнд” гэх утгатай аж.

Олимп

Тус улс 1996 оноос хойш зуны олимпийн наадамд оролцож байгаа ч анхны медалиа хараахан хүртээгүй байна. Коморууд голчлон хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлөөр өрсөлддөг ч хүндийн өргөлтийн төрөлд тамирчдаа илгээж байсан.

Мөн Коморос улсын тамирчид өвлийн олимпд оролцож үзээгүй  олимпын хороо нь 1979 онд байгуулагдаж 1993 онд Олон улсын олимпын хороонд хүлээн зөвшөөрөгдсөн. 

Хоёр улиралтай

Коморос улс халуун орны зөөлөн уур амьсгалтай бөгөөд хур тунадас унадаг хэмжээгээрээ ялгаатай үндсэн хоёр улиралтай. Борооны улирлын хамгийн халуун улирал нь тавдугаар сар бөгөөд агаарын хэм Цельсийн 29-30 хэм хүртэл нэмэгддэг. Харин хуурай улирлын хамгийн хүйтэн үед агаарын хэм Цельсийн 19 хэм хүртэл багасдаг. 

Сар

"Комор" гэдэг нэр нь "сар" гэсэн утгатай араб хэлний Камар гэдэг үгнээс гаралтай. Эхэндээ энэ нэрийг араб худалдаачид Мадагаскар аралд өгч байсан боловч хожим нь Коморын арлууд багтдаг арлуудад  өгчээ.

Мөнгөн тэмдэгт

Коморос улсын албан ёсны мөнгөн тэмдэгт нь “Коморын франк”. Францын хаанчлалын үед Коморууд Францын франкийг мөнгөн тэмдэгт болгон, дараа нь Малагаси франкийг ашигладаг байв. 

 

 

 

 

 

 

 

 

 

 
 
 
 
 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]