Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кабо ВердеУншсан390

Кабо Верде юугаараа алдартай вэ?

    Кабо-Верде нь Африк тивд орших 10 хэсэг арлаас бүрддэг улс юм.  Эдгээр арлууд нь Африк тивийн хамгийн баруун зах болох Кап-Верт булангаас 600-850 километрийн зайд оршдог.  Кабо-Вердегийн арлууд дээр 15-аар зуунд Португаличууд анх хөл тавьжээ. 1951 онд Португали улс Кабо-Вердег өөрсдийн хилийн чанад дахь хэлтэс болгосон боловч тус арлуудын оршин суугчид нь эрх чөлөөнийхөө төлөөх тэмцлээ үргэлжлүүлсээр 1975 онд тусгаар тусгаар тогтнолоо зарласан.
 
     

1456 он хүртэл Кабо Верде арлуудад хэн ч амьдарч байгаагүй

1456 оноос өмнө арлууд дээр хүн амьдарч байгаагүй. Португалийн хоёр судлаач Алвисе Кадамосто, Антониотто Усодимаре нар Кабо Вердийг нээсэн. Тэд зургаан жилийн дараа Кабо Верде арлууд руу буцаж ирээд тэнд суурьшжээ.

 Санта Моника далайн эрэг нь тус улсын хамгийн үзэсгэлэнтэй газарт тооцогддог.

Ихэнх кабо-вердечүүд Европ болон Африк гаралтай хүмүүс байдаг.  Учир нь Португалчууд Кабо-Вердегийн арлууд дээр амьдарч байсан анхны хүмүүс юм. Дараа нь тэд Африкийн боолуудыг тус улсад авчирсан банйа. Мөн Кабо Вердегийн албан ёсны хэл нь португал хэл юм. 

Урт чихт сарьсан багваахай 

Кабо-Верде улсын арлууд дээрх цор ганц уугуул хөхтөн амьтан бол урт чихт сарьсан багваахай. Уг амьтан нь дунджаар 4-5 насалдаг бөгөөд 20-30 сантиметр далавчны урттай буюу маш жижиг хэмжээтэй.

Чихрийн нишингийн архи

 Тус улсын үндэсний ундааг “Грог” гэдэг. Энэхүү ундааг чихрийн нишингэнээс гаргаж авдаг ба 43 хувь хүртэлх градустай байдаг.

 Дэлхийн өвд бүртгэгдсэн нэг газартай

Кабо Верде дэх ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн цорын ганц газар бол Рибейра Грандегийн түүхэн төв болох Сидаде Велха юм. Уг хотыг анх португаличууд Кабо-Вердегийн арлууд дээр хөл тавьсныхаа дараа байгуулжээ.

 
 
 
 
 
 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]