Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЧадУншсан233

Бүгд Найрамдах Чад Улс нь далайд гарцгүй, Төв Африкийн улс юм. Тус улс нь умард талаараа Ливи, зүүн талаараа Судан, өмнөд талаараа Төв Африкийн Бүгд Найрамдах Улстай, баруун талаараа Камерун, Нигер, Нигери улсуудтай хиллэдэг. Тус улс газрын тос олборлон эдийн засаг нь хөгжлийн шатандаа орсон боловч дэлхийн хамгийн буурай хөгжилтэй, ядуу орнуудын тоонд багтсаар байгаа юм.

Тусгаар тогтнол

1950-иад оны дундуур Африкийн орнуудыг колоничлолоос ангижруулах ажил эхэлсэн бөгөөд Чад улс тэргүүлэгч орнуудын нэг байв.

1960 онд Чад Францаас тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд наймдугаар сарын 11-нийг  тусгаар тогтнолын өдар болгон тэмдэглэдэг.  Франсуа Томбалбайе бол улс орноо удирдсан анхны ерөнхийлөгч нь юм.

Сахарын цөл

Чад улсын хойд хэсгээр Сахарын цөл орших бөгөөд тус улсын нийт газар нутгийн 1/3-ийг хамардаг байна. Сахарын цөл нь газар нутгийн хэмжээгээр Антарктидын дараа орох хоёр дахь том цөл юм Уг цөл нь Хойд Африкийг эзлэн орших ба нийт талбай нь  9,200,000 хавтгай дөрвөлжин километр.

Сахарын цөл нь Чад улсаас гадна Алжир, Египет, Ливи, Мали, Марокко, Нигер, Сенегал, Судан, Тунис зэрэг орныг дамнан байрлана.

Мөн тус улсад Сахарын цөлийн хамгийн өндөр цэг байрладаг. Чадчуудын "Эми Кусси" гэж нэрлэдэг "Кусси" уул нь Сахарын цөлийн хамгийн өндөр цэг,  мөн Чадын хамгийн өндөр цэг юм.

Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 21-т ордог

Чад нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхийн 21 дэх том улс юм. Дэлхийн нийт хуурай газрын 0,845%-ийг эзэлдэг бөгөөд 1,259,200 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 

Чад нуур

 Тус улсын баруун хил дээр байрладаг Чад нуур нь дэлхийн хамгийн цэнгэг устай нууруудын нэг бөгөөд  Африк тивийн хоёр дахь том нуур ажээ. Гэвч уур амьсгалын эрс өөрчлөлтийн улмаас нуурын өнгө үзэмж муудаж, хэмжээ нь бага зэрэг багасгасан байна. 

Гэхдээ "Чад нуур" нь тус улсын үзэсгэлэнтэй газруудын нэг хэвээр байгаа бөгөөд загас агнуур хийж, завиар зугаалах боломжтой ажээ.

“Дэлхийн Бабелийн цамхаг” 

Чад улсыг соёлын олон талт байдлаас шалтгаалан "Дэлхийн Бабелийн цамхаг" гэж нэрлэдэг байна.  Тус улсад 200 гаруй үндэстэн байх бөгөөд 100 гаруй хэлээр аялгаар ярилцдаг байна. Харин албан ёсны хэл нь араб, франц хэл юм. 

Үндэсний бэлгэ тэмдэг нь ямаа, арслан юм

Ямаа, арслан бол Чад улсын үндэсний бэлгэ тэмдэг юм.  Уг хоёр амьтан тус улсын төрийн сүлдэнд байдаг бөгөөд голд нь цэнхэр, шар өнгийн бамбай байрладаг байна. Үүнийг 1970 онд баталжээ.

Какаки

Чадын соёлыг илтгэх нэг төрлийн хөгжмийн зэмсэг бол Какаки бөгөөд 3-4 метр урт байдаг. Какакиг улс даяар янз бүрийн баярын ёслолд үргэлж ашигладаг. 

Чад улсад Какаки бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг бөгөөд ихэвчлэн эрчүүд тоглодог байна. Энэ хөгжмийн зэмсэг нь  Нигери, Буркина Фасо, Бенин зэрэг бусад оронд ч түгээмэл хэрэглэгддэг ажээ. 

 

 
 
 
 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]