Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЭсватиниУншсан284

Эсватини улс нь 17364 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай Африк тивийн урд өмнөд хэсэгт байрладаг далайд гарцгүй орон. Тус улс зүүн хойд талаараа Мозамбик, хойд, баруун, урд болон зүүн урд хэсгээрээ Өмнөд Африк улстай хиллэдэг.

Бүрэн эрхт хаант засаглалтай улс

Эсватини бол бүрэн эрхт хаант засаглалтай хэвээр байгаа дэлхийн цорын ганц улс. Эсватиничуудын өвөг дээдэс болох свазичууд 18-аар зууны дунд үед гуравдугаар Нгваны удирдлага дор өөрсдийн хаант улсаа байгуулж байжээ. Улмаар 19-ээр зуунд тус хаант улс хүрээгээ тэлж 1881 онд одоогийн хилээ зурж байсан түүхтэй.

Свазиланд улс нь Боерын хоёрдугаар дайны дараа 1903 онд Британийн нутаг дэвсгэр болж харийн орны эрх мэдэлд орсон. Эсватиничууд 1968 оны есдүгээр сарын 6-нд тусгаар тогтнолоо зарлах хүртлээ 65 жилийн турш Их Британийн мэдэлд захирагдсан. 

Эсватини албан ёсны хоёр хэлтэй

Англи болон Свати хэл нь Эсватини улсын албан ёсны хэл юм. Англи хэлийг хэвлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, дээд боловсрол, шүүхийн тогтолцоо, төрийн үйлчилгээний салбарт өргөнөөр ашигладаг. Харин уугуул иргэд нь свази хэлийг түлхүү ашиглана. 

 

Эсватини хоёр нийслэлтэй

Эсватини улс албан ёсны хоёр нийслэлтэй цөөн орны нэг. Тус улсын нийслэл, засаг захиргааны төв нь Мбабане хот юм. Харин Лобамба бол Эсватини улсын хууль тогтоох нийслэл бөгөөд Мбабане хотоос 18 км-ийн зайд оршино. 

Дэлхийн хамгийн эртний уурхай Эсватинид байдаг

Дэлхий дээрх хамгийн эртний уурхай Эсватини улсад байдаг.  "Нгвэня" гэх нэртэй төмрийн хүдрийн уурхай нь дэлхийн хамгийн анхны уурхайгаар нэрлэгддэг бөгөөд өнөөдрийг хүртэл байгалийн тогтцоо хадгалсаар байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]