Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ГабонУншсан250

Габон нь төв Африкийн баруун захал оршдог,  Атлантийн далайд гарцтай орон.  Тус улс Экваторын шугам дээр оршдог бөгөөп Экваторын Гвиней (баруун хойд), Камерун (хойд), Бүгд Найрамдах Конго (зүүн болон урд) улсуудтай хиллэдэг.  Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Либревилль.

Тусгаар тогтнол

1839 онд габончууд Франц улсын эрх мэдэлд орсон бөгөөд 1958 онд өөрсдийн улсаа байгуулж, 1960 онд албан ёсоор тусгаар тогтнолоо зарласан. 

1990-ээд оны эхэнд Габон олон намын тогтолцоо нэвтрүүлж, сонгуулийн ажиллагааг ил тод болгож, төрийн байгууллыг шинэчилсэн шинэ ардчилсан үндсэн хуультай болжээ. Хүн ам цөөн, байгалийн баялаг ихтэйн дээр, гадаадын хувийн хөрөнгө оруулалт их орж ирснээр Габон бүс нутгийнхаа хамгийн хөгжилтэй улсуудын нэг болсон байна.

Албан ёсны хэл нь Франц

Тус улсын албан ёсны хэл нь франц хэл. Габончууд 50 өөр төрлийн үндэстэн ястнуудаас бүрддэг бөгөөд франц хэлнээс гадна үндэсний хэлээ заавал сурдаг. Тус улсын газар нутаг дээр анх пигмичүүд суурьшиж байсан бөгөөд цаг үе өнгөрөх тусам банту овог аймгийн хүмүүс тус газар нутгийг эзэмших болжээ.

Цаашлаад, XVIII зууны үед Орунгугийн хаант улс байгуулагдаж Африк боолуудыг олноор худалдан авч зардаг байсан тул тухайн цаг үедээ нэлээд хүчирхэг байв. Гэхдээ 1870 онд боолын арилжаанаас ашиг олохоо больсон  хаант улс задран унажээ.

Габон нь дэлхийн хамгийн их ой модтой орнуудын нэг

Газар нутгийнх нь 80-85 орчим хувийг ой мод эзэлдэг Габон нь дэлхийн хамгийн их ой модтой орнуудын нэг юм. Габон улсын нийт газар нутгийн 11.25 хувьд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүд байх бөгөөд улсаас тусгайлан хамгаалагддаг. Мөн тус улсад нийт 14 өөр үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдаг ажээ.

Дэлхийн өвд бүртгэгдсэн нэг газар бий

Лопе-Окандагийн экосистем, соёлын дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн үнэт өвөөр нэрлэгдсэн Габон улсын цорын ганц газар юм. Энэ нь маш сайн хамгаалалттай байдаг бөгөөд ширэнгэн ой,  ховор байгалийн үзэсгэлэнт газруудын холимог. Мөн ховордсон том хөхтөн амьтад тус газарт амьдардаг.

Яст мэлхий

Габон улс бол дэлхийн хамгийн том далайн яст мэлхийн төрөлх нутаг. Энэхүү төрөл зүйл нь өндрийн хувьд 2.1 метр, жингийн хувьд 900 кг хүрэх боломжтой. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]