Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЛесотоУншсан290

Лесотогийн Вант Улс нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын нутаг дэвсгэрээр хүрээлэгдэн орших, далайд гарцгүй улс юм. Тус улс нь далайд гарцгүй орнуудаас хамгийн өмнө талд оршино. Лесото нь Британийн Хамтын Нөхөрлөлийн гишүүн орон. Лесото хэмээх нэр нь нутгийн хэлээр "Сесото хэлээр ярилцагчдын орон" гэсэн утгатай.

Тусгаар тогтнол

Лесото улс Басутоланд гэх нэртэй байхдаа буюу 1959 онд Их Британийн колони улс болсон. Улмаар 1966 оны аравдугаар сарын 4-нд тусгаар тогтнолоо зарлажээ. Тус улс НҮБ, Африкийн Холбоо, Хамтын Нөхөрлөлийн Орнууд, Өмнөд Африкийн хөгжлийн Нийгэмлэг гэх мэт олон улсын байгууллагуудын гишүүн бөгөөд үндсэн хуульт хаант засаглалтай орон юм.

“Тэнгэрийн хаант улс”

Лесотог “Тэнгэрийн хаант улс” гэж нэрлэх нь ч бий. Учир нь тус улс өндөр уулын орон бөгөөд хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс дээш 1,400 метрийн өндөрт орших Оранж болон Махаленг голуудын уулзвар. Энэхүү цэг нь дэлхийн аль ч орны хамгийн нам дор цэгээс хамаагүй өндөрлөг газар байрладаг. Лесото бол тэр чигтээ далайн түвшнээс дээш 1,000 метрийн өндөрт байдаг дэлхий дээрх цор ганц улс.

Алмаз

Лесото улс алмазын ордтой бөгөөд уг үнэт чулуу тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 9 хувийг бүрдүүлдэг. 2018 онд Лесото улсаас 910 каратын, бейсболын бөмбөгөөс том хэмжээтэй алмаз олдсон нь тус улсаас олдсон хамгийн том алмаз болжээ.

“Лесотозавр” 

Лесото улсаас Юрийн галавын үеийн үлэг гүрвэлийн ул мөр олдож байсан бөгөөд олдворыг "Лесотогийн гүрвэл" буюу "Леостозавр" хэмээн нэрлэжээ. Уг нэрийг Америкийн палеонтологич Питер Галтон өгсөн байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]