Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

БотсванаУншсан267

Бүгд Найрамдах Ботсвана Улс нь урд талаараа Өмнөд Африк, баруун хойд талаараа Намиби, зүүн хойд талаараа Замби, зүүн талаараа Зимбабве гэх дөрвөн улстай газраар хиллэдэг далайд гарцгүй орон юм.  Нутгийн 70% нь Калахарын цөлд оршино.

Ботсвана 1966 онд Их Британиас тусгаар тогтнохдоо хамгийн буурай улс (Нэг хүнд оногдох ДНБ - $70) байсан бол өдгөө хурдтай хөгжиж буй улс болжээ.

Тусгаар тогтнол

Тусгаар тогтнолоо олж авахаасаа өмнө Ботсвана улсыг Их Британийн протекторат буюу Бечуаналанд гэж нэрлэдэг байсан. Ботсвана 1966 онд Нэгдсэн Вант Улсаас тусгаар тогтносон. Тухайн цаг үеэс хойш Ботсван нь бүгд найрамдах улс болж ардчилсан сонгууль зохиодог болжээ.

Ботсванад англиар ярилцах боломжтой

Англи хэл нь Ботсвана улсын албан ёсны хэл. Мөн Сецвана гэх үндсэн хэлтэй бөгөөд улс даяар хамгийн их ашигладаг байна. 

Заан

 Африк тивийн хамгийн алдартай амьтдын нэг бол хуурай газрын хамгийн том амьтад болох заан билээ.  Ботсван улсад ойролцоогоор 130,451 заан амьдардаг .

Африкийн долоон гайхамшгийн нэг нь Ботсванад байдаг

Африк тавд орших Окаванго бэлчир нь Ботсвана улсын Калахари цөлд байрладаг. Окаванго бэлчир нь Африкийн байгалийн долоон гайхамшгийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгджээ.

Алмаз

Ботсвана бол дэлхийн хамгийн том алмаз үйлдвэрлэгч бөгөөд Орос, Африкийн зарим  улсуудын дараа ордог. 2015 онд дэлхийн хоёр дахь том алмазыг Ботсванаас олсон бөгөөд 1111 каратын жинтэй байж.  Уг алмазыг Каровын уурхайгаас олжээ. 

Каровын ил уурхай 

Калахари цөл

Калахари цөл нь Ботсвана улсын 70 хүртэлх хувийг эзэлдэг.  Калахари цөл нь 900,000 хавтгай дөрвөлжин км үргэлжилдэг бөгөөд Ботсвана улсаас гадна Намиби, Өмнөд Африкийн зарим хэсгийг хамардаг ажээ.

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]