Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

МадагаскарУншсан150

Бүгд Найрамдах Мадагаскар Улс нь Энэтхэгийн далай дахь дэлхийн дөрөвдүгээр том арал Мадагаскарыг эзлэн орших Африкийн улс юм. Газар нутгийн хэмжээ 587 мянган км². Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Антананариву юм. Малагас, Франц гэх хоёр албан ёсны хэлтэй, дийлэнх нь Христийн шашинтан. Жуулчлал, хөдөө аж ахуй Мадагаскарын эдийн засгийн гол салбар.

Тусгаар тогтнол

Мадагаскар нь Францын колони байсан бөгөөд 1960 онд тусгаар тогтнолоо олж авсан. Мадагаскарын далбааг 1958 онд баталсан. Цагаан өнгө нь цэвэр ариун байдлыг, улаан өнгө нь бүрэн эрхт байдлыг, ногоон өнгө нь далайн эргийн бүс нутгийг илэрхийлж, итгэл найдварыг илэрхийлдэг.

Бяцхан тив

Мадагаскар арлын урт - 1600 км, өргөн - 600 км гаран, талбай - 587 040 км². Арлын хамгийн өндөр цэг нь хойд хагаст байх Царатанана уулын хөвчийн Марумукутру (2876 м) унтарсан галт уул ажээ. Арлын голоор Анжафигэх тэгш уулархаг газар байдаг. Үүнд, алт, зэс, төмрөөр баян таван угсраа уулс байрладаг.

Мадагаскар Африк тивтэй ойр боловч ургамал, амьтадаараа хосгүй болоод сонирхолтой. Мадагаскарын хөхтөн амьтдын ойролцоогоор 92%, ургамлын 89%, хэвлээр явагчдын 95% нь дэлхийн өөр хаан ч байдаггүй бөгөөд Мадагаскарыг "бяцхан тив" гэж нэрлэх нь бий.

 

"Баобабуудын өргөн чөлөө"

Мадагаскарын хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг бол баобаб модоор бүрхэгдсэн хоёр км урт байгалийн өргөн чөлөө болох "Баобабуудын өргөн чөлөө" юм. Модыг Малагаси хэлээр ренала буюу "ойн эх" гэж нэрлэдэг байна. 

Лемур

Мадагаскарын хамгийн алдартай амьтан бол лемур юм. Мадагаскарт лемурын 100 гаруй төрөл зүйл байдаг.

Ванила

Мадагаскар нь ванилагаараа алдартай. Дэлхийн ванилийн 80 орчим хувийг хангадаг бөгөөд тус улсын экспортын 25 хувийг бүрдүүлдэг.

Шүрэн хад

Мадагаскарт дэлхийн тав дахь том шүрэн хад бий. Их хад гэгддэг энэхүү хад нь Мадагаскарын баруун өмнөд эргээс 450 км зайд байдаг аж.  

Мадагаскар халуун орны шуурганд байнга өртдөг. 2004 онд Мадагаскарт 300 гаруй хүний ​​амийг авч одсон Гафило хэмээх хар салхи болсжээ.  Мөн 2017 онд "Энаво" хар салхи дайрч, 80 хүн амиа алдсан харамсалтай тоо бий.

Амбохиманга ордон 

ЮНЕСКО

ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн хэд хэдэн газар тус улсад бий. Тухайлбал, 15-19-р зууны үеийн Амбохиманга дахь хааны ордон, Ацинанана ширэнгэн ой, Бемараха үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэргийг нэрлэж болно.

Ацинанана ширэнгэн ой нь Мадагаскарын эх газрын зүүн хэсэгт тархсан зургаан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]