Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

КениУншсан340

Бүгд Найрамдах Кени Улсын зүүн урд хэсгээр нь Энэтхэгийн далай хөвөөлдөг. Урд талаараа Танзани, баруун талаараа Уганда, хойд талаараа Өмнөд Судан, Этиоп, зүүн талаараа Сомали гэх 5 улстай газраар хил залгадаг.  Кени улс Энэтхэгийн далайд гарцтайгаас гадна Викторио нууртай хил залган оршдог. 

"Хүн төрөлхтний өлгий" 

Хүн төрөлхтөн анх Кени улсын нутаг дэвсгэрээс үүссэн байх магадлалтай гэж үздэг бөгөөд тус улсыг "хүн төрөлхтний өлгий" ч гэж тодорхойлдог аж. Учир нь өнөөдрийг хүртэл олдсон эртний хүмүүсийн олдворууд дундаас хамгийн эртнийх нь Кени улсаас олджээ.  

Тусгаар тогтнол

Кени улс Их Британийн колони байж байгаад 1963 оны 12-р сарын 12-нд тусгаар тогтнолоо олж авсан бөгөөд Үндэстнүүдийн хамтын нөхөрлөлд багтдаг байна. 

Хэл

Кени улсын албан ёсны хэлнүүд нь свахили болон англи. Гэхдээ ард иргэд нь хоорондоо свахили хэлээр түлхүү ярилцдаг. Үүнээс гадна 60 гаруй омгийн хэлээр ярьдаг 40 гаруй овог аймгууд амьдардаг.

Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн анхны Африк эмэгтэй Кени гаралтай

Вангари Маатаи бол Нобелийн шагнал хүртсэн анхны Африк эмэгтэй юм. Тэрээр 1940 онд Кени улсад төрсөн бөгөөд байгаль орчин, нийгэм, улс төрийн идэвхтэн байсан. Вангари Маатаи нь Кени улсыг моджуулах төслийг улсынхаа эмэгтэйчүүдийг уриалан эхлүүлсэн ба 2004 онд Нобелийн энх тайвны шагналыг хүртжээ.

ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн долоон газар бий

Кени улсад ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн долоон газар бий. Тэдгээрээс онцолбол Туркана нуурын байгалийн цогцолборт газруудыг нэрлэж болно.

Туркана нуурын байгалийн цогцолборт газар нь Туркана нуурын эргэн тойронд байрладаг гурван үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс бүрддэг. 1997 онд ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн.

Экспорт

Кени улсын экспортын хамгийн гол бүтээгдэхүүн бол цай, цэцэг,  газрын тос, кофе юм.  Эдгээр нь тус улсын эдийн засагт гол нөлөө үзүүлдэг бөгөөд кофе, цай, болон цэцгийн дэлхий дээрх хамгийн шилдэг экспортлогч орон. 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]