Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ГанаУншсан297

Бүгд Найрамдах Гана Улс нь Өрнөд Африк дахь улс юм. Баруун талаараа Кот-д'Ивуар, хойд талаараа Буркина Фасо, зүүн талаараа Того улстай хиллэж, өмнөд талаараа Гвинейн булангаар хүрээлэгдэнэ. 

Тусгаар тогтнол

Гана улсад эртний олон хаант улс оршин тогтнож байсны дотор Га-Данмес, Ашантийн Эзэнт улс, Фанте улсуудыг нэрлэж болно. 15-аар зууны эхэн үеэс эхлэн Португалийн эзэнт гүрэн тэргүүтэй Европын хэд хэдэн орон Гана улсын нутаг дэвсгэрийн эзэмшиж худалдааны цэг байгуулахын тулд хоорондоо зөрчилдсөөр байсан боловч 19-ээр зууны сүүл үед тус нутгийг британичууд өөрсдийн эзэмшил болгосон.

Харин 1957 оны гуравдугаар сарын 6-ны өдөр тэд тусгаар тогтносөн бөгөөд Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог анхны Африкийн бүрэн эрхт улс болжээ. 1960 онд Бүгд Найрамдах улсаа байгуулж Их Британийн мэдлээс бүрэн гарса байна.

Албан ёсны хэл нь англи хэл

Та Гана улсад очвол англи хэлээр харилцах боломжтой. Учир нь тус улсын албан ёсны хэл нь англи хэл.  Хэдий тийм ч тус улсын гурван үндсэн хэл байдаг. Үүнд Эве, Кваху, Дагбани нар багтана. Мөн тэд 200 гаруй аялагаар ярилцдаг байна. 

Хоёр улиралтай

Гана улсад борооны болон хуурай гэх хоёр улирал солигддог.  Борооны улирал нь дөрвөөс аравдугаар сарын хооронд үргэлжилдэг бол хуурай улирал нь арван нэгээс гуравдугаар сарын хооронд үргэлжилдэг.

Алт, алмаз

Гана улсын тухай сонирхолтой баримтуудын нэг бол алтны үйлдвэрлэл юм. Тус улс алт олборлолтын хэмжээгээрээ дэлхийд 7-д ордог бөгөөд Африк тивдээ хоёрт ордог алт олборлогч орон. Түүнчлэн, Гана улс нь алмазын нөөцөөрөө дэлхийд есдүгээр байранд жагсдаг гэх мэдээлэл бий. 

Нобелийн энх тайвны шагналтан Кофи Аннан

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар 1997-2006 онд ажиллаж байсан, Нобелийн энх тайвны шагналыг хүртэж байсан Кофи Аннан бол Гана хүн. Тэрбээр 1997 оноос өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байсан ба Гана улсын аялал жуулчлалын газрын дарга байжээ. Харамсалтай нь, Аннан 2018 онд 80 насандаа таалал төгссөн юм.

Экспортын хамгийн гол бүтээгдэхүүн нь какао 

Гана улсад хөгжиж буй нэг зүйл бол какао шошны үйлдвэрлэл юм. Энэ нь тус улсын хөдөө аж ахуйн экспортын гол бүтээгдэхүүн ажээ.

 Эрвээхэй

Гана байх Какумын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 600 гаруй төрлийн эрвээхэй амьдардаг.

"Асантегийн уламжлалт барилгууд" 

Тус улсад байх "Асантегийн уламжлалт барилгууд" нь  ЮНЕСКО-гийн соёлын өвийн жагсаалтад бүртгэгджээ. Шороо, мод, сүрэл ашиглан барьсан уг барилга 18-р зууны үеийн соёл иргэншлийн чухал өвд тооцогддог байна. 

 
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+

Хамгийн их уншилттай

Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]