Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Экваторын ГвинейУншсан303

Экваторын Гвинейн Бүгд Найрамдах Улс нь Төв Африкийн баруун захад байрладаг орон. Эх газарт орших хэсэг нь умард талаараа Камерунтай, дорнод ба өмнөд талаараа Габонтой хиллэх бол өрнөдөд нь Гвинейн булан бий.

Энэ улсын нутаг дэвсгэрийн хамгийн өмнөд цэг нь Аннобон арал бөгөөд экватороос өмнө зүгт 156 км-т, үлдсэн нутаг дэвсгэр нь экваторын хойд талд оршино. 

Испани хэлийг албан ёсны хэл болгосон Африкийн цорын ганц улс 

Экваторын Гвиней нь 1778-1810 он, 1844-1968 оны хооронд хоёр удаа Испанийн колони байсан тул ихэнхи Гвинейчүүд испаниар ярьдаг. Харин Экваторын Гвинейн хөрш Камерун, Габон Африкийн олон орны нэгэн адил франц хэлээр  ярьдаг. 

 

Нийслэл хот нь эх газарт байдаггүй

Экваторын Гвинейн одоогийн нийслэл нь эх газарт байдаггүй бөгөөд Биоко арлын Биоко Норте мужид байрладаг Малабо хот юм. Тиймээс тус улсын засгийн газар эх газрын бүс нутгийн Веле-Нзас мужид байрладаг Ояла нэртэй шинэ нийслэлийг байгуулж байгаа ажээ.

Африк тивийн хамгийн жижиг газар нутагтай НҮБ-ын гишүүн орон

Экваторын Гвиней бол Африк тивийн хамгийн жижиг газар нутагтай НҮБ-ын гишүүн орон. Тус улс нь 28050 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай бөгөөд арлын, эх газрын гэсэн хоёр хэсгээс бүрддэг. 

Монте Алены үндэсний цэцэрлэгт хүрээлэн

Монте Алены үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Экваторын Гвиней улс дахь дархан цаазат газар. Зэрлэг байгалийг хамгаалан үлдсэн 2000 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хамардаг уг хүрээлэнд горилл, чимпанзе, заан, матар, олон төрлийн шувууд амьдардаг.

 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]