Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дэлхий дээрх хориотой газруудУншсан22,867

Энэхүү бунхан нь 20 жил тутамд шинэчилэгдэж байдаг. Хэрэв та Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн биш бол Японы соёлын энэ эртний чухал ач холбогдолтой танхимд орох боломжгүй.

Дэлхий дээр нууцлаг зүйл олон бий. Бидний хэзээ ч очиж үзэх боломжгүй хориотой газрууд:

Энэтхэг, Хойд Сентинел арал

Арлын уугуул иргэд орчин үеийн ертөнцийн нөлөөг эртнээс эсэргүүцсээр ирсэн. Арал дээр амьдардаг Сентинелийн хүмүүс гадны хүмүүстэй холбоо тогтоохоос татгалзаж, тусгаар байдлаа хамгаалахын тулд хүчирхийлэл үйлдэхэд ч бэлэн байдаг. 2004 оны цунамигийн дараа Энэтхэгийн эргийн хамгаалалтынхан арлын дээгүүр тагнуулын ажиллагаа явуулах үеэр эрчүүд нь ойгоос гарч ирэн нисдэг тэрэг рүү бууджээ. Уугуул иргэд  60,000 жилийн турш энэхүү арал дээр амьдарсан бөгөөд ямар ч төрлийн зочдыг хориглодог.

Япон, Ise Grand Shrine

Энэхүү бунхан нь 20 жил тутамд шинэчилэгдэж байдаг. Хэрэв та Японы эзэн хааны гэр бүлийн гишүүн биш бол Японы соёлын энэ эртний чухал ач холбогдолтой танхимд орох боломжгүй.

Итали, Повеглия арал

Италийн Венец ба Лидо хотын хооронд оршдог энэхүү жижигхэн арал руу 1348 онд Венец хотын удирдлага тахалд нэрвэгдсэн иргэдээ явуулжээ. Улмаар 1922 - 1968 оны тэртээ энд сэтгэл мэдрэлийн эмнэлэг байгуулж, түүхий нефтийг эмчилгээний зориулалтаар ашиглах зорилгоор тэдгээр хүмүүс дээр туршилт явуулж байсан гэдэг. Тус арал нь 1700-аад оны үед Бубон тахлын үед хорио цээрийн колони болж байжээ.

Ватикан хотын Апостолын архив

Дэлхийн хамгийн нууцлаг, хамгаалалттай архив нь Ватиканий Апостолын архив (өмнө нь Ватиканы нууц архив) юм. Олон зууны нууц нь Ватикан улсын төрийн бичиг, нягтлан бодох бүртгэлээс эхлээд захидал хүртэл нууц хэвээр байна. Таамаглалаар бол чөтгөрүүд, харь гаригийнхан, тэр байтугай сүмийн 20-р зууны дундуур фашизмд оруулсан хувь нэмрийг оруулсан баримт байх  магадлалтай гэж үздэг.
Өнөө үед танхимд зөвхөн хамгийн өндөр мэргэшсэн эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгчдийг орохыг зөвшөөрдөг бөгөөд маш сайн шалгасны дараа л орохыг зөвшөөрдөг.

Орос, Межгорье

Орост олон нийтэд хаалттай хот бий. Межгорье нь Бүгд Найрамдах Башкортостан улсын нийслэл Уфа хотоос 120 милийн зайд орших бөгөөд Уралын нуруунд байрладаг.
1979 онд байгуулагдсан энэ жижиг хотыг цөмийн пуужингийн газартай гэж ярьдаг. Батлагдаагүй ч алсаас идэвхжүүлэх боломжтой автомат пуужинг агуулдаг гэж үздэг. Энэ хотыг хоёр батальоноор хамгаалуулсан байдаг.

Австрали, Херд арал

Дэлхий дээрх судлагдаагүй газруудын нэг болох Херд арал нь Антарктид ба Мадагаскарын хооронд оршдог. Улс төрийн хувьд энэ арал нь Австралийн нэг хэсэг юм. Херд арал дээр хоёр идэвхтэй галт уул байдаг ч мөсөнд хучигдсан байдаг. Австралийн засгийн газраас тус арал руу нэвтрэхийг хориглосон.

Бразил, Могойн арал

Сан Паулу хотоос 144 км замыг туулснаар “Могойн арал” гэж нэрийддэг ертөнцийн ер бусын газар хүрэх болно. 430.000 м2 талбайг хамран орших арал дээр 2000 - 3000 могой аж төрдөг бөгөөд эдгээрээс хамгийн хортой нь “Bothrops Insularis” юм. Энэ нь энгийн хорт могойноос даруй 3 - 5 дахин хүчтэй хор ялгаруулдаг бөгөөд хүнийг бол хялбархан зоогоо болгох чадвартай амьтан аж. Арал дээр ердөө ганцхан хүн амьдардаг байсан нь гэрэл цамхагийн харуул байсан юм. Бразилийн Тэнгисийн цэргийн албанаас арал дээр хүний хөл тавиулахыг хориглосон байдаг.

АНУ, Нихау арал

160 хүн амтай Нихау арлыг олон нийтэд хориглодог. Энэ бүсэд очих цорын ганц арга зам бол АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин байх. Нихау арлын хүрээлэн буй орчин, ан амьтдыг хамгаалахын тулд засгийн газраас гадны хүмүүс нэвтрэх эрхийг хязгаарласан.

ОХУ: Метро – 2

Йосиф Сталины санаачлагаар бүтээн байгуулсан гэж үздэг “Метро - 2” нь Москва дахь метроны маш нууц сүлжээ юм. Батлах хамгаалах яамныхан нь л ашигладаг энэ сүлжээ нь газар доорх нууц хотод хүрэх цор ганц зам гэгддэг. Метро нь дөрвөн салаа гарамтай бөгөөд 50 м - 200 метрийн гүнд байдаг.

Хятад, Цин Ши Хуаны бунхан

Ян Живан хэмээх тариачин өөрийн талбайдаа худаг ухахыг хүссэн юмсанж. Ухсан нүхнээсээ ус гаргаж чадаагүй ч 5 метрийн гүнд нэгэн сонирхолтой зүйлийг илрүүлсэн нь эртний дайчны шавар баримал байв. Археологид энэ газар хүрэлцэн ирээд бүр гайхашраж орхижээ. Эдгээр шавар баримал газар дор 2 мянгаас ч илүү жил, тодруулбал Хятадыг нэгтгэсэн агуу хаан Цин Шихуанди-ийн үеэс хадгалагдан ирсэн нь батлагджээ. Булшны дотор мөнгөн усны агууламж маш их байдаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авалгүйгээр орж ирсэн хүн бүр үхэлд хүргэх аюултай гэдэг.

Франц, Ласкогийн агуй

Хүн төрөлхтний түүхийг судлах эрэл хайгуулд асар том ойлголтыг өгдөг нэг гайхалтай газар байдаг. Францын баруун өмнөд хэсэгт байрлах Ласкогийн агуйд 20,000 жилийн настай гэж тооцогддог гайхамшигтай палеолитын үеийн зураг байдаг. Энэ агуйн ханан дээрх зураг нь маш тод бөгөөд үхэр муур ба бусад зүйлийг дүрсэлжээ. Харамсалтай нь, 1960-аад оноос эхлэн агуйг олон нийтэд хориглосон бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг мөөгөнцөр, хар хөгцтэй холбоотой байжээ. 

 АНУ, 51-р бүс

АНУ-ын Засгийн газар энэхүү цэргийн баазыг байдаг гэдгийг үгүйсгэсээр ирсэн бөгөөд өдгөө зарим нэг зүйл ил болсон ч мөн л энэ талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар байгаа юм. 51 дүгээр бүс цэргийн баазынын үндсэн үүрэг нь харь гарагийнхны үйл ажиллагаа, амьдралын хэлбэртэй холбоотой судалгааг хийх юм.

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]