Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Ц.Донровын түүхУншсан35,419

Түүнийг отряд зохион байгуулахаар Завхан аймагт ажиллаж байхад нь тус аймгийн Шумуултайн хүрээн дээр “ногоон малгайт” Дамдинсүрэнгээр удирдуулсан 500-гаад хүн цугларан хувьсгалын эсэргүү ажил явуулах гэж байгаа тухай мэдээ авагдсан байна.

Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд

Хорьдугаар зууны эхний хагаст Монголын түүхэнд олон үйл явдлууд болж өнгөрсөн байдаг. Эдгээр үйл явдлуудын нэг нь 1930 оны Төгсбуянт Улаангомын хүрээний лам нарын, 1932 оны Завхан, Архангай, Говь-Алтай аймаг дахь бослого хөдөлгөөн юм. Эл бослого хөдөлгөөнийг дарах үүргийг төр, засгаас Дотоодыг Хамгаалах Газарт өгсөн байдаг бөгөөд тус газраас бусад хүчний байгууллагын хамтаар “хүч хэрэглэн нухчин дарсан” гэдэг ойлголт нийгэмд амь бөхтэй оршсоор байгааг нуух юун.

Уг үйл явдлууд нь “Зэвсэгт бослого”, “Ардын бослого”, “Лам нарын бослого” байсан эсэх талаар өнөөг хүртэл нэг мөр ойлголттой болж чадаагүй байгаа бөгөөд ямартаа ч алин ч бай учруулсан хор хохирол нь нэгэнт түүхнээ тодорхой болсон юм. Нөгөөтэйгүүр Улсыг Аюулаас Хамгаалах Байгууллагаас энэхүү бослого хөдөлгөөнийг дарахаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн, тамлан хороогдсон нилээд ажилтнууд байдгийн нэг нь Цэрэнпунцагийн Донров билээ.

Ц.Донров 1910 онд Богд хан уулын аймгийн Шанхай уулын хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг Хан уулын ар Цагаан худаг гэдэг газар төржээ. Тэрээр бага насандаа бусад үе тэнгийн хүүхдүүдийн адилаар хурга, тугал хариулах зэргээр эцэг, эхдээ туслалцан саахалт айлын хүүхдүүдтэй тоглон өссөн байна. Ах Тавхай нь бичиг үсэгт боловсорсон хүн байсан бөгөөд угийн сэргэлэн цовоо Донровыг 10 настай байхад нь бичиг заасанд сайн сурсан байна. Ц.Донров хожим төрд алба хаших, цаашлаад улс орны аюулгүй байдлыг хангах төрийн тусгай албанд мэдлэг, оюунаа зориулан ажиллах болсон нь багаасаа бичиг үсэгт сайн суралцсантай холбоотой ажээ.

Ийнхүү 1925 онд Шанхай уулын хошууны Хан уулын сумын захиргааны бичээчийн албанд томилогдож, удалгүй 1926 онд Сулинхээрийн комендант ба цэргийн ангид шилжин ажиллав. Ц.Донров эрхэлсэн ажилдаа амжилт гарган, өсөх ирээдүйтэй хүн болохоо харуулсан учир 1926 онд Улаанбаатар хотноо Дотоодыг Хамгаалах газар шилжүүлэн авч, удалгүй туслах, жинхэнэ төлөөлөгч, тасгийн даргаар дэвшүүлэн ажиллуулжээ. 1930 онд МАХН-ын VIII их хурал, улсын VI их хурал хуралдаж, “Зүүнтэн”-үүд Коминтерний тулгалтыг биелүүлэх явдлыг баталгаажуулан эрчимжүүлсэн шийдвэр гаргаж, феодал агсдын хөрөнгийг хураах, тэднийг ангийн хувьд устгах, хамтрал коммун байгуулах компанит ажлаа өрнүүлэн эхэлсэн үе байлаа. Шинэ албанд томилогдсон Ц.Донров дээрх ажилд бусдын нэгэн адил оролцохдоо сургагч, дарга нарынхаа тушаалыг биелүүлэн дагалдан ажилтны үүрэг гүйцэтгэж иржээ.

Тэрээр ДХГ-ын ажилд сургагч нарын заавар, ахмад ажилтны үлгэр дууриаллаас суралцан дадлагажиж, ажлыг гүйцэтгэж байгаа байдал, бичиг үсгийн чадвар, ажилдаа хариуцлагатай ханддагаараа бусдаасаа товойн гарсан учир 1930 онд Эсэргүүцэн тагнах хэлтсийн даргаар томилсон байна. Энэ үед феодал агсдын хөрөнгө хураах ажил орон даяар өрнөж байсан учраас хөрөнгөө хураалгагчдаас хөрөнгөө нуун дарах, энэхүү ажилд дургүйцэх, түүнийг эсэргүүцэх явдал гарсаар байв.

Ц.Донровын амьдрал, үйл ажиллагааны тухай түүний удирдлаганд Эсэргүүцэн тагнах хэлтсийн туслах төлөөлөгчөөр ажиллаж байсан Д.Дэнсмаа дурсан ярихдаа: “… Донров өөрийн удирдлагын төлөөлөгчдөө сонор соргог, хариуцлагатай ажиллахыг ягштал ярьдаг юмсан. Донров бол томоохон ажил хэрэг гарахад өөрөө заавал явалцдаг, их хичээнгүй, улс төрийн өндөр мэдлэгтэй, аливаа асуудлыг нарийн тунгааж, тал бүрээс нь шинжилгээ хийж, хэзээ ч алдаа эндэгдэл гаргахгүй талаар их анхаардаг ажилч хүн байсан.

Тэрээр феодал Бавуудорж нарын буу зэвсэг их хэмжээгээр нуун дарагдуулсан хэрэг, мөн тус улсын хилийг зөрчсөн Герман нисгэгчийн хэрэг, төрийн эсрэг гэмт хэрэг өдүүлсэн Б.Эрэгдэндагва нарын томоохон лам, хутагт, хувилгаад нарын хэргийг илрүүлж, таслан зогсооход  Донров гол үүрэг гүйцэтгэж байхыг би мэднэ. 1930 онд юмсан. Тагнуул үйлдсэн Герман нисгэгчийн хэргийг байцаан бүрдүүлэх үүрэг надад өгч, хэрхэн яаж байцаахыг хүртэл зааварлан өгөөд дараа нь миний бичиж авсан мэдүүлэгтэй танилцаад, тэр нь тагнуул үйлдэхээр чухам ямар даалгавар хэнээс авсан, өөрөө яаж тагнуул хийснийг бүрэн илрүүлэх нь нэн чухал гэж зааварладагсан …” гэжээ.

Төр, засгийн чухал даалгаврыг удаа дараа нэр төртэй биелүүлж байсан түүний гавъяа зүтгэлийг үнэлж ДХГ-ын даргын тушаалаар сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйл, байлдааны буугаар олон удаа шагнаж байжээ. 1930 он гэхэд тус улсын хил хязгаар түгшүүртэй болж, энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ДХГ-ын даргын 1929 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 124 дүгээр тушаалаар Ц.Донровыг ДХГ-ын Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтсийн даргын үүрэгт ажлыг хавсруулан гүйцэтгэсэн байна. Ц.Донров эх орныхоо хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай үүргийг хүлээсэн өдрөөсөө эхлэн хэлтсийн сургагч, мэргэжилтэн нартай хамтран хил хязгаарыг бэхжүүлэхэд оюун ухаанаа дайчлан ажиллах болсон юм. Энэ үед Монгол орны дотоод байдал ихээхэн хүндхэн байв. Тэр дундаа гадаадын худалдаачид, мөнгө хүүлэгчид тус улсын эдийн засгийг бүрэн эрхшээлдээ оруулсан ажээ. Энэхүү нөхцөл байдлаас үүдэн эдийн засгаа бэхжүүлэх, гадаадын худалдаа, мөнгө хүүллийг шахан зайлуулахад Ц.Донров ихээхэн хувь нэмэр оруулсан юм.

Тухайлбал, 1931 оны 12 дугаар сард Хятадын Буянтын пүүс нь тус улсын эдийн засгийн тэнцвэрийг алдагдуулах зорилгоор ангийн үс, түүхий эдийг өндөр үнээр авч, Замын-Үүдийн гаалийн түшмэл Содовт ихээхэн хэмжээний хахууль өгч гадаадад гаргахаар бэлтгэж байсныг нь Ц.Донров гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлэн хураан авч, хэрэгт холбогдогчдыг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн Ц.Донров Эсэргүүцэн тагнах хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Дилав хутагты В.Жамсранжавыг Б.Эрэгдэндагвын хэргийн холбогдлоор нь 1930 оны 5 дугаар сарын 11-нд нууцад элсүүлж, 1931 оны 2 дугаар сарын 26-нд сойвон С.Гэндэн, лам Намжил, Гүнчин, Даваа, Шижир нарын хамт тэмээн хөсөгтэйгээр улсын хил нэвтрүүлсэн байна.

Ц.Донров гадаадын тагнуул туршуул, дотоодын төр, засгийн бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэгчдийг илрүүлэх, таслан зогсоох зэргээр бэрхшээлийг үл хайхран тэмцэж байсан нь түүнийг тэсвэр хатуужилтай, хашир туршлагатай тагнуулчдын нэг болгосон юм. Зүүнтнээс авч явуулсан бодлого, үйл ажиллагаа нь тус улсын нийгмийн амьдралын бүх давхрааг нэлэнхүйд хамарсан хямралыг буй болгож, 1930-1932 онд Ховд, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймгуудаас хуучин эрх мэдэл, байр сууриа алдсан ноёд, лам нар хилийн чанадад оргон гарч, зэвсэглэн эргэж дээрэм хийх, нутгийн ард иргэдийг хүчээр дагуулан авч гарах, аймгуудын захиргаа, хоршоо худалдааг дээрэмдэн сүйтгэх, энгийн иргэд болон төрийн албан хаагчдыг хөнөөх явдал тасралтгүй гарах болов. Энэ үед Ц.Донров хил хязгаараар биечлэн явж, тэдгээр оргодол, дээрэмчдийг илрүүлэн устгах, баривчлах ажлыг гүйцэтгэж байснаас гадна Өмнөговь, Говь-Алтайн комендатурууд болон тэдгээрийн харъяа заставуудыг газар дээр нь зохион байгуулах, хил хамгаалалтын арга ажиллагааг боловсронгуй болгох арга хэмжээг авав. 1931 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Намын Төв Хорооны Тэргүүлэгчдээс хязгаар аймгуудын феодал (тухайн үед хүрээ хийдэд сууж байсан томоохон лам, хутагт, хувилгаадуудыг ийнхүү нэрлэж байв-Д.А)-уудыг дотогшлуулах тухай шийдвэр гаргасан юм.

Уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр 1932 оны 3 дугаар сарын 9-нд Намын Төв Хорооны дарга нарын 12 дугаар тогтоолоор оргодол, дээрэмчдийн бүлэглэлийг устгах Засгийн газрын бүрэн эрхт комиссыг байгуулж, даргаар нь Аж үйлдвэрийн яамны сайд Р.Мэндийг томилж, гишүүдэд Ц.Донров, сургагч В.Е.Колосс нар томилогдсон байна. Тэрээр сургагч В.Е.Колоссын хамтаар дээрх үүргийг биелүүлэхээр Өмнөговь, Баянхонгор, Говь-Алтайн хязгаараар хэдэн сарын турш явахдаа оргодол, дээрэмчид, Гоминьданы Хятад, Японы тагнуул туршуулуудтай тэмцэж байжээ. Тухайлбал, Ц.Донров үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгээд төвд буцах зөвшөөрөл хүлээж байтал ДХГ-ын даргын 1932 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 125 дугаар тушаалаар Алтай аймгийн хэлтсийн даргаар томилжээ. Түүнийг ажлаа хүлээж аваад удаагүй байтал МАХН-ын Төв Хороо, Засгийн газар, ДХГ-ын дарга нарын гарын үсэгтэй даалгавар ирж, түүнд Архангай, Хөвсгөл аймгуудад хувьсгалын эсэргүү бослого гарсан тухай мэдэгдэн, цаашид газар авахуулахгүй сэргийлэх арга хэмжээ авч дарахын тулд нам, эвлэлийн гишүүд, идэвхтэн ардууд, албан хаагчдаар бүрдсэн отряд зохион байгуулахыг даалгажээ.

Энэхүү үүрэг даалгавар нь түүний хувьд их хариуцлагатай, биелүүлж буй буй сүүлчийн даалгавар нь байв. Уг ажлыг Ц.Донров хэрхэн удирдан зохион байгуулж байсан тухай намын ахмад гишүүн Жамсранжаваас: “… Миний бие Завханд ажлаар явж байх үед аймгийн клубт дүүрэн хүн цугларсан байв. Аймгийн дарга хурлыг нээгээд гялалзсан боровтор царайтай залуухан дарга (Ц.Донров)-аас, учир мэдэхгүй хүмүүс феодал дээд ангийн харгис лам нарын үгэнд орж, зэвсэг барин нам, засгийн эсрэг боссон явдал Архангай, Хөвсгөл аймагт гарсан байна. Үүний хор уршгийг сайн ойлго, тийм хэрэгт бүү оролц. Та нарыг энэ талаар ухуулж ятгах хүн гарвал түүнтэй тэмцэх нь манай нам, эвлэлийн гишүүд, албан хаагчдын үүрэг гэж ойлгох ёстой хэмээн иргэдийн ой ухаанд нь шингэтэл хэлж байхыг үзсэн …” хэмээн хожим дурсан ярьж байжээ. Түүнийг отряд зохион байгуулахаар Завхан аймагт ажиллаж байхад нь тус аймгийн Шумуултайн хүрээн дээр “ногоон малгайт” Дамдинсүрэнгээр удирдуулсан 500-гаад хүн цугларан хувьсгалын эсэргүү ажил явуулах гэж байгаа тухай мэдээ авагдсан байна. Босогчид Шумуултайн хүрээн дээр ойр хавийн ардуудыг сүрдүүлэн хүчээ нэмэгдүүлж, эсэргүүцсэн зарим албан хаагчдыг тарчилган алж байв. Ийнхүү Ц.Донров Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтсийн сургагч В.Е.Колосс, ДХГ-ын төлөөлөгч С.Янсанжав, орчуулагч Гүр нарын хамт хоёр машинтай Шумуултайн хүрээний зүг явсан байна.

Тэд тус хүрээний ойролцоо Цагаан шартын дөрөлж дээрээс босогчдыг ажиглахад хүчээр давуу байсан тул Гүрцогоос: “бид хүч бага, зэвсэг цөөн, дайсны хүч их байгаа тул ухарч хүч сэлбэн нэмэгдүүлж дайсантай байлдъя” гэхэд Ц.Донровоос: “Та нар байлдааны хээрийн дүрмийг мэдэх үү?” гэж хэлээд шууд байлдах тушаал өгч, өөрөө маузер буу, сургагч В.Е.Колосс винтов, төлөөлөгч С.Янсанжав хөнгөн пулемётаар зэвсэглэн байлдахаар зэхэж байтал отож байсан босогчдын нэг жанжин болох Батчулууны 300-гаад цэрэг бүслэн авсанд харилцан тулалдсан ажээ. Тулалдааны явцад жанжин Батчулуун Ц.Донровыг давсгаар нь буудахад газар дээрээ үхэж, сургагч В.Е.Колосс гэдсээрээ буудуулсныг жолооч, Гүрцог нар өөрсдөө шархдан байж машиндаа оруулан зугтсан байна. Харин төлөөлөгч С.Янсанжав, С.Дэчингарав нар босогчдод баривчлагдсан юм. Ц.Донров хүнд шархадсан боловч эцсийн амьсгалаа хураах хүртэл эрэлхэгээр тулалдаж байгаад нас барсныг нь 1966 онд Завхан аймгийн Идэр сумын Манустай бригадын малчин Л.Дэчингараваас гэрчлэн ярьж байсан юм.

1966 он хүртэл Цагаан шартын дөрөлж дээр хүний чөмөгний хоёр яс байсныг нутгийн хүмүүсээс энд Донровоос өөр хүний яс байх учиргүй гэж тогтоосон тул бэлтгэл дэд хурандаа Ч.Лувсан-Очир Тосонцэнгэл хотын Цагдан сэргийлэх ангийн даргаар ажиллаж байхдаа Эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга байсан Сэлэнгэ аймгийн Баруун хараа сумын малчин Бат-Өлзийн хамт очиж, тэрхүү ясыг хожим дурсгал босгоход хэрэг болно гэж үзэн газар булсан байна. Ийнхүү Ц.Донровын гавъяа зүтгэлийг үнэлэн НАХЯ-ны 40 жилийн ойг тохиолдуулан яамны сайдын 1962 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 408 дугаар тушаалд: “Донров нь 1932 онд баруун аймгуудад хувьсгалын эсэргүү зэвсэгт бослогыг дарахад амь биеэ хайрлалгүй эрэлхэг баатарлагаар тэмцэж яваад эх орон, ард түмнийхээ өмнө эрэлхэг гавъяа байгуулж алтан амиа алдсан манай ахмад чекист” хэмээн тэмдэглээд НАХЯ-ны “Хүндэт дэвтэр”-т бичжээ.

Доктор Д.Авирмэд 

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 1. 18:26
Монголхүү

Муу ёрын хүн байж олон нөхдөө буруу юманд уриалж алуулаад өөрөө ч үхэж эх ороныхоо төлөө ч гэх шиг энд эх ороны төлөө гэж харахаар юм юу ч алга ядарсан ардууд хамаг хөрөнгөө хураалгаад илжирсэн коммунист төрийн эсрэг боссон байхад энэ эргүү төлөг гай болсон байна

2020, 9 сар 9. 14:18
mongol hun

hohinee muu chikist orosuudiin buunii nohoi bolj baisanaas mongoldoo uhsen ni deer bolson bna.

2017, 2 сар 14. 17:38
Зоригтой монгол эр

тусгаар тогтносон улс гэж байх ёстой бол Дотоодыг хамгаалах газартай л байх ёстой байлаа. Ийм байгууллагатай бол чекистуудтэй байх ёстой байлаа. Харин улс орны тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлын төлөө ажилласан хүн бүрийг хэлмэгдүүлэгч гэж эндүүрч болохгүй ээ. Овоо босгоогүй бол гэдэг шиг лам нар бослого гаргаагүй бол, улсын хилээр энгийн ардуудыг дагуулж харьд одоогүй бол, японыг магтан дуулж, хятадыг далдуур хүсээгүй бол хэмлэгдүүлэлт гэсэн зүйл гарахгүй л байх байсан. Олон хүн янз янзын юм бодож мөрөөддөг шиг тэр үеийн хүмүүсийн зарим нь орост талтай зарим нь хятадад, зарим нь японд дуртай, үлдсэн хэсэг нь Түвд, Германтай холбоотой байсан юм. Тэгээд янз бүрээр жирийн ардын толгойг эргүүлж Оросын эсрэг ухуулга маягийн юм хийж тэр нь Дотоод яамныханд очиж баривчлагдсан юм билээ. Овоо босгоогүй бол...

2017, 10 сар 31. 19:53
Зочин

тийм шүү

2017, 2 сар 8. 17:05
Зочин

"АЛИН Ч " ГЭЖ МОНГОЛ ҮГ БАЙХГҮЙ Л ДЭЭ. АЛЬ НЬ Ч БИШ ГЭЖ ХАРИН БИЙ

2016, 12 сар 23. 21:38
Зочин

Ингэж алуулаагүй бол өөрөө олон хүнийг хилсээр буудах байсан биз ээ. Эсвэл өөрийнхөндөө буудуулах биз.

2017, 3 сар 8. 20:49
Зочин

БОЛОВРОЛ НИМГЭН, ХӨӨРЦӨГ ХЯТАД ЮМ УУ? ЛАМ НАРЫН ОРХИГДСОН ЮМНУУД ОДОО ИНГЭЖ БАЙГАА ЮМ.ЭХ ОРОНЧЫН АЛДАР БАДРАГ

2016, 12 сар 24. 12:32
Зочин

чиний зөв. намтар түүх нь цэвэр дууссан болохоор энэ хүнийг товойлгож дурсаж байгаа хэрэг. Донровтой адил үзэл санаандаа үнэнч хичнээн чекист хожим нь хэлмэгдүүлэгч болсон бол доо.Тэд тэр үед хувьсгалын эсэргүү нартай л тэмцэж байна гэж бодож байсан болохоос хэлмэгдүүлж байна гэж бодож байгаагүй байх оо .Энийгээ мэдсэн нь цуг алуулж байсан.Олны дотор байдагчлан хувийн хонзонгоор санаатай хэлмэгдүүэгч ч байсан л байх.Энэ бүхнээ мэдэж байсан цаад эзэд нь хэлмэгдүүдэлтэнд оролцсон чекистүүдээ орост аваачаад буудчихсан шүү дээ.Тэр чекистүүд л хамгийн гунигтай тавилантай.Хэлмэгдүүлэлтийг гардан гүйцэтгэсэн, хожим нь өөрсдөө нэр хүнд ч үгүй хүний газар ясаа тавьсан

2016, 12 сар 23. 20:23
Зочиuznн

neg muu yargachin chekistl bn hohino

2017, 3 сар 9. 19:57
ЗочинMongol

muu baas min daravgar am chin darvalzah ut shig bie amid arzaih bolomjiig chin eh oronchid amiara habgaalsan yum shuu zailaara Mongoloos esvel uhej dald orooroi

2016, 12 сар 24. 9:00
Зочин

Үх муу хужаа ллраа

2016, 12 сар 24. 1:01
Зочин

zorigtoi mongol er

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]