Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

XIV-XVII зуунд Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс Цагаан хэрэм хүртэл нутаглаж байв. Тус тусдаа бие даасан олон тархай бутархай ханлиг байсан энэ зурвас үеийг Монголын түүхэнд Бага хаадын үе хэмээн нэрлэдэг.

Элбэг Нигүүлсэгч хаанУншсан8,390

Тогоон Төмөрийн удам Элбэг Нигvvлсэгч хаан 1392 онд Монголын хаан ширээнд суусан байна. Тvvний талаар доорхи нэгэн тvvхийг Алтан Товч-д бичиж vлдээжээ.

1368 онд Юань гvрний сvvлчийн их хаан Тогоон Төмөр Мингийнхний бослогоос зугтаж 60000 албатаа дагуулан Монгол нутагтаа иржээ. Тvvний vр, ач, гуч нар Монголын их хааны хvч нөлөөг хадгалж vлдэхийг хичээсэн боловч, өвөр зуурын тэмцэлээс шалтгаалан бvтэлтэй юм болсонгvй. 1388-1410 оны хооронд төр барьсан 5 хаанаас зөвхөн нэг нь л жам ёсны vхлээр тэнгэрт хальсан гэдэг.

 (Монгол Ахуй)

Тогоон Төмөрийн удам Элбэг Нигvvлсэгч хаан 1392 онд Монголын хаан ширээнд суусан байна. Тvvний талаар дорхи нэгэн тvvхийг Алтан Товч-д бичиж vлдээжээ. Хаан нэгэн өвөл анд явж байв. Зам зуураа цасан дээр тунасан туулайн цусыг vзээд, Ойрдын Хуухай баатраас "энэ мэт цасан цагаан царайт, цусан улаан хацарт гоо охин vзэхсэн" гэж асуужээ. Хуухай баатар хариуд нь "таны бэр Өлзийт чинь энэ мэт vзэсгэлэнт буюу хаантаан" гэж өчжээ. Элбэг хаан Хуухайг Өлзийт руу явуулав. Хуухай баатар Өлзийт дээр очоод "Хаан чамтай уулзья" гэж байна гэв. Өлзийт :"Хаан хvн бэртэйгээ учирдаг ямар ёс байна, эр нөхөр минь ч хардах биз" гээд хавьтуулсангvй. Хуухай баатар хаанд очиж vгийг нь дамжуулжээ. Гэвч Элбэг хаан биечлэн ирж бэр охиноо vзээд дурлаж, өөрийн хvv Хархvчvг хунтайжийг хороолгож, эхнэр Өлзийтийг нь хvчээр авчээ. Хожмийн нэг өдөр Өлзийт хатан Хуухайг аргаар хуурч, согтоож унагаад, өөрийнхөө хувцасыг урж, vс гэзгээ сэгсийлгээд, дээрээсээ цус асгаж хэвтээд, тусламж эрж хашхирчээ. Хаан болон хааны албатууд Хуухайг барьж хороов. Өлзийт хатан: "- эм хvний өшөө ийм байдаг юм, хvvгээ алсан ёсгvй хаан чи билээ" гэх зэргээр хэлсэнд Элбэг хаан буруу хардаж, Хуухайг хилсээр хөнөөснөө ойлгожээ. Тэгээд тэр 4 тvмнийг* Хуухайн хvv Батула Чинсанд мэдvvлэв. 4 тvмэн Ойрад гэх тэр бөлгөө.

 (Баттула Чинсан)

1399-1401 он. Хэргийн vнэн учрыг мэдсэн Батула Чинсан эцгийнхээ өсийг авахаар цэрэглэн ирж байлдаад, Элбэг Нигvvлсэгч хааныг хөнөөжээ. Энэ Тухай Лу. А.Т. -д : Элбэг хааныг ойрадын Батула чинсан ... хороож тэнгэр болгов. Батула чинсан ... эхлэн дөрвөн тvмэн ойрадыг аван харь дайсан болов... гэжээ. Ийнхvv Элбэг Нигvvлсэгч хааны зvй бус авир Монголд хор болов гэх.

Юань гvрэн мөхсөнөөс хойш Монголчууд Хятадыг өөрийн харьяаны "алдагдсан нутаг" гэж vзээд байнга довтолж дахин эзэлж авахаар санаархаж байв. Хятадын Мин улсын хувьд Монголчууд нь "умарын зэрлэгvvд, бvдvvлэг нvvдэлчид бөгөөд өөрсдөө аяндаа соёлжиж, Хятад улсад нийлэх ёстой" байж. Гэвч энэ 2 эрс тэс ашиг сонирхол авцалдаж өгөхгvй дайтах нь их байлаа. Мингийн хаан Юнг-Ло "Монголыг Монголоор нь, зэрлэгvvдийг зэрлэгvvдээр нь устгуулах ёстой" гэсэн уламжлалт бодлогийг шинэ нөхцөл байдалд тохируулан хэрэгжvvлэх болов. Монголчуудыг аль болох хагаралдуулж, дунд нь яс хаяж байжээ.

 

1414 онд Туул голын эрэг дээр Мингийн хаан Юнг-Логийн удирдсан хятад, зvvн монголын нэгдсэн арми Баттула чинсантай байлдаад дийлж, тvvнийг ихэнхи цэргvvдтэй нь хамт хороожээ. Хятадууд ингэж зvvн монголтой нийлж баруун монголыг дарж авсаныхаа дараа, эргээд зvvн монголын эсрэг дайрч, хvн ардыг гашуун гамшигт учруулж байсан байна.

Төрийн хаад суудлаа засаж чадахгvй бол
Тvмэн олон гvйдлээ олж чаддагvйг
Элбэг Нигvvлсэгч хааны тvvх харуулдаг билээ. Мөхөс миний бие бvдvvн зvрх гарган таамаглахад, Элбэг Нигvvлсэгч хаанаас Ойрдын Батула Чинсанд мэдvvлсэн гэх энэ 4 тvмэн нь 1. Баатад (баатрууд буюу зvvнГарууд?), 2. Хошууд, 3. Хойд, 4. Торгууд нар байж болох?. Чингис хаан Монгол овог, аймгуудыг нэгтгэн хураасны дараа овгийн системийг халж арай боловсронгуй, шинэ тvмтийн бvтэц, зохион байгуулалтанд оруулжээ. Тэрээр нэгэн удаа: Далан торгуудыг Ихэс торгууд хэмээтvгэй. Архайн баатруудыг Өтгөс баатрууд хэмээгтvн. Есvтvгэ, Бөхэдэйн хорчинг Ихэс хорчин хэмээгтун гэж зарлиг болов. (Лу.А.Т.)

Тvvнчлэн Хишигтэн тvмтийг байгуулав гэж гардаг. Тэгвэл Хишигтэн аймаг гэж Өвөр Монголд байгаа нь сонин. Хорчин тvмний гарал ч Чингис хааны vеийн шинэчилсэн зохион байгуулалтаас эхтэй байж болох юм. (Харин Харчин гэдэг нь Ойрдуудаас гаралтай болов уу.) Баатрууд (зvvнГарууд буюу хожмийн Цорс?) аймгийнхнийг Манжууд vндэс удмаар нь хvйс тэмтэрчээ. Энэ Баатад (зvvнГарууд) аймгийг Чорос овогтон захирах тул хожим Цорс аймаг гэх болж. Эсвэл Чорос нь анх овог байсан боловч хожим томорч Баатадыг уусгаж аймаг болсон байх боломж бий. Чорос нь Нууц Товчоонд гардаг "чонос" гэдэг нэрээс vvссэн байж болох юм. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн гэдэг хавчилд шургаж оров. Yvнд Жамуха өгvvлрvvн: “Ононы Зээрэг хавчилд тэднийг бид шургуулав” гэж буцахдаа чонос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж... хэмээн тэмдэглэгдэн vлджээ.

Хавт Хасарын удам Хошуудуудын хойчис одоо Хөх нуур (Цайдам) орчим амьдарч байна.

Хойд нь Чингисийн vед Мэргид болон Хиад аймгуудын хооронд (завсар) нутаглаж байсан жижиг отог болов уу. Хожим хvчирхэгжин томорч аймаг болсон байх. (Эсвэл Юань гvрний vед Хиад аймгийн vлдэгдэл отогуудын нэр сунжирч /өөрчлөгдөж/ Хойд болсон байж болох юм.) Одоогийн Хөвсгөл болон Завхан аймгаар нутаглаж буй Халхын Хотгойд бол чухам энэ Хойд аймгаас тасарч гарсан байна. Ойрдын Хойд аймаг Манжуудын vйлдсэн их аллагад өртөж нэг сvйрээд, хожим цагийн аясаар овог болтлоо жижгэрчээ.

Торгуудуудын хойчис нь Монголын баруун хязгаар болон Оросын Халимаг, Хятадын Шинжаан Уйгар, Алшаа, Идшийн гол зэрэг газар нутгуудад буй.

Өөлдvvд нь Цорс, Хойд болон бусад Ойрад овог аймгуудын удам болов уу. Амарсанааг дарсаны дараа ихэнхи Өөлдvvдийг (цорс + хойд) хядаад, vлдсэнийг нь одоогийн Монголын Ховд (хуучнаар Дөрвөд Далай хааны хошуу), Өвөрхангай, Архангай (Сайн Ноён Хан аймаг) мөн Сvхбаатар (Дарьганга) болон өвөр Монголын Алшаа, Хөлөн Бойр, Шилийн гол гэх зэрэг маш олон аймаг хошуудад тараан суурьшуулжээ.

Ашигласан материал: Лу. Алтан Товч
Шастина. Алтан Товч.
-Veronila Veit, Die mongolischen Voelkerschaften
-Michel Weiers, Die Mongolen

Ч.Отгочулуу otgochuluu.blogspot.com

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 3 сар 20. 21:40
Зочин

Huvilai gej gai daguulsan hun. Ehleed huuli busaar haan shireeg avch ah duugee honooj, ovgodiinhoo nutgiig galdan suitgej ali oligtoi toi ni uragshaa chirch ochij giiguulne gechiheed udsan ch ugui hoogdoj ireheer ni tuunii gart ami amidralaa suitguulsen ah duu nariinh ni hoich uye ni dahin zahiruulahgui gej l ene baga noediin dain ehelj Zanabazar Galdangiin uye hurtel urgeljleed surprize!! dahin uragshaa taliigaad 2 dahi udaagaa Mongol Ulsiig duusgasan gesen dugnelt l garch bna.

2021, 1 сар 9. 14:52
Зочин

unen

2019, 9 сар 19. 0:34
Зочин

Bi ch bas tgj bddg

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]