Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алив, хүүхээ чи миний энэ хоёр хурууг нийлүүлээд орхиочУншсан48,082

"...Энэ наадмыг авна л гэж бодож байна гэхэд арслан толгой сэгсрэн, инээмсэглээд дунд, долоовор хуруугаа гозойлгон, хооронд нь салгаад..."

ХЭН ҮҮНИЙГ ХОГИЙН САВАНД ХИЙВ?

Шигшээгийн бөхчүүд бэлтгэлд гарсан байжээ. Тэгтэл Х.Баянмөнх аварга “Бэлтгэл хоцорлоо” гэчихсэн гүйж ирээд бэлтгэлээ хийх гэтэл борцовка нь олддоггүй гэнэ. Шигшээгийн байранд ганцхан С.Цэрэн аварга л байсан болохоор аваргаас борцовкоо асуувал “Хараагүй үзээгүй” гэж гэнэ. Аварга Цэрэн дараа нь хувцасаа өмсөж гарснаа эргэж орж ирээд “Коридорын хогийн саванд чиний борцовкатай адилхан юм байна” гэж. Баянмөнх аварга очоод үзсэн чинь үнэхээр борцовка нь хогийн саванд хэвтэж байв. “Хэн үүнийг хогийн саванд хийв” гэж асуусанд Цэрэн аварга “Дагвасүрэн л хийх шиг болсон” гэж хэлээд хэнэг ч үгүй гараад явчихаж дээ.

Баянмөнх аварга ихэд уурлаад арслан Дагвасүрэн дээр очин “Би чамд ямар гэм хийсэн юм бэ? Чи яалаа гэж миний бэлтгэлийн хувцасыг хогийн саванд хийдэг билээ” гэсэнд арслан учрыг ололгүй зогсож байсанд Баянаа аварга “Ингээд чи хүний хувцсыг хогийн саванд хаяж бай” гээд саяхан аваад өмсөж ч амжаагүй байсан арслангийн шинэ цагаан цамцыг шүүрч аваад газар шидээд дээрээс нь гишгэлсэнд арслан тэсэлгүй хоёул зодолдоод хэрэлдээд бөөн юм болж гэнэ.

Аварга арслан хоёрын дундуур Б.Түвдэндорж аварга, Ө.Эрдэнэ-Очир арслан нар орж байж арай чүү салгасан гэдэг. Харин тэр үед Цэрэн аварга “Цаад хоёр чинь олигтойхон юм болж байна уу” гэчихсэн инээгээд нүдээ ирмээд гүйж явсан гэдэг юм билээ. С.Цэрэн аварга тун ч томоогүй хүүхдэрхүү зантай нэгэн байсан гэдэг.

 

ДАМЧАА АРСЛАН

Дамчаа арслан (У.Дамчаа арслан биш) бол олноо Өргөгдсөн Монгол улсын үеийн алдарт арслангуудын нэг. Энэ бөх одоогийн Булганы Хутаг-Өндөр сумын Хантай багт төрж, эхлээд Бургастайн хийд, дараа нь Вангийн хүрээ, Их хүрээнд шавилан сууж, гавжийн дамжаа барьжээ. Энэ бөх улсын чанартай наадамд олон жил сайн барилдаж, ид хаваа гайхуулж явсныг дараах түүхэн баримтаас харж болно. Үүнд:

- 1907 оны даншигт 7 давсан

- 1908 он даншигт 9 давж үзүүрлэн арслан болжээ.

- 1908 оны тусгай даншигт зургаа давсан

- 1911 оны арван засагт 8 давж түрүүлсэн

- 1912 оны арван засагт 5 тус, тус давсан байна

Олноо өргөгдсөн 8-р оны арван засгийн наадмаас Дамчаа арсланд олгосон чимэг нь: “Манлайн дэлгэрэх, үлэмж бадрах, өнөд баясгалант, тун ч гарамгай, тод сонин, үнэн хүчит, саруул сайжрах, өрнөн дэлгэрэх, даяар үзэсгэлэнт, онц жавхлант, идэр арсланд нэмсэн нь: саруул сайжрах, хуйрнан шуугих” гэжээ. Нэгэн хошуу наадмын үеэр Дамчаа арслангийнд нутгийн нь сүрхий ноцолддог залуу иржээ. Нас ахисан Дамчаа арслан:

- За, хүү минь чи энэ наадамд хэр барилдана гэж бодож байна гэж асуухад залуу бөх:

- Энэ наадмыг авна л гэж бодож байна гэхэд арслан толгой сэгсрэн, инээмсэглээд дунд, долоовор хуруугаа гозойлгон, хооронд нь салгаад:

"Алив, хүүхээ чи миний энэ хоёр хурууг нийлүүлээд орхиоч" хэмээхүйд нөгөө залуу яаж ч бяр гаргаад нийлүүлж чадсангүй, дараа нь нийлүүлээд салга гэхэд бас л чадсангүй. Хөгшин арслангийн хоёр хурууг дийлэхгүй байж, түрүүлнэ, наадам авна гэж дэмий ярьсандаа ичсэн залуу хурдхан тэднийхээс явахын түүс болсон аж.

Эх сурвалж: “Бөх” сонин

Хүчит бөхчүүдийн домог, хууч ярианууд хуудас.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]