Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Энд тэндгүй оршсоор байгаа Ленин багшУншсан7,970

Гурван метр өндөр гантиг чулуун суурин дээр 4 метр өндөр хүрэл хөшөөг байрлуулсныг хожим ардчилал мандсаны дараа буулгасан түүхтэй.

 

Ленин багшийн хөшөөг анх 1954 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар зочид буудлын өмнө босгож ёслол төгөлдөр нээлтийг нь хийж байв. Гурван метр өндөр гантиг чулуун суурин дээр 4 метр өндөр хүрэл хөшөөг байрлуулсныг хожим ардчилал мандсаны дараа буулгасан түүхтэй.

2012 оны 10 сарын 14-нд тухайн үеийн Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн тушаалаар хөшөөг буулгаж, оронд нь Нацагдоржийн хөшөөг Хуримын ордны өмнөх талбайгаас шилжүүлэн байрлуулсан юм. 55 сая төгрөгөөр үнэлэгдэн дуудлага худалдаанд орно гэгдэж байсан тус хөшөөг Гацуурт компани худалдан авч өөрийн эзэмшлийн Тэрэлж зочид буудлын хашаанд байрлуулжээ. Коммунист нийгэм байгуулахыг хүн төрөлхтөнд номлож, ЗХУ-ыг үндэслэсэн В.И.Лениний хөшөөг пост коммунист олон оронд буулгаж орхисон ба өнөөг хүртэл дэлхийн олон оронд ямар нэг байдлаар оршин байгааг гэрэл зурагчид харуулжээ.

Кыргизстаны баруун хэсэгт оршдог Тералийн бүсийн Кировын усан сангийн далан дээрх ЗХУ-ыг үндэслэгч Владимир Ильич Лениний хөшөө. 2017 оны есдүгээр 4.

Крымийн Феодосиягийн ойролцоох Оржоникидзе сууринд байх Лениний хөшөөний гар хэсэг. 2017 оны есдүгээр сарын 26.

Крымийн Тарханкутын ойролцоох “Alley of Leaders” нэртэй усан доорхи музей. Лениний цээж баримал. 2016 оны долдугаар сарын 17.

ОХУ-ын өнөөг хүртэл түрээсэлж байгаа Казахстаны Байконурын сансрын нислэгийн төв дэх Лениний аварга том хөшөө. 2017 оны аравдугаар сарын 31.

Украины Стахановт байдаг Лениний алтадмал хөшөө. 2015 оны арванхоёрдугаар сарын 29.

XVIII зууны эхэн үеэс өнөөг хүртэлх Германы түүхийг харуулсан дурсгалт газрууд болон хөшөө баримлуудыг олноор дэлгэн үзүүлсэн "Берлин болон түүний дурсгалт газрууд" нэртэй үзэсгэлэнгийн үеэр 19 метр өндөр Лениний хөшөөний толгой. Берлиний Spandau Citadel музейн захирал Андреа Тиссен сэтгүүлчидтэй ярилцаж байна. 2016 оны дөрөвдүгээр сарын 27.

Москва хотын Музейн баримал парк дахь Лениний зогсож буй хөшөө. 2017 оны нэгдүгээр сарын 13

Москва хотын метроны буудал. ЗХУ-ын уран бүтээлч Григорий Одрышкогийн урласан Лениний мозайк зураг. 2017 оны аравдугаар сарын 27.

ОХУ-ын Санкт-Петербургийн Разлив нуурын ойролцоох ойд байдаг Лениний музейн баримал. 2017 оны аравдугаар сарын 27.

Москва хотод нээгдсэн “Мөрөөдлийн энерги: 1917 оны хувьсгал” нэртэй үзэсгэлэнгийн үеэр. 2017 оны арваннэгдүгээр сарын 2.

1986 оны дөрөвдүгээр сарын 26-нд В.И.Лениний нэрэмжит "Чернобылийн атомын цахилгаан станц"-д осол гарч, хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй цөмийн осол болсон билээ. Уг АЦС байрлаж байсан Белорусийн Оревич тосгоны ойролцоох хаягдсан барилгын гадаа Лениний хөрөг бүхий багана бий. 2016 оны гуравдугаар сарын 12.

Норвегийн Арктикийн Свалбард дахь Оросын уурхайн гадаа. 2015 оны долдугаар сарын 19.

Вьетнамын нийслэл Ханой дахь олон нийтийн цэцэрлэгт хүрээлэн. 2017 оны аравдугаар сарын 25.

Гүржийн нийслэл Тбилиси хотоос холгүй орших хувийн хашаанд хэвтэх Лениний гэмтсэн хөшөө. 2017 оны есдүгээр сарын 12.

Германы Вюнсдорф дахь ЗХУ-ын цэргийн баазын барилгын гадаа. 2017 оны нэгдүгээр сарын 26.

Санкт - Петербургийн ботаникийн хүрээлэнд байрлах Лениний хөшөө. 2017 оны зургадугаар сарын 25

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 9 сар 23. 14:27
зочин

Хүүхдийн урлан бүтээх төвийн хашаан дотор байдаг залуу Лениний хөшөө бас алга оо.

2018, 9 сар 6. 23:29
Улан Удэд бий

Улан -Удэ хотод байдаг хөшөөг энд бичээгүй байна.

2018, 9 сар 6. 15:49
Зочин

Манайд хаагуур байна уу?

2018, 9 сар 11. 11:42
Зочин

дорнодын Чойбалсан хотруу ороход байдаг

2018, 9 сар 21. 23:18
Зочин

одоо байхгүй ээ

2020, 4 сар 25. 12:40
Зочин

Манайд байсан Лениний хөшөөг буулгасаны ач тус улс оронд юу байсан бэ?хэн гэгч хэнхэг сагсуу нь дэндсэн этгээд тэр сайхан хөшөөг буулгасан буулгуулсан хэрэг вэ?тэр хүн ч нэг их сайн юм үзэхгүйл болуудаа

2018, 9 сар 6. 15:40
Зочин

Дэлхийн түүхэнд Их Эзэн Чингис хааны дараа бараг 2-т орох Их гүрэн улсыг байгуулсан халимаг-монгол угсааны хаан Улаан овогт буюу Ленин. Түүхийн хөшөө дурсгалд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй....

2020, 1 сар 8. 13:54
Зочин

Бага инээд хүргэ!!!!!

2020, 10 сар 26. 0:56
Зочин минь хуцахаа боль

БАГА ХУЦ !!!!!

2020, 4 сар 17. 8:55
Зочин

Яг үнэн "БАГА ИНЭЭД ХҮРГЭ"!!!!!!!!!!

2020, 10 сар 26. 0:57
Зочин минь хуцахаа боль

БАГА ХУЦ !!!!!

2020, 1 сар 19. 9:00
Зочин

чингэс хаан казах байжээ монголын элчин сайд л хангй мэдэллээ хятад оросын туркийн казакстаны арабын орнцудын баруун европийн орнуудын эрдэмтэд нээж олжээ монгол оронд түргийн үеийн маш их булш малташ олдош архиологийнн судалгаа г турк битүүмжлэн эртний турк улс монгол мөн гэж батлав турк монгол эртний хэлийг харицуулан судалж хэдэн мянган үг хэллэг адилхан байгааг баталжээ монгол казак цөм оттоманы оспаны улсын овог аймаг ажээ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]