Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис хаан хийгээд “Рах Mongolia”Уншсан13,993

Монголчууд олон улсын цэргийн байлдах, дайлах эрдэм ухааны хөгжилд ч шинэ эргэлт гаргажээ.

Доктор, профессор Ж.БАЗАРСҮРЭН

 

XIII зуунд Чингис хааны нэгтгэн байгуулсан Их Монгол Улс 2 сая хүрэхтэй, үгүйтэй хүн амтай байсан хэр нь өөрөөсөө олон арав дахин илүү хүн хүчтэй улс орнууд, тухайлбал, 20 сая хүнтэй Сартуул, хойд, урд нийлээд 80 сая хятад, зүрчин, 2,5 сая Тангад, 8 сая хүнтэй Дорнод Европын орнууд хийгээд хүн хүч, зэр зэвсгийн чадавхи сайтай бусад олон улс орныг доройтуулан дагуулсан их түүхийн эерэг, сөрөг талыг судлаачид өнөөг хүртэл шүүн хэлэлцсээр байна.

Саяхныг хүртэл марксист-ленинист улс төрчид хийгээд түүхчид, уран бүтээлчид Чингис хааны түүхийг дан гагц сөрөг талаас нь авч үздэг байв. Гэвч тэр хандлага учир дутагдалтай, өрөөсгөл зүйл болохыг түүхийн шинжлэх ухааны судалгаа, баримтууд нотлон харуулсаар байна.

Тэртээ XIII зуун нь “Монголын нууц товчоо”-нд дүрсэлсэнчлэн

“Одтой тэнгэр орчиж

Олон улс дайтаж

Орондоо унтах завгүй

Олзлон булаалдаж” байсан цаг тул Монголчууд ч мөн цаг үеийнхээ урсгалд татагдан орж түүхэнд томоохонд орох цар хэмжээтэй дайн тулааныг хийх болсон нь өрлөг түүхийн гашуун үнэн. Хүний амь эрсддэггүй, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд хохирол учруулдаггүй дайн байлдаан байдаггүйн учир Монголчууд ч мөн өөрсдөөсөө гадна өрөөл бусдад асар их хохирол учруулж байсан нь бас нэг үнэн. Гэхдээ Монголчуудаас өөр бусад улс аймгуудын хийж байсан дайн байлдаанууд хор хохиролгүй байсан мэт гагцхүү Чингис хааны Монголчуудыг буруутгах нь өрөөсгөл гэдэг нь ойлгомжтой.

Тэгээд ч 1990-ээд онд эхлээд ЮНЕСКО, дараа нь АНУ-ын “Вашингтон пост”, бас “Нью-Йорк Таймс” сонин Чингис хааныг “Мянганы суут хүн”-ээр тодруулсан билээ. Ийнхүү Чингис хаан 1206 онд хамаг Монголчуудад хүлээн зөвшөөрөгдөж, хан суудалд өргөмжлөгдсөн шигээ 800 зууны дараа ч бас “хамгийн, хамгийн” гэдгээ дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн нь үнэн ямагт ялдагийн бодит нэгэн жишээ.

Чингис хаан чухам юугаараа тийнхүү өргөмжлөгдөн хүндлэгдэх болов? АНУ-ын “Вашингтон пост” сонин Чингис хааныг “Мянганы хүн”-ээр тодруулсан үндэслэлдээ:

Нэгдүгээрт, “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөгөөд тэр үйл хэргийг удирдан зохион байгуулагч нь Чингис хаан байсан” хэмээн тодорхойлжээ.

Тийн Чингис хааны үндэс суурийг нь тавьсан Монголын эзэнт гүрэн алдарт Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэрээс хоёр дахин, Македоны Александрынхаас дөрөв дахин том газар нутагтай байв. Чингис хааныг тэнгэрт хальсны дараах 70-аад жилийн дотор үр хүүхдүүд нь эзэнт гүрнийхээ газар нутгийг гурав дахин тэлж томсгон, одоогийн Хятад, Солонгос, Вьетнам, Түвд, Иран, Пакистан, Афганистан, Бирмийн хагас, Иракийн хагас, Туркийн ихэнх хэсэг, Кавказ, Дундад Ази, Казахстан, Орос, Украин, Польшийн ихэнх нутгийг эрхшээж байв. Монгол цэрэг өрнө зүгт Баруун Европын нутагт хөл тавьж, Адриатын тэнгисээс хүлэг морьдоо услан, дорно зүгт Японы арлуудыг дайлж явав.

Тэрхүү их дайлалдааны үр дүн юу байв? гэвээс тэр үеийн дэлхий дахины улс гүрнүүдийн гуравны хоёр нь нэгэн жолоонд орсноор ертөнц дахины цэрэг-улс төрийн байдалд эрс өөрчлөлт гарч, урьд өмнө нь газар сайгүй өрнөж байсан дайн дажин намжиж, харьцангуй энх амгалан амьдрал зонхилох болсон явдал байлаа. Тийнхүү Монголын эзэнт гүрний харьяанд байсан улс орнуудын нийгэм, соёл, эдийн засагт Монголчуудын үзүүлсэн эерэг нөлөөллийг өрнөдийн түүх бичлэгт “Рах Mongolia”-д нийт 28 сая хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр хамрагдаж байв. Түүхчид XIII-XIY зууныг “Монголын үе” гэж ч нэрлэдэг. Хүн төрөлхтөний түүхнээ бүхэл бүтэн хоёр зууныг эзэгнэн эрхшээж, өөрийнхөө нэрээр нэрлүүлсэн өөр үндэстэн гараагүй билээ.

Хоёрдугаарт: “Чингис хаан, түүний залгамжлагчид Европ-Ази тивийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс бүрэлдүүлж, дорно-өрнийн соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Үүнийг дундад зууны үеийн GATT-ын (Олон улсын “Тариф, худалдааны талаарх гол гэрээ”) тогтолцоо байсан гэж хэлж болно. Тэд интернет бүтээгдэхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Тэрээр хүн хүч, шинэ арга технологийг сүлжилдүүлэн, дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан хүн ...” хэмээжээ.

Үнэхээр ч Монголчууд Орос, Хятад болон бусад олон улс аймгийнханд нэгдсэн улс байгуулах, төрт ёс, ардчилал, шашныг үл ялгаварлах хийгээд олон ургальч үзэл, хууль эрх, дипломат ёс, дипломат дархан эрх, Олон улсын эрх зүйн “хичээл зааж” сургажээ. Тиймээс улс орнуудын дотоодод засаг захиргааны бүтэц, удирдлагын тогтолцоо сайжирч, татварын чанд хатуу дэг журам тогтжээ. Телеграф бий болохоос өмнө мэдээлэл харилцааны хамгийн шилдэг тогтолцоо нь Монголчуудын санаачлан байгуулсан шуудангийн өртөө зам байв. Монголын үед өнөөгийн банк санхүүгийн системийн үр хөврөл, түүний дотор мөнгө, үнэт цаасны солилцоо, зээлийн тогтолцооны үндэс суурь тавигдсан нь худалдааны капитал эрс өсөн нэмэгдэх нөхцлийг бүрдүүлжээ. Монгол цэргийн хэрэглэж байсан зэр зэвсэг нь хүртэл тухайн үедээ өвөрмөц агаад шинэлэг зүйл олонтой байжээ. Монгол нум сум гэхэд хамгийн хүчтэй, төгс төгөлдөр, хатууд тооцогдож байсан бөгөөд галт, дарьт зэвсэг нь өрнө дахиныханд урьд өмнө үзэж хараагүй шинэлэг зүйл байжээ. Дарийг Хятадад нээсэн хэдий ч дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэгч нь Монголчууд бөгөөд бүр Хятаны үеэс галт буу үйлдэх болж, XIII зуунд усан онгоцон дээр гол төмөрт их буу суурилуулан тулалдаж байснаараа мөн л анхдагч нь байв.

Монголчууд олон улсын цэргийн байлдах, дайлах эрдэм ухааны хөгжилд ч шинэ эргэлт гаргажээ. XII-XIII зууны үе буюу Монголчуудын довтолгооны өмнөх үе өрнө дахины хувьд цэргийн урлагийн хөгжил нь зогсонги байдалд орсон цаг үе байсан хэмээн цэргийн мэргэжилтнүүд үздэг. Харин Чингис хаан тэргүүтэй Монгол жанжнууд дан морьт цэргийн хувьсах хөдөлгөөнд тулгуурласан өвөрмөц стратеги, тактикийг боловсруулан хэрэгжүүлж байсан нь зөвхөн тэр үедээ цоо шинэ зүйл байсан төдийгүй орчин үеийн цэргийн стратеги, тактикийн үндэс суурь болсон “Маневрын дайн”-ы эх хувилбар болж өгсөн билээ.

Энэ мэтчилэн Чингис хаан, түүнийг залгамжлагчдаас хүн төрөлхтөний хөгжил дэвшилд гүйцэтгэсэн түүхэн үүргийн эерэг тал нь сөрөг үр дагавраасаа үлэмж давуу байсан ба эх дэлхий бүхэлдээ даяарших эхлэлийг тавьсан учраас судлаачид Чингис хааныг “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч” хэмээн дүгнэж байна.

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 3 сар 13. 19:38
geselle

i like the?

2016, 12 сар 15. 16:56
Очироо

Монголчууд бид агуу өвөг дээдсийн үр удам гэдгээ санах хэрэгтэй.Өнөөгийн Америк pax AMERIKA энх тайваныг бүтээх гээд чадаагүй байна. жишээ нь арабын орнуудыг одоо болтол төгс дийлээгүй л байна. Чингэс хаан маань чадсан билээ. Мөнх тэнгэр биднийг ивээнээ.

2016, 9 сар 1. 16:25
Иргэн

Энд сэтгэгдлээ бичиж буй ойд төөрсөн сармагчингууд аа !! эхлээд түүхээ уншаад дараа нь хуцацгаа

2016, 8 сар 31. 16:06
mn

t1 pizda min chi mongol yumuu hujaa yumuu har lalaraa

2016, 8 сар 31. 14:50
мал

эдийн засаг нь дампуурч өрөнд эх орн нь шилжиж байхад агуйд энэ мэт хэсэг гар домог яриад бичээд сууж байх гэж дээ. 21-р зуун гарчихсан байдаг....ккк

2017, 12 сар 19. 19:11
Зочин

Мал минь улс орныг, эдийн засгийг хямрааж байгаа хүчин зүйл бол улс төрийн намуудын төр засгийн эрх мэдлийн төлөөх, сайдын сандал ширээний төлөөх тэмцэл юм шүү. Түүхчид судлаачид үүнд ямар ч буруугүй. Харин нь ч түүхээ мэддэг байх нь монгол хүн бүрийн үүрэг төдлийгүй хэрэгцээ шаардлага нь юм шүү. Үүнийг ойлгохгүй байгаа бол мал л гэсэн үг. Тэгээд чи өөрийгөө мал гэж бичсэн ийм учиртай юм байна л даа.

2016, 10 сар 20. 19:05
mongol

delhii dayar busad ornuud tyyheeree gaihuulj baina,,,,tyyh hezeech shine baih estoi, bainga tyyhee bichij baihgui bol ***** hymyys tyyhiig guivuulj , chinii heleed baigaa 21-r zuun chin daind avtaad baina, oilgoj baina uu ??? malaa

2016, 10 сар 20. 19:03
mongol

chi mal gej ooriigoo zov heljee,,,,jinhen mal chin chi baina, cham shig tenegyyd delhiigeer dyyren baidag ni haramsaltai

2016, 9 сар 1. 4:41
Зочин

jinhen mal bndaa

2016, 8 сар 31. 16:06
mn

t1 banid

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]