Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Японыг ялбал тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрнө"Уншсан29,866

ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.

Фашизм, милитаризмын эсрэг тэмцэлд оролцож, дэлхийн II дайнд хамтын хүчээр ялж, энх тайван тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулсан улсын нэг нь БНМАУ байв.

Дэлхийн II дайн эхэлсэн өдрөөс БНМАУ нь ЗХУ, Холбоотны талд баттай зогсож, фашист Германы эсрэг тулалдаж байсан Зөвлөлтийн арми, ард түмэнд эд материалын болон сэтгэл санааны ихээхэн дэмжлэг үзүүлсэн юм. Дайны төгсгөлд БНМАУ-ын зэвсэгт хүчин Холбоотон гүрнүүдийн цэргийн ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийг чөлөөлөх үйл хэрэгт хүчин зүтгэсэн билээ.

Ийнхүү бүх нийтийн үйл хэрэгт хүчин зүтгэсэн оролцоогоороо Монгол нь тусгаар тогтнолоо их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх үндсийг мөн тавьсан юм. Их гүрнүүдийн бодлого, үйл ажиллагааны үр дүн болох эл асуудал нэлээд эртнээс сөхөгдөж, АНУ, Их Британи, Хятадын удирдагчдын Каирын уулзалтын үед Дундад улсын Ерөнхийлөгч Чан Кайши гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын бүрэлдэхүүнд оруулах санааг дэмжихийг АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд тавьсан ч хэлэлцэлгүй орхижээ.

Улмаар 1944 оны зун АНУ-ын Дэд ерөнхийлөгч Х.Уоллес Японы эсрэг дайнд ЗХУ-ыг татан оруулах улс төрийн таатай нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Алс Дорнодын орнуудаар айлчилсны эцэст БНМАУ-д иржээ. Айлчлалын зорилго нь Их гүрнүүдийн удирдагчдын Крымийн бага хурлын өмнө Монголын тусгаар тогтнолын тухайд Америкийн байр суурийг бэлтгэх үүднээс БНМАУ-ын бодит байдалтай танилцах, тус улсын Зөвлөлт, Хятадын харилцаанд эзлэх байр суурийг тодруулах явдал байв.

АНУ-ын төрийн дээд зиндааны анхны зочдыг Монголын удирдагчид хүндэтгэн угтаж, БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Х.Чойбалсан улс орныхоо туулсан зам, бодит байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхдээ Монгол нь тусгаар тогтносон улс болохыг онцолж, фашизмын эсрэг тэмцэж байгаа Холбоотон гүрнүүдийг дэмжиж буйгаа илэрхийлжээ. 

Х.Уоллес БНМАУ-ын бодит байдалтай танилцсаныхаа дараа Монголын төв хэвлэлд өгсөн ярилцлагадаа “...үзсэн зүйлүүд Монгол Улс их мандаж буйг харуулж байна” хэмээн өгүүлж, Ерөнхийлөгч Ф.Рузвельтэд өргөн барьсан илтгэх хуудсандаа “...Ар Монголд улс төр ба засаг захиргааны эрх мэдэл, хяналт монголчуудын гарт байна. Хятадын бүрэн эрхийг сэргээх аливаа бодол санаа бодит бус” хэмээн онцлон тэмдэглэсэн нь БНМАУ-ын талаарх Ф.Рузвельтийн үзэл хандлагад эерэг нөлөө үзүүлжээ.

 

Үүний хамт ЗХУ, түүний удирдагч И.Сталин БНМАУ-ын тусгаар тогтнолыг зөвшөөрүүлэх явдлыг Японы эсрэг дайнд ЗХУ орох болзлуудын нэг болгон тавих талаар санаа бодлоо удаа дараа илэрхийлж, түүнийг бодит зүйл болгохын төлөө тууштай байр суурь баримталсан юм.

 1945 оны хоёрдугаар сард Крымд хуралдсан ЗХУ, АНУ, Их Британи гурван гүрний тэргүүн нарын бага хурлаар Германыг буулган авсны дараа Японы эсрэг цэргийн ажиллагаа явуулах асуудлыг хэлэлцжээ.

Энэ талаар ЗХУ ба АНУ-ын тэргүүн нар хоёрдугаар сарын 8-нд товч ярилцаж, хоёрдугаар сарын 10-нд ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотовоос “Японы эсрэг ЗХУ дайнд орохтой холбогдсон маршал Сталины улс төрийн нөхцөл” нэртэй хэлэлцээрийн төслийг АНУ-ын Элчин сайд А.Гарриманд гардуулж, зөвшилцсөний үндсэн дээр Герман дайнд ялагдаж, бүрмөсөн бууж өгсөнөөс хойш 2-3 сарын дараа ЗХУ тодорхой болзолтойгоор Японы эсрэг дайнд орно гэдгийг мэдэгджээ.

Тухайн асуудлаар хэлэлцээр байгуулах талаар ЗХУ, АНУ-ын удирдагчид У.Черчильд танилцуулж, гарын үсэг зуруулах зөвшөөрлийг авснаар тохиролцоонд хүрчээ. Чингэж дэлхийн дайны сүүлчийн голомтыг дарах цэргийн ажиллагаанд ЗХУ-ыг татан оруулах Холбоотны бодлого, түүнийг өөрийн геополитикийн ашиг сонирхлын үүднээс БНМАУ-ын статус-квог их гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхэд чиглүүлж чадсан ЗХУ-ын үйл ажиллагаа БНМАУ-ын язгуур эрх ашигтай нэгдсэн түүхэн цаг мөч нь Ялтын бага хурал болжээ.

Эл байдалд хүрэхэд БНМАУ нь 20 гаруй жилийн туршид бие даан оршиж, тусгаар байдлаа бэхжүүлж ирсэн хийгээд фашизмын эсрэг нийтийн тэмцэлд өөрийн хүч бололцоогоор тусалж байсан нь үндэс болсныг тэмдэглэх ёстой.

 1945 оны хоёрдугаар сарын 11-нд байгуулсан “Алс Дорнодын асуудлаар гурван их гүрний хэлэлцээр”-т Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг хамгийн эхний болзол болгон заажээ. Энэ бол БНМАУ-ын тусгаар тогтнолыг Холбоотон гүрнүүд хэрэг дээрээ хүлээн зөвшөөрсний илэрхийлэл байв.

Ялтын бага хурлын хэлэлцээрийн заалтыг хэрэгжүүлэх талаар Холбоотон гүрнүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулсан бөгөөд 1945 оны тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 6-ны хооронд хийсэн уулзалтаар Японы эсрэг цэргийн ажиллагаа эхлэх хугацааг тохиролцож, Хятадын талаарх ЗХУ-ын байр суурийг тодруулсны үндсэн дээр Чунциний Засгийн газрын төлөөлөгчдийг Москвад ирүүлж, ЗХУ, Хятадын хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

ЗХУ, Дундад улсын хоорондын хэлэлцээр 1945 оны зургадугаар сарын 30-наас 1945 оны наймдугаар сарын 14 хүртэл дундаа завсарлагатайгаар Москва хотод явагдаж, хоёр улсын холбоо найрамдлын гэрээ байгуулах, Крымийн бага хурлын шийдвэрт тусгагдсан асуудлаар хэлэлцээ хийжээ.

Хэлэлцээний үндсэн асуудлын нэг нь БНМАУ-ын статусквогийн асуудал болж, И.В.Сталин Алс Дорнод дахь ЗХУ-ын аюулгүй байдлыг хангахад Монголын газар зүйн байрлалын онцгой ач холбогдол хийгээд БНМАУ-ын бие даан оршин тогтнох хүсэл эрмэлзлийн аль алиныг тайлбарлаж, Гадаад Монголын статусыг хэвээр хадгалах явдлыг зайлшгүй гэдгийг илэрхийлжээ.

 Хятадын төлөөлөгчид Крымийн тохиролцооны бүх зүйлийг хэлэлцэх хүсэлтэйгээ илэрхийлсэн хэдий ч БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн байр суурьтай байсан тул И.Сталинаас “... монголчууд өөрсдөө Хятадын бүрэлдэхүүнд байх дургүй, бие даан орших, үндэсний тусгаар тогтнолтой байх эрмэлзэлтэй, хүндрэл бэрхшээлийг даван туулах ёстой, БНМАУ-д тусгаар тогтнол олгох тухай одоо л тохиролцох цорын ганц гарц байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.

“Ялтын бага хурлаар Монголын статус-квог зөвхөн хадгалах тухай шийдсэн учраас Хятадын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч чадахгүй” гэж Сүн Зывенийг мэдэгдэхэд “...статус-квог БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх гэдэг утгаар Зөвлөлт Засгийн газар ойлгож байгаа, Крымд ч мөн утгаар ойлгогдож байсан” гэж И.Сталин тайлбарлажээ.

Чингэмэгц Хятадын тал “Гадаад Монголд дээд зэргийн автономит эрх олгоход бэлэн байгаа” тухай санал дэвшүүлж, Зөвлөлт Засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолын асуудлаар буулт хийхгүй гэсэн байр суурин дээр бат зогсчээ. Энэ бүхэнтэй холбогдон хэлэлцээр мухардалд оржээ.

 1945 оны долдугаар сарын 9-нд Чан Кайшигээс цахилгаан утас ирүүлж “...Дундад улс ба ЗХУ-ын хоорондын харилцаанд Гадаад Монголын асуудал гол саад болж буйг Хятадын Засгийн газар анхааран үзэж,

...Японыг ялж, өөрийн тавьсан саналд дурдсан зорилгод хүрсний дараа Гадаад Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг тавьж болно гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ эл ажиллагааг хүн амын санал асуулга явуулах замаар гүйцэлдүүлэх ёстой. Хэрэв санал асуулгын дүн Гадаад Монголын тусгаар тогтнолын талд гарах аваас Хятадын Засгийн газар эсэргүүцэхгүй. Гадаад Монголын нутаг дэвсгэрийг Хятадын газрын зургуудын дагуу анхны хилээр нь тогтоох болно” гэжээ.

 Ингээд В.М.Молотов, Сүн Зывень нар БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай гаргах тунхаг бичгийн төсөл “... Хятадын Засгийн газар санал асуулга явуулсны дараа Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзахгүй” гэсэн агуулгатай байна хэмээн санал нийлснээр хэлэлцээнд ахиц гарсан аж.

Хэлэлцээ түр завсарласны дараа 1945 оны наймдугаар сарын 13-ны уулзалт дээр Сүн Зывэнь “БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилийн хүрээнд хүлээн зөвшөөрөх” тухай И.Сталины хүсэлтийг Чан Кайши хүлээн авсныг мэдэгдэж, “Найрамдал ба холбоотон болох тухай Зөвлөлт, Хятадын гэрээ соёрхон батлагдсаны дараа хүчин төгөлдөр болно” гэжээ.

Улмаар ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов, Дундад улсын Гадаад яамны сайд Ван Шицзе нар 1945 оны наймдугаар сарын 14-нд "Гадаад Монголын ард түмэн тусгаар тогтнохыг удаа дараа хүсэж эрмэлзсэн учир ... Японыг дарсны дараа Гадаад Монголын ард түмний нийтийн хүсэл энэ эрмэлзлэлээ батлах ахул Дундад улсын Засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг одоогийн байгаа хилээр нь зөвшөөрч байна” гэсэн утга бүхий нотыг Москвад харилцан солилцсон байна.

Монголын асуудлын улмаас Зөвлөлт, Хятадын хэлэлцээр сунжирч байсан үед И.Сталины урилгаар БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан ЗХУ-д албан ёсны айлчлал хийжээ.

1945 оны долдугаар сарын 4-нд Москвагийн нисэх онгоцны буудалд БНМАУ, ЗСБНХУ-ын төрийн далбааг мандуулж, хүндэт харуул жагсан, ЗСБНХУ-ын Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов тэргүүтэй албаны хүмүүс Монгол Улсын Ерөнхий сайдыг анх удаа гадаадын төрийн тэргүүний хэмжээнд угтаж авсан юм.

БНМАУ-ыг тусгаар тогтносон, бүрэн эрхт улс гэдгийг Хятадын дипломат албаныханд харуулах, Зөвлөлт-Хятадын хэлэлцээрийн явц, үр дүнг Монголын талд мэдээлэх, Японы эсрэг дайнд БНМАУ-ыг оролцуулах асуудлыг тохиролцох явдал айлчлалын гол зорилго байв.

ЗСБНХУ-ын Ардын комиссар нарын зөвлөлийн дарга И.В.Сталин, Гадаад хэргийн ардын комиссар В.М.Молотов нар 1945 оны долдугаар сарын 5-нд БНМАУ-ын Ерөнхий сайд газрын төлөөлөгчидтэй БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар хийж буй хэлэлцээрийн талаар И.Сталин дэлгэрэнгүй мэдээлж, эцсийн эцэст Хятадын тал БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.

Японы эсрэг хийх дайнд БНМАУ-ын цэрэг Улаан армитай хамт оролцох саналыг БНМАУ-ын Ерөнхий сайд хүлээн авч, Японы эсрэг дайнд оролцох нь тус улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлж,

Монгол, Зөвлөлтийн харилцан туслалцах протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ.

Улмаар ЗХУ-ын Гадаад хэргийн ардын комиссариат, цэргийн удирдлагатай уулзаж, Японы эсрэг дайнд оролцох, Монгол, Зөвлөлтийн цэргийн хамтын ажиллагааны бэлтгэлийг хангах асуудлаар тохиролцсон байна.

БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан тусгаар тогтносон улсын төрийн тэргүүний хувиар ЗХУ-ын удирдагчидтай хийсэн уулзалт Зөвлөлт, Хятадын хэлэлцээрт зохих нөлөө үзүүлсэн байна. Учир нь долдугаар сарын 7-нд өдрийн хоёр талын уулзалтад Хятадын төлөөлөгчид Крымийн бага хурлаас гурван улсын тэргүүнүүдийн хэлэлцэж тохирсон Гадаад Монголын статус-квог хадгалах томъёог Чан Кайши бүрэн зөвшөөрч буй”-г мэдэгдсэн бөгөөд цаашид хэлэлцээнд ахиц гарч, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх ээдрээтэй асуудлыг удалгүй хэлэлцэн тохирсон билээ.

Энэ нь үүсэн бий болсон шинэ нөхцөл байдалд Хятад улсын эрх баригчид хөрш Монголын талаар баримталж ирсэн бодлогоо өөрчлөхөөс аргагүй байдалд хүрснийг харуулахын хамт ЗХУ-ын тус дэм ч их байв.

И.В.Сталин Ерөнхий сайд Х.Чойбалсан тэргүүтэй Монголын төлөөлөгчдийг хүндэтгэн Кремлийн ордны Екатериний танхимд долдугаар сарын 7-ны орой зоог барьжээ. Зөвлөлт, Монголын удирдагчид хоёр орны ард түмний найрамдал, хамтын ажиллагааны төлөө хундага өргөснөөс И.В.Сталин “Монголд хоёр чиглэл байсан бөгөөд түүний нэг нь япончуудтай нөхөрлөхийг эрмэлзэж байсан, нөгөө нь ЗХУ-тай нөхөрлөхийг эрмэлзэж байв. Би ЗХУ-тай нөхөрлөж, сайн нөхрөө олсон Монголын удирдагчдын төлөө энэ хундагыг өргөж байна” гээд "Тусгаар тогтносон Монгол Улсын төлөө” гэсэн ерөөл дэвшүүлжээ.

Х.Чойбалсан Москвагаас буцаж ирмэгцээ ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа дүнг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулж, Алтан таван хошуу, алтан соёмбо бүхий улаан, цэнхэр, улаан хосолсон өнгөтэй төрийн далбааны тодорхойлолтыг хэлэлцүүлж батлуулжээ.

Улмаар Ардын хувьсгалын 24 жилийн ойд зориулсан 1945 оны долдугаар сарын 11-ний өдрийн баярын жагсаалын үед хэлсэн үгэндээ: “...Монголын ард түмэн энэ 24 жилийн дотор хөгжиж ирэхдээ бүх дэлхийн эрх чөлөөт, тусгаар тогтносон үндэстний дотор өөрийн байр суурийг эзэлж, манай улс бол биеэ даасан тусгаар тогтносон улс гэж бүх дэлхий дээр зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгээ ил үзүүлсэн байна” хэмээн мэдэгджээ.

Энэ бүхэн нь БНМАУ тусгаар тогтносон улс болохыг төрийн бэлгэдлээрээ харуулж, дэлхий нийтэд сонордуулсан хэрэг байлаа. Улмаар 1945 оны долдугаар сарын 17-25-нд Берлинд хуралдсан Холбоотон гүрнүүдийн хурлаар БНМАУ-ын олон улсын эрх зүйн хоёрдмол байдлыг эцэслэн шийдсэн Ялтын бага хурлын үзэл санааг Подстамын тунхагаараа баталгаажуулсан билээ.

Түүхийн ухааны доктор Н.Хишигт

Сэтгэгдэл 55ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 5 сар 10. 8:03
Зочин

hgh

2020, 1 сар 4. 20:41
Зочин

Ленин, Сталин хоёрын хөшөөг эргүүлэн залах горимын саналтай бнаа

2022, 1 сар 25. 16:42
Зочин

Ленин ялангуяа И.СТАЛИН нь тусгаар тогтносон Шинэ МОНГОЛ УЛС байгуулагдахад гол үүрэг гүйцэтгэсэн том гавъяатан бөгөөд монгол хүн бүр хүндэтгэж явах ёстой эрхэм хүн юм байна даа. 1990 онд В.И Ленин, Сталин нарын хөшөөг 1990 оны ардчилалын үеэр будаг цацан доромжилж буулгаж хаясан нь маш гутамшигтай үйл явдал болсон юм байна даа. Уучлалт гуйн буцаан босгож хүндэтгэл үзүүлмээр санагдчихлаа. Ардчилалаас өмнө Сталины номын сан, Лениний хөшөөний хажууд гэдэг уулзалт төлөвлөдөг төв газар байсандаа ...

2020, 3 сар 26. 11:58
Зочин

ЛЕНИН ХАЛИМАГ МОНГОЛ ХҮН, СТАЛИН ЗЭВИЙН УДАМЫН ХҮН ТУЛ ӨВӨӨ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ДЭМЖИЖ БАЙСАН. ТЭДНИЙ ХӨШӨӨ ЭНД БАЙХ ХЭРЭГТЭЙ.

2020, 8 сар 19. 10:28
Зочин

Ленин аль 1924 онд Монголыг гэрээгээр Хятадад зарчихсан. Сталин дэглэмээ хэрэгжүүлэхийн тулд 30,000 монголчуудыг өөрсдийнх нь гараар буудуулчихсан. Аливаа юм сайн муу 2 талтай. Ганц юм уншаад хөөрөөд нэг талд нь шийдвэрлэх санал гаргаад байх дэмий байхөө хөгшөөн

2021, 2 сар 21. 14:57
Зочин

Та түүхийг дутуу мэддэг юм байна Монголчууд яг өнөөдөрийнх шиг өөрөө өөрсдийгөө сталинд матаж байгаад сталины талыг баримтлагч нар нь нөгөө монголчуудаа давуу байдлаа ашиглан хороосон монголчууд хэзээч эвтэй найрамдалтай байгаагүй

2020, 5 сар 9. 12:44
Зочин

Зөв шүү

2020, 4 сар 11. 9:22
Зочин

Тантай санал нэг байна.

2020, 1 сар 4. 10:34
Намбус иргэн

монголчууд эвтэй байхдаал хүчтэй байдаг. Нам нийлж сэм хуйвалдаад засаг төрөө самараад ширээ сандлаа булаацалдаад ирхэд жирийн ард бид зовдог шүүдээ өөр юу ч биш

2018, 5 сар 10. 18:55
Зочин

Сталин бол Монголын тусгаар тогтнолын тууштай зогсож байсан юм шүү.Монголчууд Оросод хийсэн өрийг ч гэсэн ихэнхий нь хөнгөлсөн байдаг.Тэр бүгдийг Монголчууд мартах ёсгүй.Хэцүү үед ч Оросыг л түшдэг байсан шүү дээ.Одоо харин ардчилал гэж яриад янз бүрийн улсаас зээл тусламж авах юм.Энэ лав сайны шинж бишээ. Газар нутаг тусгаар тогтнолоо алдах вий гэж айх юмдаа.

2019, 2 сар 7. 22:30
Зочин

Zov

2018, 5 сар 8. 21:49
Зочин

И.В.Сталины хөшөөг сэргээх хэрэгтэй

2017, 10 сар 27. 13:00
Жамсранжав

УЧИР ИЙМИЙН ТУЛ социалист нийгмийн үед бидний ахмад үе маань Ленин, Сүхбаатар, Сталин, Чойбалсан мандтугай хэмээн тунхагладаг байсан юм. Энэ нь зүгээр нэг тухайн үеийн үзэл суртлын асуудал байгаагүйг үнэн түүх харуулдаг. Одоо цагийн "ардчилсан" дээрэмчид, ялангуяа ХЯТАД УГШИЛТАЙ "АРДЧИЛАГЧ" нар энэхүү бодит үнэн түүхийг зүйл бүрээр гутааж Монголын Тусгаар тогтнолыг үгүйсгэж байдаг нь Ард нийтээрээ анхаарвал зохих ноцтой, маш аюултай үзэгдэл шүү !!!!!

2017, 11 сар 10. 12:36
Зочин

Тийм ш дээ

2017, 10 сар 27. 8:30
нэрэлхүү

тэр үеийн орос хүмүүс тэдний удирдагч Сталинд баярлалаа. Мэдээж бидний өвөг дээдэсдээ талархая. Ийм ирээдүйг бидэнд үлдээсэнд

2017, 10 сар 29. 18:25
Зочин

тэр үед бол ЗХУ одоо бол орос шүү дээ

2017, 10 сар 27. 8:00
Монгол

Агуу ард түмэн, агуу удирдагчид. Сталин Чойбалсан мандтугай.

2017, 10 сар 26. 23:06
Зочинзочин

Тусгаар тогтнол Монгол Улс үүрд мандан бадраг

2017, 10 сар 26. 21:29
Зочин

СТАЛИНИЙ ХӨШӨӨГ ЭРГҮҮЛЭН ЗАЛЖ ТАВИХ ХЭРЭГТЭЙ. ардчилсан тарвагуудыг зодох хэрэгтэй

2022, 2 сар 10. 11:58
Зочин

зөв. Монголыг тугаар тогтносон улс болгоход гол үүрэг гүйцэтгэсэн хүний хөшөөг буулгаж хаясан тарвага тэргүүтнээр боодог хийвэл зохино. Оронд нь монголыг хаант оросын боол болгосон Коростовец гэгчийн хөшөөг
буулгаж хог дээр хаявал зохистой.

2022, 1 сар 25. 16:49
Зочин

Зарим саналыг тань дэмжинэ шүү

2020, 5 сар 9. 12:46
Элдэв

Тиймээ Тарваганууд сөнөтүгэй!

2017, 11 сар 10. 13:30
Болд

Элийр МАЛАА

2017, 6 сар 16. 13:03
Зочин

Эх орны минь түүх зөв замаараа л явсан. Мэдээж өвөг дээдэс минь алдсан үе бий ч, ерөнхий агуулгаар нь авч үзвэл Супер 2 Гүрний дунд 1,5 сая км.кв нутаг дээр 3 сая хүн амьдарч байгаа нь асар сонирхолтой геополитик юм. Хэдийгээр эдийн засгийн байдал одоо хүнд байгаа ч, зөв замаараа л явж байна гэж боддог, ийм зүйлээс бид юу болдог, болдоггүйг сурч авсаар л явна.

2017, 4 сар 22. 10:49
Зочин

Хишигт докторт баярлалаа. Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв. Хорлоогийн Чойбалсан.

2017, 4 сар 10. 15:23
Зочин

Германчууд фашистууд байгаагуй, Гитлерийн нам фашист биш национал-социалист. Фашизм нь Италиас гаралтай, Муссолини нам. Оросууд л юыг гуйвуулахдаа гарамгай учир л Германы фашизм гэдэг.

2018, 5 сар 7. 21:39
Зочин

Мангартаад бай! Барууных нь ч бас фашист Герман гэдэг юм.

2022, 3 сар 14. 8:36
ЗочСталин

Герман нь нацист харин Итали нь фашист гэнэ хүү минь

2017, 10 сар 27. 8:19
нэрэлхүү

ЗХУ манайд туслаагүй бол хятад шаахай өмсөөд гүйж байхийг чинь хэлээд байна.

2020, 8 сар 19. 15:58
Зочин

shaahai omsoh holgui tahir dutuu hun baih ch bsan ium biluu?!!! 300 000 oborloogch aluulsan gdeg. yas uiman deer 3 000 000 bj bolzoshgui. Namaig jaahan bhad 1 0 000 000 ovor mongol aluullaa geed bsan daa.

2017, 6 сар 16. 12:58
Зочин

Англи хэл дээр fascist гэж хэлдэг. Оросуудад дургүй байж болно, гэхдээ Англи хэл дээр дэлхийн 2-р дайны тухай уншиж үзээрэй. Allies буюу Холбоотнууд хүртэл fascist гэдэг юм шүү. Энэ бол Засаглалын нэр томьёо юм. Коммунизм, Либерал гэдэг шиг. хэрэг болж магадгүй тул wikipedia дээрхи линкыг нь өгье: https://en.wikipedia.org/wiki/Nazi_Germany

2018, 5 сар 7. 21:43
Зочин

Vнэн.

2017, 1 сар 19. 22:37
Бэхээ ах

1930-аад оны эхээр зүүн хойт хятадыг Япон эзэлсэний дараа тэд эзлэн түрэмгийлэх бодлогынхоо эрх ашигийн үүднээс Өвөр монголд монгол үндэстний нэгдсэн улс байгуулах мэтээр амлаж, Өвөр монголыг түрэмгийлэгчдийн эсэргүүцэх дайнаас завсардуулсан юм. Энэ үед ар, өвөр монгол 2 үндсэндээ хил хязгаар гэх юм байхгүй нааш цааш чөлөөтэй зорчиж, нүүдэл суудал болдог байжээ. Ийм учраас нэгдсэн монгол улсыг япончууд байгуулж өгөх гэж байгаа тухай мэдээ ар монголд түгсэн байна.Энэ мэдээг яг үнэндээ олон монгол сэхээтэн албан ёсоор дэмжин талархаагүй ч дор бүрдээ хэрэг явдлын явцыг анхааралтай ажиглаж эхлэжээ. Энэ үед мэдээж Зөвлөлтийн заавраар хилийн цэрэг анх байгуулагдаж ар, өвөр монголыг хатуу чанд тусгаарлаж эхлэсэн байна. Мөн дотоодод Зөвлөлтийн НКВД-ийн шууд удирдлагаар улс төрийн хэлмэгдүүлэл эхлэсэн байдаг нь цаг хугацааны санамсаргүй давхцал биш юм. Тэр үеийн улс төрийн хэлмэгдүүллийн үндсэн буруутгал нь японы тагнуулд элсэж, хувьсгалын эсэргүү үйл хэрэгт оролцсон хэмээх ял байлаа. Хэрэг дээрээ монголд тэр үед тийм өргөн, олон, тийм гүнзгий хэмжээнд японы тагнуулын байгууллага байгаагүй бөгөөд харин монголчуудын зүрхэнд нэгдсэн Монгол Улсаа байгуулах далдын далд эрмэлзлэл аргалын цог мэт оршсоор байсан нь ойлгомжтой. Тийм болохоор магадгүй хээрийн билчээрт, архи найрын ширээнний ард, анд нөхдийн аминчхан ярианд монгол туургатнаа нэгтгэх, Ар, өвөрөө нэгтгэсэн нэгдсэн улсаа байгуулах хүсэл мөрөөдөл нэг их нууц бишээр илэрхийлдэгдэж байсан биз ээ. Иймэрхүү байдлаар монголчуудын сэтгэл Нэгдсэн Улсыг байгуулж өгч магадгүй Япон руу татагдаж мэдэх нь гэж Зөвлөлтийн тусгай албад мэдэрсэн байж таарна. Энэ учраас стратегийн үнэхээр чухал ач холбогдолтой энэ орныг Японд алдах аюулаас сэргийлж, Зөвлөлтийн эрх ашигт харш үзэл бодолтой бүхнийг нилээн өргөн хүрээтэйгээр арилгах шаардлага Зөвлөлтүүдэд гарсан бололтой. Үүнийгээ хэрэгжүүлсэнийг одоо бид 1930-аад оны улс төрийн хэлмэгдүүлэлт гээд байгаа юм.

2017, 10 сар 27. 8:24
нэрэлхүү

одоо 3 саяуулаа болчихлоо түүхээ харахад хэний ач бэ. юмыг харлуулж болно тэгэхдээ сайныг нь түрүүлж бодох хэрэгтэй. эсвэл өвөр монголчууд шиг дээрэлхүүлэх байсан юмуу

2017, 1 сар 15. 22:37
Зочин

,,Сталин,,түүхэн үндэстэн тусгаар улс байх ёстой. "" Рузвелд' түүхэнд онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн монголчуудыг үгүйсгэх буюу дуугай өнгөрч хэрхэвч болохгүй,

2017, 1 сар 14. 11:43
сүт

хятадуудын шунал барагдахгүй юм даа

2017, 1 сар 14. 10:28
Зочин

Чойбалсан өөрийн амийг золиослон байж, Монголчуудын олон сайхан сэхээтний амийг золиослон байж Монголын тусгаар тогтнолыг авч үлдсэн түүхэн гавъяатай хүн шүү. Тийм болохоор тэр үеийн хэлмэгдсэн сэхээтнүүдийг бүгдийг нь улсын баатар болгох ёстой.

2020, 5 сар 10. 12:44
Зочин

Тийм шүү. Ингэх нь үндэсний эв нэгдэлд ач холбогдолтой.

2017, 1 сар 14. 17:52
Зочин

yamar goe setgegdel ve

2017, 1 сар 14. 0:09
Зочин

Корстовецын хөшөөний оронд Сталины хөшөөг босгох ёстой

2022, 1 сар 25. 17:02
Зочин

Байгаа газрыг нь олж цэвэрлэж засварлаад байсан байранд нь босгон хүндэтгэл үзүүлье дээ монголчууд минь.

2020, 5 сар 9. 12:51
Элдэв

Дэмжиж бна.

2017, 11 сар 10. 12:38
Зочин

Дэмжиж байна

2017, 1 сар 14. 0:08
Зочин

Монголчуудын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үгүйсгэх буюу дуугуй өнгөрё хэрхэвч болохгүй ,,Ф Рузвельд,,

2017, 1 сар 14. 0:06
Зочин

Монгол шиг түүхэн үнэдэстэн тусгаар улс байх ёстой ,,Сталин,,,Монголчуудын түүхэнд гүцэтгэсэн үүргийг үгүйсгэх буюу дуугуй өнгөрч хэрхэвч ,,,Ф,Рузвельд,,

2017, 1 сар 13. 23:38
Зочин

minii bodloor manaihan orsuudad ter ued unengeesee sain baij , setgel zurh ed horongoo haramlalgui tuslaltsaa uzuulsen ene bol oros ulsiin msh ih demjilgiig avsan uil yvdal bolson. 2 -rt Orsuud manaihaa guper uls bolgoh ih gurnii bodlogo yvuulsan ni bas unenii ortoi. stalin ah bol mash hashir munag hun bjdee.

2017, 1 сар 13. 21:09
Зочин

Орос-Монгол 2 дэлхийн дайнд 2 талдаа тусласаны дүнд бид тусгаар улсаа баталгаажуулсан нь туйлын үнэн муу нэр байдагч эх орноо тусгаар тогтносныг зарлаж чадсан Чойбалсан танд АН-ын залуу хүн би гүн хүндэтгэл өргөж мөргөж байна.

2017, 1 сар 14. 9:38
Зочин

ӨМХИЙ АН Ы ГАМИН ПИЗДАА

2017, 1 сар 13. 22:58
Зочин

Энд ардчилсан нам ямар хамаа байна

2017, 10 сар 29. 17:24
Зочин1

Одоо цагийн "ардчилсан" дээрэмчид, ялангуяа ХЯТАД УГШИЛТАЙ "АРДЧИЛАГЧ" нар энэхүү бодит үнэн түүхийг зүйл бүрээр гутааж Монголын Тусгаар тогтнолыг үгүйсгэж байдаг нь Ард нийтээрээ анхаарвал зохих ноцтой, маш аюултай үзэгдэл шүү !!!!! Одоо ч гэсэн Тайваны ЗГ нь Монголыг хүлээн зөвшөөрөөгүй, Хятад зангаа гаргаад л байна шүү дээ. Энд ялангуяа ХЯТАД УГШИЛТАЙ "АРДЧИЛАГЧ" нар энэхүү бодит үнэн түүхийг зүйл бүрээр гуйвуулж байгааг л хэлээд байгаа юм.

2017, 1 сар 13. 22:45
Зочин

doli shaasan gulug be

2017, 1 сар 13. 21:59
Зочин

Ухаантай дуу хунд гун талархвл илэрхийлье. Энэ агуу евгедийн ургэлжлэл болж хариуцлагатай байхыг ереее

2017, 1 сар 19. 7:05
ЗочинNoki

Mongol uls ertnees baisaar irsen olon jiliin tuuhtei orong ih gurnuud zovshoorhoos argagui lavtai, gehdee Stalinii tsaad sanaag Cholbalsan medeej oilgoj bsn gej Tsdenbal bolon Pilatoviin temdeglel nomnoos unshij basan, Huvi hunii minii dugneltees harhad Choibalsan uls ornoo tusgaar bolgohiin tuld etssiin amisgal hurtelee buh uildee zoriulsan mundag zalitai alsiin uhaantai hun bj,Odoogiinhoor bol tulsan asuudald mgl iin erh ashigt niitsden asuudaliig dorno shiideh bh daa, manai tiim mergejilten bdgui uym bnlee, bugd asuudalaa shiidej chadahgui dandaa choniin hool bolhoor asuudalaa shiiddeg gj boddog tuuhee unshaasaa ene uls torchid

2017, 10 сар 28. 20:31
Зочин

Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв
монгол улсын өлмий бат оршиг. сталин түүхэн үүргээ гүйцэтгэсэн.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]