Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Хувьсгалын өмнөх Ар Монголын хүн ам хэд байв?Уншсан24,069

Ар Монголын хүн амын тоо хэмжээний талаарх таавар таамаглалыг манай багийнхан бүрмөсөн эцэслэн шийдэж чадаагүй юмаа гэхэд анх удаа бодит хөрс суурин дээр асуудлыг тавьж чадсан билээ.

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдийг Tolgoilogch.mn вэбсайтын уншигчдад цувралаар хүргэж байна. “МОНСУДАР”  хэвлэлийн газрын “Монголоор бэдэрсэн гадныхан” хэмээх цувралын нэгэн боть И.М.Майскийн “Монгол орон хувьсгалын босгон дээр” хэмээх номд 1919-1920 онд Монголд ажиллаж нийтдээ 3000 орчим километр замыг туулсан Хоршоодын төв холбооны Эрхүүгийн конторын багийнхны цуглуулсан мэдээллүүд багтаснаас гадна нийгэм эдийн засаг, байгаль цаг уур, мал аж ахуйн талаар урьд өмнө нь хэвлэгдэн гарсан бүтээлүүдийг нэгтгэн, анх удаа Монголын хүн ам болон малын тоог статистик аргаар боловсруулан гаргаснаараа онцлог бөгөөд ХХ зууны Монголын түүхийн нэгэн чухал эх сурвалж юм. Номын хэсгээс хүргэж байна.

Өмнөхийг эндээс уншина уу: И.Майский: Монголчуудын бие махбод, оюун санааны төрх байдал


1918 оны хүн амын тооллого

 

Ар Монголын хүн амын тоо хэмжээ удаан хугацаанд тодорхойгүй байсан билээ. XX зууны эхээр Ар Монголыг судалж байсан Беннигсен, Котвич, Болобан, Кушелев нар болон бусад шинжээчид үүнийг олж мэдэх гэж нэг бус удаа оролдож байсан ч найдвартай тоо бүртгэл, мэдээ баримт байхгүйн улмаас тус орны оршин суугчдын тоо 400 мянгаас 1 сая 400 мянга орчим гэсэн тоог дур зоргоороо, таамаглах байдлаар дэвшүүлэхээс хэтрээгүй байдаг. Ийм их хэлбэлзэлтэй байгаа нь урьд өмнө хийгдэж байсан бүх таамаглалууд үнэн байх магадлал тун бага болохыг харуулж байгаа болно.

Ар Монголын хүн амын тоо хэмжээний талаарх таавар таамаглалыг манай багийнхан бүрмөсөн эцэслэн шийдэж чадаагүй юмаа гэхэд анх удаа бодит хөрс суурин дээр асуудлыг тавьж чадсан билээ. 1918 онд, манай багийнхан Өргөөд ирэхээс хэдхэн сарын өмнө Монгол Улсын Засгийн газар хүн ам, мал сүргийн тооллого явуулсан байсны ачаар бидний хувьд ийм боломж гарсан юм. Энэ тооллого хэд хэдэн томоохон алдаатай байжээ. Тухайлбал, 1918 оны байдлаар Монголд ихээхэн олноороо сууж байсан хятад, оросуудыг тэд огт үл хөндөн зөвхөн Монголчуудыг тоолсон байна. Улмаар, энэ тооллого Монголчуудыг ч цөмийг нь бүрэн хамруулж чадаагүй байлаа. Ховдын тойргийн оршин суугчид, Хөвсгөл нуурын орчимд байдаг Богд гэгээний мэдлийн газар нутгийн хүн ам ч тооллогын гадна үлдсэн байв. Эцэст нь, тооллогын аппаратын бүдүүн бараг байдал, албан татвараас айхын эрхэнд гэр бүлийнхээ гишүүд, мал хөрөнгийнхөө тоог албаар буруу зөрүү мэдүүлсний улмаас тооллогын дүн мэдээнд нэлээд алдаа мадаг гарсан байж таарна.

 

Миний багцаагаар, ийм алдаа мал сүргийн тоо толгойн хувьд 30 хувиар бууруулсан байдлаар гарсан байх. Хэдийгээр энэ мэтийн дутагдал, гажуудалтай байсан боловч Ар Монголын хүн амын тоо хэмжээ, малын тоо толгойн талаар зарим дүгнэлт хийх тоо бүртгэлийн ихээхэн өргөн суурь дэвсгэрийг 1918 оны тооллого бий болгосон байдаг. 1918 оны тооллогоор Ар Монголын хүн ам хэд байв аа?

Ерөнхий дүр зургийг дараах байдлаар төсөөлж болно. Үүнд:

Ийм зөрүү гарч байгаа нь дээр дурдсан шалтгаануудаас болжээ. Өргөө дэх Оросын зөвлөхийн албаны ажилтнууд тооллого хоёр аргаар хийгдсэнийг манай аяллын үеэр надад ярьж өгсөн билээ. Эхний хувилбар болох орон нутгуудаас Монгол түшмэл ноёд, лам хуврагуудын явуулсан тоо бүртгэлийн дүн мэдээ маш олон зүйлийг орхигдуулж, илт худал тоо тавьсан (ялангуяа, Шавийн яамны тухайд) учир авч хэрэглэх арга байсангүй. Арай нарийн зөв мэдээ баримт гаргуулж авахад чиглэсэн тусгай арга хэмжээнүүд авсан бөгөөд үр дүнд нь эхнийхийгээ бодвол бодит байдалд арай ойрхон боловч бүрэн дүүрэн найдвартайд тооцож бас л хараахан болохгүй хоёр дахь хувилбарын тоо бүртгэлийн мэдээ бий болжээ. Би хоёр дахь хувилбарыг ашигласан бололтой. Түүний өгсөн хүснэгтэд дөнгөж 87 хошуу байхад минийхэд 104 хошуу байгаа нь үүний илэрхийлэл юм. Б.Ширэндэвийн хүснэгтэд дутуу байгаа 17 хошуу нь Өргөө дэх Орос зөвлөхийн надад хэлж байсан тэрхүү дутуу мөн. Ямар ч гэсэн мэдээлэл өгсөн профессор Б.Ширэндэвт би гүн талархаж байна.

Оршин суугчдын тоо

Сэцэн хан аймаг 101.792

Түшээт хаан аймаг 100.224

Сайн ноён хан аймаг 133.860

Засагт хан аймаг 70.241

Дөрвөн аймаг дахь шавь нар 70.387

Ховдын тойрог 50.000

Хөвсгөл дэх Богд гэгээний эзэмшил 16.000

Монголчуудын нийт дүн 542.504

Үүн дээр Хятадууд 100.000

Оросууд 5.000

Бүгд нийлээд 647.504

Монголчуудын тооллогын дээр дурдсан дутагдал, гажуудал болон Ховдын тойрог, Хөвсгөл дэх Богд гэгээний мэдлийн газар оронд хамаарах, мөн хятад, орос оршин суугчидтай холбоотой мэдээ баримтын барагцаалсан байдлыг бодолцвол дээрх нийлбэр дүнгүүд багцаа төдий юм. Гэхдээ ташаарлын хэмжээ хэдэн арваас нэг их хэтрэхгүй, сайндаа л гэхэд зуун мянган хүнээс үл хэтэрнэ. Нутаг дэвсгэр нь өргөн уудам, (1500 мянган кв.км орчим) оршин суугчид нь цөөхөн (542 мянган Монгол, 105 мянган хятад, орос оршин суугчид) болохоор Монгол орны хүн амын нягтрал ч туйлын өчүүхэн байлаа.

Сэтгэгдэл 10ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 5. 0:28
Cannis Lupus

Монголын түүхтэй холбоотой их чухал архив Бээжинд хадгалагдаж байсан бөгөөд Гоминдан нам Тайван тийш зугтах үедээ авч явсан их бичиг баримттай хамт тийш шилжсэн болохыг түүхчид хүлээн зөвшөөрдөг. Нууц товчоог хүртэл тэндээс олж олны хүртээл болгосон гэцгээдэг. Тэнд байгаа бичиг баримт дотор Манжийн хаан Зүүн гарыг эзэлснийхээ дараа Халх, Зүүн гарыг хамруулан тооллого хийсэн тухай баримт байдаг тухай нэг орчуулгын нийтлэл үзэж байсан. Тэр тооллогын дүнгээр Халх 1,8 сая хүн Зүүн гар 1,3 сая хүн тоологдсон гэдэг. Гэвч тооллогоос хэсэг хугацааны дараа Зүүн гарт аймаглан устгал явуулж түүнээс Торгуудууд Орост дайжин зүүн гарт тоологдсон хүн амын 1/4 - 1/5 ормоор хорогдсон гэдэг. Дараа нь шашинд туйлширсан нийгэм, бохироос шалтгаалсан өвчлөл , эх нялхсын эндэгдэл гэх зэрэг амьдралын буруу зуршлуудаас болж аажмаар хүн амын өсөлт буурч эхэлсэн гэж үздэг.

2020, 10 сар 31. 13:40
Зочин

Энд нэг биеэр тоолсон хүний тэмдэглэл уншаад араас нь өөрийн чинь "тэгсэн гэнэ лээ, ингэсэн гэнэ лээ, тэгсэн чинь ингэсэн гэх юм билээ" гэсэн таамгуудыг сонсох инээдтэй байлаа.

2017, 11 сар 15. 21:53
mongolhvv

ene bol ogt hudalaa too sh dee. hereb bid 545000 baisan bol 1921 onii gamin boranii tseregt aluulsan bas hubisgaliin ved heden myamgan hvn vhsen, 1930-onii esergvv lam nariin bosolgoor barag 10000 hvn vhsen , deer ni 1930-onii baruun bolon omongobi aimagaar 30000-45000 hvn obormongol bolon jinuigar ruu dvrbej garsan. 1937 onii helmegdvvleltend 28000 hvn tsaazaar abuulj olon myangan hvn 5-10 jileer yl absan daa. mongold orj irsen 100000 hujaa nar 1921 onii hubisgalaar alagdaj vhej ihenh ni nutag butsaj mongold 20000 ni vldsen dee.. getel 20-30 onii ved mongold tembvv obchin mash ih hvvhed baga torj hvn am oshgui baisan ch dee..1924 ond mongold irsen chekiin kommunist shemrili gedeg hvn ar mongoliin 1.5 km nutag ni 800000 hvnees ni ilvv heregtei gej helj baisan daa..1939 ond dainii omon mongol ulsd 800000 hvn amidarch baisan geh too baidag.getel dain baildaan, bosolgo helmegdvvlelt dvrbelt bolj iim ih hvn vhej dvrbeed baihad yaj 545000 mongolchuud 10 garyuihan jild 270000 hvneer osoh be dee.getel 1939 0noos hoish dongoj 1962 ond 1 say bolson doo.barag 20 garui jild 0.8 sayaas osoj 1 say bolson baih yumaa.getel 1950 onii ulaan tarianii hvchind l hvn am ervvljij hvvhed mash ih torson gedegee.. ene bol ogt hudal toog mongoliin hubisgalchid hoorgoj hudalaa surtalchilgaa hiij baisan daa..

2020, 9 сар 7. 22:20
Зочин

Дайны дараа урдаас чадах ядахаараа маш их өвөр монгол үүний хажуугаар хятадууд ч их орж ирсэн, эс тэгвээс өдийд 3,0 саяд хүрэхчгүй

2017, 11 сар 15. 15:59
Зочин

ардчилсан тэмбүүнүүд 100 мянган хар хятадыг хөөж гаргасан Сүх ЖАНЖНЫГ их хараанаа. лалар батүүл тарвага элбэгдорж бясаа баабар нарыг дүүжлэх цаг ирнээ.

2017, 7 сар 6. 16:52
комминтерн

Бид 80 гаруй жил 4 үеэрээ Комминтерний зохиосон түүхийг үзсээр тархиа угаалгасаар иржээ. Саяхан Монгол улс 3 сая хүн амтай болж байгаа тухай шуугиж байлаа. Тэгвэл Манж нар Монголыг Зүүн гарын хаант хаант улсын хамт эрхэндээ оруулсны дараа тооллого хийж Халх Монгол 1,7 сая хүнтэй Зүүн гар 1,4 сая хүнтэй нийт 3,1 сая хүн манжийн хааны албат болж нэмэгдсэн талаар бүртгэн авч байжээ. Үүний дараа зүүн гарын хаант улсад аймаглан устгах бодлого хэрэгжүүлж хүн амынх ньталаас илүү хувийг устгасан гэдэг. Үүнээс зугатсан торгууд аймгийн хэсэг өнөөгийн халимагчууд бөгөөд тэднийг оросын хаан хоморголон устгаж эхлэх үес хэсэг нь буцаж зугатааж замд нь орос цэрэг мөн зүүн гарын дарамтад олон жил дарлуулж байсан хасаг киргиз нар хядаж энэ нүүдлээс 3 хүн тутмын 1 нь амьд үлдсэн гэдэг. Урдчилан манжийн хаанд дагаар орох тухай тохирсон байсан тул тэднийг шинжааны хил дээр манж цэрэг тосон нутаг заан суулгасан гэж үздэг. Энэ түүх Манжийн хааны архивт тэмдэглэгдэн үлдсэн байж. Гоминдан намынхан тайванд зугатан гарах үедээ уг архивын дийлэнх хэсгийг авч явсан бөгөөд монголын нууц товчоог ч тэндээс олж гарган дэлгэрүүлсэнийг олон хүн мэдэж байгаа.

2017, 7 сар 4. 22:16
Зочинmongolhvv

odoo hubisgaliin omon mongolchuudiig ustgaj baisan gej ih bichih boljee. getel ter ved hvn amiin osolt zogsoj hvvhediin vhel ondor baisan ch mongol uls 890000 orchim hvntei baisan gej vzdeg.. svvld ni maiskiin hudal buruu medeelelees bolood mongol dongoj 600000 hvntei gesen buruu too ybaad bna.1921 onii hubisgal gamin tsagaan orosuud, 1932 onii hubisgaliin esergvv lam nariin hodolgoon, bas 1930-ood onii hamtaral kommunaas bolj omongobi, baynhongor, gobialtai, hobd aimagaas 30000-40000 hvn dvrbej hyatad ruu garsan.bas dornodoor 10000 hori buriaduud bas mongoloos dvrbsen geed . hvn am dain boslogo dvrbeltees bolj barag 70000-80000 horogdson doo.getel ter ved bas hvn amiin osolt baihgui l baisan. deer ni helmegdvvleltiin ved 30000 hvn alagdsan daa. 1924 ond chehiin kommunst shemerali ireed 800000 hvntei ulsaas ilvv gazar nutag ni heregtei gej helsen baisan. tegeheer mongoliin hvn 600000 hvn gedeg bol ogt hudal too shuu.bas 1950- ond tembvvgiin esreg ulaan tarianii dain hiij ylaad dongoj 1962 ond l 1 say hvntei bolson. 1920- ond mongoliin hvn am boditoor bol 900000 orchim l baisan daa. ene too l baragtsaa daa. manai hubisgalchid hudalaa 1921 onoos omon 600000 hvntei mohoj baihad bid l abarch gedeg domog yridag ni vnen bas holoo..

2017, 11 сар 14. 15:14
Зочин

За түүх мэдээд байгаарай.Бид зохиомол түүхээр амьдарч байж.Аливаа юманд голч нь чухал.Өсөлт нь буурсан өвчинд баригдсан,ядуус олон,бичиг үсэгт олонхи нь тайлагдаагүй,өр ширэнд баригдсан зэрэг нь үнэн юм байгаа биз дээ.600000Мянган хүн 800000 ялгаагүй.Хувьсгалчид гавъяа байгуулсан болохоос гай болоогүй.

2017, 11 сар 15. 15:52
Зочин

Зөв дөө хөө

2020, 2 сар 3. 17:32
Зочин

Бүгд хамаатан байж 9 үеээс хойш хамаатан бус болдог

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]