Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

И.М.МАЙСКИЙ: Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх ёсУншсан32,060

Монголчууд үр хүүхэддээ хайр энхрийлэл, анхаарал халамжаар дүүрэн хандана. Хүүхдийг тэд бурханы хишиг соёрхол гэж үзэх бөгөөд хүүхэд шинээр төрөх бүрий нь айл гэрийн баяр баясгалан гэж үзэхээс гадна чухамдаа хүү, охин хоёрын хэн нь төрөх нь ямар ч ялгаагүй байдаг байна.

Монголчууд үр хүүхэддээ хайр энхрийлэл, анхаарал халамжаар дүүрэн хандана. Хүүхдийг тэд бурханы хишиг соёрхол гэж үзэх бөгөөд хүүхэд шинээр төрөх бүрий нь айл гэрийн баяр баясгалан гэж үзэхээс гадна чухамдаа хүү, охин хоёрын хэн нь төрөх нь ямар ч ялгаагүй байдаг байна.

Хүүхэдгүй эхнэр, нөхрүүд лам хуврагт хандаж тус болохыг гуйна. Хүүхэд гардаггүй айл ядууст хандан маш их мөнгө (нэг хүүхдэд мянга хүртэл рубль) өгөн хүүхдийг үрчилж авдаг байжээ. Хүүхэд хулгайлах явдал Өргөөд олонтоо гардаг юмсанж. Тэгэхдээ, Европоос ялгаатай нь гэвэл, энд хулгайлагдсан хүүхдэд ямар ч аюул занал үл тохиолдоно.

Үр хүүхэдгүй, ихэвчлэн хөрөнгө чинээтэй улс тэднийг нутаг ус руугаа авч одон өв залгамжлагчаа болгодог байна. Хүүхэд гаргадаггүй эхнэртэй бол гэр бүлээ цуцлах гарцаагүй хүндтэй шалтгаан мөн гэж хуулиар хүлээн зөвшөөрнө.

 

 Хэрэв тухайн айлын хүүхэд тогтдоггүй бол маш өвөрмөц аргаар тэмцэж энэ гайг зайлуулна. Дөрвөдүүд гэхэд л айлын сая төрсөн хүүхдийг хулгайлан авчирч гурав хоногийн турш дээрээс нь тогоо хөмөрч байлгах ба зөвхөн хооллохдоо л гаргаж авна, чингэхдээ хулгайлсан хүмүүс өвсөөр чихмэл хүүхэд хийж эцэг эхийн нь гадаа орхиход цаадуул нь түүнийг хүүхдийнхээ цогцос мэтээр хүлээж авч байгаа дүр үзүүлэн гашуудаж буй дүр үзүүлээд хээр аваачиж оршуулна. Энэ нь “чөтгөрийг хуурч, өөр газар луу явуулахын тулд болой”. 

Халхууд арай өөр заншилтай. Хүүхдүүдийнхээ амь насыг хамгаалахын тулд эцэг эх нь бусдад өгч өсгүүлэх явдал олонтоо, бас мөн ийм зорилгоор хүүхдэд орос нэр өгөх юм уу, охидод эхнэр хүний хувцас өмсгөх гэх мэтээр эрлэгийн элчийг хуурч, аюулыг үр удмаасаа зайлуулах дом хийнэ.

Үр хүүхдээ цөөрүүлэх бус, харин аль болохуйц олшруулах гэж тэд эрмэлзэж байгаа нь газар сайгүй ажиглагдана. Чухам иймээс Монголчууд төрөлтийг зориудаар бууруулах гэж оролддог гэж английн аялагч Д.Каррутерсийн хэлсэн үг бодит байдалтай огт нийцэхгүй гэж би зоригтойёо батлах байна.

 Хүүхдээ маш бүдүүн бараг бөгөөд энгийн аргаар хүмүүжүүлж бойжуулна. Төрсний нь дараах хоёр хоногт түүнд хонины сүүл хөхүүлэх бөгөөд гурав дахь өдрөөс нь эхлэн эхийн нь хөхөөр хооллоно.

Маш удаан хугацаанд, 2-3 заримдаа бүр 4 нас хүртэл хүүхдээ хөхүүлдэг боловч 3-4 сартайгаас нь хоол өгч эхэлнэ. Хүүхдийг малын сүүнд дасгаж, аманд нь мах, сүүл хийж хөхүүлэх агаад 7-8 сартайгаас нь хоолонд нь хуурсан гурил холино. Зуны цагт тараг мэтийн цагаан идээ өгнө.

Ерөөсөө хүүхдэд нэг настайгаас нь сүү, цагаан идээ сайн өгвөл нэн тустай гэж Монголчууд үзэх бөгөөд 1,5-2 ойтойгоос нь тэднийг бусдын адил бор хоолоор хооллон өвөрмөц амьдрал ахуйдаа дасгаж эхэлнэ.

Хүүхдийг төрөөд гурав хонож байхад нь нэр өгөх ба ямарваа онцгой ёслолгүйгээр ламын зөвлөсөн нэрийг өгнө. Мөн энэ өдөр хүүхдийг анх угаана. Халхууд хонины бүлээн шөлөөр угаадаг бол дөрвөдүүд буцалсан усаар юмуу, шөлөөр угаана.

 Халхуудын хувьд энэ нь түүнийг угааж буй цорын ганц тохиолдол байдаг бол дөрвөдүүд хүүхдээ 2-3 нас хүртэл нь угаагаад больдог байна. Хүүхдийн нэр маш олон янз. Буддын шашны холбогдолтой янз бүрийн тахил, шүтээнүүд Монголчуудад байсан хэдий ч амьдралд тэдгээрийг нэг их хэрэгсэхгүй. Эцэг, эх нь хүссэн нэрээ л хүүхэддээ өгнө. Чулуу, ургамал, амьтан, аж ахуйн ямар нэгэн эд зүйлийн нэр өгөх нь олонтоо. Зарим газар орос нэр, ялангуяа Николай, Иван гэдэг нэрийг өгөх явдал дэлгэрээд байв.

Орчлонгийн бүх хүүхдийн нэгэн адил Монгол хүүхдүүд тоглох дуртай. Тоглоомын агуулга нь орчин тойрныхоо амьдралаас үүдэлтэй байлаа.

Хүүхдүүд морь, тэмээ болон тоглож алсын замд аян жин тээхээр гарч, гэр барьж, эмнэг хангалыг уургалж буй дүр үзүүлнэ. Монгол хүүхдүүдийн наадгай хүртэл ахуй амьдралаа илэрхийлж, гол төлөв модоор адуу, хонь, тэмээ, хуц, нохой, домбо, тогоо дүрслэн сийлнэ.

Гурав орчим настайд нь хүүхдийн сэвлэг үргээж анх удаа үсийг нь авах бөгөөд энэ нь Монгол хүний амьдралд чухал үйл явдалд тооцогдоно. Лам хуврагууд ном судраа харан энэ үйл явдалд тохирох өдөр судрыг үзэж товлох ба эцэг эх нь хонины мах чанаж, айраг, архи, бусад идээ будаа бэлтгэн зочид урина.

Ирсэн зочид ээлж дараагаар хүүхдийн үсэнд хүрэхийн хамт хурга, тугал, хонь гэх мэтийг бэлэглэнэ. Шөнө дүл хүртэл найрлаад цөм тарж одоход ламын заасан тусгай хүн хүүхдийн үсийг бүрмөсөн хусаж, дараа нь шинээр үс гэзэг ургуулна.

Барагцаалбал, энэ үеэс эхлэн хүүхдийг аж ахуйн ажилд сургана. Охид, хөвгүүд адилхан ажилд суралцана. Эхлээд хурга, тугал хариулахаас эхлэн мал маллаж сурна.

Хуруун чинээхэн Монгол хүү хоёр гараараа хурга, ишигний хүзүүнээс зуурчихсан услах санаатай байдаг чадлаараа чангааж байхыг би нэг бус удаа харж байсан билээ. Зургаа, долоон настайгаасаа морь унаж суран том малд явж адуу, үхэр, тэмээгээ хариулна.

 Хүүхэд үүний зэрэгцээ гэр ахуйн ажилд ч суралцаж, ойгоос түлээ түүж, аргал хоргол авчран, галаа түлж чаддаг болно. Хөвгүүд, охидын цаашдын хүмүүжил ч ялгаагүй, хөвгүүд нь хазаар, ногт хийж, эмээлээ засаж сэлбэн, эмнэг морьдоо сургаж, жин хөсөг тэмээгээр тээж сурдаг бол охид хувцас оёж, хоол хийж, цагаан идээ бэлтгэж чаддаг болно.

Монголчуудын мэдлэг боловсрол олж авах ажил ингэсхийгээд дуусах ба 15-16 насандаа сурах ёстойгоо нэгэнт сурчихсан байдаг. Ихэнх Монголчууд хүүхдүүдээ уншиж, бичиж сургадаггүй учир бүхэл бүтэн хошууны хэмжээнд бичиг мэддэг хэдхэн хүн байх нь олонтоо.

Гэхдээ л эрчүүдийн дунд бичиг үсэг гадарладаг ганц нэг хүн тааралддаг бол эмэгтэйчүүдийн дунд тийм хүн хайгаад ч олдохгүй. Ерөөсөө эмэгтэй хүн бичиг үсэг сурах ёсгүй байсан аж.

Нэгэнтээ намайг Улиастайд явж байхад уншиж, бичихийг эр нөхрөөсөө сурсан нэг настай авгайг надад ертөнцийн найм дахь гайхамшиг хэмээн зааж өгөхийн ялдамд Ар Халхад өөр ийм эмэгтэй ганц ч олдохгүй хэмээн ам шүүрс алдаж байсан билээ. Энэ нь арай хэтрүүлсэн хэрэг байж болох боловч ийм бодол байна гэдэг үлэмж сонирхолтой аж!

ЭХ СУРВАЛЖ: “Монгол орон хувьсгалын босгон дээр” И.М.Майский

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2019, 4 сар 20. 15:10
Зочин

Тэр үед хүн бүхэнд бичиг биш аз жаргалтай амьдрах ухааныг сургадаг байснаас Монголчууд хулгай дээрэм хэрүүл зодоонгүй жаргалтай амьдардаг байсан юм Одоо хүн бүхэн бичиг мэддэг болл оо Аз жаргал хаа байна

2019, 8 сар 12. 18:16
Зочинааа

Монголчууд бүр 12 наснаасаа эхлэн бэлгийн харилцаанд ордог. Бэлчээрт хонио хариулан яваа бүсгүй хүмүүс байтугай жаахан охид дээр хүртэл морь унасан захын эр хүн давхиж очоод бэлгийн ажил үйлдчихдэг нь хэвийн үзэгдэл байсан ба цаадуул нь ч ийм л байдаг гэж хүлээн авч цааргалдаггүй байсан гэдэг. Энэ талаар Майский бас бичсэн нь бий. Үүнийг нь ашиглаад Дундад улсаас Төрийн бодлогоор бэлгийн замаар амархан халдварладаг Тэмбүү өвчинг зориуд оруулж ирж тараасан байдаг. Хувьсгалын эхэн үед нийт хүн ам бараг тэр чигээрээ тэмбүүндээ баригдаад монголчууд үндэстнээрээ газрын хөрснөөс арчигдахад бэлэн болсон байсныг цуст ч гэсэн Улаан оросууд ирж аварсан гэдэг Жириновскийн үг үнэн.

2018, 1 сар 31. 16:27
Зочин

Монголчууд тэр үед уншиж, бичиж чаддагаа хамаагүй дэлгэж хэлэх тийм ч дуртай байгаагүй гэсэн байх шүү. Хошуу тамгын газар бичээчээр хөөгдөхөөс айгаад. Мөн уншиж чаддаг эмэгтэй хүн цөөнгүй байсан гэсэн. Гэхдээ бусдад дэлгээд байдаггүй байсан байх л даа. Майский гуай сайхан нийтлэл бичсэн ч Монгол даяар хараахан явж үзээгүй тул уншиж чаддаг эмэгтэй хүн хуруу дарам цөөхөн байсан гэдэг нь арай өнгөц дүгнэлт байхаа.

2017, 10 сар 29. 8:39
сайн сайхан амьдрал

манай уламжлалт сурган хүмүүжүүлэх арга бол элэнц хуланцаас минь өвлөгдөж үе дамжин ирсэн хүүхэд хүмүүжүүлэх хүүхэд өсгөх шилдэг арга хандлага юм.
Одоо орчин үед паартай байшинд байгаа хүүхдүүд ажил мэдэхгүй ялангуяй эрэгтэй хүүхдүүд байранд тэдний хийх ажил бараг л байхгүй ажилгүй болж өсч байна охидууд яахав ойр зуур аяга угаах шал угаах хувцас угаах гэх зэрэг л ажил хийж байна тэдний дараа үеийнх нь бүр ажилгүй болж сурах нь ,манй аав та нар хүүхдүүдээ тэврээд л гангалаад л яваад байх юм гэж гайхаад ойлгодоггүй ,ер нь хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үг байдаг зөв хайрлах хэргтэй зохих хэрэнд нь таарсан ажил багаас нь хийлгэх хэргтэй байна

2019, 8 сар 13. 16:45
Зочин

яг үнэн.

2017, 10 сар 28. 6:30
Зочин

Уншихад илүүдэхгүй мэдээлэл байна. Одоогийнх шиг эрхлүүлж ах захаа мэдэхгүй болгож байгаагүй байх шүү.

2017, 10 сар 27. 13:28
тамжидЗочин

энэ л байхгүй юу монголчууд үр хүүхэдээ дээдэлж байсанын түүх нотоллоо хүүхдийн хооллохоос эхлээд ажил сурах мал маллах бол малч цаг уурч цагын хувиар гээд л хүмүүжих амьдралын ёс уламжлагдан эцэг эхээс нутгийн өтгөсөөс л сурна бие хамгаалах ч бага наснаас сурна даа

2017, 10 сар 27. 19:10
ANIMALS

STUPID MONGOLS

2018, 5 сар 14. 17:07
Зочин

MAANAG GAHAI VE CHI UURUU HAANAHIIN STUPID VE HEHE

2017, 1 сар 30. 18:36
Зочин

монголчууд 15-16 насандаа сурах ёстойгоо нэгэнт сурчихсан байдаг гэсэн байна. Энэ бол маш том давуу тал шүү. Ийм хүмүүс хэний охин өсч, хэний айраг эсч вэ гэж жаргаж явахаас ч яах вэ дээ.
Гэтэл одоо бид 22 той их сургууль төгөчихөөд сурах естойгоо сураагүй л байдаг. Яаж амдархаач мэдэхгүй л байдаг шүү дээ. Бидний боловсролын систем биш байгаа биз.

2017, 2 сар 1. 7:29
Зочин

unen unen . bi 37 toi odoo 30 hurch baij amidarch sursan daa

2017, 1 сар 30. 21:02
хазгай монгол

балай

2017, 1 сар 29. 23:32
Зочин

Энэ бол зарим талаар үнэний хувьтай, зарим талаар монголчуудын амьдралын гүнд бүрэн ороогүй, мэдээж энэ асар өргөн уудам Монгол нутаг даяар аялаагүй л гадаад хүний өнгөц ажиглалт. Ялангуяа Б.Ринчен гуайн дурссанчлан бичиг үсэг мэддэг байсан хүмүүс хошуу тамгын газар бичээчээр хөөгдөхөөс айгаад тэрийгээ нуудаг байсныг, мөн хүүхдээ хошуу тамгын газар бичээч болж алба хашуулахгүйн тулд бичүүлж сургахгүй, зөвхөн уншуулж сургадаг ч хүмүүс байсныг, мөн бичиж чадахгүй боловч уншиж чаддаг эмэгтэйчүүд монгол даяар цөөнгүй байсан талаар энэ хүн яаж мэдэх вэ дээ, ямар бүх хошуу нутаг, бүх айлаар орчихсон ч биш.

2017, 1 сар 25. 17:29
ЗочинOtgonchimeg

manai emeeg Janjin gedeg bsan.surwaljit xyni oxin.Namaig 7 nastai bxad nad uigarjin bichig zaaj,xyrd tsezlyyldeg bsan.odoo bi 50 garchad bga .ter yed emee maani 70 nastai bsan.

2017, 1 сар 24. 5:59
Timur-ocher Namjil

Taalagdlaa

2017, 1 сар 24. 5:23
Зочин

Сайн Байна уу
Би монгол гэр булийн ёс заншил хумуужил уламжлалын зэрэг асуудлаар хамтарч ажиллах санал
Доктор Т .Намжил

2017, 1 сар 24. 14:56
Tolgoilogch MnFacebook-р нэвтэрсэн

Сайн байна уу. Та манай info@tolgoilogch.mn хаягаар холбоо барих утасны дугаараа явуулаарай. Таньтай хамтран ажиллахдаа баяртай байх болно.

2017, 1 сар 29. 15:44
Зочин

Sain baina uu? Odoo gadaadad yavj bna, 2sariin 10-s hoist utsaar yariarai
Utas: 99280007 dr.Namjil Ger bul sudlaach

Amjilt husie

2017, 2 сар 17. 19:37
Зочин

Майский монголын талаар хамгийн эрүүл чийрэг гэж нилээд үнэнийг бичсэн боловч дараа нь 1950-д оны үед огт эсрэгээр мөхөж байгаа үндэстэн гэж эрүүл хүн байхгүй гэж бичсэн байдаг. Тззнд Сталин Цэдэнбал нар даалгавар өгсөн учраас ингэж худлаа бисэн гэдэг.

2017, 10 сар 27. 21:16
Зочин

өмхий хужаа амаа татаад бүтнээр нь уншчих наад номоо дараа нь манж хятдын дарлалд жаргаж байсан оросууд л гай боллоо гэдэг хужаа хүний үгээ хэл өмхий гамингийн хэлийг нь тасдах юмсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]