Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Германы нисгэгчдийг айлгадаг "шидэт үг"Уншсан45,276

Би Покрышкинг хүндэлдэг хүн. Харин яагаад тэгдэг гэж бодож байна? Агаар дээр өөр хүний хэзээ ч хийж чадахгүй юмыг хийж чаддаг учраас тэр. Бөмбөгдөгч биднийг агаарт ямар ч аюулгүй болгодог учраас тэр.

Энэхүү ярилцлагад гарах зарим үгсийн тайлбар:

“Мессер”-Мессершмит- 109. Германы сөнөөгч онгоц

“Лавочкин”-ЛаГГ-3, Ла-5,  Ла-7 Зөвлөлтийн сөнөөгч онгоц

“Аэрокобра”-АНУ-ын сөнөөгч, ЗХУ-д ленд лизээр нийлүүлж байсан онгоц.

100-“сотка” Покрышкины онгоны дугаар, агаар дахь дуудлагын нэр

“Хүүгийн”- Пешка- Пе-2 Зөвлөлтийн шумбан бөмбөгдөгч, пешка буюу шатрын хүү гэсэн нэрээр нэрлэж ярьдаг. Покрышкины дурдатгал номон дээр пешка-г хүү гэж орчуулсныг авав. Энэ удаа миний онгоцны ойролцоо гэсэн утгаар хэлсэн.

Гараараа зааж байгаа нь Т.П.Пунёв. Пе-2-ын өмнө

 ...

Тимофей Пантелеевич Пунёв Покрышкиныг таньдаг боловч зөвхөн мэндлэх төдий хэмжээний л нөхдүүд. Цагтаа Пунёв 36-р Гвардийн бөмбөгдөгч нисэх хороонд алба хааж байхдаа Покрышкины сөнөөгч хорооны хамгаалалтад нисэж байсан үе бий. Үүнийг нь би мэдэж байсан учир ярилцлага маань нэг л мэдэхэд Покрышкины тухай яриа болсон байлаа.

Ярианы явцад Покрышкины унагасан гэх 59 онгоцны тоо батлагддаггүй, сайндаа 45-46 болдог тухай би ам алдав.

Пунёв ч тун гайхсан, дургүйцсэн шинжтэй намайг харснаа

-Надад Покрышкины хэдэн онгоц унагасан нь ямар хамаатай юм бэ? (хатуухан хараалын үг)

Одоо харин би гайхан түгдэчтэл,

...Бөмбөгдөгч надад Покрышкин хэдэн онгоц унагасан нь ямар хамаа байна аа? Ер нь тэр том дайнд 59 байна уу 45 байна уу ямар ч ялгаагүй баймаар. Тэр Хартман хэдийг унагасан гэдэг билээ?

-352?

-Тэгвэл ЗХУ хэдэн онгоц үйлдвэрлэсэн?

-Андуураагүй бол дайны өмнө 20 000, дайны үеэр 130 000, бас холбоотон нар маань 20 000 орчим онгоц ...

-Тэгээд. 352 гэдэг чинь далайд дусал гэсэн үг. Энэ тал дээр Хартман ч тэр, Покрышкин ч тэр гайхуулаад байх зүйл ер үгүй.

Энэ үед би Пунёв юу хэлэх гээд байгаа юм бол гэж жинхэнээсээ гайхаж эхэллээ.

-Гайхаад байх юу байна ... Тэд нар чинь сөнөөгчид... -ингэж хэлж байхдаа нэлээд үл тоосон өнгөөр ярьж байв. Сонс, дайсанд жинхэнэ хохирол учруулдаг зүйл нь цохилтын хэрэгсэл байдаг юм, өөрөөр хэлбэл бид, бөмбөгдөгч нар. Харин сөнөөгч гэдэг бол яахав дээ, нэг тийм туслах, зарц нар гэх үү дээ.

...Чи гэхэд л унагасан онгоцны тоо, унагасан онгоцны тоо гээд л (хараал, орч) сүйд болох. Сөнөөгчийн жинхэнэ үүрэг нь юу юм бэ? Бөмбөгдөгч, дайрагч онгоцны үйл ажиллагааг хангах явдал болохоос чиний тэр унагасан онгоцны тоо гэдэг чинь ... –ныхоо урт богиныг (эр хүний нэг эрхтэнг хэлэв, орч) хэмжиж байгаа хэрэг. Хийх юмгүй муусайн юмнууд л тэгж ...–хоо (нөгөө эрхтэнг бүр ч хатуугаар хэллээ, орч) урт богиноор уралддаг юм.

... Би Покрышкинг хүндэлдэг хүн. Харин яагаад тэгдэг гэж бодож байна? Агаар дээр өөр хүний хэзээ ч хийж чадахгүй юмыг хийж чаддаг учраас тэр. Бөмбөгдөгч биднийг агаарт ямар ч аюулгүй болгодог учраас тэр. Покрышкиноос өмнө, хойно тийм хамгаалалт надад таарч байгаагүй.

-Гэхдээ “ахтунг ахтунг. Агаарт Покрышкин...”?

-Сонсож байсаан иймэрхүү яриаг. Харин Покрышкин өөрөө тийм яриаг агаарт сонсоогүй гэдэг. (уг нь энэ үгийг ЗХУ-ын бас нэг ас Покрышевт хамаатуулан хэлж байсан гэдэг яриа бий. орч)

Пунёв: ...би чамд нэг юм ярьж өгье

Мессер-Мессершмит 109

Пунёв: Бид нэг удаа Украин дахь нэгэн ”хөгжилтэй” газрыг бөмбөгдөхөөр явлаа. Энэ маань төмөр замын ихээхэн том зангилаа газар байсан юм. Германчуудын хамгаалалт ч гэж ярих юм байхгүй. Тийшээ бөмбөгдөхөөр явна гэдэг маань там руу аялал, зугаалга хийж байгаа хэрэг байв. Байнд хүрээгүй байхад л 9 (бөмбөгдөгч онгоцны нэг бүлэг) болгон 1-2, заримдаа бүр 3 машинаа алдана. Хамгаалалт яаж ч чадахгүй. Үнэхээр тун ч хэцүү германчууд таарсан даа. “Мессер”-үүд биднийг, манай сөнөөгч нарыг ёстой л няц дарж байсан ба хаашаа л харна “Лавочкины” хэлтэрхий ийш тийш үсрээд...

Гэхдээ хамгийн гол нь германууд манай байлдааны жагсаалыг эвдэж байгаа нь л чухал байсан юм. Гэтэл бөмбөгдөгч онгоцны гол хүч гэдэг бол бөөгнөрүүлсэн цохилт шүү дээ.

Ийм байдлаар хоёр удаа даалгаварт гарсны дараа манай хорооны дарга Мозговой-хүнд гар байсан даа, Алив арми руу ярь, энэ сульдаатай юмнаас арай өөр хамгаалах сөнөөгч нар ирүүлээ...- мэтийн юм ярьсны орой нь манай буудал дээр 16-р гвардийн сөнөөгч нарын “аэрокобра” нар бууж эхэллээ. Тэрхүү зангилааг үнэхээр л үнсэн товрого болгох хэрэгтэй байсан бололтой, шуурхай байсныг яана.

Оройн хоолон дээр сөнөөгч нартай харьцах үед тэдгээр залуучууд нэг их таалагдсангүй, нэг л их амархан, том юм ярьсан хүмүүс. “Та нарт юм ойртуулахгүй, өөрсдийн ажлаа л бод..“ гэх мэтийн үгс ярьсан нөхдүүд. Би тэнд байсан нэг сөнөөгч болох Голубевт “та нарын өмнө ч бас ийм том юм ярьсан нөхдүүд байсан, харин тэгээд тэр муусайн... (одоо эмэгтэй хүний эрхтэн ярин хараана. орч) -ыг германууд сарьсан хамар дээр хэд дахин буулгаад, одоо хаана байна? гэтэл өнөөх Голубев харин өөдөөс -Хөгшөөн тайвшир, Александр Иванович (Покрышкин. орч) нэгэн шидэт үг мэддэг юм. Түүнийг нь сонсоод фрицүүд зүгээр л зайлаад өгнө гэлээ. Би ч муу (дахиад эмэгтэй хүний эрхтэн орсон хэцүү хараал. орч) гэж бодсоор хоцорсон юм.

Өглөө агаарт гарахад бэлдэж байлаа. Штабынхан 1-р 9 гарлаа, 2-р 9 гарлаа, 3-р 9 бэлдээд, хамгаалалтынхан... гэх мэтээр тулалдаанд гарахад болдог тэр болгон л болж байв. Би ч агаарт гарсан хойноо радио холбоогоор янз бүрийн долгионд орж байгаад манай сөнөөгч нарын “Анхаар. Би - 100 байна. Ажиллахаар гарлаа” гэхийг сонсоод ёстой л (бас л эрхтэн орсон хараал), радио орчинд чимээгүй байх бол даалгаварт гарч байгаа хүний биелүүлэх хууль. Энэ хуулийг германууд бидний ой тойнд ёстой хэдэн жилийн турш суулгаж байгаа юм шүү дээ. Би бүр штурманда “ ... (нөгөө л хатуу үгнүүд. орч) за энэ хошууч ч баларлаа даа. Одоо мессерүүд ирээд сүйдлэх нь, бэлд дээ” гэж хэлж байсныгаа ч санаж байна.

Алдарт 100 дугаарт аэрокобра

Тэгтэл яасан гээч. Мессерүүд таг чиг. Зенитийн их буунууд ч яахав хэвээрээ. Гэхдээ л сөнөөгч байхгүй байна гэдэг хамаагүй амар байлгүй яахав. Шумбаж орон хамаг бөмбөгөө хаясны дараа эргэх боллоо. Энэ үед л мессерүүд орж ирээд хамгаалах тойрогт орж амжаагүй байхад сүйд хийх байх даа гэсэн юм бодсоор нэг л мэдэхэд буудал дээрээ ирсэн байв.

Аз таарлаа. Муусайн хөөрүү сөнөөгч нар азтай л нөхдүүд юм гэж бодож байснаа одоо нуугаад яахав.

Үдээс хойш дахиад л даалгаварт гарсан ба бүх л зүйл яг өглөөнийх шиг давтагдах нь тэр. “ Анхаар. Би- 100 байна. Ажиллахаар гарлаа”. Дахиад л өмнөх шиг ганц ч "мессер" байны өмнө ч, хойно ч гарч ирсэнгүй. Хоол идэх үед Голубев “манай хөгшин шидэт үг мэддэг гэж хэлээ биз дээ” гэж байна.

Үүнээс хойш би хэдэн удаа энэхүү 16-р хорооны хамгаалалт дор байлдааны даалгавар биелүүлсэн бөгөөд миний “хүүгийн” ойролцоо ганц ч “мессер” хараагүй юм шүү. Миний хараа сайн, 10, магадгүй 20 км-т ч харна. Үүнээс хойш л би Александр Иванович Покрышкиныг хэн хүнээс илүү хүндэлдэг болсон юм даа. Харин тэр унагасан онгоцны тоог бол... тэр (эр хүний эрхтэн орсон хараал. орч)-хоо урт богиныг хэмждэг тэнэгүүдэд л орхи. Ойлгов уу?

-Ойлголоо..

Орос хэлнээс орчуулсан Чалчаа саарал

Сэтгэгдэл 13ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 8 сар 21. 9:47
Ulrich Ju87

Ха ха ёстой үлгэр сонслоо. Жинхэнэ Соц үеийн тархи угаалт л даа. p-39 Агаарын Наж Могой бол Миссершмидээс бүх талаараа илүү гарсан онгоц байсан юм. Түүний 37мм Их бууны 1 сум ямарч сөнөөгчийг ажллагаагүй болгох чадалтай. бас их бууныых нь суманд оногдоод длбэрчихгүй бол аз байсан шүү.

2019, 9 сар 26. 21:46
Зочин

Германчууд аюултай гэсэндайсантай тулалдахыг шинэ залуу нисгэгчдээ хориглодог байсан гэдэг. Оросын эх оронч үзэл согтуу үедээ гардаг тул өдөрт 50г дайралтын өмнө 100г спирт байхад германчууд байлдааны үеэр архи уухыг хориглодог байсан гэдэг. Тэд хүнээ хайрладаг бол орос үгүй юм. Иймээс ч г?рманы нэг цэргийг жагсаалаас гаргахад дунджаар 5-7 орос цэрэг ногддог байсан гэдэг. Оросуудын дүрэм бол хүчээр 3 дахин олон үедээ л дайралтад ордог, хүчний харьцаа хэвийн гэж үздэг байсан талаар оросын мэргэжилтнүүд дурдсан байдаг юм

2020, 3 сар 19. 10:36
Зочин

германууд хар тамхи хэргэлдэг байсан.архийг бол явган цэрэгүүд л хэргэлдэг байсан байх.нисгэгчид бол архи уучихвал онгоцоо жолоодход хэцүү болох байлгүйдээ

2020, 3 сар 18. 8:09
buga

gehdee orosuud yalsan

2018, 12 сар 15. 10:13
Зочин Уран Ж.

энэ бүхэн бодит юм шүү. тэр хахахэхэ нарт хэлэхэд түүхээ судал ном унш. Дайны тэнгэр гэдэг номыг олж унших. ЗХУ-н 4 удаагийн баатар хүн дээ Саня Покрышкин энэ ойрхон Сибирийн хүн дээ. дайнй дараа Зөвлөлтийн авч болох бүх шагналыг авсан. дайны үед немцийн нисэх хүчиний залбирал үгэнд Покрышкинтэй бүү уулзуулаарай гэсэн үг байсныг өөрсдөө хэлж байсан юм даа. Дивиз захирсан хүн дээ. Дайнаас өмнө Хасан нуур. Испаниий тэнгэрт тулаладаж байжээ.

2020, 5 сар 10. 3:41
ЗочинАлтаа

Тийм тийм. Нээрээ Дайны тэнгэрт гэдэг дурьдатгал номы нь уншсан юм бна . Би бүүр номын нэрийг бодож байтал харин чи бичлээ. Их сайхан дурьдатгал .

2020, 3 сар 18. 8:10

Би уншиж байсан. Хасан нуур, Халхын голд тулалдаагүй. бага үлээгээрээ

2021, 10 сар 20. 21:03
Зочинxongor

lx gol geej xaana bichsiin makaa. Xasan nuur geddg chin xyatadad bdag yum malaa

2018, 12 сар 15. 17:25
Зочин

Дайн дуусахад ЗХУ-н 3 удаагийн баатар гуравхан хүн байсан. Алдарт жанжин Жуков сөнөөгч нисгэгч Покрищкин, Кожедуб нар. 1941 онд дайн эхлэхэд байлдаад дайн дуусахад хурандаа цолтой сөнөөгч онгоцны дивиз командалж төгсөгсөн алдартай нисгэгч.

2018, 8 сар 5. 20:10
Зочин

Агаар дээр ха ха ха. Сансарт вакуумд гардаг байжээ хо хо хо

2018, 7 сар 13. 10:45
Х

За агуу юм агуу хэвээрээ

2021, 1 сар 19. 15:42
И.Эрдэнэбаатар

А.И.Покрышкины дуртатгал "Дайны тэнгэр" номын нэр нь дайны тэнгэртэй хэсэн хүн гэсэн утгаар орос, монгол хэл дээр чухам утга төгс тохирсоныг олон жил бодсоор явдаг. Энэ тохиолдол ч байж мэдэх. Гэхдээ л ... баялаг хэлнийх үү.
Сайхан орчуулга хийж түмнээ баягаж яваарай. Амжилт хүсье.

2021, 2 сар 9. 20:54
сонирхогч......

хүүхэд байхдаа дайны тэнгэр номыг хэд хэд уншсан.сайхан ном.одоо нэг олдвол унших юмсан,

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]