Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нас барсан дотны хүмүүсээ зүүдлэх нь ямар нөлөөтэй вэ?Уншсан68,207

Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө.

Хайртай дотны хүнээ алдана гэдэг хүн бүрийн хувьд нөхөж болшгүй их гарзыг авчирдаг. Шашны талаасаа авч үзэхэд, бурхан болоочийн сүнс нь 49 хоногтоо дараагийн төрлөө олох замдаа явдаг бөгөөд гэр орон, орчлон дэлхийдээ эргэлддэг хэмээдэг. Мөн заримдаа ямарваа таагүй зүйлсийг зөгнөж, хайртай хүмүүстээ сануулга болгох үүднээс зүүдэнд ордог гэж үзэх нь бий. Тэгвэл энэ тухай сэтгэлзүйчид, судлаачид хэрхэн үздэг вэ?

Судлаачид хүмүүс нас барсан нэгнээ зүүдлэх нь тэднийг хэт дурсаж, шаналсантай холбоотой бөгөөд энэ үед тэдний тархинд мэдээлэл очсоноор зүүдэлдэг хэмээдэг байна. Харин зүүдний тайлалд, нас барсан нэгнийг хэрхэн зүүдэлж буйгаас шалтгаалан ирээдүйд болох зүйлсийг таамаглаж болох гэнэ. Жишээ нь, зүүдэлсэн хүн тань булшиндаа, үхсэн хэвээр үзэгдэж байх нь тийм ч таатай биш, харин амьд сэрүүн аз жаргалтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, мөн танд ямар нэг учир нь ойлгогдохгүй зүйлсийн тухай хэлж, сануулж байвал таныг илүү сэрэмжтэй байхыг өгүүлнэ.

Ямар учиртай вэ?

 

Та зүүдэндээ, нас барсан хүнтэй хууч хөөрөх, түүний ярьж байгаа зүйлийг анхааралтай сонсож байгаагаар зүүдэлвэл, хүсэн хүлээсэн мэдээгээ сонсох, таны амьдралд томоохон өөрчлөлт гарахыг зөгнөнө. Харин Христийн шашинд, хэрвээ танд нас барагсдын сүнс зүүдлэгдвэл, энэ нь тухайн хүн төрлөө олоогүй, хорвоо дэлхийгээр хэрэн хэсүүчилж буйг илтгэдэг байна. Харин буддын шашинд лам нар нь энэ байдлыг урьдчилан мэдсэн мэт байдаг бөгөөд бүрлээчийн дотны хүмүүст хандан "тэд дэх хоног дээрээ таны зүүдэнд орж ирнэ" гэх мэтчилэн шашны зүгээс заавар, зөвлөгөө өгч байдаг. Үнэхээр дотны хүмүүсийнхээ зүүдэнд талийгаач яг л орж ирсэн гэдгийг олон хүн баталсан байдаг.

Өөр өнцгөөс харвал...

Харин шашингүй үзэлтнүүд буюу, үл итгэгч нар нас барагсдыг зүүдлэх нь, муугийн дохио гэж үздэг бөгөөд энэ нь чухал бичиг баримт, мөнгө, хэрэгтэй зүйлсээ алдах аюултай хэмээдэг аж. Харин барууны сэтгэлгээнд, хэрэв нас барсан хүн хуримын ёслол, шинэ хүүхэд төрөх мөчид хамтдаа байгаагаар зүүдлэгдэх нь, хурим аз жаргалгүй, төрсөн хүүхэд нь сул дорой, өвчин ороосон хүүхэд болно хэмээн ихэд цээрлэдэг.

Сэтгэгдэл 25ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 18. 10:29
Сувданчимэг.Э

Сайн бна уу !!! Манай дүү маань нас бараад 4н сар гаран болж бна.Дүүгээ бхгүй хугацаа үнэхээр хэцүү бна .өдөр бүр ганцаараа байхдаа зургийг нь хараад л уйлдаг.Өчигдөр маш сонин зүүд зүүдэллээ..Дүүгээ нас барсан байж дахиад нас барлаа гээд ажил явдалыг нь хийх гэсэн шарил нь бхгүй хоосон хайрцаг байна гээд .тэгсэн хэрнээ ямарч зул өргөөгүй.мааньч хөгжөөгөөгүй сонин бхын гэж зүүдэллээ.дээр нь дүүгийнхээ хүүхдийг нас барсан бна гэж зүүдэллээ.энэ юу гэсэн зүүд юм бол тайлбарлаад өгөөч

2022, 11 сар 17. 23:01
Мая

Ахин төрөлтрүүгээ орчихлоо гсн утгатай

2022, 5 сар 26. 13:32
Зочин

Өнгөрсөн ээжийгээ зүүдэлээ ямар учиртай юм бол

2022, 2 сар 11. 11:04
Аюуми

10д жилийн өмнө өнгөрсөн аавыгаа....үзэж хардаг хүн др очиж сүнстэй нь ярьж бгаагаар зүүдлэв.хааяа зүүдэнд орж ирээд бх юм.төрлөө олоогүй юм болов уу

2021, 10 сар 21. 10:36
Зочин

Манай эмээгийн дүү нь 8сарын ихээр өнгөрсөн юмаа байнга зүүдэнд нь ороод их л юм өгөөд байна гэх юм. Ямар учиртай вэ? Эгчээ би энэд сайхан байна гээд өнгө зүс орсон сайхан байна гэсэн гээд байгаа юм

2021, 6 сар 3. 19:17
Зочин

Tsusndaa hutgaldj amisglj bga ugu ni c medegdhq tsogtsos zuudend bainga orj irdeg. nuur ni ter cigtee tsusaar budagdcihsn bainga nadruu haraad baidg . tym zuudnihee daraa zaawl uuryguu uhej buig eswl hun alaad trnihee sunsnees zugtj bn gj zuudlh bllo ingej zuudelj ehlsnees hoish amidrld maan uudtei zuil tohiohoo baicihsan

2022, 11 сар 30. 11:10
KЗочин

Urid nasaa zuudleed bdag ym bish bgaa. Buyan sain hiij sain zalbirah htei ym bolov uu?

2022, 7 сар 27. 20:04
Зочин

муу муухай зүйл д дагацан байгаан байнх паа

2021, 7 сар 8. 7:10
Зочин

lam deer orj nom unshuul

2020, 8 сар 9. 13:46
Зочин

Зүүдэндээ хараад л уйлаад байдаг ойрд их л зүүдлэх боллоо.

2021, 2 сар 2. 11:55
Зочин

Хрн тн зүүдндээ хараад би бүр баярлаад санаад хараад л уйлаад бсн талийгаач маань чимээгүй л нмг хараад бсн гхдэ амьдарч бн гэж зүүдлсн

2021, 10 сар 12. 15:58
Зочин

Харин тийн ингэж зүүдэлв ямар зөгнөл вэ

2020, 8 сар 5. 11:48
Зочин

Буцаж төрөх хүндээ зүүдлэгддэг гэдэг.

2021, 8 сар 2. 13:20
Зочин

Unen boluu

2021, 3 сар 13. 5:19
Зочин

Энэ үнэн үү буцаж төрөх хүндээ зүүдлэгддэг гэж

2020, 12 сар 8. 0:33
Зочин

Энэ үнэн үү

2022, 5 сар 7. 21:50
Зочин

unen uu

2018, 6 сар 26. 14:12
Зочин

Хүн хүний хандлагаас л шалтгаалах байх. Сөргөөр харвал тийм л юм болно. Эерэгээр харвал сайн сайхан л ирнэ. Хэдий тэнгэрт одсон ч дэргэд минь оршсоор байгаа мэт л санагддаг. Харин тэр төрөл олох явц их сонирхолтой санагддаг. Зүүдэнд талийгч ярьж байвал төрлөө олсон гэдэг гэнэ мэнэ гээд л... Хүн төрөх нь үнэн үхэх нь үнэн орчлон юм даа. Даанч найз нарынхаа гарт амь үрэгддэг нь л харамсмаар, хайран залуу нас...

2018, 6 сар 26. 12:41
Зочин

Минийхээр бол бодит амьдрал дээр туслах дэмжих ойлгох ярилцах хүн байхгүй бол зүүдлэгддэг. Ерөнхийдөө сэтгэл санаа муу байгааг илтгэх байх...

2020, 6 сар 21. 8:38
Зочин

Миний хувьд аав минь бурхан болоод олон жил болж байна зүүдэнд орохоороо надад байнга олз омог аз авчирдаг

2021, 6 сар 20. 22:27
Зочин

Ямар гоё мэдээ вэ аав маань маш олон жил огт зүүдлэгдээгүй байж бйгаад өнөөдөр маш гоё өнгө зүстэй зүүдлээд тгд л мэдээлэл хайж байлаа.Баярлалаа.

2021, 4 сар 26. 12:39
Зочин

Minii huvid bas l zuudend ih ordog murtuluu margaashnaas ni eheleed l boy uvduh yum...

2019, 7 сар 22. 6:39
Зочин

амьд байгаагаар ярилцаад зүүдлээд байх /м аа яавал зохих вэ

2019, 7 сар 22. 6:38
Зочин

хэт их дурсаад байхаар зүүдлэгддэг

2020, 12 сар 15. 10:36
Зочин Отгогбат

Аавтайгаа суугал аав мин хүүдэй хайрьхй шүү аавын ганц бурхан юм байгаан гээ л үнсээд байна гэж зүүдлэлээ ямар учиртай юм бол

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]