Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүүхэд асрагчийн нүглийг нохой илчлэвУншсан162,916

Тэгвэл зарим нөхцөлд эзэндээ үнэнч гэрийн тэжээвэр амьтан ч энэ асуудлыг шийдэхэд тус болдог ажээ. Гэхдээ маш ховорхон тохиолдолд л доо.

 

Хүүхдээ хэн нэгнээр хөлс мөнгө төлж асруулах, харуулахаас аргагүй болдог олон олон эцэг эхчүүд бий бөгөөд тэдгээр эцэн эхчүүдийн сэтгэлийн мухарт далдхан айдас оршиж байдаг. Хамгаас илүү хайрлаж нандигнаж байдаг үр хүүхдээ хөндлөнгийн хүнд даатгаж орхих нь мэдээж тийм ч таатай хэрэг биш. Энэ асуудлыг шийдэхийн тулд хүмүүс янз бүрийн л зүйл сэддэг. Сүүлийн үед техник, технологи эрчимтэй хөгжиж байгаа тул олон янзын камер, аппликэйшн хэрэглэж гэрт үлдсэн хүүхдээ болон хүүхэд асрагчийг хянаж чадаж байна.

Тэгвэл зарим нөхцөлд эзэндээ үнэнч гэрийн тэжээвэр амьтан ч энэ асуудлыг шийдэхэд тус болдог ажээ. Гэхдээ маш ховорхон тохиолдолд л доо. Нохой тэжээдэг хүн бүр тэдний юу хэлж буйг ойлгодог болохыг хүсдэг байх. Тэгвэл нэгэн гэр бүл дөрвөн хөлт үнэнч найзынхаа "хэлж" буй зүйлд ач холбогдол өгсний ачаар маш аймшигтай нууцыг олж мэджээ. АНУ-ын Өмнөд Каролина мужийн оршин суугчид болох Бенжамин болон Хоуп Жордан нар нохой нь хүүхэд асрагчийг харахаараа нэг л биш араншин гаргаад байгааг анзаарсан бөгөөд учир шалтгааныг нь ч олж чадсан байна. Жорданы гэр бүл шинэ хүнтэй болоод удаагүй байсан бөгөөд тэдний тэжээдэг лабрадор ретривер болон герман шефферд үүлдрийн эрлийз Киллиан нэртэй нохой нь бяцхан хүүтэй нь тун ойр байдаг байжээ.

Гэтэл хосууд 2012 онд шинэ байшинтай болсны дараа ажилдаа анхаарлаа хандуулах хэрэгтэй болж хүүхэд асрагч шаардлагатай болсон тул Алексис Хан гэх эмэгтэйг ажилд авсан байна. Эхэндээ Алексис тун сайн ажиллаж байсан тул хосууд Финн хүү болон Киллиан нохойг асрагч эмэгтэйд даатгаж, санаа амар гадуур явдаг болсон аж. Гэтэл сүүлдээ байдал нэг л биш болоод байгааг анзаарчээ. Өрхийн тэргүүн Бенжамин "Таван сар орчмын дараа нохой маань асрагч эмэгтэйг орж ирмэгц хүүг маань хамгаалж, түүн рүү хуцаж, түрэмгий авир гаргах болсон. Уг нь Киллиан их тайван нохой. Тэр танихгүй хүн орж ирэхэд л хуцахаас бусад үед зүгээр байдаг байсан. Гэтэл асрагч Алексисийг харахаараа ийм догшин авир гаргаж буйг цөөнгүй удаа анзаарч, нохой маань яагаад түүнд дургүй байгааг ойлгохыг хичээсэн" хэмээжээ.

Ийнхүү тэд хүүгээ асрагч эмэгтэйтэй орхихдоо буйдан дороо утасныхаа дуу хураагуурыг ажиллуулаад орхижээ. Найман цаг орчмын дараа эхнэр, нөхөр хоёр гэртээ ирээд утсанд бичигдсэн дууг сонсож үзээд үнэхээр цочирдсон гэнэ. Тэд эхлээд асрагч эмэгтэй хараал урсгаж байгааг сонссон бөгөөд дараа нь алгадах чимээ сонсогдож, хүү Финн нь өвдсөндөө уйлж эхэлжээ. Дараа нь тэрээр хүүг сэгсэрч буй нь бичигдсэн байна. Үүнийг сонссон эцэг, эх нь тавхан сартай хүүгээ мангасын гарт орхидог байснаа ойлгосон гэнэ. Энэ бүх аймшигтай зүйлийг харж байсан тул Киллиан нохой нь хүүг хамгаалж үйлчлэгч бүсгүй рүү тийм түргэмгий авир гаргадаг байжээ. "Нохой маань бидэнд анхааруулж, эхнэр маань ямар нэг зүйл буруугаар эргээд байгааг мэдрээгүй бол хүүд маань юу тохиолдох байсныг мэдэхгүй байна. Нохой маань ч гэсэн олон арван хүүхдийг энэ аймшигтай эмэгтэйн гарт өртөхөөс хамгааллаа" хэмээн Бенжамин ярьжээ.

Хэд хоногийн дараа Чарльстон хотын цагдаа нар Алексисийг баривчилж гурван жилийн ял оноосон байна. Мөн түүнийг ахиж хэзээ ч хүүхэдтэй ажиллах эрхгүй болгожээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]