Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Маршал аа, ахад нь төрийн наадамд тав давах нүүр бий, гэхдээ өөрийнхөө хүчээр гурав давнааУншсан191,371

Өвгөн аваргын тэрхүү үгэнд ямар их хүндэтгэл, монгол наадмын ёс жудаг, монгол бөхийн мөн чанар агуулагдаж байгааг та анзаарсан буй заа.

 

Их Монгол Хасын Шаравжамц аваргыг Буур Жамьян аварга төрийн их наадамд засч байгаа дүр зураг архивлагдан үлдсэн байдаг. Тэр бол 1946 оны наадам юм. Ардын хувьсгалын 25 жилийн ой. Халхын хоёр хүчтэн нэгнийхээ мөрөн дээр халин дэлж буйг дэлгэцнээс харахад бөхөө дээдэлдэг олонд сонин сайхан мэдрэмж төрдөг болов уу гэж санана. Хэдий нас бие өндөр болсон ч тун чиг жавхаалаг харагддаг юм. Аварга аваргаараа төрдөг гэдэг тэр биз ээ.

Даншгийн их аварга Х.Шаравжамц далан настайдаа улсын наадамд сүүлийн удаа зодоглосон нь тэр юм билээ. Улсын Бага тэргүүлэгчдийн зарлигаар түүнд хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон гардуулсан байна.

Наадам эхлэхийн өмнө Маршал Х.Чойбалсан одонг нь зүүж өгөхдөө "Аварга та тав давна биз дээ” гэхэд, Маршал аа, ахад нь төрийн наадамд тав давах нүүр бий. Гэхдээ би өөрийнхөө хүчээр гурав давна аа гэжээ. Өвгөн аваргын тэрхүү үгэнд ямар их хүндэтгэл, Монгол наадмын ёс жудаг, Монгол бөхийн мөн чанар агуулагдаж байгааг та анзаарсан буй заа.

Ингээд аварга зүүний жигүүрт босч цолоо дуудуулаад, гурвын даваанд өөрөөсөө арван долоо дүү молиго бүргэд П.Бат-Очир арсланг амлаж барилдаад давсан байна.

Тухайн үед далан настай аварга нутгаасаа ирж барилдаад гурав давахад наадамчин олон шагшин бахархаж хүлээн авсан нь мэдээж. Өнөө цагт далан настай өвгөн улсад гурав давах нь бүү хэл, гуч дөнгөж гарч байгаа идэр залуу хүчтэнүүд гурав давахаа болиод байгаа. “Бат-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Баярсайхан нар дөч хүрээд л харьчих юм. Бидний үед бол ид барилддаг нас даа’’ хэмээн Өлзийсайханы Эрдэнэ-Очир арслан нэгэнтээ өгүүлж байлаа. Үүнийг дээхэн үед бөхийн яс, чанар сайн байж дээ гэхээс өөрөөр тайлбарлах аргагүй. Буур аварга ч тэр жил 47 настайдаа Их Монгол аваргынхаа засуулчаар ажиллахын зэрэгцээ өөрөө барилдаж Дундговийн жанжин Ч.Мижид заанаар тав давсан байдаг шүү.

Хасын Шаравжамц аварга 18 настайдаа буюу 1894 онд хошууны наадамд аманд гарч барилдсаар шөвгийн дөрөвт улдэж, бөхийн гараагаа эхэлжээ. Туүхийн баримтаас үзэхүйд мань хүнийг даншгийн наадамд Богдын зарлигаар хэд хэдэн удаа буулгасан байдаг. Тодруулбал, 1904 оны даншиг наадамд зодоглосон 1059 бөхөөс найм даваад байхад нь Х.Буянтогтох аваргад, 1906 оны даншигг ес даваад байхад нь Ш.Лувсанжамбаа аваргад Богдын зарлигаар буулгаж байсан аж.

Засуул нь Даян аварга, Буур хэмээх Жамьян, бөх нь Их Монгол хэмээх Шаравжамц аварга

1908 оны даншигт 1032 бөх барилдахад есийн даваанд Түшээт ханы Шагдарын Намхай аваргатай таарч, түүнийг хүчтэй дугтартал хамраас нь цус гарчээ. Тэгтэл Богд эзэн барилдааныг зогсоож, “Намхайн амь насанд халтай бөх байна” гээд бас л бууж өгөхийг зарлигджээ. Тэр жилийн хоёр дахь даншигт Цэцэн ханы Буян-тогтох аваргатай үлдэж түүнийг хаясан боловч дахин барилдуулахыг лүндэндсэн байна. Дахин барилдаж, давах давахдаа бүр засуултай нь хаячихаж. Харин Богд эзэн түрүү бөхийн шагналыг Буянтогтоход өгч, аварга цолыг Их Монголд хайрласан түүхтэй.

Тухайн үеийн домогт их аваргуудыг бүгдийг нь хаясан ч Богдын нүдэнд өртөөд байсан Галсанравжаа буюу Шаравжамцыг Чин ван Ханддорж хүлээн авч уулзаад, даншгийн олон түрүүгээ юунаас болж алдсаныг нь хэлж, гэгээнтэнд бараалхахыг аминчлан захижээ. Чин ван Ханддоржийн захиснаар Их Монгол хадаг, ембүүтэй Богдод бараалхаж, гэгээнтний бөх болсноор даншгийн түрүү хүртэх эрхээ авсан гэдэг ээ.

1911 оны даншигт тэр түрүүлсэн. Тэрхүү даншиг бол Монголчууд Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний ойн баяр байлаа. 1032 бөх барилдахад Гэндэндаржаа арслантай үлдэж түрүүлсэн Шаравжамцад даян аварга цол олгосон байдаг. Тэрээр орон нутгийн чанартай наадамд дөч гаруй удаа түрүүлсэн гэх тоо баримт бий. Тэр бүгдээс сорчлон нэг нутаг усных буюу Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж агсны дурсамжийг хүргэе. “Шаравжамц аваргыг Шарлин, Харлин голын савд Их Монгол, Монгол гуай гэхээс нэрээр нь дууддаггүй байв. Бүгд Монголчууд атал ийнхүү нэгийг нь онцгойлон “Монгол” хэмээн дуудах нь гайхал бахархал төдийгүй ардын их өргөмжлөл байжээ. Монгол гуайнх Шарлинд зусна. Янхир гэртэй, олон гүүтэй айлаар айрагны багачуултай даага, шүдлэн сарвайлган олонтаа бууж явсан нэгэн билээ, би. Монгол гуай баруун хоймроо ханхайлан суух нь уул ургаж, үүл унасан мэт сүртэйсэн. Эрүү нь эмээлийн бүүрэг мэт агаад өргөн налуу магнайд хөмөглөх өтгөн хөмсгөн дор үл мэдэг гурвалжин нүд очтонгуут харц дальдарч, хавирганы бураа шархирах шиг болдогсон" хэмээн дурссан нь бий.

Мөнөөхөн л 47 настайдаа тав, 70-тайдаа гурав давсан Жамьян, Шаравжамц аваргууд

Монгол аваргынх арван хүүхэдтэй байжээ. Үр хойч удмаас нь бөх төрсөн эсэхийг мөшгин хөөвөл бас байна аа. Ямар ч байсан дунд хүү Дашцэрэн, Цэнджав нар нь яахын аргагүй бөх байж. Гэвч бөхийнх нь зам мөр тийм ч урт байгаагүй байна. Аваргынхыг нэгэн нэртэй зурхайч үзээд “Танайхны удмаас бөх төрөхөд барцадтай байна. Бөхийн удамд чинь арилшгүй муу зүйл шингэжээ” гэсэн дэл сул үг бий. Үүнийг нь үнэндээ цаг хугацаа батлаад байгаа гэхэд болно. Учир нь дээрх сайн бөх болох хоёр хүү нь залуугаараа эндсэн байдаг. Дашцэрэн Халхын голын дайнд явж байхдаа хортой ус уугаад өнгөрсөн бол, Цэнджав нь хошуу нутгийнхаа наадамд ам гарч түрүүлээд дараа нь ор сураггүй алга болсон гэдэг.

Харин бага охин Жаргал нь есөн хүүхэд төрүүлснээс хамгийн отгон нь болох Дэмбэрэлсамбуу улсын начин цолтой бөх байв. Тэрээр их спортоор хичээллэж, 1980-аад онд чөлөөтийн шигшээ багийн тамирчин байж, тив, дэлхий, олон улсын тэмцээнээс олон медаль хүртэж байсныг мэдэх нэг нь мэднэ.

Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын уугуул, Монгол Улсын начин, спортын, мастер, олон улсын шүүгч Баасангийн Онх Монгол, аваргын удам судрыг сайтар судалсан нэгэн. Тэрээр Шаравжамц аваргын зээ хүү Дэмбэрэлсамбуугийн тухай ийм нэгэн хуучийг дэлгэсэн юм. “Дэмбэрэлсамбуу бид хоёр үй зайгүй нөхөд байлаа. 1980 онд Дэмбээгийн маань ээжийн бие муудаж, отгон хүү нь асрахаар очсон юм. Гэвч хүүгээ ирэхийг мэдэрсэн эхийн сэтгэл амар амгаланг олов бололтой, нэг их удалгүй өнгөрсөн. Ингээд, миний бие найзынхаа ээжийг, Их Монгол аваргын отгон охиныг нутаглуулах ажилд гар бие оролцсон. Жаргал гуайн цогцсыг хоёр метр, хорин сантимер хайрцганд хийхээр бэлтгэсэн боловч хайрцаг эмнэлгийн хаалгаар багтаагүй тул гудас, ширдэг дээр тавьж гаргаж ирээд авсанд нь хийхэд хөл дор нь арван сантиметр зай үлдэж билээ. Их Монголынхон үнэхээр том хүмүүс байсан юм шүү” гэв.

Б.Онх начин найзынхаа ээжийг нутаглуулах үед өөрөө бие нь муу, эмнэлгийн хяналтад байсан ч өвлийн тасхийм хүйтэнд газар авахад нь хамт явсан аж. Тэгэхдээ Цэмбэрэлсамбуугийн том ах Товуудоржийн азарган дээлийг өөрийнхөө үстэй дээлний гадуур өмсөж, хоёр гараа зээш өргөн хөөргөж байгаад хүнээр бүслүүлэхэд хормой нь газар шүргэж байсан гэдэг. Б.Онх улсын цолонд дөнгөж хүрээд байсны дараа жил гэж бодохоор Жаргалын том хүү, Монгол аваргын зээ хүү Товуудорж хэр зэрэг өндөр хүн байсан нь илт мэдрэгдэж байгаа юм.

Ижийгээ нутаглуулсан тэр жил Дэмбэрэлсамбуу Чойжилсүрэн арслангаар тав давж улсын начин цол хүртсэн байдаг. Гэвч тэр жилийн намар Налайхын замд согтуу жолоочийн машины аваарт өртөж нас баржээ. “Их Монгол аваргын зээ хүү их юм дуулгана даа” хэмээн хүлээж суусан олныг харуусалд нөмрүүлж орхих нь тэр ээ. “Бөхийн удамд нь барцад байна даа” гэх үг ортой гэдгийг нэгэн илэрхийлэл нь тухайн эмгэнэлт явдал байлаа.

Бөхийн түүхэн ном товхимолд Шаравжамц аваргыг Галсанравжаа хэмээн тэмдэглэсэн нь бий. Юуны учир тийм нэрээр дуудуулах болсныг бөх судлаачид ийн тайлбарласан байна. Нутаг хошууны нэгэн наадамд Шаравжамц барилдах хүсэлтэй иртэл хоёрын даваа эхлэх гэж байсан гэнэ. Тэгтэл Галсанравжаа гэх хүн түүнд өөрийнхөө өмнөөс гарч барилдахыг зөвшөөрч, би юу шалихав дээ сайндаа л гурав давна. Харин миний дүү сайн барилдана шүү гэж захижээ. Түүнээс хойш Их Монгол аварга зарим нэгэн даншигт Галсанравжаа нэрээр барилдаж байсан ажээ.

Монгол аваргын хүч тэнхээ болоод их иддэг байсан тухай амнаас ам дамжин хэлцэгдсэн түүх домог болсон яриа олон байдаг. Тэр бүгдээс түүвэрлэн өгүүлэхүй. Нэгэн удаа Шарав хэмээх айлд зочлохуйд Халхын алдарт аварга манайхаар ирлээ хэмээн бэлгэшээгээд бүдүүн эр хонь гаргаж хоёр гуяыг нь, бүтэн өвчүү, цоройных нь хамт чанаж өгөхөд бүгдийг идчихсэн гэх. Мөн Хангай хайрханы наадамд очиход угтан авсан олон зуун тавин бууз, хоёр шил архины хамт өгөхөд “Монголын ёсоор гурвыг үлдээе” гээд бусдыг нь идэж архиар нь даруулга хийжээ.

Тэрээр Түшээт ханы ах дүү хоёр аварга болох Ш.Намхай, Ш.Лувсанжамбаа, эцэж туйлдсан морио үүрээд Гандангийн дэнжид ирж байсан Цэцэн хааны их аварга Хорлоогийн Буянтогтох (улсын харцага Ц.Магалжавын дээд өвөг), Дорнодын Хөлөн буйрын хүчит арслан Балсантүндэв нартай хүч үзэж явсан билээ. Энэ тухайгаа Улсын Бага хурлын дарга Бумцэндэнд ярьсан нь улсын архивт хадгалагдан үлдсэн байна. Хасын Шаравжамц аваргын түүхэн замналыг харуулсан музей төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Бүрд суманд нь бий.

Их аваргын охин Ичинхорлоо саяхан болтол Хархоринд амьдарч байсан. Тэрээр сэрүүн тунгалаг ахуйдаа “Маршал Чойбалсангийн өгсөн хонины ууцыг өвөртөлж явсан аавын маань тостой дээл надад хадгалагдаж байгаа" гэж мэдэгдсэн байдаг шүү. Тэрхүү дээл аваргын музейд тавигдсан эсэхийг мэдэхгүй юм. Бодоход тавигдсан байлгүй.

Их Монгол аварга 79 настайдаа 1955 онд өөд болж, Халхын домогт хүчтэнг Өвөрхангай аймгийн Хужирт, Бүрд сумын ойролцоо “Уу хөтөл’ гэдэг газар нутаглуулсан байна. Тэр хавиар явсан хүмүүс түүхт аваргаа хүндэтгэн, баруун дөрөөгөө мулталж өнгөрдөг юм гэсэн. Монгол бөхийн туүхэнд ховор заяах, ард түмнийхээ дунд Их Монгол хэмээн хайрлагдан хүндлэгдсэн, домогт их аваргын тухай өгүүлэхэд ийм буюу.

Б.Батболд

Сэтгэгдэл 16ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 11 сар 29. 23:59
Зочин

Засуул хииж байгаа улсын заан эрүү пэрэнлэй маш том өндөр хүн байсан гэдэг мөөеө аврага эрүү пэрэнлэйгээр засуулахгүй сүр дараад байдаг гээд гардаггүй байсан гэдэг цаана нь зогсоод ийм том харагдаж байгаа юм чинь нэлээн өндөр хүн байсан бололтой

2019, 7 сар 2. 2:38
Би

Их Монгол Аваргын бодит өндөр 236 см хамгийн сонирхолтой нь тэр үед их Монгол аваргаас Өндөр хүмүүс хэд хэд байсан гэж байгаамдаа Өнөөх Гонгор бас нэг улсын заан Гонгортой хамт Намнасүрэнгийн айлчлалаар Оросод очиж Хоёр аварга хүн ирлээ гэж шуугиулж байсан Бас нэг өөр Шаравжамц байна хөөрхий энэ хэдээсээ арай дүү 20 иод онд чиргүүлтэй машины тэвшин дээр сууж яваад аваарт ороод өнгөрцөн тэр хүн Өндөр Гонгороос өндөр хүн байсан гэж байгаа Өндөр Гонгорын өндөр 2,48 Тэр Талийгч Шаравжамц бол бараг 2,57 гэдэг байх шүү

2018, 11 сар 30. 0:25
Зочин

Сүрдмээр юмаа биширч байнаа.

2018, 7 сар 12. 0:35
Зочин

2metr 36 sm gedeg n hudlaa. niitlel bichihdee uyangiin halil hetruuleg baga baibal zugeer dee

2020, 1 сар 24. 9:10
Зочин180

Харин тийм 2 метр дөхөх л хүмүүс байсан байх. Зургуудыг харалдаа яаж 2 м 36 см хүрэх юм бэ. Өндөр Гонгорын зураг бол илт их өндөр хүн гэдэг нь харагддаг

2019, 7 сар 2. 2:40
Би

70 хүрж байгаа Өвгөн хүн шүү дээ Би одоо 180 тай 70 хүрэхдээ 170 хүрвэл дээдийн заяа

2020, 1 сар 24. 9:06
Зочин180

Манай аав одоо 70 гаруй настай одоо 175 байх залуудаа 180 л байсан байх. 70 насанд тэгэм 10 см арай намсахгүй ээ

2018, 8 сар 13. 15:07
Зочин

залуудаа 2 м 36 см байсан байна 70 настай хүн гэдэг үндсэн өндрөөсөө лав 30-40 см намссан байсан нь тодорхой Буур аварга 2м 11 см байсан гэдэг харицуулаад харалдаа

2020, 1 сар 24. 9:01
Зочин

yu we metr 50 60 tai humuus hugshruud 1 metr bolno gsen uguu

2019, 7 сар 2. 16:20
Зочин

Үндсэн өндөөрөөсөө 2-4 см л намсана, нурууны суултаар. юун 40 см вэ. адгийн арван жилийн тооны хичээлгүй гар вэ чи

2019, 2 сар 28. 17:17
Зочин

Тийм байна шүү

2018, 7 сар 14. 20:13
Зочин

zub zub tuuhen asuudald yag boditoor handah ni heregtei

2018, 8 сар 17. 10:14
Монгол

Яадаг ч байсан буур Жамьяан гуайн 2.11 м-ээс ендер гэдэг нь илт харагдаж байна

2018, 7 сар 11. 21:12
Байгал БатсайханFacebook-р нэвтэрсэн

Gaihamshig gehees uur heleh ug oldohguimdaa

2019, 10 сар 18. 15:50
Зочин

Үнэндээ бол залуудаа 2.70 гаруй байсан гэдэг

2020, 1 сар 24. 12:18
Зочин ok

Arhangai aimgin battsengel sum sharawjamts 2m75 sm gedeg bha

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]