Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Израйлийн пуужингийн дайралтын үеэр Оросын ИЛ-20 онгоц сураггүй болжээУншсан5,798

ИЛ-20 онгоц радараас гарч сураггүй болох үе Израйлийн талаас дөрвөн ширхэг F-16 сөнөөгч, дайрагч онгоц Латакия хотын цэргийн обьектуудыг пуужингаар харвахтай давхцсан аж.

ОХУ-ын Сирид үүрэг гүйцэтгэж буй агаарын хүчний ИЛ-20 онгоц Даваа гаригт Сирийн Хмеймим агаарын баазаас хөөрч, Газар дундын тэнгисийн орчмоор нислэг үйлдэж байгаад сураггүй болсон байна.

 

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийг Риа Новости агентлаг уламжилсныг харвал холбоо тасарсан онгоц Хмеймим дэх агаарын бааз руу буцах замдаа Сирийн эргээс 35 км зайд Газар дундын тэнгис дээгүүр явж байсан ба 14 цэргийн алба хаагч бүхий онгоцыг эрэн хайх ажиллагаа Латакия боомт орчим үргэлжилж байна.

ИЛ-20 онгоц радараас гарч сураггүй болох үе Израйлийн талаас дөрвөн ширхэг F-16 сөнөөгч, дайрагч онгоц Латакия хотын цэргийн обьектуудыг пуужингаар харвахтай давхцсан аж. Израилийн нисэх хүчний дөрвөн онгоц тэнгис талаас дайралт хийсэн гэж Сирийн тал мэдэгдсэн байна. Сирийн мэдээллийн SANA агентлаг Оросын онгоцыг Израилийн нисэх хүчин унагасан байх магадлалтай хэмээн бичсэн байна.

Тэгвэл CNN агентлаг мэдээлснээс үзвэл Сирийн агаараас хамгаалах хүчний цэргүүд Израйлийн пуужинг амдан сөнөөх ажиллагаа явуулж байгаад санамсаргүйгээр Оросын ИЛ-20 онгоцыг буудаж унагасан байх өндөр магадлалтай хэмээжээ. 

Латакия хотын хэд хэдэн цэгт чиглүүлэн харвасан пуужингуудын заримыг амдаж устгаснаа Сирийн талаас мэдээлсэн билээ. Харин үүний дараахан Оросын нисэх онгоц сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан юм.

Одоогоор Израйлийн талаас пуужингийн цохилт хийсэн гэдгээ албан ёсоор батлаагүй ч Сирийн тал ямар ч эргэлзээ байхгүй хэмээсэн. Харин Пентагон энэ цаг үед ямар ч цэргийн ажиллагаа явуулаагүй гэдгээ мэдэгдээд байгаа юм. Кремлийн зүгээс одоогоор онгоцыг эрэн хайж байгаа гэсэн мэдээлэл өгсөн ба Израйлийг буруутгасан, эс бөгөөс онгоц алга болсонд буруутай этгээдийг нэрлэсэн мэдээлэл хийгээгүй байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]