Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Кимура Аяако: Монгол хүний үгэнд бүү итгэ, тэд бол нэгнийгээ үзэн ядагчидУншсан26,807

Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.

Бидний амьдралд сүүлийн 30 жил нэвтэрсэн анхаарч явах асуудлууд. Кимура Аяакогийн “Тархины тураал” бүтээл.

Гадаадын хүн Монголыг хөгийн байна гэхэд дургүйцэх нэгэн байж болно. Гадаадынхан манай Монголыг хамаагүй шүүмжилж болохгүй гэх хандлагатай хүн ч байж болно.

 

Гэвч миний бие Монголд хөл тавьснаас хойш яг арван жил болж байна. Хэрэв “Гадаадын хүн манай орныг бүү шүүмжил” гэх юм бол би тийм хүнд “Гадаад орноос тусламж бүү ав” гэж хэлмээр байна. Эд барааны тусламж байвал аваад байна, сэтгэл санааны тусламж бол хэрэггүй гэх гээд байгаа юм уу?

Ер нь монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй. Гэтэл нүдэнд үл үзэгдэх нэг юм л хүнийг хүн болгодог шиг санагдах юм. Сайд, дарга болохын төлөө ёс жудгаа худалдаж чаддаг хүн, тэр хүнийг тойрон шавсан шимэгч хорхой шиг хүмүүс. Миний бодлоор Монголд сайд дарга болсноос малчин болсон нь илүү мундаг.

Төр хүчтэй байя гэвэл хууль боловсронгуй, хууль хүчтэй байх ёстой гэх хүн байдаг. Гол нь хуулиндаа биш, хуулийг зөв хэрэгжүүлэх явдал л чухал. Хуулийг зөв хэрэгжүүлнэ гэдэг сэтгэлийн сахилгатай байхыг хэлнэ.

Сэтгэлийн сахилга байвал буруугаа засаж, алдсанаа нөхөн сэргээх дотоод дархлал байна. Хятадын “Их сургаал бичиг” номын ҮI бүлэгт “Улс орны хувьд эд хөрөнгийн сонирхол жинхэнэ ашиг сонирхол биш, харин ёс журам бий болгох л жинхэнэ ашиг мөн” гэж бичжээ.

Хятадын сургаалаас иш татвал өнөөгийн монголчууд “хятадын юм” гэсэн утгаар хүлээж авахгүй ч байж мэднэ. Дургүйцээд зүгээр сууж байснаас хятадуудаас илүү их юм уншиж, наад захын хятадын гүн ухаан мэдэж байх хэрэгтэй бус уу.

Ер нь монголчууд ном уншихгүй болсон байна. Өнөөгийн Японы нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн байгаа хүмүүс залуудаа өглөөнөөс үдэш болтол тасралтгүй ном уншиж байсан бөгөөд одоо ч япончууд маш их уншдаг. Яагаад ингэж уншдаг вэ? Өөрийн дотоод ертөнцийг сайжруулахын төлөө л тэр.

Би манай япончууд мундаг, Монгол хүмүүс муу гэх гээгүй. Хүн л юм хойно аль алинд нь сайн муу юм бий. Гэхдээ монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм.

Yнэхээр соёлын хямрал. Ном уншихгүй. Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хүмүүс цуглаж ярилцлаа ч хөгжиж дэвжихэд ямар ч нэмэргүй. Телевиз, радио, хэвлэл гэхэд бас л ижилхэн ухаантай, ижилхэн төвшний хүмүүс бичиж, ярьж, нэвтрүүлж байгаа учраас ялгаагүй, түрүүчийн л цуглаад ярьсны үргэлжлэл.

Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй яваад л байна. Чингис хааны нэр барьж ямар нэг юм хийх гээд байх юм уу, хэнээс ямар тусламж орж ирэх нь вэ гэж хараад хүлээгээд л суугаад байна.

Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойно таг чиг болно. Ер нь япончууд хүнээс юм гуйхаас ичдэг, хүний юм авахаас санаа зовдог. Хэрэг бүтсэний дараа л баяр талархал илэрхийлэхийг чухалд үзэж жин даруулдаг. Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурдсан, хэргээ бүтмэгц таг чиг болдог зан.

Манай япон ёс ийм тийм гэвэл зарим монгол хүн “За яршиг, зүгээр. Японы ёс ямар хамаатай!” гэх нь бий. Япончууд зүгээр л нэг ажил хөдөлмөрт зүтгээд өнөөгийн хөгжилд хүрсэн биш, хажууд нь ёс төр гэж чухал юм байнга хамт явдаг. Энэ бол Хятадад ч, Америкт, Европт ч бий.

Монголчууд ёс мэдэхгүй гэдгийг тэдэнтэй нэлээд харилцсан япончууд мэднэ. Тэр ч бүү хэл зарим нь «Угаасаа байхгүй юм чи нь, ёс журмыг монголчуудаас эрээд яадаг юм бэ!» гэдэг гээд бод л доо. “Хүн гэдэг хоол, унд, хувцас хунарт зовохгүй болж байж сая хүний ёсыг бодно Монголчууд мөр бүтэн, гэдэс цатгалан болж байж ёсыг сурах байлгүй дээ” гэх хүн ч тааралддаг. Гэвч юу л бол доо.

Монголчуудтай харилцахлаар л сэтгэл сэвтэнэ. Сэтгэлийн тусыг ойлгохгүй хардаж сэрдэнэ. Тэгээд “Ямар ч тооцоо, зорилгогүйгээр хүнд тусална гэдэг ойлгомжгүй юм. Тооцоотой, зорилготой байж л хүнд тусална гэдэг нэг талаар зөв” гэх нь урам хугална.

Монголд хүнд хариугүй тус хүргэнэ гэж байхгүй. Энэ бол ядуу байгаагийн шинж. Тулга тойрсон тооцооны богино ухаан монголчуудыг туйлдуулж байна. Миний хувьд, бүр багаасаа “Хүнд туслах бол хариу санаж тооцоололгүй сэтгэлээрээ тусалж бай” гэж сурсан билээ. Харин монгол хүн “Аав ээж намайг хүнд туслахдаа тооцоотой хандаж бай” гэж сургасан гэхийг сонсоод, Монголын нийгэм дэх хүний сэтгэл Японыхоос эрс өөр болохыг мэдэрлээ. Танай хүмүүжлийн энэ зарчим дөрвөн уулын дундаас бүү гараасай гэлтэй ч тийм хүмүүжилтэй хүмүүс хэдийнээ хил давж, бусдын зэвүү хүргэж яваа нь үнэхээр харамсалтай.

Өгөөш том тусмаа дэмий гэж үг байдаг. “Монголчууд юу ч үгүй юм чинь ядаж бардам зан байх ёстой” гэдэг монгол хүн тааралдана. Гэхдээ одоогийн монголчууд бардам зан гэж юуг хэлэхээ сайн мэдэхгүй байгаа учраас тэдний бардам зан гээд байгааг өөр хэлэнд орчуулбал бүдүүлэг зан гэж л буулгахаас аргагүй.

“Сул дорой хүн түүнийгээ нуух гэж зөрүүдлээд, найр тавихыг зохисгүйд тооцон омогддог” гэсэн үг бий. Монгол залуучууд “Гадаадынхан бага юм өгч байна. Бүр ихийг өгөх ёстой. Юм өгч байгаа нь цаанаа учиртай” гэх мэт хардлага сэрдлэгийн хачин сэтгэл их гаргана. Баян ядуу гэдэг ер нь юу юм бэ. Миний бодлоор баян хүн өөрийгөө гэх аминч үзлийг дийлэн зохицуулж чаддаг байхыг хэлнэ. Сэтгэлийнх нь бүх орон зай зөвхөн «би» гэх ганц бодлоор дүүрсэн хүнийг аминч үзэлтэн гэнэ.

Миний энэ утгаар баян ядууг ойлгодог хүн Монголд хэд бол? Монголд үнэхээр баян хүн байхгүй гэж боддог. Бузар мөнгө, ариун мөнгө гэж ялгаж чадахгүй, мөнгө бол эрх хэмжээ гэж ойлгож байгаа цагт Монголд жинхэнэ баян байгаа гэж төсөөлөхийн аргагүй. Өөрөө үл тансаглан, өрөөлийг тансаглуулагч л жинхэнэ баян хүн.
Хятадын “Мэнз бичиг” номд “Ордны дотор цэвэр тансаг боловч гадаа хог новштой, тарианы агуулах сав хов хоосон байхыг хулгайчийн тансаглал гэнэ” хэмээжээ.

Ер нь Монголд эхлээд хүний дотоод сэтгэлийн хувьсгал л хийх хэрэгтэй. Тэгж жинхэнэ хүн бий болгох ёстой байлгүй дээ. Жинхэнэ хүн гэдэг ямар хүнийг хэлэх вэ гэвэл худлаа хэлдэггүй хүнийг л хэлнэ.

“Монгол хүний үгэнд битгий итгэ!” гэдэг үгийг хаанахын хэнээс ч сонсож болно. Танилцах тусмаа итгэх боломжгүйг ухаарна. Монголыг сайн мэддэг хүн бол юу гэж хөрөнгө оруулалт хийх вэ дээ. Мэдэхгүй хүний толгойг эргүүлж байгаад, хэдэн цаас салгаж аваад нүүр буруулахыгаа л мөнгө оруулалт гэж бодоод ойлгуулаад байх шиг.

Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагч Монголд бус, өөрт ашигтайг бодож үүнийг хийж байгаа мэтээр сонин хэвлэлээр шуугиулах нь дэндүү. Хятадын зохиолч Ро жин, “Усанд унасан нохойг нэрмэж зод!” гэж бичсэн байдаг. Ёс журам эс мэдэх нохойг авартал хэн нэгнийг зууж мэдэх юм шүү гэсэн утгатай энэ үгийг олж уншаад хүчтэй цохилт авсан.

Би багаасаа “Хүн болгонд тусалж бай” гэж хүмүүжсэн. Гэхдээ монголчуудтай харилцаж явахад Ро жингийн энэ үг орой руу орж билээ. Ер нь Монголд зовлон багадаад байх шиг. Зовж л байж юманд хүрдэг хорвоо доо. Ардчилал иймэрхүү замаар явж байгаагийн хариуцлага ард түмэнд бас бий.

Монголын ард түмэн өөрөө хийх ёстой гэж бодохгүй, хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд сууж байна. Хэн Монголын нийгмийг гайгүй болгох ёстой юм бэ? Дандаа хүний гар харна. Өөрт хамаатай юмыг өөрөө л хийх ёстой гэдэг зарчим алга.

Гадаадад сурч байгаа хүмүүс, гадаадад гарсан хүмүүс монгол орноо хаяагүй байх аа. Гэхдээ тэд “Монголыг гайгүй болохоор нь очно” гэж ярьдаг.

Бас л хүний гар харсан сэтгэлгээ. Монголчууд гадаад хэл их сурч байна. Тэгж сураад юунд хэрэглэх, ямар зорилготой вэ? Бизнес, мөнгө, нэр алдар бодохоос бус, эх орондоо хэрэгтэй хүн болмоор байна, эх орны төлөө сурах ёстой гэж бодох хүн байхгүй. Юуны өмнө өөрийн амьдрал байдлыг сайжруулаад, дараа нь эх орноо гэж боддог, бас тэгж хэлдэг хүн олон. Өөрийн амьдрал байдлыг сайжруулах гэсэн хүний хүсэлд хэр хэмжээ гэж байхгүй. Монголчуудтай харилцах бүрт, сүүлийн үед “Арсланг дийлэх гэж оролдоод оролдоод яаж ч чадаагүй өчүүхэн хулгана хавханд хавчуулж шархалсан өвдгийг нь хазаж орилуулсан гэнэ ээ” хэмээх нэгэн үлгэр санаанд орж ирээд, тэр арслангийн өвдөг нь би юм шиг санагдаад болж өгдөггүй. Монголд байх тусмаа монголчуудтай харилцах талаар их юм сурлаа. Амин хувиа хичээгчдийн дунд байх тусам алаг хорвоогийн хоосон чанар илүү тод харагдах аж. Хорвоо ертөнц дандаа нэг янзаараа байхгүй. Цэцэглэсний эцэст хагдрах зайлшгүй. Алдар нэр, албан тушаал гэгч нэг л бодит чанартай биш санагдаад байх юм.

Сэтгэгдэл 116ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 6 сар 15. 11:15
Зочин

Хувь хүний дотоод сэтгэл, өөрийгөө, бусдыг, нийгмийг, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд тустай маш олон ном зохиол бий. Бид маш их унших, ухаарах ёстой хүмүүс гэдэгтэй бүрэн санал нийлж байна. Материаллаг биш, нүдэнд харагдахгүй зүйл л хүнд хамгийн их өөрийгөө олоход тустай гэж маш үнэн зүйл хэлжээ.

2020, 10 сар 21. 10:06
НЕМО

ӨӨРСДИЙН ДУТАГДАЛЫГ ХЭЛҮҮЛСЭНДЭЭ ЮУНДАА БУХИМДДАГ Б НАА ЗАРИМ НӨХӨД ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ ЗАСААД ЯВАХ ХЭРГЭТЭЙ

2020, 4 сар 17. 17:00
Tugs

Уг нь монгол хүнд "совесть" гээч юм байхгүй болохоор түүнд тохирох үгээр яах юм бэ гэж их бичгийн хүн Ц.Дамдинсүрэн гуай хэлсэн байдаг...

2020, 8 сар 15. 16:38
irgen

orchuulagddaggui bas orchuulah shaardlagagui ygaad gvel bidend bhgui.gutmaar muuhai humuus ghdee yaltai eh oron yum da.

2020, 3 сар 31. 20:17
mgl

эм гашуун ч анагаах увидастай. үг гашуун ухааруулах увидастай

2019, 11 сар 3. 23:23
Зочин

Дандаа муу хүмүүстэй таарчихаад их л бухимдаж дээ зайлуул . Хаагуур юу хийгээд л бухимдаад , уурлаад, үзэн ядаад яваад байсан юм болд оо . Эх оронруугаа эртхэн буцахгүй дээ ингэж стресдэх гэж

2 сар 13. 17:47
Зочин

Unen ug helsen hund hun ushuutei, Uher unasan hund nohoi ushuutui.

2022, 9 сар 6. 21:52
Зочин

Харин тийн

2019, 8 сар 14. 18:32
Зочин

Энэ хүний ярьсан яриаг бүгдийг нь эсэргүүцэж хэрэггүй л гэж би хувьдаа бодож байна. Энэ хүн биднийг муулсан ч гэсэн:1.Бид энэ хүний хэлсэн зүйлээс сургамж авч ийм байдалтай байж болохгүй гэдгийг хатуу анхаарах ёстой.2.Зөвхөн амиа боддог зан хэт ихэсвэл бид нарт өөрсөд маань л муу шүүдээ.3.Япон бол манай улсад маш их тусламж үзүүлсэн гэдгийг анхаарч үзэх ёстой. Бид нарын хувьд тусыг усаар хариулсан учраас энэ хүн ингэж бухимдлаа илэрхийлсэн байна шүүдээ.4.Зөвхөн хэрэгцээгээ бүтээгээд эргээд мартдаг зан нилээн олон хүнд байдаг шүүдээ.Бид нар өөрсдийнхөө дутагдлаа өөрсдөө л засах ёстой шүү. Олгой хагаравч тогоон дотроо гэдэг дээ.

2020, 8 сар 15. 16:41
irgen

shuumjlel bol beleg.shuumjilj bn gdeg bidniig bodsondoo uhaaraasai gsendee helj bga.unegui byaslag havhand gdeg shig uneniig n helehgui ineegeed bidniig tsolmoj bga yaduu blgah sonirholtoi dotood gadaadniihnii hajuud harin ch ih sain hun.bi bol dandaa unshdag sonsdog.haaya ch gsen tolind hariy da oorsdiigoo.manaihaan.thanks

2019, 7 сар 16. 12:08
Зочин

Наад зах нь нийт Монголчууд бид ѳѳрсдийгѳѳ тэнгэр заяат ард түмэн бид л дэлхийд цор ганц гэх мэтээр ярьцгаадаг . Гэхдээ хэн нэгнээс илүү тэнгэр заяатай улс гэж байхгүй хэн хѳдѳлмѳрлѳсѳн нь хѳгждѳг. Бидний юм бүхэнд түрүү барьж омогшдог Чингис хаан ч тэнгэр заяатайдаа их гүрнийг байгуулаагүй харин бусдаас илүү ухаалаг байж илүү хѳдѳлмѳрлѳж чадсан учраас түүхэнд нэрээ мѳнхѳлсѳн юм.

2 сар 13. 17:49
Зочин

Unen unen

2022, 1 сар 25. 21:56
Зочин

зүйтэй зөв шүү

2019, 7 сар 19. 17:14
Зочинурана

Монголыг муулж сурах гэж монголд амьдарсан хүнд ганц ч гэрэл гэгээ харагдахгүй дээ... Муу хүмүүс бий бий, сайн сайхан худлаа яридаггүй, хулгай хийдэггүй, байгаагаараа болж амьдарч яваа хүмүүс зөндөө бий... Танд дандаа муу хүмүүс таарсан нь яасан харамсалтай юм бэ... Ой мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай гэдэг үгийг цээжлээрэй... Хэрэг болж магадгүй...

2022, 1 сар 9. 23:17
Зочин

дийлэнх нь 80аас дээш хувь нь тийм хандлагатай учраас аяакод тэгж ойлгогдсон байна штэ, үнэн үг шүү

2 сар 13. 17:50
Зочин

Barag 90 huvi baih aa?

2018, 10 сар 3. 9:37
Зочин

Сайнтай муутай гэр дүүрч сархинагтай гүзээтэй тогоо дүүрнэ гэж мэдэхээрээ МОНГОЛЧУУД илүү юмаа. Муу үйлтэй 1 япон муу үйлтэй МОНГОЛЧУУДТАЙ нь л таарчдээ.Ижил цэнэг ижил цэнэгээ ялтгүй татнаа !!!!

2018, 9 сар 8. 15:46
mongol ylna

afrikiin nigervvd amerikiin indianchuud sebiriin chukchanar himalain tuwdvvd tuw aaziin mongolchuud ednar bol baiglaasaa mia hvmvvs

2018, 8 сар 31. 2:38
Зочин

Orkuudaaa ta nariig ganc uneniig chin bichsen baina daaa!!!! Ypon busguid mash ih bayrllaaa mun mongoliin orkuudiin umnuus uuchlal husie ene orkuud chin manai mongoliin altan uragiihan bish harin suuliin 300 jil manj hyatad orosiin dundaas garch irsen zerleg orkuud bhgui yu daa

2018, 8 сар 31. 2:25
Зочин

Hooson dur esgehee bolison deer ta nariin uneniig bichsen baina orkuu daa 3 udaaa unshih heregtei bizdee herev unshihiig husehgui baigaa bol margaash naaas ehleed buh ypon mashin unhaa bolivol zugeer baih mori temee bas uher tergee uncgaaaval jinhen mundag gunduu gui omogshson mongol duree oloj avah bolnooo

2018, 8 сар 17. 12:10
Зочин

Хогийн цэг дээр хог л хаяна уу гэхээс хэрэгтэй үнэтэй юмаа хаяхгүй байх. Тэгэхээр өөрөө нээх сайн сайхан хүн биш бололтой. Замаг сайтай нууранд загас бүхэн цуглана. Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэдэг юм даа.

2018, 6 сар 24. 17:53
hjgg

japanii tarhinii turaaltai zulbasaga shudee mongoldireed 1 ih gun uhaantan boloh gej soliorood shulsee uschuuleed. nohoi ch ugiig ni toohgui ,bodvol hujaagiin yvuulga bh ...

2018, 6 сар 3. 8:24
Зочин

Дээгүүрээ идээд баяжаад ард түмнээ тоох биш Яадгийн олдвол адилхан иднээ гэдэг үзэл газар авсан
Амиа бодох нам хөөж намынхаа лидерүүдийн бөгс долоогчид эд дунд ард түмэн эх орноо бодох санаа ч байхгүй мөнгө олох гол зорилго Атаархуу зан архинд толгойгоо мэдүүлсэн их ууртай амнаас нь гарах үг алах талах орсоор хараах юу гэсэн үг гэдгийг үл мэдэх ах эгчийг үл хүндлэх бичвэл ихээ их энэ гадаад эмэгтэй зө в шүүмжилжээ Японд ч бас алдаа байгаа альч улс оронд алдаа байгаа .Капиталист нийгэм бол хүн чанарын нэгээхэн хэсгийг үгүй бологдог Одоохондоо манайд мөнгө өөр юу ч хэрэггүй гэдэг үзэл газар авсан

2018, 6 сар 3. 7:59
Зочин

Үнэнийг хэлсэн хүнд тэнэгүүд өстэй
Үхэр унасан хүнд нохой өстэй гэсэн үг байдаг
Монголчууд хүн чанар ёс суртахуун ёс жудагаа гээж байгаа
Энэ хүний бичсэн зүйл үнэн уншаад өөр дээрээ орчин тойрны хүмүүсээ нэг сайн хар ажиглаж дүгнээрэй гадаадад явж байгаад зам асуухад бараг л дагуулж яваад унаанд нь суулгаад өгдөг юм манайхан бол ихэнх нь зүглүүлээд л орхих энэ бол жижиг асуудал
Сайн зөв шүүмжлэл ухааруулж ургашлуулнаа

2018, 6 сар 2. 12:51
Зочин

МОНГОЛ ЯАЧИХСАН ЮМ . ХҮНИЙ ГEНД ЭНЭ БҮХ ЧАНАРУУД УДАМШЛАГДАН ИРДЭГ ЮМ . ЭНЭ АВГАЙ БҮХ Л БҮТЭН АРД ТҮМЭНД ХИЧЭЭЛ ЗААГААД БАЙГАА ЮМ УУ ? ЯПОНД НЭГ Ч МУУ ХҮН БАЙХГҮЙ ЮУ . АМЬДРАХ ФИЛОСОФИ НЬ ИХ ӨӨР . ҮРГЭЛЖ ӨРСӨЛДӨӨН ДУНД ЯВДАГ . ЯЛАГДВАЛ АМИА ХОРЛОНО ГЭДСЭЭ ХҮҮЛНЭ . ТАНАЙ ЯПОНД АЗ ЖАРГАЛ БАЙНА УУ ? БИДЭНД БАЙНА АЙЛД ОЧНО ХООЛ ХИЙЛГЭЖ ИДНЭ АРХИ УУНА АГСАН ТАВИНА . МАРГААШ НЬ ЮУ Ч БОЛООГҮЙ ЮМ ШИГ УУЛЗАНА . ҮҮНИЙГ Л ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ УУ ? МОНГОЛ ХӨГЖИНӨ САНАА ЗОВОЛТГҮЙ .Ү

2018, 6 сар 1. 22:40
Зочин

Гашуунч гэсэн яалтгүй үнэнийг бичсэн байна. Ичмээр, гутармаар, ой гутмаар байгаа нь үнэн....бид хэн болчоод байна???? цаашид хүүхдүүдээ хэн болгох вэ??????

2018, 7 сар 4. 19:29
Зочин

harin tiimee yag l helsen bna shd

2018, 6 сар 1. 21:08
Зочин

Ene nom olon jiliin umnu hevlegdsen nom, unshij baisan.

2018, 6 сар 1. 20:10
Зочин

Үгүйсгэсэн үзэн ядсан хийрхэл монгол орон даяар тэнүүчлэн явж бна Хийрхэл зэрлэг байдлаараа имиж хийж өөрсдийгөө чингисийн хөлөг баатрууд хэмээн төсөөлөгчид монголыг хог болгож бна

2018, 6 сар 1. 18:45
AX

Avah geehiin uhaanaar handah heregtei uim shig sanagdlaa

2018, 6 сар 1. 17:51
Зочинbibi

Mongold erdem bolovsroltoi sain saikhan humuus oloon.harj chadahgui mangar avgaid uurtuu ni taarsan umnuud taarsan um bna l daa.buhel buten neg uls undestniig zuragtaar doromjildog avgai odoo hen be..iyah gej minii ekh orond irsen abgai ve.nadtai taaraad uzeerei....

2018, 6 сар 1. 17:45
Зочинbi

Hen durtai ni neg uls undestniig amnii zorgoor gutaah uu. Yopon ch gesen oi gutmaar zuilseer duuren l uls bna lee sh..uursdiiguu muulahad yund ni bayarladag bnaa.

2018, 6 сар 1. 16:40
Баагий

Хаана ч гэсэн сайн, муу, сайхан, муухай зэрэгцэн оршдог. Япончуудын муу муухайгийн талаар би ч гэсэн арван нүүр юм бичиж чадна.

2018, 6 сар 1. 14:27
Nymaa

ene ix mongolchuudaa uzen ydsan yumnuud ulanguya ter .mai pisda. gej bichsen pisda zugeer l duugai zaildaa.

2018, 6 сар 1. 12:58
Зочин

ЭНЭ ЯПОН МОНГОЛД ЯАХААРАА 10 ЖИЛ АМЬДАРДАГ ЮМ ХӨӨЖ ГАРГААЧ АЙЛД ИРЧИХЭЭД Л ЭЗДИЙГ НЬ МУУЛААД БИД ЯПОНД ОЧВОЛ ЭД ЯМАР ИХ ДЭЭРЭЛХЭДЭГ ГЭЭЧ . ОДООХОН ХЭДЭН АРАЛ НЬ ДАЛАЙД ЖИВЭЭД МӨХӨХ АРД ТҮМЭН .

2018, 6 сар 1. 12:47
Зочин

Ene avgaig uhaantaig ni gaihaad demjeed bga humuus bol nowsh shuu. Chamd chi hamaagui baij blno etseg eh ur huujed bur toroogui huuhdiig cjin doromjilj bna .tiim l hetsuu yum bol huuree hiij end 10n jil bolsiin.hevlel medeelliihen ch gesen iim yumiig niitelj bdg archaagui.yapon.hyatad hoyor bol ene delhiin hog shaar ene avgain heleed bga buh shinj delhii deerh buh uls orond bga .hamgiin buzar bulai yapon hyatadad baidag.yaponchuud bol hamgiin zavhai buzar bulaig hiideg.odor ni soyoltoi tsarailchhaad oroi ni biesdeere sheej baaj sadarladag sadar ard tumen.ene metiin avgai mongoliin yamar baihiig zahguiee bitgii huts.

2018, 6 сар 1. 11:50
Зочин

Энэ авгай чинь Монголын талаар муу ярьж хоолоо ологчийн нэг гэдгийг л мэднэ. Энд бичсэн хэдэн зочны бичсэнтэй санаа нийлж байна. Тэр бол 10 жил байхдаа Монголын хамгийн болдоггүй муу хүмүүсийг олоод нөхөрлөчихсөн нь гайхалтай. Үүнээс өөрөө хэн бэ гэдэг нь харагдаж байгаа биш үү. Монголд амьдраад монголын үнэн нүүр царайг харж шүүмжлэлтэй хэлж өгөх гэж байгаа санаа нь авууштай ч нийт монголчуудыг хамруулж байгаа нь тун харамсалтай. Өөрийн бүтэлгүй танилуудтайгаа бусдыг бүү адилта. Япон хүн бүр л ханз мэддэг уншиж чаддаггүй ч утгыг нь гаргадаг сайн талтай. Энэ чинь ханз үсэгтэй орнуудын нийтлэг чанар. Үнэхээр баттай ойлгуулъя гэвэл номын нэр хуудсыг нь заагаад өгөхгүй яагаав дээ. Монголд ч хятад хэлний мэргэжилтэн байдгаас тустай бус уу. Дээр нь монгол хүн өөрийн үндэсний босоо үсэгтэй өөрийн соёлтой. Азидаа л европын соёлд илүү ойр хүмүүс шүү.

2018, 6 сар 1. 11:33
БаадайЗочин

Кимура Аяакогийн номын хүн бүр уншиж хор шараа "омогшуулж"уншаад сэтгэлээ тайвшруулж учрыг нь тунгаах хэрэгтэй.Учир нь бидний ихэнх хүн дутагдлаа хэзээч зөвшөөрч сураагүйд б.гаа юм.Энэ бол бидний "соц"үеийн сүүлээс улбаалж шилжилтийн үед архагшсан "омогшил"нэртэй өвчин юм.Олдмол учраас эдгэрэх өвчин шүү.Түүнийг Аяако"Тархины тураал"гэжээ.Энэ ном монгочуудын уух ёстой сайн эм шүү.Ирээдүй үр хүүхдийнхээ,ач зээгийнхээ төлөө "эмээ уучгаая."

2 сар 13. 17:54
Зочин

Unen unen

2018, 6 сар 1. 11:05
Зочин

Нийгэм шинэ эрэнд шилжих явцад аль ч улс оронд хөлөө олох тэр их үйл явцад олон сайн-муу үзэгдэл гардаг. Жишээ нь Муухай Америк, Муухай Япон, Муухай Хятад, Муухай Монгол гээд тэр өөрчлөлтийн үе дэх хүмүүсийн өөрчлөлт нийгэмийнх нь талаар хачин зүй л гарч бичиж байсныг бид мэднэ л дээ. Өөрсдийн мэдлэгийн хүрээндээ багтсанаар л бичдэг. Монголын ард түмэн шилжилтийн үедээ л явж олон сайн муу зүйл үзэж сайных нь төлөө зүтгээд л явж бна,тэгэх ч ёстой. Улс орны ард түмнийг зөв л тодорхойлох ёстой! Муухай Япон гэж бичсэн зүйлийг л монгол дээр буулгаад жаахан давслаад л буулгажээ. манай залуус хөгжинөө?Хэдэн жилийн дараа хараарай!!

2018, 6 сар 1. 10:49
Иргэн До

Иргэн Г.
Монголчуудыг харийн нэгэн авгай элдвээр хэлж муулж доош хийгээд байх даа яахав. Түүнийг нь манай долдойчид хөөргөж "үнэнийг хэлж" хэмээн дэвэргээд байна. Японд тэр байтугай муу муухай юм бий. Гэхдээ япончуудыг тэгж элдвэээр бичихгүй.

2018, 6 сар 1. 11:19
БаадайЗочин

Илжигний чихэнд \ус,алт\ ...хийсэн ч сэгсэрнэ.Чиний ухаан"дооёотой".Монгол хүн чамайг доромжилвол ямар б.на.Өөрийгөө бүү зөвтгө.Ухаар.Чи хорвоогийн сайхныг үзэж чадалгүй 4-н уулынхаа энэ жалганд амьдралаа дуусгаж б.на.Сэтгэ.

2018, 6 сар 1. 10:17
Зочин ХҮҮ

ЧОНИЙН АМЬДРАЛЫГ ХОНЬ ЯАЖ ОЙЛГОХ ВЭ ДЭ .

2020, 4 сар 6. 22:16
Зочинах

тиимээ2

2019, 7 сар 17. 23:29
Зочин

Тийм шүү

2018, 6 сар 1. 9:34
агаа

оросууд аль дээр үед "у монголов нет совести" гээд хэлчихсэн шүү дээ.

2018, 6 сар 1. 9:08
иргэнЗочин

Монголчууд ялангуяа Манай дээд ихэс дээдсүүд үүнийг сайн уншиж ойлгоосоо доо Энэ хүн яг л үнэн юм бичжээ

2018, 6 сар 1. 11:54
Зочин

Үнэний хувьтай ч хэтрүүлж байгааг нь харахгүй байна уу. Баахан бөөрөнхийлчихсэн энэ ертөнц дээр баймгүй муу хүмүүс гээд байгаа юм биш үү, монголчуудыг. Дандаа монголыг муулж хоолоо залгуулдагчуудын нэг ш дээ. Иймэрхүү цэцэрхэгчид зөндөө. Тийм л юм бол хэнд юу зөвлөөд тэр нь бүтээгүй юм бэ. Худлаа л нэр төр хайгч ш дээ

2018, 6 сар 1. 8:25
irgenЗочин

Unen ug. Bayan, yduu ylgaagui bugd iim zantai . Khuukhduud khurtel ingej tolowshij bna. Gert dotorkhi manaikh, gadaa garwal khuniikh. Ooroos tasarsan ni ur mini, busdiinkh bol amitan. Ooroosoo busdiig khairladaggui.Ooroo bolj l bwal busad khun khamaagui. Ekh ornii toloo gej suraltcdaggui. Ene bienii toloo gej erdem nomd shamddag . Oorsdiigoo tengeriin amitan gej moroodogsod denduu olshirchee. Meddeg ch ym shig, meddeggui ch ym shig bolowsroliig olgodog manai bukh shatnii bolowsroliin baiguullaguud surguuliud niigmiin amidraldiim l irgeniig beltgen niiluulj bna.

2018, 6 сар 1. 6:51
ЗочинBolor

Mongol ulsiig hedhen hvntei uulzaj dvgnej bgaa ene japan hvvhen d tiim erh baihgvi

2018, 6 сар 1. 8:21
Д.Алтанцэцэг

Бидний яг үнэн байдлыг энэ хүн тэр чигээр нь яг л хэллээ. Түүний бичсэн энэ зүйлийг уншаад өрвөлзөж өөрсдийгөө өрмөөрөхөөсөө өмнө би ямар билээ? гээд өөрсөө харин асуу. Бид бүгдээрээ ийм биш ч, бидний дийлэнх олонх яг үнэндээ ийм л шүү дээ. Энэ хүн монголд сэтгэл байгаадаа бидний олонхоос таагүй хариу авахаас имээх ч үгүйгээр хатуу ч үнэн үг хэллээ. Тийм л биш юм бол бид юунд үнэнтэй эвлэрч, үнэн үг сонсож ч чадахгүй байгаа билээ? Сэтгэл нийцэхгүй байгаа чинь л энэ эмэгтэйн бичсэн зүйлийн эзэн та гэдгийг ойлгох хэрэгтэй. Өөриймсөг хандаж үнэнийг минь хэлж, бидэнд сануулж өгсөн танд талархаж байна. Монголчууд бидний төлөө чин сэтгэлтэй байгаад чинь баярлалаа. Үнэн үгийг бидэнд ижий аав хоёр минь л, ах эгч минь л хэлдэг гэдэг дээ.

2018, 6 сар 1. 2:36
Зzaluuочин

medleg bovsroltoi hun mongolchuudiin jg uneng bichiz uuniig unshaad uurlan ter huniig doromzlohni ooriigoon doromzolz baigaa hereg gaihaltai uneng bichsen erhen emegteid amzilt husie

2018, 6 сар 1. 6:03
Зочин

Unen ug ymagt gashuun

2018, 6 сар 1. 2:02
Зочин

Ene hun ooriigoo bas bodoltsoj uzeh heregtei l yum bn.Hogjiltei ornii hun chin bi chin bid chin yaduu buurai bhdaa ydg bsn bol gj bodoj 1 uzsen boluu.erchuud n em s huuhnuud huchendeel hun alj bsniig l sanah yum bn da.(ene muu neriig gadniihand hn iim bolgoj bn ene deer baigaal humuus shuu bugdiig muuhai helehgui shuu JAPAN busgui min!!!!!!!

2018, 5 сар 31. 23:44
Зочин

unen bichjee.heleh ch ug algaa.manaihan huduu setgelgenees salmaar baih yumaa.deer doorgui hulduu bolchihoj

2018, 6 сар 1. 0:34
Зочиn

Shuumjlel huniig emchildeg bol magtaal huniig aldag.

2018, 5 сар 31. 23:35
Зочин

ЯГ ҮНЭНИЙГ БИЧЖЭЭ. БИДНИЙ БАЙГАА БАЙДАГ ЯГ ИЙМ. САЯХАН БИ НЭГ ГАЗРЫН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ. ҮНЭЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭХИЙН ТУЛД ЭДГЭЭР НӨХДҮҮД БАРАГ Л БӨГС ДОЛООХ НЬ ЭЭ. БИ Ч СТАНДАРТ, МӨРДДӨГ ЖУРМЫН ДАГУУ ХИЙГЭЭД ӨГЛӨӨ. АЖЛЫН ХӨЛСӨӨ АВАХ ГЭТЭЛ ОДООГООР МӨНГӨГҮЙ БАЙНА, ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАНГАА ҮЗҮҮЛЭЭД БАНКНААС ЗЭЭЛ АВААД ТӨЛНӨ ГЭЖ БАЙНА. БИ ҮГҮЙ ЭЭ Л ГЭЛЭЭ. ТЭГЭЭД АЖЛЫН ХӨЛСНИЙХӨӨ 70 ОРЧИМ ХУВИЙГ ТӨЛЛӨӨ. ҮЛДСЭНИЙГ НЬ ИРЭХ 7 ДОЛОО ХОНОГТ ТӨЛНӨ, БАРЬЦААНД МАШИН ТАВИНА, НААНА ЦААНА ГЭЭД СҮЙД. БИ Ч ТИЙМ БАЙХ ГЭЖ БОДООД ЗӨВШӨӨРӨӨД ТАЙЛАНГАА ӨГЧИХЛӨӨ. НӨГӨӨ БАРЬЦААНЫ МАШИНАА АРГАЛЖ БАЙГААД АВААД ЯВЧИХЛАА. 21 ХОНОГИЙН ДАРААГААС УТСАА Ч АВАХАА БОЛЬЧИХЛОО. ОДОО БҮР ТАГ. МСЖ БИЧСЭН ЧИНЬ 6 САРЫН ЭХЭЭР ӨГНӨ ГЭНЭ. ЯГ ХЭЗЭЭ ВЭ ГЭСЭН БАС ТАГ. ОДОО САР ГАРУЙ ХУГАЦААНЫ ДАРАА МӨНГӨ ОЛДОХ ЭСЭХ НЬ ТОЛОРХОЙГҮЙ СУУЖ БАЙНА. ИЙМ Л БАЙДАЛТАЙ. ҮҮНЭЭС ХОЙШ БИ АЖЛЫН ХӨЛСӨӨ АВЧ БАЙЖ ТАЙЛАНГ НЬ ӨГЧ БАЙНА ГЭЖ ХАТУУ ШИЙДЭЭД БАЙГАА, ГЭХДЭЭ ЧАДАХ БОЛОВ УУ, ҮГҮЙ ЮУ, БҮҮ МЭД. БИД ИЙМ БАЙДЛААР Л ҮЙЛ АЖИЛЛАГАА, БИЗНЕСЭЭ ЯВУУЛЖ БАЙНА, ЯАНА ДАА... ЯГ Л БИДНИЙ АМЬДРАЛЫГ БИЧСЭН БАЙНА.

2018, 5 сар 31. 23:31
Зочин

elgiin yuch hiij buteeh chadvargui tsus ni oirtson 3 say amid uhdeliig ih unen helsen baina.

2018, 5 сар 31. 23:19
Unshigch

Kapitalist niigemd shiljeed 27n jil bolj bga mongolin niigmin unen torhig l bichij. Oor yu gehev. 70,80,90 ond bsan bol oor zuil bichih bsan bh

2018, 5 сар 31. 22:36
ЗочинМонгол

Тэнэг. Япончуудын талаар ч бас ийм гоочилгоо бичиж болно. Ер нь Монголчуудад өстэй муу санаж явдаг, муу бүхнийг нь түүж дэлхийд сөрөг мэдээлэл цацаж, монголын хөгжлийг сааруулах бодлоготой эмэгтэй гэдэг гэсэн шүү

2018, 6 сар 1. 5:56
Mai pisda mini (0)))

Teneg pisda mini chamshig lalaruudiig uneniig ni helsen baina ! Cham shig ug huleej avah chadvargui erguu pisdanuud shdee manai mongolchuud ihenh ni!

2018, 5 сар 31. 22:00
Зочин

Энэ хүний хэлсэнд үнэний тал бий. Авах гээхийн ухаанаар хандах хэрэгтэй ч бүх хүн тийм биш шүү дээ. Одоо энэ хүн монгол хэл, соёл зааж хоолоо олж иддэг. Ингэн ингэн монголоор ходоодоо тэжээх хэрэг байна уу. Нэг удаа харьцаж үзсэн харин өөрөө ёстой таалагдаагүй дээ. Би нүднээс далд орсонд нь баярласан шүү.

2018, 6 сар 1. 5:58
Mai pisda mini (0)))

Yasan chinii hamag bolq bgaag chin nuurendeer chin heltsenuu?

2018, 5 сар 31. 21:09
Зочин

Энэ авгай их азгүй хүн юм. Монголд 10 жил болохдоо хамгийн муу, муухай улсуудтай нь нөхөрлөжээ. Надад цөөхөн япон танил байдгийн дотор нэг баян япон байдаг юм. Би японд очиж үзээгүй. Харин тэр монголд 2 удаа ирэхэд нь би нэг ч төгрөг авахгүй, сэтгэлээрээ л тусалсан юм. Надаас хамаарахгүйгээр ажил нь бүтээгүй тэр япон галзуурах шахаж билээ. Ер нь бол өөрөөс нь хамаарч бүтээгүй. Гэрээ хийх монгол хүн нь англи хэлтэй хуульч шаардсанд уурлаад ажлаа хаяад ниссэн дээ. Үүнээс хойш би япон хүнийг тэр хүнээр л төсөөлдөг болсон. Энэ авгай тэрэн шиг юмуу даа. Тэр япон манай нэг алдартай тамирчныг мэргэжлийн спортод авахаар өөрөө сонирхож ирсэн юм шүү. Монголчууд ихэнх нь тийм худалч, аминч, ном уншдаггүй байж болох ч олон хүн эсрэгээрээ чанартай байгаа. Гагцхүү тийм сайн хүмүүс нь төрийн удирдлаганд орж ажиллах боломжгүй нийгэм бий болчихоод байна. Энэ авгай өөрөө хятадын хэдэн ном гарчигласныгаа их юм бодож иш татжээ. Муу санаагаар бол нэг со 2 хятадтай, нэг япон 2 со-той тэнцдэг гэж үнэн шүү дээ. Тэд хүн хэзээ ч итгэхгүй. Монголчууд бол захын хүнд, бүр мал амьтандаа ч итгэдэг гэнэн нь дэндсэн улсууд шүү дээ. Энэ авгай нэг сайн эрд ганц сайн муриулсныхаа өшөөнд одооны нийгмийн түр зуурын доголдлыг л сүр бадруулж бичжээ. Гэхдээ бид бас бодох л ёстой.

2018, 6 сар 1. 10:54
Зочин

Юм уншихгүй байгаа нь үнэний тал бий.Төрийн албаныханд ном унших зав,мөнгө хомс бололтой.Нүүдэлчид хэзээ ч амиа хичээж хувиа бодож амьдарч байгаагүй.Аж ахуйнхаа онцлогоос болж ,нутаг усаандаа татагдан айлсан амьдрах нь бий.Тэд бол муу санаагүй,элэгсэг дотно,итгэмтгий,итгэлтэй хүмүүс.Хүнийг хуурах гэж үнэхээр боддоггүй.Хувиа бодох үзэл капитализмын жинхэнэ дагуул.Энэ бол кадиталист ертөнцийн хүмүүсийн нийтлэг,олдмол мөн чанар.Манай төв суурингийнхан сүүлийн 26 жилд ийм зан байдлыг төлөвшүүлж буй юм.Ийм байдал амьжиргааны түвшин дээшлэхийн явцад арай дээрдэж,нүүдэлчин иргэншилтэй холилдон илүү зөв,ухаалаг соёлтой болох болов уу?

2018, 5 сар 31. 20:37
Зочин

Бүх Монголчуудыг доромжлоод байгаа юм биш үү. Үүнийг дэмжээд өөрийгөө ухаантай Монгол бусад нь энэ авгай нь бичсэн шиг тэнэг муухай Монгол гээд байгаа хүмүүст хэлэхэд энэ авгай нь хэлснээр л маргааш таныг дэлхийн хүмүүс хүлээн авах болно. Зарим зүйл нь үнэн ч гэсэн ямар ч улс үндэстэнд сайн муу хүмүүс байж л байдаг. Харааж зүхэлгүй зөвлөөд өгвөл баярлах байна. Монголчуудын дунд амьдарч, хоолыг нь хороолцчихоод дараа нь муу муухайгаар нь дуудаад байх нь сайхан гэж үү. Монголчууд бол нэг хацрыг нь алгадахад нөгөөгөө тавьж өгдөг хүмүүс биш шүү.

2018, 5 сар 31. 20:24
Зочин

Энэ хүнтэй ихэвчлэн нэг тааруухан хүмүүс учирсан шиг санагдаад байх юм. Монголчуудын ихэнх нь энэ Аяакогийн бичиж байгаа шиг яахаа алдсан хүнээс л юм салгаж байвал боллоо гэж боддог хүмүүс биш шүүдээ.
Ер нь Япон хүмүүсийг зүгээр юм өгдөг гэж ойлгодог хүмүүс бий л байх. Бүр дээд төвшинд ч гэсэн. Хамгийн гол нь Япон хүн өөрийнхөө сул талыг нууж чаддаг, Монгол хүн нууж чаддаггүйд байгаа юм. Бас хүнд тус болсон бол хойноос нь гоншигоноод битгий бай гэж энэ Япон хүүхэнд хэлмээр байна.

2018, 5 сар 31. 20:21
Зочин

Үнэн бичиж юу хэлэх вэ дээ, уурлалтай биш

2018, 5 сар 31. 20:16
Зочин

Нэгнийгээ үзэн ядагчид гэдэг бол яг үнэн үг байна.хэзээ ч нэгнээ дээш нь гаргахгүй.дандаа хажуу хавирганаас нь хутгална

2018, 5 сар 31. 19:59
Зочин

Дэндүү өнгөц бодол байна УБ -л ийм байгаа шүү дээ. Монголын ард түмнийг бүү дормжил. Монгол гэх бүрэн ухааныг энэ авгай хэзээ ч ойлгохгүй нь үгээр харамсмаар

2018, 6 сар 1. 8:25
sos

Unen ugend bitgii uurla. Yamar yumnii unguts baih uu. Bur gunzgii oilgoj bichsen. Mongol sunuj bna.

2018, 5 сар 31. 19:24
Иргэн

Сайхан үнэн үг хэлжээ. Монголчууд бид энэ хүнд сэтгэлээсээ талархах ёстой.

2018, 5 сар 31. 19:54
Dashtuul

Иостой унэн егуулдэг бусгуй дэ.

2018, 5 сар 31. 19:21
Зочин

bidend ch gadniihand ch iimerhuu muu uzel bodol zunduu l baidag ter tusmaa yaponchuudiig bi ih shudarga humuus gej bodoj yavsan getel zunduu hulhiduulsan adilhan l yam bn gej bodson olon huntei bolohoor muu yavdal ni ter bolgon il haragdahgui bh mongolchuud tsuun bolohoor yam bolgon ni il tod medregdeed baidag yam uursdiiguu muulahaar l ulguj avaad l yag unen bn tiim geed baidag bertegchinguud er ni uursduu hamtdaa doosh orj bn gedgee meddeg bolov uu ugui l bh haramsaltai ni ta nar uursdiiguu hundlehgui bol haanach ta nariig hundlehgui

2018, 5 сар 31. 18:38
Зочин

Tengerleg, tenger zayat mongolchuud, mongol omogshil ntr gej omogddog humuus unshaasai, heregleenii bool bolson mongol humuus bid iim zuil unshaad oilgohgu l baihdaa. Es surtahuun tuluvshuuldeg, setgel ariusgadag shashin ni uuruu hereglee, amijirgaani shinjte bolson, bolson ch gej lamiasim ugaasa tiim, Zen Buddhism r humuujsen humiusy bol iimerhuu baidlaar haragdah baihdaa bidnii amidral

2018, 5 сар 31. 18:51
hunnu

chi bitgii huts.naad yapon chavgants chin uursdiiguu medehgui l bn zaluuchuud n urjild orohoo baisan er emee ch yalgahaa baisan =,davchuu jijighen uruunuus garj nar salhi uzeheesee ch aidag setgetsiin emgegtei buhel buten ue irj bga.hugshchuul undur nastnii oron.udahgui tom orshuulgiin gazar l bolno.

2018, 5 сар 31. 18:32
Зочин

Саяхан болтол Монгол 500хан мянган хүнтэй түүний тал нь хийдэд лам болчихсон үржилд ордоггүй, дээр нь хувьсгал гээд хэдэн мянгаар нь хүмүүсээ алж тоог нь бүр багасгаад, арай гайгүй дөнгүүр хүмүүсээ хувьсгалын дайсан гээд дуусгачихсан, үлдсэн нь сум багаасаа холдож үржилд орохгүй хоорондоо суугаад цус нь ойртсон ийм л хүмүүсийн үр сад шүү дээ бид нар. Мөхчихгүй бол хэдэн үеийн дараа цус нь арай цэвэрших байх даа. Тэр болтол мэдэхгүйээ

2018, 6 сар 1. 6:02
Mai pisda mini (0)))

Arai dunguue ntr gej shaahiin heden bogd noyed feodiliin baidaltai baisan ! Odoo butsaad ter uyede ochchoos baina! Hedhen noyed jagartla bajysan arduud yu chgui baina!

2018, 5 сар 31. 18:04
Зочин

зарим нэг зүйл дээр үнэн юм хэлжээ . Монголчуудаас авах юуч үгүй юмшиг бичижээ Аёоки бүсгүй монголын урлаг судлалаас их зүйл авч эрдмийн цол авсан байхшүү бичсэнээс нь үзхэд монголчуудад их сэтгэл дундуур ,бүдүүлэг , аминчхан ашигч,хүний тусыг мэддэггүй нэг ашиглаад мартддаг гэх мэт авах сайн юмгүйгээр бичжээ. монголын урлаг соёлоос үнэгүйгээр их юм авсан байхаа Монголчууд ном унших нь баг болсон , сэтгэлгээний хоцрогдолтой гэдэгтэй санал нэг байна.

2018, 5 сар 31. 17:37
Зочин

ГАЙХАЛТАЙ ҮНЭН. ҮНЭН ҮГ СОНСОНО ГЭДЭГ ӨӨРӨӨ ГАЙХАМШИГ

2018, 5 сар 31. 17:32
Зочин

Монгол хэлэнд сэтгэлгээнд совесть гэдэг үг байдаггүй тохирох үг ч олдоггүй үүнийг хэлсэн байна Монгол хүн хэзээ ч совестьтой байгаагүй амьдрал ын философи нь тэр чигээрээ амиа бодох өөдгүй үзэл

2018, 5 сар 31. 18:31
Зочин

judag gej ug bn, utgaar ni hergelehgu martsnaas chinii yriad bgaa yer sovest tai chin utga neg. Deer bichsen niitlel unheer bidnii unen baigaag l bichsen baina, unshaad martchdag humuus bolhoor tus boloh ni yu l bol

2018, 5 сар 31. 18:28
Зочин

Hun chanartai baih sobesti gej oilgodog sh dee

2018, 5 сар 31. 18:28
Зочин

Hun chanartai baih sobesti gej oilgodog sh dee

2018, 5 сар 31. 17:27
Цас

Яг голыг нь олоод сайн хэлсэн байна. Бидний бодит үнэн төрхийг давс хачиргүйгээр сайхан хэлжээ. Бодох л асуудал шүү ...

2018, 5 сар 31. 17:41
Зочин

Үнэн хэлжээ. Монгол орон хөгжихгүй байгаагийн гол шалтгаануудыг бараг л тооччихсон байна. Манайхан эргэж харах дургүй. Өмнөхөө мартахдаа амархан. Нэг л шийдвэр гаргасан бол тэр нь хичнээн хол хоцрогдсон байсан ч хэрэглэсээр л байдаг. Өөрчлөх сайжруулах тухай огтхон ч боддоггүй. Хуучнаараа байх сонирхол нь давамгайлсан. Шинэ зүйлд ерөнхийдөө дурамжхан ханддаг. Суурин ч биш, нүүдлийн ч биш саармаг тогтолцоондоо дасчихсан, ер нь мөхөл рүүгээ дөхчихсөн улс болсоон.

2018, 5 сар 31. 17:19
ЗочинDoogii

Hatyy ch gesen vnen vg bn.

2018, 5 сар 31. 17:18
Зочин

2018, 5 сар 31. 17:26
Зочин. Би монгол

Үнэн үгийг бид хүлээж авах хэрэгтэй. Бичсэн болгон нь бодит үнэнийг өгүүлсэн байдагт Аяако-д баярлаж байна. Монголчууд минь ухаарч ойлгоосой билээ дээ.!!!!

2018, 5 сар 31. 17:16
Зочин

ЭНЭ ХҮН МАШ ЗӨВ ДҮГНЭЖЭЭ. МАНАЙХАН Д МАШ ИХ СОЁЛ ДУТАГДАЖ БАЙГАА ЮУ ҮНЭН ТЭР ҮНЭН. ДЭЭР НЬ ХУВИА ХИЧЭЭСЭН ЗАН ӨӨРӨӨЛ АШИГ ОЛЖ БАЙВАЛ БОЛОО. ТЭР ХҮН 1-Р БАЙР АЛТАН МЕДАЛЬ. ҮНЭНДЭЭ ӨӨРИЙГӨӨ ЗӨВХӨН БОДООД БУСДЫГ БОЛ ХҮН БИШД ТООЦОЖ БАЙНА. ГАРААЛ ГЭРИЙН ГАДНААСАА ШУУД ЖИШЭЭ ХАРАГДАЖ ЭХЛЭНЭ. ЭНД БИЧСЭН ЗАРИМ ХҮНЭЭСЧ ҮНЭРТЭЖЛ БАЙНА. ТӨР ЗАСАГТАЙ ШУУД ХОЛБООТОЙ АСУУДАЛ МОНГОЛ ХҮН ХӨГЖИЖ БОЛОВСОРЧ СОЁЛЖИХГҮЙ БАЙХ НЬ ТӨР ЗАСГЫН ЭРХ МЭДЭЛТНҮҮДЭД ТЭР ТУСМАА УНАЦТАЙ. МӨН ТӨР ЗАСГЫН ТОМЧУУДАД Ч ЭНЭ АСУУДАЛ ХАМААТАЙ. ЖИШЭЭ НЬ 2 ХӨРШИЙНХӨӨ ДЭЭД ТӨВШИНД ИХ МУУ НЭРТЭЙ БАЙГАА ШҮҮ.

2018, 5 сар 31. 17:12
ЗочинJepen

ene xunii niitleld bodox sanx zuil ix bnaa er n gadnii xun bgaa ulsiinxa xuuliin tsoorxoi bas bus ymiig aygui sain olj xardag bxgui yu Japon xumuus bas tiim sain xumuus bishee er n er emgui SADIST taldaa xumuus Japon ornoor jooxon udaan ywax ym bol xogiin xogiin ym ix uznee ene awgai mongolchuudiin aldaatai taliig olj xarsanaara xoolo olj idej bgaa ym

2018, 5 сар 30. 16:35
Зочин

Гадны хүний хатуу үгэнд эмзэглээд яах вэ? Өөрсдийн /дээр, доорүй, том, жижиггүй/ ёс суртхуунгүй, худал үгний үнэ цэнийг мэдрэх юм сан. Эм гашуун ч эдгээх чанартай, үг гашуун ч үнэний хувьтай. Энэ хүнд маш их баярлалаа.

2018, 5 сар 31. 17:10
Зочин

Ном уншихгүй.ёс мэдэхгүй гэж үнэн.нийгмийн шилжилтийн хямрал бүтэн нэг үед муугаар нөлөөлсөн юм.тэрнээс монгол хүний уг яс чанар бол мундаг л даа.дутагдлаа хүлээн зөвшөөрч засахыг хичээх л хэрэгтэй.гэхдээ күнз энэ тэр ч яахав. Нүүдэлчин ардын уламжлалт ухаан билигээ гээлгүй авч явах юмсан.монголчууд муу байлаа ч япон хүн шиг харгис хүйтэн зүрх гаргаж байгаагүй хүнээр үй олноор нь тоглоом шиг туршилт энэ тэр хийхгүй л сайхан сэтгэлтэй өр зөөлөн шудрага түмэн л дээ бид чинь.харин дарга хулгайчуудтайгаа тэмцэж чадахгүй байгаа нь их муу хэрэг шүү.бусад нь ч яахав аяндаа цэгцрэнэ

2018, 5 сар 30. 14:30
Зочин

Орк гэж XD

2018, 5 сар 29. 14:51
Зочин

Монголчуудыг муулан муулан бүр үзэн ядаж байж яах гэж Монголд арван жил амьдарсан юм болоо . Зүгээр л яваад өгчихгүй яагаад бухимдан бухимдан байгаад байдаг юм бэ

2018, 5 сар 31. 17:52
Зочин

Эх орноо, Монголчуудаа харийн нэг майга авгайгаар байнга доромжлуулчихаад "үнэн үг" гээд л нэг их ухаантай, хүлээцтэй хүмүүс болж долигонож маяглах болж. Энэ сайны шинж үү эсхүл муугийн ёр уу.
Энэ долигногсод Японд очоод Япон орныг, Япончуудыг байнга л давтан давтан муулаад үз дээ. Чадахгүй л дээ.

2018, 5 сар 28. 20:11
Зочин

Сайнтай муутай гэр дүүрнээ гэж МОНГОЛ чууд ярьдагыг мэдэх үү!Сайныг олж харахгүй явна гэдэг өөрөө тиймхэн хүн юм даа! Тун удахгүй МОНГОЛ арлын улсыг бүү хэл дэлхийг дэлдийлгэн ХҮЧИРХЭГ УЛС болно, тэр хүртэл амьд байгаасай !

2018, 5 сар 28. 3:47
Зочин

Харамсалтай нь энэ бол маш үнэн. Монголчууд бид ёс суртахууны хувьд маш доошоо орсон хүмүүс.

2018, 5 сар 27. 8:23
Зочин

Yapon emegtei yag unen bichij! Eh oron negt ahan duusdee hotond orson chono shig avirladag, ooroo l honogiin hooltoi baival ur huuhdiinh ni ireeduin ov horongo boloh gazar shoroo baylagaa hend ch hamaagui gants salj unasan mashinaar solichihodog, ulsiinhaa huuli esoor gutlaa archdag huntei nohorloj chaddaggui hulhidaj hulgailj, hudlaa yarij arhidahaas oor aviyasgui zalhuugiin tuil bolon ezen Chinges mini ergen torj bidniig avrana gej demii goridon ajillah hamag tsagaa bardag zoriggui archaagui hun surgiig mongolchuud gene.

2018, 5 сар 26. 22:05
ШОНХЗочин

миний бие ХАЛХ ОИРОД БУРИАД ӨВӨРЛӨГЧ ГЭГЧИД БА ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭГЧ жалга довныхонд хэзээнээсээ дургүи .ЭЗЭНТ ИХ ГҮРЭН БАИГУУЛЖ БУСДЫГ ЗАХИРЧ гал мэсээрч болов ЭНХ ТАИВНЫГ ТОГТООЖ даяаршиллыг бий болгож асан ИХ ГҮРНИЙ ХОИЧИС БИД дотоод хагарлаасаа болж ХЭДЭН АРВАН УЛС болж салан бие биесээ үзэн ядаж ГАДНЫХНЫГ ДАГУУЛАН ИРЖ АХ ДҮҮСЭЭ ХЯДСААР ОЛОН ЗУУНЫ ХАРАМСАЛТ ТҮҮХИЙГ БҮТЭЭСЭН БОЛОИ хаялга нь дээрх төв халх гэгч аирагны хүүхдүүдээр гол болгосон ХАЛХ ТӨВТ ОНОЛ зүүнгарын эрэлхэг баатарлагыг гол болгон яридаг оирдууд БОЛОИ. НАРМАИ МОНГОЛ ҮЗЭЛТЭИ МОНГОЛЧУУД МОНГОЛЧУУДЫГАА ХҮНДЭЛЖ ХАИРЛАЖ ХАЛХ НУТАГАА ГОЛ БОЛГОН халх аялгуунд суурилсан ОРЧИН ҮЕИЙН МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРИЛЦАН ЦУГЛАРЧ ЧАДДАГ БОЛСОН ТЭР ЦАГТ МОНГОЛ УЛС ХӨГЖМӨИ. 1911 онд БОГД МОНГОЛЧУУДАА ЦУГЛУУЛЖ ХУРААЖ Л БАИСАН 1921 он 1945 онуудад МАХН ЧОИБАЛСАН ЦЭДЭНБАЛ МОНГОЛЧУУДАА ЦУГЛУУЛЖ Л БАИСАН . ардчилсан хувьсгал гээд баигаа 1990 оноос ганц ширхэг МОНГОЛ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛООГҮИ БОЛГООЧ ҮГҮИ тэхээр лав үндэсний хувьсгал баисан гэж хэлж болмооргүил баигаамдаа.ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ МӨХТҮГЭИ МОНГОЛЧУУД НЭГДЭГТҮН.

2018, 5 сар 26. 21:37
ШОНХЗочин

МАНЖИЙН ХААН МОНГОЛЧУУД ИХ ШУНАЛТАИ ТҮҮН ДОТРОО ХАЛХ МОНГОЛЧУУД БОЛ БҮР ГААЖТАИ хэзээч ханаж цадахыг мэддэггүи гэж бичсэн баидаг МОНГОЛЧУУД ДОТОРОО ХАШИГДСАН өмнийн говь шивэр их таигын таигын өмнө талаар таслагдан ИХ ХААН залардаг ОРД ӨРГӨӨ НЬ БАИДАГ ОРДОС НУТГИЙН АР ТАЛД цагаан хэрэм орж дээрэм тонуул олз олж чадахгүи ХОЛЫН АЯН ДААХГҮИ үлдсэн МОНГОЛЧУУДЫГ татвар хатан АЛТЖИНГААС төрсөн ГЭРСЭНЗ-д захируулан ОРДОСЫН АРЫГ ХАЛХАЛЖ ХАНГАИ НУТАГТ СУУРИН СУУ ГЭЖ тангад сартуулаар нэг отгыг нь гол болгон ХАЛХ 7-н ОТГЫГ БАИГУУЛАН УРИАНХАИГ АЛТАИ РУУ ШАХАН НҮҮЛГЭЖ ар халх 16-р зуунд баигуулагдсан болои. МОНГОЛЫН ИХ ХААНЫ ОР СУУРИЙГ МАНДХАИ ЦЭЦЭНЭЭС ТӨРСӨН УУГАН ХҮҮ ОРДОСТ ӨВЛӨСӨН УЧИРАА цааш цачир өргөө бүхий цахар аимаг их хааны ор суурь-г залган ЛИГДЭН ХААН төр барисан амои АР ХАЛХ нам нийлж сэм хуивалдах ХАРАА ХЯНАЛТ СУЛ НУТАГ ТУЛ монгол ноёдууд хуивалдан МӨХӨЖ БУИ МАНЖААС САЛАХ-д ДӨХӨМЫГ БОДОН өвөрлөгчөөс цэрэг эрс жанжин гаргаж ОРОСЫН ХААН-с ТУСЛАМЖ ЭРЭН оюун санааны их удирдагч НИЙТ МОНГОЛЧУУД ЭСЭРГҮҮЦЭХГҮИГ БОДОЛЦОН БОГДЫГОО ИХ ХААНД ЗАЛАН тусгаар улс болох их зорилгын төлөө хөдөлсөн болои ИМПЕРЛИСТ БОДЛОГО БАРИМТЛАН ДАРЬГАНГА ХӨСГӨЛ УРИАНХАИ ХОВД УВСЫН ХЯЗГААРЫГ БАС ХАЛХАД НЭГТГЭЖ ЧАДСАН БОЛОИ барга тува 2-г орос өгөөгүи юм.

2018, 5 сар 27. 3:08
Дээрх шоохуузад

Өрөвдмөөр амьтан юм даа чи. Өчүүхэн бодолд чинь ийм юм яаж орж ирдэг байнаа.

2018, 5 сар 26. 19:13
Зочин

Unen

2018, 5 сар 26. 0:26
Зочин

Бодох ёстой үгнүүд хэлж дээ.
Наад зах нь Японд зам асуухаар сайн ойлгоогүй байж магад гээд бүр дагуулж очдог бол Монголд мэдэж байгаа хэрнээ хэлээд өгчих нь ховор шүү. Худлаа яарсан хүмүүс л байдаг.
Нүүдэлчин сэтгэхүй гээд нөгөөхөө өмөөрдөг.

2018, 5 сар 27. 23:05
Зочиннараа

Яг унэн манайхан маш оодгуй, естой сонин шуу

2018, 5 сар 30. 21:30
Зочин

AH ued yg iim tansaglal bisan hulgaichiin tansagal jinhen AH chuud

2018, 5 сар 26. 17:34
ok

Neeree hetsuu ch gesen delhiin hamgiin muu humuus mongolchuud boloh ni hudalch hulgaich amia bodson

2018, 5 сар 31. 17:12
Mongol

ug hatuu bolobch uilsed tustai. unen ug hatuu sonsogddog. bidnii mun chanariig harin ch neg helsen bndaa. bid zasrah estoi

2018, 5 сар 31. 19:05
Зочин

энэ муу авгайг Монголын хилээр дахиж битгий оруул

2018, 6 сар 1. 14:58
Зочин

Чам шиг өөртөө шүүмжлэлтэй хандаж чаддаггүй үхэр мэт амьтнаас болж нийгэм ийм болсийм даа хөөрхийс

2018, 5 сар 31. 19:22
Зочин

gadniihanii ardchilal ner dor tarhiig ni yaj ugaasan her hemjeend ochsoniig ene avgai sorgogoor harj helj ugch bn. sain hereg odoonoos Mongol geh uhaanaaraa uursdiinhuu zamaar ybahgui USA baruuniihan geseer ybaad hen ni medegdehgui sugnuud bolood ustgald orj bn shuu dee ah duu nar mini

2018, 6 сар 1. 15:00
Зочин

Үнэн хэлсэн байна Ээбий Сайханаа Баярцогт мэтийн АНУ-ын гар хөл бологсдын "гавъяа"

2018, 5 сар 31. 21:21
САНАЛ

ХАРИН Ч ҮНЭНИЙГ Л БИЧСЭН БАЙНА ДАА, ЗӨВ Л ШҮҮМЖЛЭЛ БАЙНА ДАА,
ГЭХДЭЭ ХҮН БҮХЭН АДИЛГҮЙ, САЙН ХҮН ОЛОН ШҮҮ,

2018, 6 сар 1. 0:36
Зочин

baliar tamiin togoonii uhruud

2018, 6 сар 2. 15:10
Зочин

Шудрага зоригтой үнэн зөв шүүмжилсэн байнаа.Харин бид яг энэ хүн шиг шудрага, өөрсдийгөө өмөөрч өрвөлзөхгүйгээр дор дороо бодож,тунгаах ёстой болов уу.
Гадаад хүн гэхэд өөрийн юм шиг сэтгэлээр хандаж бичсэн байнаа.Олон хүн сайнтай муутай,ой мод урттай богинотой .Уншсан хүн бүр зөв талаас нь бодож тунгаагаад өөртэй хамааралтайд нь үнэн зөв дүгнэлт өгөөд засах газраа засч чадах юм бол бид болоод бидний үр хүүхдэд л хэрэгтэй шүү дээ. Үнэн үг хэзээд гашуун байдаг.

2022, 1 сар 23. 13:27
Цогоо.

Эрхэм шударга , зоригтой, зорилготой мундаг эмэгтэй юм

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]