Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

А.Филиппов: БНМАУ-ын эзэгтэйУншсан32,528

Монголд хамгийн нэр алдартай орос эмэгтэйн үл мэдэгдэх түүх. Улсынх нь тэргүүн хатагтай болоод Анастасия Филатова бүхэл бүтэн орны амьдралыг өөрчилжээ.

БНМАУ-ыну удирдагч Юмжаагийн Цэдэнбалын гэргий Анастасия Филатовагийн амьдралын талаар "Караван историй" сэтгүүлийн №10 дугаарт Алексей Филипповын нийтэлсэн өгүүллийг Ш.Мягмар гуайн орчуулснаар хүргэж байна.


Монголд хамгийн нэр алдартай орос эмэгтэйн түүх. Улсынх нь тэргүүн хатагтай болоод Анастасия Филатова бүхэл бүтэн орны амьдралыг өөрчилжээ.

Энэ бол гунигтай эргэн ирэлт байлаа. БНМАУ-ын удирдагч асан Юмжаагийн Цэдэнбал түүний орос эхнэр хоёрыг тусгай нислэгээр биш Аэрофлотын ердийн онгоцоор 1988 оны наймдугаар сарын 30-нд эргэн ирэхэд нь онгоцны буудалд Улс төрийн товчооны гишүүд, хүндэт харуул, цэцэг барьсан пионерүүд угтсангүй...

Ю.Цэдэнбал улсаа удирдаж байхад түүнийг тэгж л угтдаг байсан. Харин одоо тэднийг Нийгмийг аюулаас хамгаалах яамны ганцхан генерал хүлээж байлаа. Юмжаагийн хүү онгоцны шатны бариулиас барин хөлөө болгоомжтой тавин бууж байв. Нөгөө гараас нь Анастасия Иванова чанга атган барьжээ. Нөхрийнх нь биеийн байдал ихээхэн доройтсон учраас доош унаж,  өнхрөх юу ч биш болсон аж. Тэд хэдэн долоо хоног амрахаар Монголоос яваад дөрвөн жилийн урхинд орсон юм.

Гэрт нь тэднийг юу хүлээж байгааг Анастасия Цэдэнбал-Филатова төсөөлөхөөс ч айж байв. Сейфэнд үлдээсэн нөхрийнх нь одон медаль, үнэт эдлэлүүд бүрэн бүтэн үү? Олон жилийн турш дотно болсон үйлчлэгч нар нь байна уу?

Генерал Нацагдорж машины хаалгыг онгойлгон суухад нь туслав. “Чайка” машин зөөлөн хөдлөв. Хагас цагийн дараа тэд гэртээ орлоо. Үйлчлэгч нарыг үлдээжээ. Үнэт эдлэлийг оролдсонгүй.  Гэхдээ сейфийг  хэн нэгэн онгичсон бололтой, нэгнийх нь цоож эвдэрсэн харагдав.

Жолооч, тогооч, үйлчлэгч нар нь баяртай, хоол хүнс ширээн дээр өмнөх шигээ л өөрсдөө гарч ирнэ. Гэхдээ амьдрал нь өмнөх шигээ байсангүй. Тэднийг алдах юмгүй болсон эсвэл аль эрт тэтгэвэртээ гарсан хүмүүс л эргэж ирнэ. Цэдэнбалын буянаар дээш гарч ирцгээсэн Монголын шинэ удирдлага үзэгдсэнгүй. Түүнийг залгамжилсан Батмөнх орж ирээд хагас цаг болоод гарсны дараа дахин үзэгдсэнгүй.

Иймэрхүү маягаар хоёр долоо хоног өнгөрсний дараа Анастасия Ивановнад далд утгаар төрийн байрыг чөлөөлж, гарах хэрэгтэй сануулсан байв. Эхлээд тэдэнд том биш байр өгнө гэв. Ийм доромжлолыг  тэргүүн хатагтай асан яаж тэсэх билээ. Москва руу буцахаар шийдлээ. Нүүдэлд бэлтгэх ажилд тэднийх дарагджээ. Энд тэндгүй баглаатай номнууд, үнэ цэнэтэй зүйлээ хийсэн хайрцаг, чемодан хөглөрнө. Сав суулга,  хувцсаа  үлдээв. Нөхөр нь буцаад ирнэ гэж бодож байг л дээ.

Явахын урд өдөр Анастасия Цэдэнбал өөрийн шургуулгаа цэвэрлэв. Хэрэггүй зүйлийг болгар тамхины цаасан хайрцагт шидэлж, хэрэгтэй гэснээ цуглуулж байв. Он цагийн явцад шарласан жижиг зураг тааралдлаа. Дух руу нь туг үс нь унасан өргөн мөртэй, булчинлаг залуу зураг дээр инээнэ. “Настяд Дмитрийгээс: Над шиг намайг чи хайрла” гэсэн бичигтэй 1941 оны зургадугаар сарын өдөр болохыг илтгэн тэмдэглэжээ. Тэрээр гэрэл зургийг өмнөө тавиад  удаан харж суув.

...1941 оны зун,  аз жаргалтай дурлалт хосууд Настя, Дима хоёр Бүх холбоотын Улс ардын аж ахуйн үзэсгэлэнгээр зугаална. Удалгүй тэдний хурим болно... Хэдэн сарын дараа Настя түүнийг фронтод үдэн мордуулаад захидал хүлээн суух болно. Захидал  ирэх нь улам ховордсоор... Харин 1943 онд Дмитрий гэрлэснээ бичээд өөрийгөө мартахыг гуйжээ.

Цэдэнбал Настяд сэтгэлээ илчлэхдээ “түүнийг хүлээн авах уу” гэдэгт тэр ихээхэн эргэлзсэн  байлаа.  Фото: А. Цэдэнбалын архиваас

Настя Цэдэнбалтай гурван жилийн дараа танилцсан юм. Өөрийн эгчийн нийтийн сууцанд түүнтэй анх зөрсөн Настя Төлөв даруухан Монгол залууг анзаараагүй өнгөрчээ.

Тэр үеэр Дмитрий дахиад л түүний амьдралд гараад иржээ. Өөрийг нь авч явах гээд байна уу эсвэл  өөртөө дурлуулчихаад хаях гээд байна уу гэдгийг Настя мэдэхгүй байлаа. Тэрээр фронт дээр хүнд байдалд ороход эхнэр нь аварсан гэж яриаад түүнийг, хамаатан садныг боловсролгүй, харанхуй бүдүүлэг хүмүүс хэмээн муулж байлаа. Гэхдээ хүүгээсээ болоод Дмитрий гэр бүлээ орхих хүсэлгүй байв. Тэр үеэр Настя Филатовагийн амьдралд Цэдэнбал гарч иржээ. Анх уулзсанаас нь хэд хоногийн дараа хөрш нь Настяг хүүгийнхээ төрсөн өдөрт урив. Тэнд залуу Монгол байсан юм. Тэднийг зэрэгцүүлэн суулгасан байв.  Баяр хүргэн хундага өргөсний дараа төрсөн өдрөө тэмдэглэж байгаа бяцхан хүүд хүслээ илэрхийлэх санал тавихад тэрээр Цэдэнбал, Настя хоёрыг хуруугаараа заагаад “Үнсэлц!” гээд цовоолгоор  хашгирчээ.

Тэр үнсэлт нь түүний амьдралыг, Монголын түүхийг өөрчилсөн юм. Гэхдээ Филатова тэднийг танилцуулсан нь тусгай ажиллагаа байсныг мэдээгүй юм.

Зөөлөн, эелдэг,  буулт хийж чаддаг гучин настай Цэдэнбал орос эхнэр авах хүсэлтэй байв. Тэрээр Орост суралцаж, орос ном зохиол уншиж, Оросын соёлыг бишэрч, орос бүсгүйчүүдэд харцаа шидэж иржээ. Харин Улаанбаатарт ажиллаж байсан Зөвлөлтийн  мэргэжилтнүүд охидоо Монголтой суулгах хүсэлгүй байв. Юмжаагийн хүү Улаанбаатарт ажиллахаар ирсэн элчин яамны үйлчлэгч, худалдааны төлөөлөгчийн газрын бичээч орос бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн учир ургуулж байсан түүхтэй.

Монгол удирдагч нарт оноогдсон Зөвлөлтийн улс төрийн зөвлөхүүд тэдний эсрэг байв. Улс орны хоёр дахь том даргын эхнэр улс төрийн мэдлэг, соёлтой, яамдын хүлээн авалт дээр биеэ авч явах чадвартай байх ёстой. Тэр зөвлөхүүдийн нэг нь Настягийн эгчийн хөрш Николай Важнов байсан юм. Тэр эртнээс аятайхан, цовоо, энгийн сэтгэлтэй Настяг хараандаа авч, тийм хүүхэн л Цэдэнбалд таарна гэж бодож байжээ. Николай л түүнийг Настятай танилцуулахаар Москвад авчрах ажилыг зохион байгуулжээ. Харин Цэдэнбал түүнийг нь мэдээгүй юм.

Важновын хүү “үнсэлц” гэж хашгирсан тэр өглөө Настя, Дмитрий хоёр  салам хэрэлдсэн байлаа. Одоо дөчөөд жилийн дараа хэрэлдсэн шалтгаан бүдэгрэн мартагдсан ч Настя уг хэргийг сайн санаж байв. Нулимс ч унагаж байлаа. “Зайл, чи надад...” гэж хэлж байснаа хүртэл санав. Дима явж, Настя  нүүрээ угаагаад хамартаа энгэсэг тавиад төрсөн өдөрт очжээ. Дараа нь Цэдэнбал түүнийг шөнийн Москвагаар гэрт нь хүртэл үдэж өгөв. Важнов,  эгчийнх нь нөхөр Москвагийн цэргийн командантын туслах хоёр гадаадын чухал зочныг хамгаалан араас нь даган явж байлаа. Тэд намуун дуугаар хоорондоо ярилцаж явав. Гэхдээ зарим нэг үг нь Настягийн сонорт хүрсэн байв. Тэрээр “ямар гоё хөлтэй юм бэ!” гэдгийг сонсоод амжив.

Анхны хүүхдээ алдсаны дараа Настя өөрийн хөвгүүд Славик,  Зориг хоёрыг  санаанд буух бүхий л аюулаас хамгаалж иржээ. Гэрэл зурагт: Настя нөхөр хүүхдүүдийн хамт. А.Цэдэнбалын архиваас

Төрсөн өдрөөр үнсэлцсэн, хотоор зугаалсан тухай Важнов Төв хороонд мэдээлэхэд “Энэ хосуудыг нийлүүлэхээр ажилла” гэж түүнд хэлсэн талаар Анастасия мэдсэнгүй. Тийм даалгавар авсны дараа тэрээр тэдэнд тавих хяналтаа сулруулав. Цэдэнбал, Настя хоёр хамтдаа зугаалах болсон байв. Тэр үеэр нэг тааламжгүй хэрэг гарав.  Харанхуй бүрэнхий болж хосууд сандал дээр тэврэлдэн сууцгаан Цэдэнбалын нэг гар цээжийг нь тэмтэрч, нөгөө гар бүсэлхийг нь илбэх үеэр цагдаа тааралдаж, үндэсний цөөнхийг сургаад өгөхөөр оролдов. Цагдаагийн газар хонуулна, биеэ үнэллээ гэх мэтийн үг сонссон Монгол Ардын хувьсгалт намын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга ихээхэн айсан байв. Харин Настя арслан барс шиг үсрэн босоод цагдааг ихээр хараан  хөөжээ.

Тэрээр биеэ үнэлэгч биш, Худалдааны яамны эвлэлийн үүрийн дарга, хажууд нь байгаа хүн бол ах дүү Монголын хариуцлагатай ажилтан, чамайг Чита мужийн бөглүү тосгонд ажиллуулахаар явуулна, лагерийн тоос болгоно гэсэн ширүүн үгтэй тулгарсан цагдаа ухран уучлалт гуйсаар бутан дундуур алга болсон ч Настя чанга дуугаар үргэлжлүүлэн хашгирсаар байв. Удалгүй тайвширсан  Настя сандалдаа эргэн суугаад алмайрсан Цэдэнбалыг эзэн нь юм шиг л үнсчээ. Тэр орой Цэдэнбал түүнд сэтгэлээ илчлэн эхнэрээ болохыг гуйжээ. Харин Настя саналыг хүлээн авах уу гэж  удаан эргэлзэж байсан юм.

Дмитрийг хайрласан хэвээр байсан бололтой... Цэдэнбал түүнд таалагдана. Аз жаргалд таалагдах  нэг л дутагдалтай.  Монголын талаар түүнд элдэв аймшгийг ярьсан байв. Халдварт өвчин, ялангуяа тэмбүү газар авсан, нүүдэлчид хотын талбай гудамжинд хооронд ярьж суугаад хөнгөрч хүндэрдэг. Нас барагсдаа хээр тавин араатан махчинд өгч идүүлдэг. Хэнийх нь яс хурдан цагаарна тэр нь буянтай хүн байсан гэх мэтийн зүйлийг  Настя бишгүй л сонсчээ. Гэхдээ Цэдэнбал Сталин шиг намын Төв хорооны дарга, том байр сууцанд сууж, дэгжин машин хөлөглөх нь лавтай...

Санаа алдаад Анастасия Ивановна Москва руу аваад явахаар Дмитрийн зургийг хавтсандаа хийлээ. Тэрээр геологич байсан ба Филатова Цэдэнбалын эхнэр болсны  дараахан алсын экспедицид явж байгаад золгүй тохиолдлоор амиа алджээ.  Бардам зангаа дараад түүнийг хэзээ нэгэн цагт сална гэж хүлээсэн бол Настя аз жаргалтай байх байсан уу гэж бодох нь утгагүй. Тэрээр үйлчлэгч нартаа бэлэг өгөв. Явах цаг ойртож, олон зүйлийг амжуулах хэрэгтэй. Нөхөр нь өөрийн өрөөнд суугаад ном уншиж байв. Тэр өрөөнөөсөө бараг гарахгүй, үйлчлэгчид нь намын дарга нэг л өөр, одоо бүх зүйл эзэгтэй дээр тогтох болжээ гэж шивнэлдэнэ.

...Дөчин хоёр жилийн өмнө Важнов Цэдэнбалын саналыг хүлээн авахыг Настяд ятгаж байхад тэр огт өөр байсан, харин өөрөө эргэлзээтэй байжээ. Дмитрий утасдаагүй. Түүнийг Худалдааны яамны намын хороо дуудан Цэдэнбалын саналыг хүлээн авахыг тууштай зөвлөсөн байлаа. Цэдэнбал сайн, халамжтай хүн. Настя түүнтэй аз жаргалтай байх болно гэж Николай хэлж, ятгаж байлаа. Настя  түүний саналыг хүлээн авч хуримыг нь Москва дахь Монголын Ерөнхий сайдын зусланд хийжээ. Дараа нь Цэдэнбал түүнийг Улаанбаатарт авчирсан эхний шөнө тэрээр дэрээ нэвтэртэл уйлсан байлаа.

Зөвлөлтийн Коммунист намын Төв хороо Цэдэнбалыг зайлуулах төлөвлөгөөг аль эрт боловсруулдаг байсан ч Брежневийн өмгөөлөл түүнийг аварч иржээ. Фотог В. Кошевой

Настя дундад Оросын Сапожок хотод төржээ. Москва түүний мөрөөдөл байв. Гэтэл одоо тэрээр хууртагдсан юм шиг л санагдагдаж байв. Монголын нийслэлийн захаар гэр ярайна. Төв талбайд тэмээгээ уясан харагдана. Монгол хүн зэрлэг юм шиг санагдаж байв. Цэдэнбалын найз нөхөд тэдний эхнэрүүдтэй ярих юм олдохгүй. Настя Москвагаа санаж, Зөвлөлтийн иргэнээ хадгалан үлдэх ухаан суулгасан бурхандаа талархаж байв. Залуу эхнэр нь зөөлөн, дандаа буулт хийдэг нөхрийгөө хүртэл ойлгож өгөхгүй л байв.

Шинэ амьдралтайгаа эвлэрэхэд нь, Цэдэнбалын өөрийнх нь төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй ухаангүй хайр, үргэлж “Мамуленька” гэж дуудах, тансаг биш сууцандаа гартаа өргөж, тэвэрч явдаг нь нөлөөлөв. Монголд 1930-аад оны үед улс төрийн карьер хийх нь хутганы ирэн дээгүүр явахтай адил байсныг ярьдаггүй. Түүний олон найз нөхөд буудан хөнөөгдсөн ч дурсах эрхгүй. Болгоомжтой байх нь Юмжаагийн Цэдэнбалын анхаарлаа хандуулах гол асуудлын нэг. Тэрээр лам болох гэж байсныг Настя дараа нь мэдэж авсан юм.

Жижигхэн Цэдэнбал буддын буянтнуудын адилаар тайван, даруухан, нөхөрсөг, үнэнч хүн байв. Эцэг, эх нь түүнийг хийдэд шавь оруулах гэж хүсч байсан ч эцэгт нь мөнгө хөрөнгө байсангүй.

Тэдний мөрөөдөл биелсэн бол Цэдэнбал хийдэд номын дуу сонсоод сууж байх байсан биз. Хэрэв тэгсэн бол улсын нэгдүгээр хүн маршал Чойбалсан лам нарт гар хүрэх болсон тэр цагт буудуулсан байх нь тодорхой. Эсвэл “хар гэрт суух” байсан биз.  Гэтэл эцэг эх нь лам дээлийн мөнгө цуглуулж байх зуур хүүхдүүдийг сургуульд явуулах шийдвэр иржээ. Энэ тухай хэсгийн төлөөлөгч яриад, гэрт нь унд, цай уугаад хүүгийн гараас нь хөтлөн гарч морь унуулаад авч явлаа. Эцэг нь “зугтаад ирээрэй” гэж хэлж амжсан гэдэг. Цэдэнбал түүний үгэнд орон хоёр ч удаа сургуулиас оргож байжээ. Эхлээд хүний морь унан зугтсан бол дараа нь явганаар тал туулан иржээ.

Тэр тоолонд түүнийг бариад эргүүлэн сургуульд нь авчирч байв. Эцэст нь сурах түүнд таалагдсан юм. Онц сурлагатан хүүг дараа нь Эрхүүгийн Санхүү, эдийн засгийн сургуульд сургахаар явуулжээ. Тэр үеэр Монголд их цэвэрлэгээ явуулж, хувьсгалын баатруудыг шинэ хүмүүсээр сольж байв. Зөвлөлтөд Монголын залуу кадруудад хандан анхаарч тэдэнтэй намын хороо НКВД-д уулзаж ярилцаж байлаа.  Тэнд юу яригдсаныг тэр хэзээ ч ярьж байсангүй, Цэдэнбал дарга нарын шалгаран үлдэх тоглоомын журмыг  хурдан эзэмшжээ.

Анастасия Филатова "Хүүхдийн сан"-даа Брежневээс мөнгө хөрөнгө гуйдаг байлаа. Брежнев “Настя, чи Зөвлөлтийн ард түмэнд өндөр зарлагатай байна шүү” гэж хэлсэн ч хэзээ ч татгалзсан хариу өгөөгүй юм. Фото: А. Цэдэнбалын архиваас

Монгол 1919 он хүртэл 200 гаран жил Манжийн эрхшээлд оржээ. Дараа нь энд нүүдэлчдийн агуу эзэнт улсыг мөрөөдөж байсан, цагаан гвардийн жанжин, галзуу барон Унгерн ирэв. Түүний араас Улаан арми довтлон иржээ. Унгерний казакууд, хятадууд болон цөөн тооны еврей нарыг яргалав. Харин тэдний араас улаантны морин цэрэг нэхэж байв. Эцсийн дүнд Монгол Хятадын захын мужаас дэлхийн анхны ЗХУ-ын дагуул улс, албан бусаар хамааралтай орон болон хувирлаа. Торгон хувцас, гэзэг үстэй манж түшмэдүүдийг Зөвлөлтийн мэргэжилтнүүд орлож, Монголчуудад феодализмаас социализмд харайх үлдэв.

Шинэ амьдралыг эрчимтэй хурдаар байгуулж байв. Тэр цаг нь боловсролтой хүмүүсийн албан тушаал хурдан ахих үе байжээ. Зөвлөлт нөхдийн хараанд өртсөн залууг маршал Чойбалсан ихээхэн таалж, тэрээр удирдлагын сунгаанд эрчимтэйгээр дүүлэн гарч ирэв. Эрхүүгийн дээд сургуулийг 1938 онд дүүргэсэн Цэдэнбал техникумыг удирдаж байгаад хоёр жилийн дараа Монгол Ардын хувьсгалт намыг толгойлох болов.

Одоо Юмжаагийн хүү Сталинтай нэгэн ширээний ард суух тохиолдол гарч иржээ. Нэгэн удаа Берия түүнийг туршив. Тэрээр жижиг биш нүсэр том хундганд коньяк хийн өргөн барив. Цэдэнбал шалгалтыг давж чадлаа. Иосиф Виссарионовичийн эрүүл мэндийн төлөө уг хундгыг уугаад ухаан тасран унасангүй нь Зөвлөлтийн удирдагч нарын хүндэтгэлийг аргагүй л хүлээжээ. Зөвлөлтөд суралцахаар явахын өмнө Цэдэнбал спиртийн ундаа гэгчийг мэдэхгүй байлаа. Тэрээр бүлээнээр нь уудаг шимийн архийг хүртэл амандаа хүргэж байсангүй. Харин удирдагч болохоор тэмүүлж эхлэнгүүт бүгд хувирч эхэлсэн юм. Зөвлөлтийн цэрэг, улс төрийн зөвлөхүүд байнга ууна. Тэр тэдний дор орохыг хүссэнгүй. Улаанбаатарт Настя ирсний дараа нөхөр нь ажлаасаа халамцуу ирэх болсныг анхаарч дэг журам тогтоож эхэлжээ. Ажлынх нь хүмүүс архи авчраад байгааг тэр мэдсэн аж.

Гэрт нь орж ирсэн хүмүүсийг Настя нэгжиж, цүнх савыг нь үзнэ. Цэдэнбалын ажил дээр долоо хоногт хэд хэдэн удаа орж үзнэ. Архидалт Монголын дээд удирдлагын тахал байлаа. Бүхнээс хүчтэй маршал Чойбалсан хүртэл архинд захирагдан үхэж байв. Настя нөхрийгөө тийм байлгахыг хүссэнгүй.

Чойбалсанд амьдрах хугацаа бага үлджээ. Түүнийг Зөвлөлтийн шилдэг эмч нар, Сталины баруун гар Ардын комиссаруудын зөвлөлийн дарга Молотовын архиа март гэсэн хувийн зөвлөмж ч аварсангүй. Чойбалсан 1952 онд Москвад нас барав. Зөвлөлтийн удирдлага Монгол Улсын хоёр дахь хүн Орост сурсан, орос эхнэртэй  авхаалжтай, нөхөрсөг Цэдэнбалыг сонгон гаргахаар шийдсэн юм.

Одоо тэдний амьдрал огт өөр болов. Анастасия Ивановнагийн Москвад төсөөлж байсан шиг,  тэднийх том шилтгээнд амьдарах болов. Үйлчүүлэгч нартай, тэдний машиныг хамгаалтын хоёр дахь машин дагалдана. Гэхдээ сэтгэл зүрх нь Монголынх болж амжаагүй л байв. Анхны хүүхэд нь нас барсны дараа Настя айдаст автжээ. Хүүхэд төрөөд дөнгөж гурав хоносны дараа 1948 оны гуравдугаар сарын 30-нд нас баржээ. Хүүхдийг хүй нь боон төрсөн юм. Тэр цагаас хойш Настя хүүхдүүдээ бүхий л аюулаас хамгаалан нөмөрлөх болсон байлаа. Славик 1949 онд, түүнээс хэдэн жилийн  дараа Зориг нь төржээ. Хөвгүүд нь аль эрт том  болцгоосон ч Анастасия Ивановна тэдний амьдралыг удирдаж, бэр болох хүнээ хайж, карьерыг нь хийж иржээ.

Анастасия Ивановна гараа үнсүүлж, үзэсгэлэн гоогоо магтуулах дуртай байлаа. Фото: А. Цэдэнбалын архиваас

Боломж л гарвал тэрээр хүүхдүүдээ аваад Элчин сайдын яамаараа дамжуулан Алексей Толстойн гудамжны  сайд нарын сууцанд авсан байрандаа очин амьдарч байлаа. Тэд тэнд Ленины ууланд Засгийн газрын шилтгээнд амьдардаг байлаа. Цэдэнбал тэднийг хүлээж чадалгүй захидлаар дарна. Улаанбааатарт Славик, Зориг хоёр сургуульд хүрэн өнгийн “мерседесээр” хамгаалалттай хүргэгдэнэ. Тэдний хувцас үргэлж индүүдлэгтэй жилет, зангиатай байлаа. Түүний хөвгүүд тамхи татахгүй, хэрүүл, шуугиан гаргадаггүй ч найз нөхөдгүй.  Зоригийн ангийн хүүхэд  түүнийг нэг удаа алгадаад сургуулиас хөөгдөж, хулигааны эцэг бага зэргийн албан тушаалтанг ажлаас нь хөөсөн байлаа.

Славик МГУ төгсч, СЭВ-ийн Монгол төлөөлөгчийн орлогч даргаар ажиллах болов. Зориг биологич болсон ба эх нь түүнийг  нэг алдартай хүрээлэнд ажилд оруулсан байна. Дараа нь тэрээр дипломат академид суралцах гэв. Настя Зөвлөлтийн Элчин,  ЗКН-ын Төв хорооны танилуудаасаа хүүд тусла гэж гуйна. Цэдэнбалын хүүд хамгаалагч хэрэгтэй, түүнийг гадаадад Монгол бие хамгаалагч дагалдан явах болно гээд л тэд гараа дэлгээд аргаа барна. Эцсийн эцэст Зоригийг Гадаад худалдааны академид сургахаар болов. Түүний хөвгүүд сайн ажил сургуультай болсон ч тэднийхээ төлөө авгай сэтгэл өвдөнө.

Хөвгүүд нь нэг л болдоггүй. Сайн боловсролтой, аятайхан, ухаантай хөвгүүд амьдралын тэмцэлд сурсангүй. Тэдэнд эцгийнх нь чимээгүй,  тууштай зүтгэл байсангүй. Хоёулаа Москвад ажиллаж, бие хамгаалагч нартай байлаа. Монголын аюулаас хамгаалахын офицерүүд авгайг тайвшруулан хөвгүүд томоотой байна гэнэ. Гэтэл эхийн сонорт нь рестораны зугаалга, корде балетийн хүүхнүүдтэй холбогдож байгаа, согтуугаар 120 км.цагийн хурдтай шөнийн Москвагаар давхисан мэдээлэл хүрчээ. Славик энэ талдаа онцгойрч байсан гэх. Тэр чинь их зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаагүй бил үү? Нэг удаа нийтийн тээврээр яваад ирснийхээ дараа “Мама, тройлейбуст кондуктор нэгэн эмгэнийг загналаа” гээд л нулимстайгаар ярьж байгаагүй бил үү?

Хөвгүүд нь гэр  бүлтэй болохыг яарахгүй байлаа. Авгай Зоригийг өршөөлөөс хасагдсан Молотовын (Цэдэнбал түүнийг ихээхэн хүндэлдэг) зээ охинтой суулгахыг хүсэв. Бүтсэнгүй. Молотовын эхнэр Полина Жемчужинад л хамаг хэрэг байсан юм шиг түүнд санагдана. Молотовыг Монголд суух Элчин сайдаар илгээсний дараа Полина тэднийд зочноор байнга ирнэ. Жижигхэн Зоригийг авч өхөөрдөх дуртай байв. Том болсон хүү түүнд хөнгөмсөг, хийсвэр санагдах болжээ. Хүүгийнх нь тухай Жемчужина уруулаа жимийн ярих ба түүнийг нь Настя ойлгож байлаа.

...Сүүлчийн удаа Москва руу нэг мөсөн явахынхаа өмнө Анастасия Ивановна Зөвлөлтийн ЭСЯ-аар орохоор шийдэв. Тухайн цагтаа тэрээр эзэн нь юм шиг л тийшээ очдог байж. Одоо бүгд өөрчлөгдсөн, нөхөр нь огцорч түүнийг дагаад Москвагийн холбоо, сүлбээ нь замхарчээ. Хүүхдүүдэд хэн ч туслахаа болиод, тэдний Төв хорооны хувцас засварын газар орох үнэмлэхийг нь хүртэл хураав. Төв хорооны том хүмүүсийн  нарийн бичгийн дарга нар нь түүнийг дарга нартайгаа холбож өгөхөө больжээ. Цэдэнбалтай танил гэдгээрээ бахдаж явсан Москвагийн алдартнууд Глазунов, Симонов, Евтушенко гээд бүгд түүнийг мартжээ. Элчин яамаар дамжуулан тэрээр өөрийн тухай Москвад сануулах гэсэн юм гэв. Элчин сайд завгүй гэнэ, ингээд элчингийн ажилтан Ивахинтай ярилцаад л өнгөрлөө. 

Цэдэнбал эхнэрийн хамт Олон улсын пионерийн “Найрамдал” зулсанг нээж байгаа нь. Фото: А. Цэдэнбалын хувийн архиваас

Дараагийн өдөр нь тэр албаны хуурай хэлээр бичиг үйлдэж, захидалдаа  “А.И. Цэдэнбал хөвгүүдийнхээ ирээдүйн талаар сэтгэл зовниж, тусламж гуйж байна. Мөн нөхөр тэр хоёрт нь зуслангийн байр гуйж, Жуковкад бариулсан зуслангаа Монголын  Засгийн газарт шилжүүлсэн, Монголын Аюулаас хамгаалах яамны шугамаар үйлчилсэнд нь сэтгэл дүүрэн байгаа. Гэхдээ Москвагийн тусгай хувцас засварын газрын зөвшөөрлийг сэргээхийг хүсч байна” хэмээн бичээд Москва руу илгээв... Ивахин энэ бүгдийн  тухай бодож байсан нь түүний хэрэг л дээ, харин өчигдрийн Монголын эзэнтэй, Брежнев, Хрущевтай  тэнцүү хэмжээнд ярилцаж байсан эмэгтэй түүний өмнө ингэж дор орон өчүүхэн зүйл гуйх нь түүнд гайхалтай байсан биз.

Ивахин түүний тухай сайн мэднэ, тэгэх ёстой л байсан юм. Улсын тэргүүн болоод Цэдэнбал ТХ-н дахь өрсөлдөгч нартайгаа удаан тэмцэлдэж, тэднийг тушаалаас нь буулгаж, хөдөө орон нутагт нутаг заан суулгаж, “намын эсрэг бүлэгт” хамааруулж байлаа. Энэ бүгдийн ард нь зөөлөн сэтгэлтэй Ерөнхий сайдын шийдэмгий эхнэр байсан юм. Цэдэнбалын хуучин найз Төв хорооны гишүүн нэгэн удаа “Чи их зөөлөн хүний эхнэр болоод түүнийгээ ашиглаж байна!” гэж авгайд шуудхан хэлсэн нь түүнд хүндхэн тусчээ. Анастасия Ивановнад  тал засаагүй хүн бүр л хэлмэгдэж байв. Академич Ц.Дамдинсүрэн Монголын зохиолчдын хороог удирдахаа болив. Цэдэнбалын тухай шог  шүлэг бичсэн яруу найрагч  шүүгдэн уурхайд илгээгдэж, чөлөөлөгдсөнийхөө дараа ядуу хоосон амьдралаар таалал төгсөв.

Төрийн байгууллагууд, Нийгмийг аюулаас хамгаалах яаманд түүний өөрийн хүмүүс байсан бөгөөд улс оронд юу болж  буйг тэр сайн мэддэг байв. Цэдэнбалд ирэх өчүүхэн төдий аюулыг ч тэрээр халуун төмрөөр хайрч явлаа. Настя түүний эрүүл мэндийг ихэд анхаарна. Нөхөр нь “ард түмний дунд” орохоор алсын аймгуудаар явахад дэргэд нь спиртээр гарыг нь ариутгах Нийгмийг  аюулаас хамгаалах яамны офицер дагалдан явдаг байв.

Монголчууд өөрсдийн захирагчид болох их хаан Богд гэгээн, маршал Чойбалсан, Цэдэнбалыг хайрлаж ирэв. Тэднийг хүмүүс бүчин даргадаа гар хүрэхийг оролдоно. Дээдэст гар хүрэх нь амжилт авчирна гэдэгт тэд итгэж байлаа. Цэдэнбал гараа өгсөн  бүгдтэй нь  гар барина. Гар барих  бүрт нь хамгаалалтын албаны хүн алган дээр нь спирт асган арчина. Цэдэнбалд тэр нь таалагдсангүй тэр эсэргүүцсээр байв. Гэвч эхнэр нь өөрийнхөөрөө зүтгэж, гэртээ  нян авчирна, тэдний хүүхдэд энэ аюултай гэсээр байгаад буулгаад авчээ.

Түүнд өөрийн сул тал бий. Гарыг нь үнсээд, өөрийнх нь гоо үзэсгэлэнг магтахад тэр дуртай. Үүнийг нь овжин хүмүүс ашиглан сайн карьер хийдэг байжээ.

Цэдэнбал аймаар хартайг бүгд мэддэг байлаа. Тэд гэрлээд удаагүй байсан үед Крымд амарч байхдаа эхнэр нь хамгаалалтын офицертой удаан ярилцсаныг мэдсэн Цэдэнбал эхнэрээ багалзуурдан алах шахжээ. Настя арайхийж  мултарч чадсан гэдэг. Түүнд эхнэрийнх нь нууц амрагууд байж мэдэх хүмүүсийн тухай хоёр ч жагсаалтыг өгч байсан ч тэр хоёр жагсаалтыг хогийн саванд шидэлж байлаа. Анастасия Ивановна хүүхдүүдээ аваад Зөвлөлтөд очно, сална гэж айлгадаг байжээ. Тэр жагсаалтад нь итгэх арга байсангүй, Цэдэнбал түүнийг дайснуудаа бэлтгэсэн гэдгийг ядах юмгүй ойлгож байв. Зөвлөлтийн Элчингийнхэн ч тэгж боддог л байж. Цэдэнбалын авгайн талаар цуглуулсан материалд тэр эмэгтэйн үнэнч бус гэх ганц ч мэдээлэл байгаагүй юм.

Монголд сууж байсан цэргийн төлөөлөгч түүний хацар дээр нь үнсээд  карьергүй болж байсан түүхтэй. Москвад Анастасия Ивановнатай алдартай мэс засалч Вишневский найзалж байсан бөгөөд хамт гадуур зугаалах, театрт  орох, яриад суухаас хэтэрсэнгүй. Монголд айлчилсан Сайд нарын зөвлөлийн орлогч дарга ихээхэн хүүхэмсэг Александр Шелепин, Цэдэнбалын эхнэрт ухаангүй хайртай,  Настя  яахаас ч буцахгүй байсан  гэнэ. Москвад Анастасия Ивановна уулзах санал тавихад нь тэр шууд зай барьжээ. Хоёуланг нь чагнах,  харж тагнаж буйг  тэр мэдэх учир карьер нь түүнд үнэтэй байлаа.

Энэ эмэгтэй жижиг сажиг зүйлээр хөөцөлдөхгүйг Ивахин сайн мэднэ. Түүнд бүгд хэрэгтэй эсвэл юу ч хэрэггүй.  Цэдэнбалыг сул дорой болоод түүнд хамгаалалт хэрэгтэй болох цагт тэр ёстой буцалж байв. Энэ хэрэгт  тэр эмэгтэй дээд зэргээр зүтгэж чадна. Мөн л тэр маягаараа Монголын хүүхдийн сангийн төлөө  улайран зүтгэж байлаа.  Энэ тухай Ивахин бодсон уу, Монголын төлөө эхнэрийн хамт их зүйл хийсэн тэднийг засгаас зайлуулахад ЭСЯ нь их чармайсан зэргийн төлөө түүнд ичгэвтэр байсан уу гэдэг нь ёстой л бурхан мэдэх хэрэг байх.

Цэдэнбал хүнтэй таарч чаддаг, Брежнев, Хрущевтай нөхөрлөж чадснаас Зөвлөлтийн зээл Монголд өргөнөөр урсан орж ирж байсан юм. Үйлдвэрүүд, эмнэлэгүүд баригдаж ажлын байр шинээр бий болж, цалин хөлс нь өсч байлаа.  Түүнийг засаг барьж байх үед Монголын хүн ам гурав дахин өсчээ. Харин түүний эхнэр нь өөрийн хүүхдүүдэд хандаж байсан шигээ Монголын хүүхдүүдийн төлөө галзуу юм шиг зүтгэж байлаа. Түүний санаа тавьж байгаа энэ бяцхан үрс  л хоёр дахь  гэр орон,  эх орон нь болсон Монголыг ирээдүйд өндөр хөгжилтэй, боловсролтой, Азид тэргүүлэх улс болгоно гэдэгт Настя итгэсээр байв. Түүний хийсэн бүгдийг тоочоод барахгүй. Эхчүүдийн дөрвөн сарын тэтгэвэрт амралт, ясли, цэцэрлэг, пионерийн зуслан, залуу техникчдийн ордон гээд олон зүйл түүний уйгагүй зүтгэлээр бий болсон юм... Өмнөх жилүүдэд нь Монголд хүүхдийн эндэгдэл аймшигтай байсныг Анастасия Цэдэнбал өөрчилж чадсан юм.

Түүний сан нь  тус орны гол байгууллага болоод өсч буй ирээдүйгээс мөнгө хөрөнгөө харамласан бүхнийг өршөөлгүйгээр шийтгэж иржээ. Анастасия Ивановна бүхнийг чадна, түүнээс бүгд айна. Монгол ч нэгэн үе хүүхдийн төлөө  орон болон хувирсан юм. Леонид Брежневтай уулзахдаа тэрээр өөрийн Хүүхдийн санд мөнгө гуйна. “Настя чи, Зөвлөлтийн ард түмэнд үнэтэй тусч байна шүү” гэж тэр хэлдэг ч юугаар ч татгалзаагүй юм. Бүгд сайхан, иймээрээ л байх  юм шиг байсаар ирэв... Гэтэл Цэдэнбал хөгширч,  уух нь ихээхэн нэмэгдэв. Эцсийн эцэст Монголыг түүний эхнэр  удирдах боллоо.

Наяад оны дунд үеэр, лидерийн архинд орсон нь ужигарч, хоёр цагаас илүү ажиллаж чадахгүй болсныг, өглөө бүр нь хийх ажлыг нь заасан бичгийг халааслуулж өгөөд явуулдаг байсныг Элчин сайдын яам сайн мэдэж байлаа. Түүний ой ухаан нь мартамхай болж, удирдагч сар өнгөрөх тусам суларч байв. Цэдэнбалын бие муудахын зэрэгцээ түүний эхнэрийн тахин шүтэлт газар авч байгаад ЭСЯ нь улам  түгших болжээ.

Ач охин Настя Цэдэнбал өвөөгийнхөө ойгоор Монголд очжээ. Фото: А.Цэдэнбалын архиваас

Москвад илгээсэн нууц мэдээлэлд Цэдэнбал-Филатовагийн нүглийг нэгд нэггүй бичиж байв. Гэрийн ажилтан эмэгтэйгээ одонгоор шагнуулсан өгүүлэл хэвлэлийн нэгдүгээр нүүрэнд Анастасийн гарын үсэгтэй тавигдсан, өөрөө даруухан биш бүдүүлгээр загнах болсон зэрэг нь бүгд л мэдээлэгдэж байлаа. Монголчуудын түүний тухай зохион ярих болсон онигоо нь Зөвлөлтийн бэлгэдэл болж буй нь ЭСЯ-ыг зовоох болов. Ийм маягаар ажил хэрэг найман жил явсан юм. Төв хороонд Цэдэнбалыг зайлуулах төлөвлөгөөг хийж байсан ч Брежнев түүнийг өмөөрөөд солиулахгүй байсан юм. Зөвлөлтийн Ерөнхий нарийн бичгийн дарга Брежневийн шарилыг Улаан талбайгаар авч явсны дараа л бүгд өөрчлөгдлөө.

...Элчин сайдын яамны ажилтантай яриа үргэлжилнэ. Анастасия Ивановна өөрийн нөхрийг мартлаа гэж гомдоллоход нь Ивахин толгой дохино. Тэд гол зүйлийн талаар яриагүй  юм. Цэдэнбалыг зайлуулсан ажиллагааг Москва бэлтгэн явуулсан тухай.

Тэд 1984 онд Крымд амрахаар явлаа. Гэтэл Москвагийн эмч нар Цэдэнбалд эмнэлэгт хэвтэн шинжилгээ хийлгэх санал тавив. Тэр нь яван явсаар эцэст нь түүний нөхрийг оюун ухааны болон сэтгэцийн чадваргүй болсон гэх дүгнэлт тавигджээ.  Тэр үеэр Цэдэнбал  юу ярьсныг бүдэг бадаг санаж, хагас цагийн өмнө юу ярьснаа мартдаг болсон байв. Харин Анастасия Ивановнад нөхөрт нь Кремлийн эмнэлэгт хийсэн тариа л сэжигтэй санагдаж байлаа.  Цэдэнбал хувь заяатайгаа эвлэрэхэд бэлэн байсан бол харин Настя Улс төрийн товчооны өөрийн гэр бүлийн найз гэгдэх хүмүүстэй утсаар холбогдохыг оролдон шийдвэртэй тэмцсээр. Улсын Аюулаас хамгаалах хорооны дарга Чебриков  түүнтэй хэд хэдэн удаа ярилцсан ч юу ч хувирсангүй, Эцэст нь олонталын дарамтад орсоор Анастасия Ивановна бууж өгөв. Цэдэнбал огцрох  хүсэлтээ гаргалаа.

Ивахин тэдний ярианы талаар Москвад нэгд нэггүй илтгэсэн ч түүнд хувцас засварын газрын тусгай зөвшөөрлийг өгсөнгүй, зуслангийн талаар ч тусласангүй. Тэдний Москвагийн байрандаа эргэн очиход нь ТХ-ноос сагстай цэцэг ирүүлээд тэднийг мартжээ.

Өөрчлөлт шинэчлэлийн 1990 оны давалгаанаар Цэдэнбалын маршал цолыг, Зөвлөлтийн хэд хэд хэдэн одонг хураасан. Зөвлөлт задарсны дараа Монголыг нялх ардчилагчид удирдах болов. Тэр үеэр Монголоос тусгай комисс тэднийд очив. Цэдэнбалыг гэрт нь буцаан авч шүүх гэсэн юм гэжээ. Тэр цагт тэрээр өөрийн  ертөнцөд минутын өмнө юу ярьснаа ч санахгүй амьдарч байсан юм. Тиймээс л шинэ засаг түүнийг тайван үлдээжээ.

Анастасия гэр орноо авч явах гэж хэмнэж, эд зүйлээ зарж, мөсөнд гаргаад хаясан загас шиг л зүтгэж байлаа. Цэдэнбал 1991 онд нас барав. Түүнийг армийн генерал гэж Зэвсэгт хүчин нь хүндэтгэлтэйгээр Монголд нутаглуулжээ.

Удалгүй тэрээр жинхэнэ ядуурал гэж юу болохыг үзлээ. Хөвгүүд нь ажилгүй болоод муудалцжээ. Зориг өөрийн гэрт эхнэрийн хамт амьдарч, эцсийн дүнд хал үзэж амьдралын тэмцлээ хийж ирэв. Түүний том хүү Славик гоонь чигээрээ үлдлээ. СЭВ задран унаад  тэр ажилгүй болж, өөр ажил хийхийг зорьсон ч ажил олсонгүй. Тэд хоёулхнаа өчүүхэн тэтгэвэрээр нь амьдарч байлаа. Славикийн найз нар нь яст мэлхий, шигшүүхэй хулгана байсан юм. Хоёуланг нь Федор гэж нэрлэнэ.

Өөрийн эмээгийн нэрээр нэрлэгдсэн Настя  Фото: А. Цэдэнбалын архиваас

Авгай 1999 оны тавдугаар сарын 4-нд халтирч унаад толгойгоороо хувцасны шүүгээ мөргөн эмнэлэгт хүргэгдлээ. Хоёр хоногийн дараа Славик утасны дуудлагад хариу өгөхгүй байна гээд дүү рүү нь утасджээ. Зориг байраа онгойлгоод ахыгаа угаалгын өрөөнд амьгүй байхыг олсон гэнэ. Оршуулах мөнгө байсангүй. Анастасия Ивановна Монголын ЭСЯ руу утасдахад нь тэндээс 80 доллар явуулсан байв. Хүүтэйгээ салах ёс хийхэд эх нь уйлсангүй ч түүнийг харахад аймаар байлаа. Тэрээр хүүгийн хамт шигшүүхэйг нь авслах гэснийг арай гэж зогсоов.

Өмнө нь ядуурал хоосрол, мартагдлын хоёр жил хүлээж байв. Үе үе Монголоос доллар хийсэн захидал ирнэ. Хүүхдийн асрамжийн газраар өссөн хүмүүс түүнд тав, арван доллар явуулдаг байжээ. 2001 оны аравдугаар сарын 20-нд залуу Цэдэнбал түүнийг тэвэрч буй зургаа атгасан Анастасия Ивановнаг гэрээс нь олсон байлаа. Тэрээр эмнэлгээс эргэн ирсэнгүй.

Тун удалгүй, Анастасия Ивановнагийн төсөөлөөгүйгээр түүний гэр бүлийг дахин Монголд хайрлаж эхэлсэн юм. Нялх ардчилагчдын засаг сүйрэл, ядуурал дагуулан улсын удирдлагад дахиад МАХН гарч ирсэн байлаа.  Одоо Цэдэнбалын засаглал алтан үе байсан мэт болоод олон нийтийн судалгаагаар  түүнийг сүүлийн 100 жилийн Монголын шилдэг удирдагч гэж  үзлээ. Улаанбаатарт түүний хүрэл хөшөөг босгосон ба эмээгийнхээ нэрээр нэрлэгдсэн түүний  зээ охин өвөөгийнхөө ойгоор Монголд очжээ.

Анастасия Ивановнад өөрийн гэсэн хөшөө бас бий. Тэр нь том биш, гоё ч биш, өөртөй нь тийм ч төстэй биш. Хэрэв өнөөдөр түүнийг тэр харсан бол баярлах л байлаа. Монголын нэртэй сумочин, Долгорсүрэнгийн Дагвадорж хөшөөг босгуулахаар хөрөнгө гаргасан байна. Анастасия Ивановнагийн цээж баримал нь хуучин пионерийн зуслангийн бууринд, Брежневээс мөнгө гуйж байж босгуулсан одоогийн олон улсын хүүхдийн төвийнх нь өмнө байдаг.  Барималч Цэдэнбалын орос эхнэрт Монгол царай бэлэглэсэн нь тэр  нутаг, энэ улс, ард түмэн  түүнийг өөрийн хүн гэж үзсэний  шилдэг илэрхийлэл юм...

 Ш.Мягмар

Сэтгэгдэл 27ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 11 сар 28. 23:33
Зочин

Надад бол харамсалтай санагдаж байна. Тэр хүний хүүхдүүд орост шингэсэн, тэгээд сул дорой бэлэнчилсэн улс болж азгүй төгссөн гэж бодхоор. Ганц муу авгайг дарчихаж чадахгуй муу байна даа. Арабууд байсан бол тэр авгайг гөлөг болгосон байгаа. Их дургүй хүргэвэл навс зодно.

2019, 3 сар 14. 23:50
Кино хийнэ.

Тэр бүсгүйн монголын хойч ирээдүй хүүхдүүдийн төлөө барьсан ясли, цэцэрлэгт хүмүүжиж, байгуулсан сургууль, зусланд нь суралцаж, тэр л бүсгүйн хайр халамжинд эрүүл энх торнисон тэр бяцхан хүүхдүүд цагийн эрхээр өсөж томроод гар нь ганзганд, хөл нь дөрөөнд хүргэснийх нь хариуд өөрийг нь үнсэнд хаясан шалз шиг хаяж, үзэн ядан ял тулгаж, үгээгүй болтол нь байсан бүхнийг нь хурааж, булааж, ядарч туйлдан өлбөрч тарчлаасаар үхүүлсэндээ... Тэр хүүхдүүд одоо ч байгаа, гэхдээ уучлал гуйгаад ч нэмэргүй, оройтсон...

2022, 9 сар 4. 12:31
Зочин

Цэдэнбал гэх БУЗАР золбин гөлөг. Яг ийм л урвагч гөлгийг Оросууд эрж олоод Монголын төрийг зайдалсан даа. 2400км хавтгай дөрвөлжин газрыг Увс Хөвсгөлийн хязгаараас тастаж аваад Оросуудад бэлэглэсэн тэнгэрийн хараал хүртсэн ЗОЛБИН ДҮРВЭД. Газар шорооныхоо төлөө хэлмэгдсэн Аварзэдийн сүнс энэ чамайг чиний үр удмыг үүрд гэсгээсэн дээ.

2022, 11 сар 27. 9:12
Зочин

Цэдэнбал Монголын төлөө ажиллаж амьдраагүй.

2020, 12 сар 4. 0:51
Зочин

yg zov

2020, 11 сар 16. 0:02
Зочин

Даварсан авгай УГЗ Жамьяндагвад -танай нам, засаг энэ гэж салаавч гаргаж байсныг тэр 100 эрхэм ярилцлагадаа хэлж байсан. Монголчууд түүнд зэрлэг бүдүүлгийн туйл гэж харагддаг бүгдийг жигшдэг байснаа гадныханд Унгарт, Евтушенко найрагч нарт ярьсан байдаг. Альваа Дарангуйлагч нарын авгай ёс мэт хүүхдийн төлөө сан байгуулж эрх мэдэл, кайф авдаг жам бий. Уйдсан боловсролгүй авгай өөрийг нь тэжээдэг нохойн гөлөгт байр барихыг хэн ч энэрэнгүй гэхгүй.

2022, 11 сар 27. 9:17
Зочин

Дэндүү бүдүүлэг, даварсан, тэнэг авгай. Шунаг. Хүүхдүүддээ монгол хэл сургаагүй. Монголчуудаас сэжиглэж цээрлэдэг энэ авгай нялх, тугал, хурганы мах нэхдэг, махнаас сүү амтагдахгүй байна гэж загнадаг байсан. Манай генералууд гарыг нь биш гутлынх нь хоншоорыг үнсэнэ алддаг байсан гэх. Алба ахих арга...

2020, 11 сар 18. 9:06
ZochinЗочин

yhsen hyn yg helehgyig medeed zarim shaah yum uu

2017, 12 сар 14. 21:14
Зочин

Цэдэнбал хүнтэй таарч чаддаг, Брежнев, Хрущевтай нөхөрлөж чадснаас Зөвлөлтийн зээл Монголд өргөнөөр урсан орж ирж байсан юм. Үйлдвэрүүд, эмнэлэгүүд баригдаж ажлын байр шинээр бий болж, цалин хөлс нь өсч байлаа. Түүнийг засаг барьж байх үед Монголын хүн ам гурав дахин өсчээ. Харин түүний эхнэр нь өөрийн хүүхдүүдэд хандаж байсан шигээ Монголын хүүхдүүдийн төлөө галзуу юм шиг зүтгэж байлаа. Түүний хийсэн бүгдийг тоочоод барахгүй. Эхчүүдийн дөрвөн сарын тэтгэвэрт амралт, ясли, цэцэрлэг, пионерийн зуслан, залуу техникчдийн ордон гээд олон зүйл түүний уйгагүй зүтгэлээр бий болсон юм... Өмнөх жилүүдэд нь Монголд хүүхдийн эндэгдэл аймшгийн байсныг Анастасия Цэдэнбалөөрчилж чадсан юм.

2022, 11 сар 27. 9:22
Зочин

Худлаа донгосч байна. Нэг нас хүрэлгүй эндэгсдийн тоо 120-иод байсан гэх. Шалтгаан нь эхчүүд нь тэжээлийн дутагдалтай, сульдаатай. Гэтэл






америк японд 5-7. Энэ хэний гавъяа юэ?

2018, 1 сар 18. 13:25
Зочин

Шинкарев гээч зохиолчийн номыг сайн унших хэрэгтэй. Тэр хүн хөндлөнгөөс маш сайн дүгнэлттэй ном бичсэн юм. Түүн дээр бүх учир шалтгааныг тодорхой бичсэн. Тэр Шинкарев манай хэлмэгдлийн шуурганаар алуулсан лам иргэдийг өрөвдөхдөө уйлж байгаа нь телевизээр гарч байсныг санаж байна. Гэтэл тэр 30000 өвөг дээдсээ өрөвдөж ярихгүй мөртөө монгол хэл соёлыг үзэн ядаж, монгол хүнтэй гар бариад спиртээр арчдаг харь авгайг өрөвдөөд сүйд болох юм. Манай аж ахуйн ажлыг сайжруулах талаар ярьсан бүгдийг хэлмэгдүүлж үр удмаар нь зовоож ямар ч чадваргүй долигнууруудыг дэвшүүлж байсны нөлөөгөөр одоо ман л харийнхны төлөө ядарсан ард түмнээ нийлэн дарлах болжээ. Тэдний үр удам зүсээ хувиргаад одоо биднийг хужаа, аАНУ-н гар хөл болж дарлаж байгааг бид мартаж болохгүй.

2022, 9 сар 4. 12:36
НҮЦГЭН ҮНЭН

Шинкарев үнэнийг бичсэн. Урвагч, золбин дүрвэдүүд тэр номноос нь айгаад устгаад байгаа гэсэн. Үнэн үнэнээрээ сайхан. Газар нутгаа хамгаалж тэмцсэн Аварзэдийг хөнөөсөн нүгэлтэн ЗОЛБИН цагаач дүрвэд Цэдэнбалд эхэ орон байгаагүй. Тэр Хөвсгөл Увсын 2400км кватдрат газрыг оросуудад бэлэглсэсн шандаа 40 жил Монголын төрд суух эрхийг оросоос авсан газар нутаг албан тушаалын наймаачин. Нүгэлээүүрч яг ЗОЛБИН гөлөг шиг тэнүүчилж яваад өөрийн эзэн Оросуудаар устгуулсан.

2022, 11 сар 27. 9:25
Зочин

Жамбалсүрэн гэж нэг солиот Цэдэнбал - Ринчен хоёр, Цэдэнбал - Аварзэд нар их сайн найзууд байсан мэтээр солиорсон харагдсан.

2020, 8 сар 19. 15:24
Зочин

тэр авгайг шүтсэн сэтгэлгээ нь өнөөгийн энэ дарганцаруудад пялдагнах болж улирч ирлээ байна

2020, 4 сар 25. 9:49
Зочин

Тийм ээ яг үнэн сайн үйл хийснээс муу үйл хийсэн нь их

2017, 12 сар 13. 14:27
Зочин

Монгол улс, түүний ирээдүйн төлөө их юм хийсэн агуу хүмүүсийг мэхийн хүндэтгэе.Дожоодорж гэж сдагаас долоон дор нөхөр ёстой муухай юм хийсэн дээ.Үүнийг ард түмэн мэдэж байгаа.Харин одоо алдаршуулж байгаа хүмүүст талархал илэрхийлье

2017, 12 сар 13. 13:47
Зочин

Монголын төлөө ихийг хийсэн. Хийсэн бүтээсэн бүхнийхээ төлөө "зүрх өвдөм" доромжлолыг ассан Хөөрхий минь. ЭМЭГТЭЙ ЭХ ХҮНШДЭЭ. Хүнд хайртай болж Харьд ирсэн бүсгий хүнш дээ

2019, 7 сар 21. 10:21
Зочин Ринчингийн Баярсайхан

Анастасия Ивановна бол жинхэнэ эх оронч сэтгэлгээгээр их юм хийж Монголын төлөө унтах нойроо хасан байж их юм хийснийг бид мартах ёсгүй ээ.

2017, 12 сар 13. 13:46
Зочин

Тийм шүү үнэхээр муухай монгол зангаа ч нэг гаргасан даа монголчууд минь үнэхээр л ядуу хүн ядуу л сэтгэдэг гэдэг шиг л загнасан

2017, 12 сар 13. 15:50
Зочин

Болгараас 7 хоног бүр онгоцоор шинэ ногоо жимс авчруулан идэж мах өөхөө идэхээ больсноос Бал даргын мэдрэл муудаж зөнөн ой санамж нь муудсан болохоос оросууд өөрийн үнэнч хүнээ холох тийм тэнэг биш юм. шүү. Одоогийн залуус энэ жишээг санаж мах өөхөө идэж байх чухал. Харин Дэжид, Ширэндэв, Мололжамц нар мах өөхөө идэж байсан тул 90 хол даван наслан эрүүл ухаантай байсан юм.

2021, 2 сар 21. 1:15
Зочин

Эргүү юмнууд эргүүгээрээ л сэтгэх юмдаа

2017, 12 сар 11. 15:56
Зочин

Dojoodorjiig haraal ideesei. Muuhai hogiin novsh shuu.

2020, 4 сар 21. 15:14
Зочин

zochin.
Ter odoo tamd shataj bgaa buzar uvgun.

2017, 12 сар 13. 14:31
Зочин

харин тийм

2017, 12 сар 11. 15:51
Зочин

Huurhiis mingdee. Bi hurtel umnuus ng gomdood baidag yum. Mongolchuud ch muuhai baisandaa... Oi gutmaar muuhai zan gargasandaa...

2017, 12 сар 13. 14:30
Зочин магмарнаран

ээдээ эн э улс төр гэдэг хийрхэлтнүүд улс орныг ,хүмүүсийг ч бас их зовоож түүхийг ч баллах юм даа,,,харийн эмэгтэй хүн манай эх орны төлөө их л гүйсэн юм шиг ярьдаг үнэн юм шиг байгаа юм аа ,,энэ нийтлэлч мөн түүхийн явдлыг үнэнээр нь бичсэн байлтай ,,бид ч алдааг их хийж ,хойшдоо бодолцмоор юм бас байгааг хойт үеийнхэн мэдэж авмаар юм даа,,,. одоо үр хүүхдүүд ийн угшил байгаа байх да хөөрхийсийг МОНГОЛ жудгаар эргэн харж анхаар ч баймаар юм.

2019, 7 сар 28. 16:10
Зочин natsag dashaa

монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө гэсэн сэтгэл, зүтгэлийг нь монголчууд мартах ёсгүй л юм даа ихийг хийсэн, их ч муулуулсан шантраагүй мундаг, сайхан сэтгэлтэй эх хүн байсан шүү хөөрхий миний үеийнхэн бол мэднэ дээ тийм үү эмээ өвөө нар аа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]