Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Николаевскийн улаантнууд япон иргэдийг хядсан түүхУншсан59,608

XX зууны нууц түүх: Зөвлөлтийн улаан цэргүүд 1925 онд Монголоос гарсан гадаад шалтгаан

 

20-Р ЗУУНЫ ДЭЛГЭГДЭЭГҮЙ ТҮҮХЭЭС

 

1921 оны 6-р сараас Монголын хүсэлтээр Ажилчин Тариачны улаан арми, Алс Дорнодын улаан армийн ангиуд Цагаантныг цохих үүргээ амжилттай биелүүлсэн ч тэд нутаг буцалгүй удсан байдаг. 1924 оноос гэнэт улаан цэргүүдийг Монголоос гаргахаар болсон. Энэ үйл явдлын гадаад шалтгааныг энд өгүүлэх болно.

1920 оны 2-р сард Сибирь дэх Тряпицыний партизаны отряд Цагаантантай байлдсаар, Номхон далайн эрэг дэх Японы цэргүүд байрласан Николаевский хотод ойртжээ. Хотод 290 япон цэргүүд, 125 япон, 6000 гаруй хотын орос иргэд оршин сууж байв.

(Зургийн тайлбар: “Алс Дорнодын партизан” гэгч Я.И.Тряпицын гэргий Н.Лебедевагийн хамт. Хоёулаа хамт баривчлагдан цаазлагдсан. Залуу партизаны нэр хүндийг Монголын Хөвсгөлд орогнож байсан партизан “Сибирийн өвөө”-тэй дүйцэхүйц гэж улаантны жанжин Блюхер үнэлж байв.)

 

Япон цэргийн гарнизон Оросын иргэний дайнд Япон үл оролцох, төвийг сахих зарчмыг баримтлан Улаантны партизаны отрядыг 2-р сарын 28-ны өдөр хотод нэвтрүүлсэн байна. Гэтэл өмнө 1918 онд хамгаалалт хүсэж япон цэргийг оруулсан орос иргэдийг партизанууд баривчлан, эмх замбараагүй байдал үүсгэснийг Японы цэргүүд хамгаалан, партизан руу дайрч ширүүн тулалджээ.

Тулаанаар 1500 партизанууд 290 японы цэргүүдийн ширүүн эсэргүүцлийг дарж устгахдаа 500 хүнээ алдсан байна. Ялсан партизанууд Японы Консулыг гэр бүл болон 120-оод япон иргэдтэй хамтад нь бөөнөөр цаазалж, дипломат байрыг хотын бүх барилгуудын хамт галдан шатааж, энэхүү “Николаевскийн хэрэг” гэгч Олон улсын хэмжээнд мандаж эхлэв.

Николаевскийд болсон улаан террор үйл явдал Орос Японы харилцааг хурцатгаж хүнд байдалд оруулжээ. Япон оронд Алс Дорнодод цэргийн ажиллагааг өргөтгөх талаар маргаан засгийн газрын хэмжээнд хэлэлцжээ. 1920 оны 5-р сарын сүүлд японы иргэдийг хоморгон хядсан залуу командлагч 23 настай Я.И.Тряпицынийг барихаар шатсан хот руу японы цэргийн хүчинг цагаантны хамт илгээж, Японы засгийн газар Москвад эсэргүүцэл илэрхийлэхэд, ЗХУ-ын 8 хотоос өөр агуулгатай янз бүрийн тайлбар өгсөн байна.

1918 оны Иргэний дайнаар Герман, Япон, Хятад зэрэг хөрш улсуудтай дайтахгүй, дипломат арга замаар харилцаж байсан шинэ залуу Лениний Зөвлөлт засгийн газар маргаантай байдлыг зөөлрүүлж намжаах гэж хичээж байв. "Николаевскийн хэрэг"-т холбоотой партизануудыг барих Япон-Цагаантны цэргийн нэгдсэн дайчилгаанаас Москвагийнхан партизануудаа аврах алхам хийхээс татгалзсан аж. Москвагаас дэмжлэггүй болсон партизанууд хагаралдаж, Тряпицынийг гэргийн хамт баривчлан японд хүлээлгэж өгч, цаазлуулжээ. Лениний засгийн энэ үйлдэл Японд хангалтгүй байсан нь Японууд “Николаевскийн хэрэг”-ээр Сахалины арлын хойд хэсгийг өөртөө нэгтгэн, цэрэг армиа татан төвлөрүүлж бэхжүүлэв.

1922 онд Улаантан иргэний дайнд ялж, хятадаас Хаант Оросын Манжуур дах төмөр зам, японоос Хойд Сахалинг буцааж авахаар ээлжит хэлэлцээр уулзалт хийцгээв. Гэтэл ээлжит хэлэлцээрт, Японы талаас "Николаевскийн хэрэг"-ийг сөхөж, Хятадын талаас Монголоос Улаан армийн цэргийг гаргахыг шаарджээ.
Ингээд Монголд Бүгд Найрамдах Улсаа тунхаглахын өмнөхөн, 1924 оны 5-р сарын 31-ны өдөр Чичерины заавраар ЗХУ-ын дипломат төлөөлөгч Л.М.Карахан “Монгол бол Хятадын салшгүй хэсэг” гэх заалтаар буулт хийсэн гэрээг Бээжингийн засгийн газартай байгуулж, дипломат харилцаа анх тогтоосон. Гэрээгээр Монголоос Зөвлөлтийн армийн ангиудаа гаргах боловч Монголд Зөвлөлтийн хяналтыг хэвээр үлдээхээр болов.

Москва-Бээжингийн Монголоос улаан цэргийг гаргах тохиролцоог түргэвчлэх зорилгоор Япон улс давхар буулт хийн, Бээжинд 1925 оны 1-р сарын 20-нд ЗХУ, Япон хоёр анх удаа дипломат харилцаа тогтоож, Япон 1905 оны дайнд Хаант Оросыг ялж байгуулсан Олон улсын гэрээний хилийг мөрдөж, хойд Сахалингаас цэргээ гаргасан билээ.

(Николаевский хотыг галдан шатаасны дараа Япон цэргүүд хяналт тогтоосон үеийн гэрэл зураг)

1905 оны Орос Японы дайн нь 2 талаас 1 сая хүртэл цэрэг хүч төвлөрүүлсэн, 20-р зууны эхэн үеийн дайнуудаас цэрэг зэвсэглэлийн үзүүлэлтүүдээр Дэлхийн 1-р дайны дараа орох Азид болсон анхны орчин үеийн дайн байв. Дайны үр дүн Оросын 1905 оны хувьсгалын шалтгаан болсон төдийгүй 1917 оны Иргэний дайнаар ч улаантнууд Японтой хурцадмал байдалд орохоос болгоомжилж байсныг “Николаевскийн хэрэг” харуулсан юм.
Бээжингийн 1925 оны хэлэлцээрийг ЗХУ-ын талаас Л.М.Карахан, Японы талаас Кенкиши Ёшизаван нар гарын үсэг зурж үзэглэжээ. Сүүлд Кенкиши Ёшизаван 1941 онд АНУ-тай хэлэлцээр хийхээр Вашингтонд очсон төлөөлөгчдийн бүрэлдхүүнд багтаж байв. 1924, 1925 оны гэрээний түүхэн ойрын гэрч тэрбээр өндөр наслаж, 1965 онд нас барсан байна.

ЗХУ Улаан армиа Монголоос гаргахдаа Японоос хойд Сахалин, Хятадаас Манжуурын Төмөр замаа эргүүлэн аван ашигтай гэрээ хийж чадсан байдаг. Японы оролцоотой байгуулсан ЗХУ-Хятадын 1924 оны гэрээ нь Монголоос Туваг тусгаарлах эхлэл болсон байх юм.

С.АЛДАР

https://www.facebook.com/aldar.sukhee

Сэтгэгдэл 11ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 9 сар 25. 17:56
Зочин

Ene ALDAR SUKHEE gej neg jalganii fb iin groupiin admin shdee yuch medehgui hudla shaahaas oor yum baihgui haha bichsen yumiig ni haraldaa dandaa copy past shaasan hha

2019, 10 сар 2. 12:14
ЗочинБаатар

Япон цэргүүд хүний нутагт юугаа хийж явсын хохино ш дээ. хурган эзлэн түрэмгийлчих санаатай.

2017, 12 сар 4. 9:52
Зочин

Орос точигнууд одоо солиорч эхлэнэ дээ

2017, 12 сар 10. 21:48
Зочинtr

hujaa tochigo min bayarlaj uhlee u hujaa yanhanii tembuuti shees mn

2019, 9 сар 22. 17:51
Зочин

Хорвоо дээр Монгол орос хужаа 3-аас өөр улсууд байдаг юм

2017, 12 сар 4. 19:15
Зочин bid

oros ah nar gj sulug boldog kom-stuud uuniig yu gh bol,kom*st gj eh orongui maluud yum

2017, 12 сар 9. 22:04
Зочин

Энэ бол иргэний дайны үеийн томоохон гэмт хэрэг, тухайн үед Николаевскийг эзэлсэн улаантнууд нутгийн энгийн иргэдийг маш их харгислаж хөнөөсөн байдаг, хотод байсан японы өөрийгөө хамгаалах гарнизоныг хүйс тэмтэрсэн. үүнээс болж олон улсын томоохон асуудал үүсч улаантнууд толгойлогчийг нь барьж өгөөд чимээгүй дарсан. харин тэр монголтой холбоотой яриа бол худлаа зохиомол зүйл байна. Улаантны армид дийлэнх олонхи нь тариачин ажилчин гаралтай нийгмийн доод давхаргынхан байсан тул үнэхээр харанхуй бүдүүлэг харгис хэрцгий байсан.

2017, 12 сар 8. 20:55
Сайн

Хятадууд бол Монголыг бүтнээр нь залгих гээд үзээд байдаг. Ер нь аль ч улс өөрсдийн эрх ашигийг л боддог шүү. Нэг их Бурхан шиг эсвэл буг чөтгөр шиг үзэх хэрэггүй. Мэргэн ухаантай байж удирдагч нар маань харилцан ашигтай харилцах ёстой. Хүч буурай гэдгээ санаж яв. Нөгөө талаар Монголчуудыг тастаж жижиглэх нь тэдэнд өөрсдөд нь аюулгүй байдлаа бодсон хэрэг. Яаж магадгүй улс гэдгээ мэдрүүлж зүрхэнд нь шар ус хуруулсан улс шүү дээ.

2017, 12 сар 22. 12:43
би бол би

нэг л их хужаагаас айсан цэвэр цусны дэбилүүд. цаад хужаа нар чинь дэлхийд эдийн засгаараа 2-т, технологиороо 5-д орчихсон явж байна. халтар тарган авгай царайлаг гоолиг залуу намайг ш**х гээд байна гэж гонгинодог шиг хужаа биднийг залгина энэ тэр худлаа ш**цгааж байх юмаа? байгалийн баялгаар 3-т ордог улс манай монгол 17-д л дөнгөн данган ордог

2018, 3 сар 11. 9:39
Монголэрдэнэ

Чи бол чи муу хужаагийн шээс

2017, 12 сар 24. 4:18
Зочин

яг үнэндээ бол бид худлаа л хужаагаас болгоомжлох юм яриад байхаар улсаа , баялагаа худалдаад эдийн засгаа навс унагасан төр барьж байгаа луварчдаас болгоомжлох нь зүйтэй . харин бид хятдад жааахан нүүрсээ хэдэн зуун км очерлож гуйж байж өгч бна шдээ . дээр нь ганзгын наймаачид муу сайн гэлтгүй юм чирч ирж манийгаа шулаад л амьдарч бнашүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]